Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 2022/ШЦТ/131

 

 

 

 

 

2022         02           14                                 2022/ШЦТ/131

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Ё” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар даргалж,

шүүгдэгч О.З,

хохирогч Г.Н,

нарийн бичгийн дарга Ц.Чулуунчимэг,

улсын яллагч Б.Дэлгэрмаа,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Буджав нарыг оролцуулан эрүүгийн 2103003260356 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Монгол улсын иргэн, О.З, /регистрийн дугаар /, 1999 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Увс аймгийн Өндөрхангай суманд төрсөн, 22 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, .....д түгээгч ажилтай, ам бүл 3, эхнэр, нөхөр хүүхдийн хамт ...... тоотод оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

            О.З нь 2021 оны 10 дугаар сарын 24-ний 15 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Арслантай гүүрний замд “Toyota pruis-20” маркийн 83-71 УАН улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1 дэх хэсэгт заасан заалтыг зөрчсөнөөс явган зорчигч Г.Нмөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Тээврийн прокуророос О.Згийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн дүгнэлт

Хавтас хэрэгт авагдан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд, оролцогч нарын өгсөн мэдүүлэг, тайлбараар  шүүгдэгч О.З нь 2021 оны 10 дугаар сарын 24-ний 15 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Арслантай гүүрний замд “Toyota pruis-20” маркийн 83-71 УАН улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1 дэх хэсэгт заасан заалтыг зөрчсөнөөс явган зорчигч Г.Нмөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

 

Шүүгдэгч О.З 2021 оны 10 дугаар сарын 24-ний 15 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Арслантай гүүрний замд “Toyota pruis-20” маркийн 83-71 УАН улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1 дэх хэсэгт заасан заалтыг зөрчсөнөөс явган зорчигч Г.Нмөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт нь:

- шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

- шүүгдэгч О.З мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “…Арслантай гүүр даваалд эхний явган хүний гэрлэн дохиогүй явган хүний гарц дээр явган зорчигч хойд талаас урагш зам хөндлөн гарах гээд явж байхад нь мөргөсөн. Тухайн явган зорчигч миний жолоодож явсан тээврийн хэрэгслийн баруун талын урд гэрэл хэсэгт мөргөгдөж, салхины шил рүү мөргөж урагш газарт унасан. Тэгээд би бууж ирээд түргэн тусламж болон цагдаа руу өөрийн 89463888 дугаараас дуудлага өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-н 55/,

- хохирогч Г.Н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 15 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Арслантай гүүрний явган хүний гарцаар хойноосоо урагшаа чиглэлтэй зам хөндлөн гарч явтал зүүнээсээ баруун тийшээ чиглэлд явж байсан “Тоуоtа рruis-20” маркийн 83-71 УАН улсын дугаартай цагаан өнгийн тээврийн хэрэгсэл урд хамар хэсгээрээ миний зүүн хөлийн өвдөг хэсэг рүү мөргөх үед би салхины шилийг толгойгоороо мөргөсөн..." гэсэн мэдүүлэг /хх-н 13-15/,

-Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн №10457 тоот актын “…Г.Н биед зүүн өвдөгний үений урд чагтан холбоос, дотор ташуу холбоосны бүрэн урагдал, зүүн өвдөгний хагас хальслаг шөрмөсний суналт, зүүн дунд чөмөгний гадна булуу, зүүн шилбэний тахилзуур ясны толгой хэсгийн шахагдсан хугарал, ясны эдийн няцрал, шаант ясны дээд булууны гадна ар хэсгийн ясны эдийн няцрал, зүүн өвдөгний үеийн зөөлөн эдийн няцрал, зүүн чамархайн хуйханд цус хуралт, ууцны төвгөрт цус хуралт, зүүн шуунд зулгаралт, зүүн хөлийн шагайн үенд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэмтэл нь тухайн осол гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. ...Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. ...Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. ...Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй...“ гэх дүгнэлт /хх-ийн 21-22 дугаар хуудас/,

-Материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн №834 дүгнэлтийн “Материалаар ирүүлсэн Г.Н рентген, КТГ-н зургийг дүрс оношилгооны нарийн мэргэжлийн эмчээр уншуулахад ууцны 3-р нугалмын баруун хөндлөн сэртэнгийн хугарал гэмтэл оношлогдлоо. ...Тухайн гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. ...Тухайн гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. ...Тухайн гэмтэл нь дээрх осол гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. ...Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. ...Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” /хх-ийн 39-41/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож байна гэж шүүх үзэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

 

Шүүгдэгч О.З нь 2021 оны 10 дугаар сарын 24-ний 15 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Арслантай гүүрний замд “Toyota pruis-20” маркийн 83-71 УАН улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1 дэх хэсэгт заасан заалтыг зөрчсөнөөс явган зорчигч Г.Нмөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт

Шүүгдэгч О.Зд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хохирлын шинж чанар, хувийн байдлыг нь харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний дотор 500 нэгжээр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Мөн шүүх шүүгдэгч О.Зд 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэсэгчлэн төлүүлэх хугацаа тогтоогоогүй тул шүүгдэгч О.З нь уг торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногт бүрэн төлж барагдуулдаг болохыг дурдах нь зүйтэй.   

 

Үүнээс гадна шүүгдэгч О.З нь явган хүний гарц дээр хохирогч Г.Нмөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан, тухайн гэмт хэрэгт хохирогчийн буруутай үйлдэл байхгүй байгаа зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар О.Згийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Бусад асуудлын талаар

Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Г.Н нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд эмчилгээний зардалд 6.016.025 төгрөгийн баримт гаргаж шүүгдэгчээс нэхэмжилсэн бөгөөд шүүх хохирогчийн дээрх нэхэмжлэлээс эмчилгээний зардал болох 5.901.825 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, үлдэх хэсгийг нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Мөн нотлох баримт дутуу 3.515.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхив.

Шүүх шүүгдэгч О.Зд холбогдох хэргийг анхан шатны журмаар хянан шийдвэрлэх шүүх хуралдааны явцад шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нараас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3-т зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх талаар завсарлага авсан бөгөөд шүүгдэгч О.З нь завсарлага авсан хугацаанд хохирогчид 300.000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан байх тул түүнээс 5.601.825 төгрөгийг гаргуулж хохирогч Г.Нд олгохоор шийдвэрлэв.

Харин энэ гэмт хэргийн улмаас хохирогч Г.Н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд тэрээр цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай гэсэн тул түүнийг цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж шүүх үзэв. 

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.4 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:  

  

1.Шүүгдэгч О.Зг Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.З 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.З нь энэ тогтоолоор оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлүүлэхээр тогтоосугай. 

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар О.Згийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хассугай.

 

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Згаас 5.601.825 төгрөгийг гаргуулж хохирогч Г.Н (РД:)-д олгосугай.

 

6.Хохирогч Г.Н нь гэм буруутай этгээдээс цаашид гарах эмчилгээний зардал болон бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг нээлттэй үлдээсүгэй.

           

7.Шүүгдэгч О.З нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

9.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

10.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Зд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 З.БОЛДБААТАР