Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 08 сарын 03 өдөр

Дугаар 00819

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхтуяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанд;

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны 1-8-7 тоотод оршин суух, Өргөн овогт Рэнжавын Амгаланбаяр / РХ55040405 /,

Хариуцагч:Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны Захирагчийн ажлын алба,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний газарт холбогдох халамжийн мөнгөн тэтгэмж болох 2.681.600 / хоёр сая зургаан зуун наян нэгэн мянга зургаан зуу / төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Сумъяажав нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Хүрэлбаатар, хариуцагч Хатгал тосгоны Захирагч ажилтай Б.Ганбаатар, Хөвсгөл аймгийн Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Алтанцоож нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

    Нэхэмжлэгч Р.Амгаланбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Р. Амгаланбаяр миний бие 2009 оноос Гэр бүлийн тухай хуулийн 63.1.3, 71 дүгээр зүйлийн 71.1.1 дэх хэсэгт зааснаар 2005 оны 2 дугаар сарын 21-ний өдөр төрсөн хүү Г.Хишигбат, 2003 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр төрсөн охин Г.Хишигмаа нарыг асран хамгаалагчаар тогтоолгож, бүтэн өнчин хүүхдийг асарч байгаа иргэнд тэтгэмжийг тогтоолгон сар болгон мөнгийг авч ирсэн бөгөөд 2014 оны 3-р сараас мөнгийг зогсоосон байна. Мөнгийг зогсоосон шалтгаан нь ээж нь хорихоос суллагдсан одоо хагас өнчин хүүхэд гэдэг үндэслэлээр  зогсоосон  байдаг.  Хүүхдүүдийг  миний  бие

 

асран хамгаалж байгаа бөгөөд асран хамгаалагчийг цуцалсан шийдвэр болон мөнгийг зогсоох талаар нэг ч шийдвэр гаргахгүй амаар үүрэг чиглэл өгч зогсоосон байдаг. Холбогдох санхүүгийн хяналт шалгалт болох аймгийн аудитын даргатай ажлын хэсэг ирж ажиллах  үед  гомдлоо гаргахад зогсоосон албан ёсны шийдвэр гаргаагүй байна одоо та шүүхэд гомдлоо гаргаж шийдвэрлүүл гэсэн хариу өгсөн. Одоо ч хоёр хүүхдийг асран хамгаалж байгаа.  Иймд  хууль  бусаар  амаар  үүрэг  чиглэл өгч зогсоосон өдрөөс өнөөг хүртэл хугацааны тэтгэмжийн мөнгө болох 2013 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс 2014 оны 2 дугаар сарын 01-ни й өдөр хүртэл хугацааны 48.000x10000=480000 төгрөг, 2014 оны 02 дугаар сарын 014-ний өдрөөс 2015 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацааны 52800x12=633.600 төг, 2015 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацааны 58.000x76=928.000 төгрөг, 2016 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 он хүртэлх 64.000x400=576.000 төг, нийт 2.681.600 төгрөгийг гаргуулж мөн өдрөөс тэтгэмжийг олгуулах талаар шийдвэрийг гарган хүсэлтийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

  Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Хүрэлбаатар шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Хишигмаа, Хишигбаяр нарыг асарсаны асаргааны мөнгийг авч ирсэн боловч 2014 оны 3 дугаар сараас тэтгэмж өгөхийг зогсоосон. Мөнгийг зогсоосон шалтгаан ээж нь хорихоос суллагдсан одоо өнчин, хагас өнчин хүүхэд үндэслэлээр зогсоосон байдаг. Асран хамгаалагчийг албан ёсоор зогсоолгүй амаар үүрэг чиглэл өгч зогсоосон нь хууль бус үйлдэл гэж үзэж байгаа. Аудитын газарт хандахад шүүхээр шийдвэрлүүл гэсэн хариу өгсөн. Одоо ч хоёр хүүхдийг асран хамгаалж байгаа. Иймд хууль бусаар амаар үүрэг чиглэл өгсөн өдрөөс өнөөг хүртэлх хугацааны тэтгэмжийн мөнгө болох 2.681.600 төгрөгийг гаргуулж өгнө үү. Би амьжиргаа дэмжих зөвлөлд байхдаа өөрөө хүсэлт гаргах боломжгүй, нарийн бичгийн даргын оруулж ирсэн материалыг хуулийн дагуу шийдвэрлэх үүрэг хүлээдэг байсан. Хэн нэгэн гишүүн хүн давуу эрх эдлэх эрхгүй. Тийм учир тухайн үед амьжиргаа дэмжих зөвлөлд хандаагүй. Хоёр хүүхдийн ээж нь суллагдаад гарсан учир танд төлбөр гарах юм байна. Одоо асаргааны тэтгэмж авахаа зогсоо гэсэн гээд 2013 оны 3 дугаар сарын тэтгэмжийг аваад дэвтрийг нь хураалгасан. Шүүхийн захирамжтай  учир болох юм уу гэхэд болно гэсэн. Тэтгэмжийг зогсоох нь үндэслэлгүй гэж үзэж байгаа. Тухайн хүүхдэд ямар нэгэн асуудал үүсэхэд гарах үр дагаврыг бид бүрэн хариуцаж байгаа учир нэхэмжлэлийг гаргаж байгаа.  Комисс томилоод ээжид нь хүлээлгэн өгөх гэсэн боловч  ээж нь ирж хүлээж аваагүй. Ээж нь зүгээр  ирээд  аваад  явчих  юм  шиг  бодоод байх шиг байгаа юм.  Чандмань-Өндөр

 

 

сумандаа хүүхдээ өөрийн асаргаандаа авах өргөдлөө гаргаж өг гэж хэлсэн гаргаж өгсөн л байх. Өргөдлийн талаарх асуудал  манай суманд ирээгүй байгаа. Би анх ямар хүүхэд хүлээж авсан одоо ямар хэмжээнд хүүхдийг нь хүлээлгэж өгч байгаа комиссын шийдвэртээ хамт прокурорт хүлээлгэж өгнө гэж бодож байгаа гэв.

          Хариуцагч Хатгал тосгоны захирагчийн ажлын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Дэлгэрмаа шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Рэнжав овогтой Амгаланбаяр нь өөрийн ач болох Г.Хишигбат, Г.Хишигмаа нарт асран хамгаалагч тогтоолгон Нийгмийн халамжийн тухай хуулийн 13 дугаар зуйлийн 13.2.1 дахь заалтын дагуу тэтгэмжид хамрагдаж байсан. Хүүхдүүдийн эх болох Гомбосүрэн овогтой Өлзийбаярыг шүүхийн шийдвэрийн дагуу суллагдсан 2014 оны 3 дугаар сараас уг үйлчилгээг зогсоосон байна. Ээж Г.Өлзийбаяр нь Чандмань- Өндөр   суманд өөрийн  ээжийн  хамт  амьдардаг  бөгөөд  хүүхдүүд  нь  Хатгал тосгонд Ерөнхий боловсролын сургуульд суралцдаг учир өвөө эмээ дээрээ байдаг ба сурагчийн амралтаар өөрийн ээж дээрээ очдог.

          Иймээс Г.Өлзийбаярыг суллагдсан үеэс эхлэн Г.Хишигбат, Г.Хишигмаа нарын асран хамгаалагч Р.Амгаланбаярын үйлчилгээг зогсоосон байна. Хүүхдүүдийн төрсөн эх цуг амьдарч байгаа ба эрх зүйн чадамжгүй эх байх эрхээ шүүхийн шийдвэрээр хязгаарлуулаагүй тохиолдолд хүүхдүүдийг бүтэн өнчин гэж үзэх үндэслэл байхгүй тул Нийгмийн халамжийн тухай хуульд нийцэхгүй байна гэжээ.

           Хариуцагч Хатгал тосгоны захирагч ажилтай Б.Ганбаатар шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Ер нь хорих байгууллагаас суллагдана гэдэг тэр хүний эх байх эрх үүсч байгаа байх. Гэхдээ тэр хүний эх байх эрхийг ганцхан захирамж гаргаад бүх эрхийг хязгаарлана гэсэн ойлголт байхгүй байх гэж бодож байна. 2013 онд миний бүрэн эрхийн хугацаа эхлээгүй байсан. Тийм болохоор энэ асуудлын талаар сайн мэдэхгүй байна. Чандмань-Өндөр сумын засаг даргын Тамгын газрын даргатай холбогдсон. Нийгмийн халамжийн мэргэжилтнүүд мөн хоорондоо холбогдсон. Чандмань-Өндөр сумын засаг даргын Тамгын газар дээр эх нь хүүхдээ асууж байнга ирдэг гэсэн хариулт өгч байсан. Хүрэлбаатар гуайн хүсэлтээр хүрч ирэх бололцоог нь хангана уу? гэж Чандмань-Өндөр сумын нийгмийн халамжаар дамжуулан хандаад энэ хоёр хүүхдийг хүлээлгэж өгөхийг  Хүүхэд хамгааллын тухай хуулиараа шийдэж хүүхдийг хүлээлцье гэсэн боловч эх нь ирээгүй. Тэр эмэгтэйн иргэний харьяалал нь Чандмань-Өндөр суманд байдаг гэв.

            Хариуцагч Хөвсгөл аймгийн Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний газар шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хатгал тосгоны иргэн Рэнжавын Амгаланбаяр  /рх55040405 / нь " хорих  газарт  ял  эдэлж  байгаа  хүний  хүүхдийг  гэр  бүлдээ авч

 

 

асрамжилж байгаа иргэн" үйлчилгээнд хамрагдаж 2010 оны 5 дугаар сараас эхлэн 2013 оны 3 дугаар сар хүртэл 1.267.200 мянган төгрөгийн тэтгэмж авсан бөгөөд 2013 онд ээж нь хорих газраас гарсан учир асаргааг нь зогсоосон болно. Тухайн иргэний асаргааны тэтгэмжийг зогсоохдоо Гэр бүлийн тухай хуулийн 73.2.1-д зааснаар “асран хамгаалах, харгалзан дэмжих нөхцөл арилж, хүүхдийг эцэг, эхэд нь буцаасан” гэж заасны дагуу тухайн үед Нийгмийн халамжийн мэргэжилтнээр ажиллаж байсан Ч.Зина нь тухайн тэтгэмжийг зогсоосон байна. Нийгмийн Халамжийн тухай хуулийн 27 дугаар зүйлд “Амьжиргааг дэмжих зөвлөл нь иргэний нийгмийн халамжийн үйлчилгээнд хамруулах эсвэл зогсоох тухай шийдвэр гаргадаг. Мөн 2013 онд халамжийн сан нь сумын Төсвийн тухай хуулийн дагуу хуваарилагдаж байсан бөгөөд Хатгал тосгоны захирагчийн захирамжаар захиран зарцуулдаг байсан. Энэ нь Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт хамаагүй гэж үзэж байна.

           Иймд иргэн Р.Амгаланбаярын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хамтран хариуцагчийн хувьд хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.

Хариуцагч Хөвсгөл аймгийн Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Алтанцоож шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Тухайн үед  2014 оны  01  дүгээр  сарын  01-ээс  Төсвийн байгууллагын бэлтгэл санхүүжилтийн тухай хуулиар халамжийн сангийн зарцуулалтыг бүх сумдын засаг дарга захиран зарцуулдаг байсан.  2016 оны 01 дүгээр сараас хойш аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  шийдвэр гарч сумдад очсон халамжийн сангийн зарцуулалтад цаг хугацаа ихээхэн орж байгаа учраас аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын саналаар аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газарт шууд захиран зарцуулах эрхийг олгосон байдаг. Тухайн үеийн Халамжийн сангийн зарцуулалтын асуудлыг одоо Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар хариуцах боломжгүй. Гэр бүлийн тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2.1-т зааснаар  асран хамгаалах харгалзан дэмжих нөхцөл дуусгавар болж хүүхдийн эцэг эхэд нь буцаасан. Энэ нь асран хамгаалагч харгалзан дэмжигчийн эрх үүрэг дуусгавар болсныг хэлж байгаа. Эрүүгийн хуулиар яллагдаад суллагдаж байгаа этгээд зарим эрх нь хязгаарлуулсан байдаг. Эрх нь шүүхийн шийдвэр гарч суллагдсан өдрөөс бүрэн сэргэдэг. Уг хуулийн дагуу нийгмийн халамжийн мэргэжилтэн тэтгэмжийг зогсоосон байх. Хорих ангиас суллагдаад энэ хүний эх байх эрх нээгдэж байгаа учир хүүхдээ авах үүрэгтэй.  Асран хамгаалах харгалзан дэмжигчийн тогтоосон захирамж нь гараад тэтгэмжээ авч байсан бол тухайн иргэнд захирагчийн ажлын алба захирамжаа гаргаад шийдвэрлэх үүрэгтэй гэв.

        

 

          Гэрч н.Зина шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: 1998-2014 он хүртэл Хатгал тосгоны Халамжийн хэлтсийн байцаагчаар ажилласан. Энэ хугацаанд Хүрэлбаатарын бэр нь хорих ангид хоригдож тэдний хоёр хүүхэд нь бүтэн өнчин гэсэн тодотголтойгоор асран хамгаалагч тогтоолгох захирагчийн захирамж гарсан. 2013 оны 3 дугаар сарын Амьжиргаа дэмжих хурал хийж байх үед Хүрэлбаатартай таарч бэрийг нь суллагдсан талаарх мэдээллийг авсан. Тэр үед Хүрэлбаатар нь амьжиргаа дэмжих зөвлөлийн гишүүн байсан. Хүрэлбаатар тухайн үед манай бэр ирсэн хоёр хүүхдийг нь эхэд нь өгнө гэж надад хэлж байсан. Үүний дагуу энэ хүний тэтгэмжийг зогсоосон. Нэгэнт эх нь хорих ангиас суллагдсан учир тэтгэмжийг зогсоосон. Хууль бус байсныг мэдэж байсан бол тухайн үед нь хэлэхгүй яагаад одоо хэлж байгаа юм бэ? Тэр үед надад энэ талаар юу ч хэлээгүй. Би өөрт нь хэлж байсан танай хүүхдийн асаргаа одоо зогсоогдох юм байнаа гэхэд за одоо яахав дээ гэсэн хариулт өгч байсан. Энэ хоёр хүүхэд нь сургуульд сурах гээд бид хоёр дээр байдаг амралтынхаа үеэр ээж дээрээ очдог гэж хэлж байсан.Үүнээс хойш тэр талаар яриагүй.Асран хамгаалагчаар Амгаланбаярыг тогтоосугай гэсэн захирамж гарч байсан.Тэжээгчээ алдсаны тэтгэмж авч байсан. Мөн дээрээс нь бүтэн өнчин хүүхдийн тэтгэмж авч байсан гэв.

         Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Р.Амгаланбаяр нь хариуцагч Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны Захирагчийн ажлын алба, Хөвсгөл аймгийн Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний газарт холбогдуулан халамжийн мөнгөн тэтгэмж болох 2.681.600 / хоёр сая зургаан зуун наян нэгэн мянга зургаан зуу / төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. Хариуцагч Хатгал тосгоны захирагч Б.Ганбаатар болон хариуцагч Хөвсгөл аймгийн Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний газрын итгэмжлэгчдсэн төлөөлөгч Ч.Алтанцоож нар нь  Г.Хишигбат,  Г.Хишигмаа  нарын  төрсөн  ээж   хорих    ангиас  суллагдсан учир тухайн суллагдсан үед асаргааны мөнгийг зогсоосон нь үндэслэлтэй учир уг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Шүүх Р.Амгаланбаяраас гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох 2.681.600 төгрөгийн тал хувь болох 1.340.800 төгрөгийг Хөвсгөл аймгийн хөдөлмөр халамжийн үйлчилгээний газраас гаргуулан хангаж шийдвэрлэх үндэстэй байна гэж үзлээ.

 

 

Учир нь: Нийгмийн халамжийн тухай хуулийн 13.2-т “Асаргааны тэтгэмжийг дараах иргэдэд олгоно”, 13.2.2-т Гэр бүлийн тухай хуулийн 25.5-д заасан болон хүчирхийллийн улмаас сэтгэл санааны болон бие махбодын хохирол хүлээж хамгаалалт шаардлагатай болсон хүүхдийг гэр бүлийн тухай хуулийн 74 дүгээр зүйлд заасны дагуу гэр бүлдээ авч асрамжилж байгаа хүүхдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор Хүүхэд хамгааллын тухай хуулийн 13 дугаар зүйлд заасны дагуу хүүхэд асрах хувилбарт үйлчилгээнд хамрагдсан байгаа  иргэнд олгохоор  заасан байна.

Гэр бүлийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.5-д “... удаан хугацаагаар эмнэлэгт эмчлүүлж байгаа, хорих газарт ял эдэлж байгаа зэрэг хүндэтгэн үзэх шалтгаанаар хүүхдээ биечлэн тэжээн тэтгэх, асран халамжлах бололцоогүй, эсхүл тэжээн тэтгэхээс зайлсхийсэн хүний хүүхдийг ...” гэсэн байх ба  Р.Амгаланбаярыг  Г.Хишигбат, Г.Хишигмаа нарын асран хамгаалагчаар дээрхи үндэслэлээр тогтоож түүнд тэтгэмжийг олгохоор Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны захирагчийн 2010 оны 6 дугаар сарын А-30 дугаартай захирамжаар шийдвэрлэсэн байна. / Эх Г.Өлзийбаяр нь хорих ял эдэлж байгаа, эцэг нь нас барсан /

Нэхэмжлэгч Р.Амгаланбаярыг Г.Хишигбат, Г.Хишигмаа нарын асран хамгаалагчаар тогтоож, 2010 оноос хойш 2013 оны 4 дүгээр сарыг хүртэл Р.Амгаланбаяр нь халамжийн сангаас Хатгал тосгоны захирагчийн шийдвэрээр  асран хамгаалагчийн тэтгэмж авч байсан нь тухайн үед нийгмийн халамжийн байцаагчаар тухайн орон нутагт ажиллаж байсан гэрч Ч.Зинагийн “... Асран хамгаалагчаар Амгаланбаярыг тогтоосугай гэсэн захирамж гарч байсан... ” гэх мэдүүлэг, мөн  Хатгал тосгоны захирагчийн 2010 оны 6 дугаар сарын А-30 дугаартай захирамж зэргээр нотлогдож байна.

   Гэтэл 2013 оны 4 дүгээр сараас Р.Амгаланбаярт олгогддог тэтгэмжийг ямар нэгэн халамжийн байгууллага, албан тушаалтны шийдвэргүйгээр зогсоосон учир Р.Амгаланбаяр нь 2013 оны 4 дүгээр сараас 2017 оны 6 дугаар дуусталхи хугацааны тэтгэмжийн мөнгө болох 2.681.600 төгрөгийг шаардах эрх үүссэн байна.

  Нийгмийн халамжийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.4-д  Нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн-иргэнд тэтгэмж олгох, нөхцөл болзлыг Засгийн газраас баталсан журмаар зохицуулна гэж заасан,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Хүрэлбаатарт  Хөвсгөл аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Эрдэнэхуяг 2017 оны 5 дугаар сарын 16-ний өдөр өгсөн албан бичигтээ “  Г.Хишигбат, Г.Хишигмаа нарын асаргааны тэтгэмжийг халамжийн сангаас нөхөн

 

олгох боломжгүй байна. Тухайн үед Хатгал тосгоны нийгмийн халамжийн сум хариуцсан мэргэжилтэн нь Засгийн газрын 2012 оны 185 дугаар тогтоолоор батлагдсан Нийгмийн халамжийн тэтгэвэр 

тэтгэмж олгох журмын 5.2 дахь заалтыг хэрэгжүүлээгүй байх тул хуулийн дагуу шийдвэрлүүлэхийг уламжилж байна” гэсэн,

    Засгийн Газрын 2012 оны 185 дугаартай тогтоолоор батлагдсан “Нийгмийн халамжийн тэтгэвэр тэтгэмж олгох журам”-ын 5.2-т Сумын нийгмийн ажилтан, дүүргийн нийгмийн халамж үйлчилгээний байгууллага нь Амьжиргааг дэмжих зөллөлийн саналыг харгалзан дараахь тохиолдолд иргэний тэтгэмжийг зогсоох шийдвэр гаргана:

    ... 5.2.2-т энэхүү журмын 2.9, 2.10-т заасан гэрээний хугацаа дуусч цаашид сунгагдахгүй болсон эсхүл гэрээ цуцлагдсан гэж заасан,

    Уг журмын 2.9-т  Нийгмийн халамжийн тухай хуулийн 13.2.2-т заасан иргэнд тэтгэмж олгохдоо сум хорооны нийгмийн ажилтан нь тухайн иргэнтэй “Хүүхэд асран тэтгэх тухай гэрээ” байгуулна. Уг гэрээнд хүүхдийг асрах, хүмүүжүүлэх, боловсрол олгох нөхцөл талуудын эрх, үүрэг хариуцлага, хяналт, гэрээ дуусгавар болох үндэслэлийг тусгана. Гэрээг сум, хорооны засаг дарга батална гэж заасан зэргээс дүгнэхэд  Г.Хишигбат, Г.Хишигмаа нарын асран хамгаалагч Р.Амгаланбаярын асаргааны тэтгэмжийг зогсоох талаар ямар нэгэн шийдвэр гаргаагүйгээр зогсоосон нь хууль зөрчсөн байна гэж үзлээ.

    Хариуцагч Б.Ганбаатар болон Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Алтанцоож нар нь шүүх хуралдаанд нэгэнт ээж болох Г.Өлзийбаяр нь хорих ангиас суллагдсан учраас зогсоох нь зүйтэй, Гэр бүлийн тухай хуулийн 73 дугаар зүйлд заасан үндэслэл байгаа гэж маргадаг бөгөөд  гэр бүлийн тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1-т асран хамгаалах харгалзан дэмжих нөхцөл арилж, хүүхдийг эцэг эхэд нь буцааснаар асран хамгаалах, харгалзан дэмжих эрх үүрэг дуусгавар болох талаар заасан байна.

    Г.Хишигбат, Г.Хишигмаа нарын төрсөн ээж Г. Өлзийбаяр нь хорих ангиас суллагдсан, орон нутагтаа амьдарч байгаа талаар зохигчид маргаагүй боловч энэ талаар холбогдох материал хэрэгт байхгүй, мөн Г.Хишигбат, Г.Хишигмаа нарыг нэхэмжлэгч Р.Амгаланбаяр нь одоог хүртэл асран хамгаалж харгалзан дэмжиж байгаа нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Хүрэлбаатар, Хариуцагч  Б.Ганбаатар нарын шүүхэд өгсөн тайлбараар нотлогдож байна.

   Иймд нэхэмжлэгч Р. Амгаланбаярын асран хамгаалах эрх  үүрэг дуусгавар болсон гэж үзэх үндэслэлгүй байна.

  

 

Харин нэхэмжлэгч нь 2013 оноос хойш шүүхэд нэхэмжлэл гаргах хүртлээ өөрийн болон ач хүү Г.Хишигбат, ач охин Г.Хишигмаа нарын эрх ашгийг хамгаалах талаар холбогдох байгууллагуудад хандаж эрхээ хэрэгжүүлэх бүрэн боломжтой байсан боловч хэрэгжүүлээгүй байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Хүрэлбаатар нь Хатгал тосгоны амьжиргаа дэмжих зөвлөлийн дарга, гишүүнээр дээрхи хугацаанд ажиллаж байсан нь хуралдааны явцад түүний өгсөн тайлбараар нотлогддог.  

 Хөдөлмөр нийгмийн халамжийн байгууллага нь ямар нэгэн шийдвэргүйгээр Р.Амгаланбаярын асаргааны тэтгэмжийг зогсоосон нь, мөн нэг талаас нэхэмжлэгч нь өөрийн эрхийг хэрэгжүүлэх, хамгаалах талаар зохих арга хэмжээг авах бололцоотой байсан хэдий ч  хэрэгжүүлээгүй  3  жил   болсон   байна.  Тус  тэтгэмжийн санхүүжилт нь нийгмийн халамжийн сангаас олгогддог ба тэтгэмжийг зогсоох олгох, эрх хэмжээ нь хуулиараа Хөдөлмөр халамж үйлчилгээний газарт олгогдож зохицуулагджээ.

Иймд дээрхи нөхцөл байдлыг харгалзан үзэж хохирлыг талуудад тэнцүү хэмжээгээр хариуцуулж нэхэмжилсэн 2.681.600 төгрөгийн тал хувь болох 1.340.800 төгрөгийг хариуцагч Хөвсгөл аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газраас гаргуулах нь зүйтэй байна.

         Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар хариуцагч Хөвсгөл аймгийн Хөдөлмөр, Халамжийн Үйлчилгээний газраас 2.681.600 төгрөгөнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 57.856 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийгмийн халамжийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.2 -д зааснаар хариуцагч Хөвсгөл аймгийн Хөдөлмөр, нийгмийн халамжийн үйлчилгээний газраас 1340800 /нэг сая гурван зуун дөчин мянга найман зуу/ төгрөгийг гаргуулж  нэхэмжлэгч Р.Амгаланбаярт олгож нэхэмжлэлийн шаардлагаас 1340800 /нэг сая гурван зуун дөчин мянга найман зуу/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар   энэхүү   нэхэмжлэл   нь   улсын   тэмдэгтийн   хураамжаас чөлөөлөгддөг

 

 

болохыг дурдаж,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн   56.1,  Улсын  тэмдэгтийн  хураамжийн  тухай  хуулийн  7  дугаар  зүйлийн                  

7.1.1-д зааснаар хариуцагч Хөвсгөл аймгийн Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний газраас улсын тэмдэгтийн хураамжид  57.856 / тавин долоон мянга найман зуун тавин зургаа / төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Б.МӨНХТУЯА