Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 22 өдөр

Дугаар Дугаар 102/ШШ2017/01488

 

 

 

2017 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 102/ШШ2017/01488

 

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Дилав хутагт Жамсранжавын гудамж, 7 дугаар байр, 11 тоот хаягт оршин суух, Оймоо овогт Мөнх-Эрдэнийн Ууганчимэг /РД:РГ87071908/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, Энхтайвны өргөн чөлөө гудамж, 7-7 байр, 35 тоот хаягт оршин суух, Халиугчин овогт Дамдингийн Сарангэрэл /РД: ФМ66110965/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 2.619.000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.Ууганчимэг, хариуцагч Д.Сарангэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ундрах нар оролцов.

 

                                     ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч М.Ууганчимэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Д.Сарангэрэлтэй Сонгинохайрхан дүүрэгт байрлах нотариат дээр орж гэрээ байгуулж,  3.000.000 төгрөг зээлдүүлсэн. Иргэний хуулийн 281, 282, 283 дугаар зүйлд заасны дагуу зээлийн гэрээнд хүҮ болон хугацааг тусгасан. Анх байгуулсан гэрээ 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл сунгагдсан. Зээлийн гэрээг сунгасан талаар хариуцагч сар бүр хүү төлж байсан, бичгээр гаргасан хүсэлт, сая хэлсэн тайлбар зэргээрээ хүлээн зөвшөөрч байна. Гэрээ байгуулах үед сар бүрийн 30-ны өдөр хүүг төлөхөөр тохирсон боловч төлөхөө больсон. Иймээс би Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар гэрээг хугацаанаас нь өмнө дусгавар болгох талаар шаардлагыг хэд хэдэн удаа гаргасан боловч гэрээний хугацаа дуусаагүй гэсэн шалтгаанаар 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл мөнгө төлөөгүй. Ингээд гэрээний хугацаа дуусгавар болохын өмнөх өдөр буюу 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 500.000 төгрөг төлсөн. Тухайн үед үлдэгдлийг удахгүй өгнө гэж тохирсон боловч дараа нь удалгүй өгөх боломжгүй боллоо гэсэн хариу өгсөн. Хэзээ яаж өгөх боломжтой талаар асуухад хэзээ яаж өгөхөө мэдэхгүй байна, бага багаар хасалт хийж өгнө гэсэн тодорхой бус хариулт өгсөн. Үүний улмаас бид маргалдаж шүүхэд нэхэмжлэл гаргах үндэслэл болсон. Иргэний хуулийн 282.4-т зааснаар хугацаа хэтрүүлсэн зээлдэгч нь түүнд ямар нэг тохиолдол нөлөөлсөн эсэхийг харгалзахгүйгээр хохирлыг хариуцна гэсэн байдаг. Гэвч Д.СаранГэрэл нь хариу тайлбартаа банкны зээлийг төлөхийн тулд миний зээлийг төлөх боломжгүй гэсэн байдаг. Зээлийн гэрээнд тусгагдсанаар Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дэхь хэсэгт зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр алданги төлөхөөр тогтоосон.  Үүний дагуу 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн алдангийг тооцсон. Үндсэн зээлийн төлбөрт 1.900.000 төгрөг, түүн дээр  2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдөр буюу нэхэмжэл гаргах өдөр хүртэл тооцож алдангид 719.000 төгрөг, нийт  2.619.000 төгрөг нэхэмжилж байна гэв.

            Хариуцагч Д.Сарангэрэл шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 3.000.000 төгрөг авсан. Заавал хамтран зээлдэгч байх ёстой гэсэн учраас нөхрөөрөө гарын үсэг зуруулсан. Би зээлийн хүүг сар бүр хугацаандаа өгөөд явж байсан бөгөөд төлөх боломжгүй байсан учраас төлөх хугацааг хлйшлуулах санал тавьсан нь үнэн. Түүнээс хойш буюу 500.000 төгрөг өгснөөс хойш сар бүрийн 30-ны өдөр дотор мөнгөө өгөөд явж байсан. Надтай гэрээ сунгалтын талаар яриагүй ба амаар тохироод яваад байсан. 2016 оны 9 дүгээр сараас эхлэн мөнгөө өгөхийг шаардаж эхэлсэн. Тэр үед би банкны мөнгө төллөө гэх мэт шалтаг хэлж байгаагүй. Би хариу тайлбартаа хүний юм ажиллуулдаг бөгөөд хямралтай байгаа тул боломж муу байна гэж бичсэн. 2017 оны 01 дүгээр сарын эхээр ирээд сунгасан. Одоо бодоход шүүхээр орох гээд сунгасан юм байна. Түүнээс өмнө амаар харилЦан тохирч боломжоороо өгөөд явж байсан. Сүүлд бид 2 маргалдах шалтгаан нь М.Ууганчимэг намаЙг элдэв янзаар хэлсэн. Манай нөхрийн гарын үсэгтэй гэрээг цахим хуудсанд тавьж дарамталдаг байсан. Элдэв мессеж бичдэг байсан.. Би караоке снукерын газар ажиллуулдаг. Ирээд ууж идээд зовлон жаргалаа яриад явдаг байсан. Би М.Ууганчимэгийн хамаатных нь эгчтэй найз юм. Би сар болгон хүүгээ төлөөд зовлон жаргалаа хэлээд явж байхад өдөр болгон элдэв янзаар хэлдэг. Манай хүү Солонгос улсад улаан хоолойн хорт хавдар байж магадгүй гэж эмчилгээ хийлгэж байхад хилээр гарах эрхийг чинь хаалгана гэж дарамталж ажил дээр очиж элдвээр хүмүүст хэлж байсан. Би энэ байдлуудад нь үнэхээр их гомдсон. Би “Спирт Бал Бурам” ХХК-тай хамтран ажиллаж байгаад их хэмжээний алдагдалд орсон. Түүнтэй холбоотой над дээр хэрэг үүссэн боловч эвлэрч төлбөрийг төлөөд явж байгаа. 2017 оны 2 дугаар сарын 17-ны өдөр мөнгөө авна гэж хэлсэн. Түүнээс 10 хоногийн өмнө хүүг нь төлөөд төлбөрийг 17-ны өдөр дуусгаж чадахгүй болсон тухайгаа 7 хоногийн өмнө анхааруулж хэлсэн. Би сар болгон өгөх ёстой өдрөө хүүг өгдөг байсан. Сүүлийн хэд хэдхэн удаа ганц хоёр хоногийн наана цаана өгсөн. Хүүхдээ бодоод би өгч чадахгүй гэдгээ хэлж Солонгос руу явсан. Гэрээгээр өгнө гэж тохирсноор хүү өгч байсан. Гэрээ сунгагдаагүй явж байгаад 1 сард ирээд гэрээ сунгагдах ёстой гэхээр нь өөрөөс нь асууж байгаад гарын үсэг зураад явуулсан. Шүүх дээр ирэхгүй ойлголцох хугацаа байсан. Иймээс алдангийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Үндсэн зээлийг хүлээн зөвшөөрч байна. Сунгагдсан гэж бодож байсан учраас алдангийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

            Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,              

            

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч М.Ууганчимэг нь хариуцагч Д.Сарангэрэлд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн төлбөр 1.900.000 төгрөг, хугацаа хэтрүүлсэн алдангид 719.000 төгрөг, нийт 2.619.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

            Хариуцагч нь үндсэн зээлийн үлдэгдлийг зөвшөөрч, алданги төлөхгүй гэж маргаж байна.

            Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

            Зохигчид 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 6 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй, хугацаа хэтэрвэл хоног тутам 0.5 хувийн алданги тооцохоор, 3.000.000 төгрөгийн зээлийн гэрээг байгуулсан болох нь зээлийн гэрээ, зохигчдын тайлбар, зээлийн төлөлт хийсэн баримтаар тогтоогдож байна.

Дээрх зээлийн гэрээ нь хуулийн шаардлага хангасан, талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болж гарын үсэг зурж, нотариатаар баталгаажуулсан байх тул хүчин төгөлдөр хэлцэл гэж үзэж Иргэний хуулийн зээлийн гэрээний зохицуулалт үйлчлэхээр байна гэж дүгнэв.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй адил хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заажээ. Түүнчлэн Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-д зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно, 282.3-т хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ, мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т анзын гэрээг бичгээр хийнэ гэж заасны дагуу зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээнд 5 хувийн хүү төлөх, хугацаа хэтэрсэн тохиолдолд алданги тооцохоор харилцан тохиролцжээ.

Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч  нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх, уг хугацаанд хүү төлөх үүргийг харилцан хүлээсэн байна.

Нэхэмжлэгч М.Ууганчимэг нь гэрээ байгуулагдсан 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хариуцагч Д.Сарангэрэлд 3.000.000 төгрөгийг хүлээлгэн өгч Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4, 196 дугаар зүйлийн 196.1.1-д заасан “эд хөрөнгө буюу мөнгийг шилжүүлэн өгсөн” тул зохигчийн хооронд зээлийн гэрээ байгуулагдаж, улмаар нэхэмжлэгч зээлийн гэрээний үүргээ биелүүлсэн байна.

Зохигчдын байгуулсан зээлийн гэрээгээр 2015 оны 7 дугаар сарын 08-ны өдөр зээлдүүлсэн өгсөн 5.000.000 төгрөгийн хүүнд 500.000 төгрөгийг төлөхөөр, гэрээний хугацаа 2015 оны 8 дугаар сарын 08-ны өдөр дуусахад зээлдэгч Т.Нандин-Эрдэнэ нь үндсэн зээл 5.000.000 төгрөг, 1 сарын зээлийн хүү 500.000 төгрөг,  нийт 5.500.000 төгрөг төлсөн байх үүрэгтэй байсан боловч хариуцагч нь гэрээний үүргээ биелүүлээгүй хугацаа хэтрүүлсэн байна.

Зохигчид Иргэний хууль болон зээлийн гэрээнд заасны дагуу хүү, алданги тохирсон тул нэхэмжлэгч хүү, алданги тооцон шаардах эрхтэй  байх ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гэрээний дагуу үндсэн зээл 5.000.000 төгрөг, зээлийн хүү 150.000 төгрөг, хэтэрсэн хугацааны алданги гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй байх хуулийн шаардлагад нийцүүлж, үндсэн зээлээс тооцож 2.500.000 төгрөг гэж тооцож, нийт 8.000.000 төгрөгийг зээлийн гэрээний үүрэгт, П.Оюунтуяагийн хашаа байшинг хариуцагч Т.Нандин-Эрдэнэ нь түрээсийн төлбөрийг хариуцахаар тохиролцсон боловч 8 сарын түрээс төлөөгүй тул 875.000 төгрөг, нийт 8.875.000 төгрөгийг нэхэмжилж байгаа гэж тайлбарлаж байна.

Хариуцагч Т.Нандин-Эрдэнэ нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн хариу тайлбар, татгалзал гаргасан боловч 5.000.000 төгрөг зээлсэн, 1 сарын хугацаатай, 10 хувийн хүүтэй, хугацаа хэтэрвэл алданги төлнө гэж  тохиролцсон тухай үйл баримтыг хүлээн зөвшөөрсөн тул нэхэмжлэгчийн зээлийн гэрээний үүрэг шаардсан шаардлага үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч нь алдангийн хэмжээг хоногийн 0.5 хувиар тооцсон, түүнчлэн анзын хэмжээ 50 хувиас хэтэрч болохгүй хуулийн шаардлагад нийцүүлэн алдангийн хэмжээг гүйцэтгээгүй үүргийн 50 хувиар тооцож 2.500.000 төгрөг нэхэмжилж байгаа нь хууль зөрчөөгүй байна. Гэхдээ  Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь заалт “Анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно” гэсэн заалтыг баримтлан анзын хэмжээг багасгахад нэхэмжлэгчийн эрх ашигт сөргөөр нөлөөлөхгүй гэж дүгнэж, хугацаа хэтрүүлсэн алдангид 500.000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэлээ.

Хариуцагчаас түрээсийн төлбөрт 875.000 төгрөг нэхэмжилсэн боловч шүүх хуралдаан дээр тодруулахад гэрч П.Оюунтуяагийн хашаа байшинг зээлийн гэрээний үүрэгт тооцон авахаар болж, түрээслэх эрх үүссэн гэж нэхэмжлэгч тайлбарлав.

Гэтэл хэрэгт авагдсан баримт, гэрчийн мэдүүлэг зэргээс харвал П.Оюунтуяа нь зээлийн гэрээний үүрэгт хашаа байшингаа 2016 оны 6 дугаар сард нэхэмжлэгч Д.Дариймаад бэлэглэлийн гэрээгээр өмчлөх эрхээ шилжүүлжээ. Гэтэл нэхэмжлэгч нь бусдын өмчлөлийн хашаа байшинг өөрт нь буюу П.Оюунтуяад хөлсөлж, төлбөрийг нь Т.Нандин-Эрдэнэ хариуцан өгөхөөр тохиролцсон гэх боловч түүнд үл хөдлөх хөрөнгийг түрээслэх, хөлслөх эрх байхгүй, улмаар зохигчдын хооронд түрээсийн гэрээний харилцаа үүсээгүй байх тул түрээсийн төлбөрт 875.000 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхгүй байна.

Дээрхийг нэгтгэн дүгнэвэл нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, хариуцагч Т.Нандин-Эрдэнээс зээлийн гэрээний үүрэгт 6.000.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Дариймаад олгож, нэхэмжлэлээс үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэх нь зүйтэй байна.

            Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 110.950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.8, 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Т.Нандин-Эрдэнээс 6.000.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Дариймаад   олгож, нэхэмжлэлээс үлдэх 2.875.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч Д.Дариймаагийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилж төлсөн 156.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Нандин-Эрдэнээс улсын тэмдэгтийн хураамжид 110.950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан буюу хүргүүлсэнээр гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 


 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Ч.МӨНХЦЭЦЭГ