Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 23 өдөр

Дугаар Дугаар 102/ШШ2017/01494

 

 

 

 

 

2017 оны 5 сарын 23 өдөр

Дугаар 102/ШШ2017/01494

 

      Улаанбаатар хот

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг би,

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, Бага тойруу 3-9, өөрийн байранд байрлах “Жи мобайл” ХХК /РД:5055873/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 23 дугаар хороо, Зүүн Ард Аюушийн 25-10 дугаар гудамж, 341 тоот хаягт оршин суух, Түмэндэмбэрэлийн Маргад-Эрдэнэ /РД:УУ89082219/-д  холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 88.500  төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ө.Хаш-Эрдэнэ нь манай компанитай 2014 оны 3 дугаар сарын 24-ний өдөр 104651 тоот Төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулан 240.000 төгрөгийн үнэ бүхий NP10 төхөөрөмжийг урьдчилгаа 20.000 төгрөг төлж, үлдэх төлбөрийг сар бүр 20.000 төгрөгөөр 12 сарын хугацаанд төлөх нөхцөлтэйгээр авсан. Хариуцагч 59.000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа бөгөөд алданги 29.500 төгрөг тооцож, нийт 88.500 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Хариуцагч Т.Маргад-Эрдэнэ нь нэхэмжлэлийн шаардлага болох 88.500 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан учир хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

                                                                             ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК нь хариуцагч Т.Маргад-Эрдэнэд холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 88.500 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл  гаргажээ.

 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Т.Маргад-Эрдэнэ нь нэхэмжлэлийн шаардлага болох 88.500 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан байна. Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4.550 төгрөгийн 50 хувийг улсын төсвөөс, 50 хувийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

            1. Т.Маргад-Эрдэнэд холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 88.500 төгрөг гаргуулах тухай “Жи мобайл” ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4.550 төгрөгийн 50 хувь болох 2.275 төгрөгийг Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас, 50 хувь болох 2.275 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК-д олгосугай.

 

            3. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

  

 

 

 

ШҮҮГЧ                                          Ч.МӨНХЦЭЦЭГ