| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 102/2017/01286/И |
| Дугаар | Дугаар 102/ШШ2017/01511 |
| Огноо | 2017-05-24 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 05 сарын 24 өдөр
Дугаар Дугаар 102/ШШ2017/01511
| 2017 оны 05 сарын 24 өдөр | Дугаар 102/ШШ2017/01511
| Улаанбаатар хот
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хаалттай шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 14 дүгээр хороо, Уяачдын 1 дүгээр гудамж, 67 тоот хаягт оршин суух, эрэгтэй, регистрийн дугаар ТИ77091273, Цагааннуур овогт Галмагнайн Болдбаатарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, Голден парк хотхон, Энхтайвны өргөн чөлөө гудамж, 102 дугаар байр, 199 тоот хаягт оршин суух, эмэгтэй, регистрийн дугаар ШГ75120502, Чонод овогт Жанчивдоржийн Отгонтөгст холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Болдбаатар, хариуцагч Ж.Отгонтөгс, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ундрах нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Болдбаатар шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2011 онд О.Бат-Эрдэнэтэй танилцсан. Бидний дундаас 2012 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүү Б.Тод-Эрдэнэ, охин Б.Сод-Эрдэнэ нар төрсөн. Анх бид О.Бат-Эрдэнийн аав, ээжийн гэрт эгчтэй нь хамт амьдардаг байсан. Миний 2 хүүхэд 7 сартай жижиг төрсөн учир тохитой гэж бодоод О.Бат-Эрдэнийн аав ээжийн гэрт 1 жил гаран хугацаанд эгчтэй нь хамт амьдарсан. Дараа нь аав ээж нь О.Бат-Эрдэнэд байр авч өгөн, бид тусдаа гарч амьдарсан. Анх бид гайгүй таарамжтай байдаг байсан боловч хамт амьдрах явцад надад гар хүрч, намайг хэвтэрт ортол зодсон. Намайг тогоотой шөл асгалаа гэж зодож байсан. Би О.Бат-Эрдэнэтэй хамт амьдрахаасаа өмнө дагавар хүүхэдтэй байсан. Намайг хэвтэрт ортол зодох үед О.Бат-Эрдэнийн авга эгчийг дуудаж бүгдийг хэлсэн. Би О.Бат-Эрдэнийг цагдаад өгөх үү, гэрлэлтээ цуцлуулах уу, засрахыг нь харах уу гэж нэлээн бодсон. Бодсоны эцэст гэрлэлтээ цуцлуулах шийдвэр гаргасан. Ийм учир бидний гэрлэлтийг цуцалж, хүүхдүүдийг миний асрамжинд үлдээж, хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэж хүсч байна. Бидний дунд эд хөрөнгийн маргаангүй гэв.
Хариуцагч Ж.Отгонтөгс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хоёр ихэр хүүхдийн маань нэг нь эмнэлэгт их хэвтдэг байсан бөгөөд би өглөө эгчийг ажилдаа явахаас өмнө эмнэлэг орж эхнэр хүүхдээ эргэдэг байсан. Миний 2 хүүхэд зовж байж хүн болсон учир уг нь гэрлэлтээ цуцлуулмааргүй байна. Гэхдээ Д.Гэрэлцэцэг нэгэнт гэрлэлтээ цуцлуулна гэж байгаа бол гэрлэлтээ цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байна. Харин хүүхдүүдээ би өөрийн асрамжинд авах хүсэлттэй байна. Би хүүхдүүдээ ээж, аав, эгч нарынхаа тусламжтайгаар өсгөж чадна. Гэрийн тавилгын асуудал дээр бид хоорондоо тохиролцоно гэв.
Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын тайлбарыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.Болдбаатар нь хариуцагч Ж.Отгонтөгст холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгохыг хүсч шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгч нь Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132.4-т зааснаас бусад гэр бүлийн харилцаанаас үүссэн маргааны эвлэрүүлэн зуучлах ажиллагааг шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх ажиллагааны нэг гэж үзнэ”, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт “Гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг хариуцагчийн оршин суугаа газрын шүүхэд гаргана” гэж заасныг баримтлан Ж.Отгонтөгст холбогдуулан гэрлэлт цуцлуулахаар шаарджээ.
Хариуцагч нь гэрлэлт цуцлахыг зөвшөөрч, хүүхдийн асрамжийн талаар маргахгүй байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Г.Болдбаатар, хариуцагч Ж.Отгонтөгс нар нь 2006 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр гэр бүл болсноо 2006 оны 10 дугаар сарын 27-ны өдөр гэрлэлтийн бүртгэлийн 1294 дугаарт бүртгүүлсэн болох нь 0044777 тоот гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, хүү Б.Мөнхболд нь 2007 оны 3 дугаар сарын 03-ны өдөр төрсөн болох нь 0020460 Г-387 тоот төрсний гэрчилгээний хуулбар, хүү Б.Мөнхдалай нь 2009 оны 8 дугаар сарын 04-ний өдөр төрсөн болох нь 0287924 Г-1682 тоот төрсний гэрчилгээний хуулбар, хүү Б.Мөнгөнбаатар нь 2014 оны 8 дугаар сарын 01-ний өдөр төрсөн болох нь 1107003571 тоот төрсний гэрчилгээний хуулбараар тус тус нотлогдож байна.
Гэрлэгчид хамт амьдрах сүүлийн жилүүдэд хариуцагч Ж.Отгонтөгс нь нөхрөө хардаж, хүүхдүүдийнхээ дэргэд зохисгүй байдал гаргаж, шалдаж нүцгэлдэг, хүүхдүүдээ хэл амаар доромжилж, гар хүрдэг, архи их уух зэргээр гэр бүлийн гишүүдээ сэтгэл санааны хүнд байдалд оруулж байсан нь нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбар, хүү Б.Мөнхболдын “ээж загнаж, зоддог” гэсэн тайлбар зэргээр нотлогдож байх ба энэ байдал нь гэр бүлийн гишүүдийн сэтгэл санаа болон хүүхдийн хүмүүжилд ноцтой хохирол учирч болзошгүй гэж үзэн шүүхээс эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт заасныг баримтлан тэдний гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж дүгнэв.
Зохигчид хүүхдийн асрамжийн талаар харилцан тохиролцсон, хүү Б.Мөнхболд аавтайгаа амьдрах, хүү Б.Мөнхдалай ээжтэйгээ хамт амьдрах санал гаргасан зэргийг харгалзан, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 14.7 дахь заалтыг баримтлан 2007 оны 3 дугаар сарын 03-ны өдөр төрсөн хүү Б.Мөнхболд, 2014 оны 8 дугаар сарын 01-ний өдөр төрсөн хүү Б.Мөнгөнбаатар нарыг эцэг Г.Болдбаатарын, 2009 оны 8 дугаар сарын 04-ний өдөр төрсөн хүү Б.Мөнхдалайг эх Ж.Отгонтөгсийн асрамжид үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
Гэр бүлийн тухай хуулийн 26.1-д “эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ”, 26 дугаар зүйлийн 26.2, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, эрүүл мэндийг нь хамгаалах, амьдрах эрүүл саруул, аюулгүй орчин бүрдүүлэх, нэн шаардлагатай хоол хүнс, орон байр, хувцас, тоглоом бусад шаардлагатай зүйлсээр хангах, хүүхдэд боловсрол эзэмшүүлэх боломж нөхцөлийг бүрдүүлэх зэрэг үүрэгтэй бөгөөд эцэг, эх тусдаа амьдрах болсон нь тэдгээрийг үр хүүхдээ өгсөн хүмүүжүүлэх хуулиар хүлээсэн дээрх үүргүүдээс нэхэмжлэгч, хариуцагч нар нь чөлөөлөгдөх үндэслэл болохгүй болно.
Түүнчлэн Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нар нь эх, эцэг хүний хувьд хүлээсэн үүргээ зохих ёсоор хэрэгжүүлэх, үр хүүхэдтэйгээ уулзахад нь бие биедээ саад болохгүй байхыг дурдаж байна.
Гэрлэгчдийн дунд гэр бүлийн дундын хөрөнгийн маргаангүй гэснийг, мөн зохигчид хүүхдийн тэтгэлэг тогтоолгохгүй гэснийг дурдах нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгч Зээрднүүд овогт Дамдинсүрэнгийн Гэрэлцэцэг /РД: ЛЮ82040564/, хариуцагч Боржигон овогт Оюунчимэгийн Бат-Эрдэнэ /РД: АМ83081313/ нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь заалтыг баримтлан 2012 оны 12 сарын 27-ны өдөр төрсөн охин Б.Сод-Эрдэнэ, хүү Б.Тод-Эрдэнэ нарыг эх Д.Гэрэлцэцэгийн асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан 2012 оны 12 дугаар сарын 27-нд төрсөн охин Б.Сод-Эрдэнэ, хүү Б.Тод-Эрдэнийг 11 нас хүртэл тэтгэлэг авагч хүүхдийн амьдарч байгаа бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /хэрвээ суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тэтгэлэг авагч хүүхдийн амьдарч байгаа бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг тогтоож, эцэг Боржигон овогт Оюунчимэгийн Бат-Эрдэнээр тэжээн тэтгүүлсүгэй.
4. Зохигчдын дунд гэр бүлийн дундын хөрөнгийн маргаангүй болохыг дурдсугай.
5. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.Бат-Эрдэнээс улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан буюу хүргүүлсэнээр гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ