Шүүх | Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Төмөрхүүгийн Батжаргал |
Хэргийн индекс | 176/2021/0414/Э/223/2022/0012 |
Дугаар | 2022/ШЦТ/01 |
Огноо | 2021-12-23 |
Зүйл хэсэг | 17.1.2.4., 17.12.1., |
Улсын яллагч | С.Сүрэнхорол |
Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 12 сарын 23 өдөр
Дугаар 2022/ШЦТ/01
2021 12 23 2022/ШЦТ/01
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Жаргалболд,
Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Сүрэнхорол,
Хохирогч Н.Б, О.Н,
Шүүгдэгч П.Х, П.Х, тэдгээрийн өмгөөлөгч Ц.Раашзэвэг,
Шүүгдэгч Б.Б, Б.П, тэдгээрийн өмгөөлөгч И.Отгонсүрэн,
Шүүгдэгч О.Х, түүний өмгөөлөгч Л.Баасанжав,
Шүүгдэгч Ж.Б, түүний өмгөөлөгч О.Баяраа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,
Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1, 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Х, Б.Б, О.Х, Ж.Б нарт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Пд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Хд тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1934009160459 дугаартай, 4 хавтаст хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1.Монгол улсын иргэн, П.Х, , 28 настай, эрэгтэй, яс үндэс халх, боловсрол, мэргэжилгүй, ам бүл 5, эцэг, эх, 2 дүүгийн хамт оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаартай.
2.Монгол улсын иргэн, Б.Б, 34 настай, эрэгтэй, яс үндэс баяд, боловсрол, мэргэжилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаартай.
3.Монгол улсын иргэн, О.Х, 32 настай, эрэгтэй, яс үндэс баяд, боловсрол, мэргэжилгүй, ам бүл 6, эхнэр, хүүхдийн хамт оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаартай.
4.Монгол улсын иргэн, Б.П, 33 настай, эрэгтэй, яс үндэс баяд, боловсрол, мэргэжилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдийн хамт оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаартай.
5.Монгол улсын иргэн, Ж.Б, 45 настай, эрэгтэй, яс үндэс дөрвөд, боловсрол, мэргэжилгүй, ам бүл 8, эхнэр, хүүхдийн хамт оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаартай.
6.Монгол улсын иргэн, П.Х, 26 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдийн хамт оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаартай.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч П.Х, Б.Б, О.Х, Ж.Б нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1, 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан, шүүгдэгч Б.П нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан, шүүгдэгч П.Х нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч П.Хийн өгсөн: Гэм буруугаа хүлээж байна. Н.Бын адуу арай л үнэтэй тогтоогдсон гэх,
Шүүгдэгч Б.Б, О.Х, Б.П, П.Хын өгсөн: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх,
Шүүдэгч Ж.Бы өгсөн: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би 6 тооны адуу хулгайлахад нь яваагүй гэх мэдүүлгүүд,
Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:
Шүүгдэгч Ж.Бы өгсөн мэдүүлэг /2 хх 2, 20, 38, 146, 173, 182, 203-204, 213, 237-238, 31, 102-103, 1 хх 8, 33, 65, 69, 97, 137-138, 207/,
П.Цийн гэрчээр өгсөн мэдүүлэг /2 хх 4, 147, 247, 3 хх 18-19, 1 хх 58, 96/,
Шүүгдэгч П.Хийн өгсөн мэдүүлэг /2 хх 25, 59, 79, 110-111, 120, 125-126, 145, 169, 212, 233-234, 246, 3 хх 14-15, 1 хх 7, 37, 52-53, 68, 89-90, 141-142, 171, 177-178, 206, 214/,
Шүүгдэгч П.Хын өгсөн мэдүүлэг /2 хх 26, 63, 80, 106-107, 3 хх 175-176, 225, 1 хх 56-57, 94-95/,
Шүүгдэгч Б.Пын өгсөн мэдүүлэг /1 хх 51, 61, 70, 98, 133-134/,
Шүүгдэгч О.Хын өгсөн мэдүүлэг /2 хх 27, 67, 1 хх 9, 29, 1 хх 55, 59, 71, 93, 1 хх 66-67, 100-101, 149-150, 208, 218/,
Хохирогч Н.Дгийн өгсөн мэдүүлэг /1 хх 157-158/,
Хохирогч Д.Жын өгсөн мэдүүлэг /1 хх 189/,
Хохирогч Б.Мийн өгсөн мэдүүлэг /1 хх 225/,
Хохирогч Д.Гийн өгсөн мэдүүлэг /1 хх 45, 46/,
Хохирогч Н.Бын өгсөн мэдүүлэг /2 хх 24/,
Хохирогч Ц.Бгийн өгсөн мэдүүлэг /2 хх 77-78/,
Хохирогч П_Гын өгсөн мэдүүлэг /1 хх 5-6, 2 хх 118-119/,
Хохирогч П.Пын өгсөн мэдүүлэг /2 хх 143-144/,
Хохирогч Ш.Мгийн өгсөн мэдүүлэг /2 хх 181-181/,
Хохирогч О.Нийн өгсөн мэдүүлэг /2 хх 211/,
Хохирогч Д.Дгийн өгсөн мэдүүлэг /2 хх 245/,
Гэрч Н.Оын өгсөн мэдүүлэг /1 хх 54, 91-92/,
Гэрч Х.Сын өгсөн мэдүүлэг /1 хх 64/,
Хохирогч Х.Бгийн өгсөн мэдүүлэг /3 хх 173-174/,
Гэрч Д.Дын өгсөн мэдүүлэг / 3 хх 177-178, 248/,
Мал, тэжээвэр амьтад, хашаа худгийн 2018 оны тооллого /хохирогч Н.Бын малын тооллого/ /2 хх 29-30/,
Мал, тэжээвэр амьтад, хашаа худгийн 2018 оны тооллого /хохирогч Н.Бямбаагийн малын тооллого/ /2 хх 95-96/,
Мал, тэжээвэр амьтад, хашаа худгийн 2018 оны тооллого /хохирогч П.Пын малын тооллого/ /2 хх 161-163/,
Мал, тэжээвэр амьтад, хашаа худгийн 2018 оны тооллого /хохирогч О.Нийн малын тооллого/ /2 хх 227-228/,
Мал, тэжээвэр амьтад, хашаа худгийн 2018 оны тооллого /хохирогч Д.Дгийн малын тооллого/ /3 хх 8-9/,
Мал, тэжээвэр амьтад, хашаа худгийн 2018 оны тооллого /хохирогч Д.Гийн малын тооллого/ /1 хх 72-73/,
Мал, тэжээвэр амьтад, хашаа худгийн 2018 оны тооллого /хохирогч Ш.Жын малын тооллого/ /1 хх 190-192/,
“ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-ний 2019 оны 10 дугаар сарын 11-ны өдрийн 06/379 дугаартай хохирогч Г.Дгийн 2 тооны адууг үнэлсэн үнэлгээний тайлан /1 хх 160-165/,
“ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-ний 2019 оны 10 дугаар сарын 11-ны өдрийн 06/381 дугаартай хохирогч Д.Жын 3 тооны адууг үнэлсэн үнэлгээний тайлан /1 хх 194-200/,
“ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-ний 2019 оны 10 дугаар сарын 14-ны өдрийн 06/391 дугаартай хохирогч Б.Мийн 1 тооны адууг үнэлсэн үнэлгээний тайлан /1 хх 240-245/,
“ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-ний 2019 оны 10 дугаар сарын 14-ны өдрийн 06/383 дугаартай хохирогч Н.Бын 3 тооны адууг үнэлсэн үнэлгээний тайлан /2 хх 32-38/, морины бай шагнал, медаль, батламж, өргөмжлөл /2 хх 42-48/,
“ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-ний 2019 оны 10 дугаар сарын 14-ны өдрийн 06/386 дугаартай хохирогч Ц.Бгийн 3 тооны адууг үнэлсэн үнэлгээний тайлан /2 хх 33-39/,
“ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-ний 2019 оны 10 дугаар сарын 14-ны өдрийн 06/386 дугаартай хохирогч П_Гын 2 тооны адууг үнэлсэн үнэлгээний тайлан /2 хх 122-127/,
“ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-ний 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 06/371 дугаартай хохирогч П.Пын 3 тооны үхэрийг үнэлсэн үнэлгээний тайлан /2 хх 149-155/,
“ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-ний 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 06/371 дугаартай хохирогч Ш.Мгийн 2 тооны үхэрийг үнэлсэн үнэлгээний тайлан /2 хх 185-190/,
“ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-ний 2019 оны 10 дугаар сарын 14-ны өдрийн 06/384 дугаартай хохирогч О.Нийн 6 тооны адууг үнэлсэн үнэлгээний тайлан /2 хх 215-221/,
“ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-ний 2019 оны 10 дугаар сарын 11-ны өдрийн 06/376 дугаартай хохирогч Д.Дгийн 2 тооны үхэрийг үнэлсэн үнэлгээний тайлан /2 хх 249, 3 хх 1-4/,
“ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-ний 2021 оны 4 дугаар сарын 07-ны өдрийн 07/90 дугаартай хохирогч Х.Бгийн өмчлөлийн малын төмөр хашааг үнэлсэн үнэлгээний тайлан /3 хх 181-187/,
“ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-ний 2021 оны 8 дугаар сарын 31-ны өдрийн 07/249 дугаартай Д.Дын өмчлөлийн 0747 УНТ улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслийг үнэлсэн үнэлгээний тайлан /3 хх 232-239/,
хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /3 хх 164-169/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /3 хх 63-66, 3 хх 204, 4 хх 44/, шийтгэх тогтоолын хуулбарууд /хх 90-100/, шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх 101-105/,
Шүүгдэгч П.Хын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 0747 УНТ улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслийг битүүмжлэхээр гаргасан мөрдөгчийн санал /3 хх 226/,
Хяналтын прокурорын 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 204, 102, 103, 101, 105, 106, 109, 113, 114, 19 дугаартай 1934009360491, 1934009190491, 1934009160459, 1934008840489, 1934009140476, 1934009150493, 2134000530133, 1934009180492, 1934009170460, 1934009340478, 1934009450458 дугаартай хэргийг 1934009160459 дугаартай хэрэгт нэгтгэсэн тогтоол /1 хх 39-40, 152, 106, 220, 2 хх 69-70, 72, 113, 175, 206, 3 хх 158/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд болно.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
П.Х нь:
1. Б.Б, Х нартай бүлэглэн Төв аймгийн Баянцогт сумын Шуна 1-р багийн нутаг Агьт гэх газраас 2018.11 дүгээр сарын сүүлч 12 дугаар сарын эхээр иргэн П_Гын өмчлөлийн 4 тооны адууг хулгайлж, 4 367 400 төгрөгийн хохирол,
2.мөн Төв аймгийн Баянцогт сумын Гуна 1 дүгээр багийн нутаг Хонгорын пойл гэх газраас 2019 оны 11 дүгээр сарын 17-ний өдөр Д.Жын өмчлөлийн 3 тооны адууг хулгайлж 2 975 100 төгрөгийн хохирол,
3.П.П, Б.Б, Ж.Б, О.Х нартай бүлэглэж 2019 оны 9 дүгээр сарын 15-16-нд шилжих шөнө Төв аймгийн Баянцогт сумын Гуна 1 дүгээр багийн нутаг Өвөр дулаан гэх газраас иргэн Д.Гийн өмчлөлийн 8 тооны адууг хулгайлж 7 542 400 төгрөгийн,
4.Ж.Бтай бүлэглэн Төв аймгийн Баянцогт сумын Гуна 1 дүгээр багийн нутаг Өвөр дулаан гэх газраас 2019 оны 9 дүгээр сарын 19-21-ны хоооронд иргэн Н.Дгийн өмчлөлийн 2 тооны адууг хулгайлж 3 192 000 төгрөгийн хохирол,
5.Мөн Төв аймгийн Аргалант сумын Хөшөөт 2 дугаар багийн нутаг Хуучин Баянцогт гэх газраас 2019 оны 9 дүгээр сарын 24-25-ны хооронд иргэн П.Пын өмчлөлийн 3 тооны үхрийг хулгайлж 4 605 000 төгрөгийн,
6.Мөн Төв аймгийн Баянцогт сумын Гуна 1 дүгээр багийн нутаг Зайдангийн ар гэх газраас иргэн О.Нийн өмчлөлийн улаан зүсмийн 6 тооны адууг хулгайлж 6 540 600 төгрөгийн,
7.П.Х, О.Х нартай бүлэглэж Төв аймгийн Баянцогт сумын 1 дүгээр баг Зайдангийн ар гэх газраас 2019 оны 8 дугаар сарын 21-25-ны хооронд иргэн Н.Бын өмчлөлийн 3 тооны адууг хулгайлж 9 850 700 төгрөгийн хохирол,
8.П.Х, Б.Б нартай бүлэглэн Төв аймгийн Баянцогт сумын Гуна 1 дүгээр баг Хар чулуут гэх газраас 2018 оны 12 дугаар сарын 13-15-ны хооронд иргэн Ц.Бгийн өмчлөлийн 3 тооны адууг хулгайлж 3 060 000 төгрөгийн,
9.П.Цтай бүлэглэн Төв аймгийн Баянцогт сумын 2 дугаар багийн нутаг Адуун толгой гэх газраас 2019 оны 10 дугаар сарын 01-02-нд шилжих шөнө иргэн Д.Дгийн өмчлөлийн 2 тооны адууг хулгайлж 1 944 700 төгрөгийн,
Дангаараа:
11.Төв аймгийн Баянцогт сумын Гуна 1 дүгээр багийн нутаг Адаан чулуу гэх газраас 2018 оны 11 дүгээр сарын дундуур иргэн П_Гын өмчлөлийн 2 тооны адууг хулгайлж 1 983 400 төгрөгийн хохирол тус тус учруулсан,
Шүүгдэгч Б.Б нь:
1.О.Х, П.Х нартай бүлэглэн Төв аймгийн Баянцогт сумын Шуна 1-р багийн нутаг Агьт гэх газраас 2018.11 дүгээр сарын сүүлч 12 дугаар сарын эхээр иргэн П_Гын өмчлөлийн 4 тооны адууг хулгайлж, 4 367 400 төгрөгийн хохирол,
2.П.Х, Б.П, Ж.Б О.Х нартай бүлэглэн 2019 оны 8 дугаар сарын 15-16-нд шилжих шөнө Төв аймгийн Баянцогт сумын Гуна 1 дүгээр багийн нутаг Өвөр дулаан гэх газраас иргэн Д.Гийн өмчлөлийн 8 тооны адууг хулгайлж 7 542 400 төгрөгийн,
3.О.Х, П.Х нартай бүлэглэн Төв аймгийн Баянцогт сумын Гуна 1 дүгээр багийн нутаг Хонгорын пойл гэх газраас 2019 оны 11 дүгээр сарын 17-ны үед иргэн Д.Жын өмчлөлийн 3 тооны адууг хулгайлж 2 975 100 төгрөгийн,
4.П.Х, П.Х нартай бүлэглэн Төв аймгийн Баянцогт сумын Гуна 1 дүгээр баг Хар чулуут гэх газраас 2018 оны 12 дугаар сарын 13-15-ны хооронд иргэн Ц.Бгийн өмчлөлийн 3 тооны адууг хулгайлж 3 060 000 төгрөгийн,
5.П.Ц, Ж.Б нартай бүлэглэн Төв аймгийн Баянхангай сумын 1 дүгээр багийн нутаг Цэгээн цагаан нуур гэх газраас 2019 оны 9 дүгээр сарын 07-08-нд шилжих шөнө Б.Мийн өмчлөлийн 1 тооны адууг хулгайлж 1 192 000 төгрөгийн хохирол тус тус учруулсан,
Шүүгдэгч О.Х нь:
1. Б.Б, П.Х нартай бүлэглэн Төв аймгийн Баянцогт сумын Шуна 1-р багийн нутаг Агьт гэх газраас 2018.11 дүгээр сарын сүүлч 12 дугаар сарын эхээр иргэн П_Гын өмчлөлийн 4 тооны адууг хулгайлж, 4 367 400 төгрөгийн хохирол,
2.П.Х, П.П, Б.Б, Ж.Б нартай бүлэглэж 2019 оны 9 дүгээр сарын 15-16-нд шилжих шөнө Төв аймгийн Баянцогт сумын Гуна 1 дүгээр багийн нутаг Өвөр дулаан гэх газраас иргэн Д.Гийн өмчлөлийн 8 тооны адууг хулгайлж 7 542 400 төгрөгийн хохирол,
3.П.Х, Б.Б нартай бүлэглэн Төв аймгийн Баянцогт сумын Гуна 1 дүгээр багийн нутаг Хонгорын пойл гэх газраас 2019 оны 11 дүгээр сарын 17-ний өдөр Д.Жын өмчлөлийн 3 тооны адууг хулгайлж 2 975 100 төгрөгийн,
4.П.Х, П.Х нартай бүлэглэж Төв аймгийн Баянцогт сумын 1 дүгээр баг Зайдангийн ар гэх газраас 2019 оны 8 дугаар сарын 21-25-ны хооронд иргэн Н.Бын өмчлөлийн 3 тооны адууг хулгайлж 9 850 700 төгрөгийн хохирол тус тус учруулсан,
1.Б.П нь О.Х П.Х, Б.Б, Ж.Б нартай бүлэглэж 2019 оны 9 дүгээр сарын 15-16-нд шилжих шөнө Төв аймгийн Баянцогт сумын Гуна 1 дүгээр багийн нутаг Өвөр дулаан гэх газраас иргэн Д.Гийн өмчлөлийн 8 тооны адууг хулгайлж 7 542 400 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч Ж.Б нь:
1. Б.П, О.Х П.Х, Б.Б нартай бүлэглэж 2019 оны 9 дүгээр сарын 15-16-нд шилжих шөнө Төв аймгийн Баянцогт сумын Гуна 1 дүгээр багийн нутаг Өвөр дулаан гэх газраас иргэн Д.Гийн өмчлөлийн 8 тооны адууг хулгайлж 7 542 400 төгрөгийн,
2.П.Хтай бүлэглэн Төв аймгийн Баянцогт сумын Гуна 1 дүгээр багийн нутаг Өвөр дулаан гэх газраас 2019 оны 9 дүгээр сарын 19-21-ны хоооронд иргэн Н.Дгийн өмчлөлийн 2 тооны адууг хулгайлж 3 192 000 төгрөгийн,
3.П.Хтай бүлэглэн Төв аймгийн Аргалант сумын Хөшөөт 2 дугаар багийн нутаг Хуучин Баянцогт гэх газраас 2019 оны 9 дүгээр сарын 24-25-ны хооронд иргэн П.Пын өмчлөлийн 3 тооны үхрийг хулгайлж 4 605 000 төгрөгийн,
4.П.Хтай бүлэглэн Мөн Төв аймгийн Баянцогт сумын Гуна 1 дүгээр багийн нутаг Зайдангийн ар гэх газраас иргэн О.Нийн өмчлөлийн улаан зүсмийн 6 тооны адууг хулгайлж 6 540 600 төгрөгийн,
5.Б.Б, П.Ц нартай бүлэглэн Төв аймгийн Баянхангай сумын 1 дүгээр багийн нутаг Цэгээн цагаан нуур гэх газраас 2019 оны 9 дүгээр сарын 07-08-нд шилжих шөнө Б.Мийн өмчлөлийн 1 тооны адууг хулгайлж 1 192 000 төгрөгийн,
дангаараа
6.Төв аймгийн Аргалант сумын Хөшөөр 2 дугаар багийн нутаг Жирмийн цагаан нуур гэх газраас 2019 оны 9 дүгээр сарын 15-20-ны хооронд иргэн Ш.Мгийн өмчлөлийн улаан зүсмийн 2 тооны сувай үхрийг хулгайлж 2 209 400 төгрөгийн хохирол тус тус учруулсан,
Шүүгдэгч П.Х нь:
1.О.Х П.Х нартай бүлэглэж Төв аймгийн Баянцогт сумын 1 дүгээр баг Зайдангийн ар гэх газраас 2019 оны 8 дугаар сарын 21-25-ны хооронд иргэн Н.Бын өмчлөлийн 3 тооны адууг хулгайлж 9 850 700 төгрөгийн,
2.Б.Б, П.Х нартай бүлэглэн Төв аймгийн Баянцогт сумын Гуна 1 дүгээр баг Хар чулуут гэх газраас 2018 оны 12 дугаар сарын 13-15-ны хооронд иргэн Ц.Бгийн өмчлөлийн 3 тооны адууг хулгайлж 3 060 000 төгрөгийн,
Дангаараа
3.2021 оны 02 дугаар сарын 07-ний өдөр 16 цагийн орчим Төв аймгийн Аргалант сумын Хөшөөт 2-р багийн нутаг Агьтын ам гэх газраас иргэн Х.Бгийн өмчлөлийн төмөр турбан хийцтэй 5 ширхэг хашааг хууль бусаар авч 1 251 400 төгрөгийн хохирол тус тус учруулсан болох нь:
Шүүгдэгч Ж.Бы өгсөн: "2019 оны 9 дүгээр сарын эхээр Ц, Х бид гурав Цийн машинтай айлд очно гээд Х зам заагаад явсан. Ингээд нэг айлын гадаа очход Х бид хоёр машинаас буугаад аргамжаатай байсан 2 морийг хөтөлж ирээд машиндаа ачаад манай гадаа ирээд морьдоо буулгаад Ц Улаанбаатар хот руу яваад өгсөн. Х мөн гэр лүүгээ яваад өгсөн. Маргааш өдөр нь миний машиныг янзлахаар ирсэн. Быг гуйгаад бид хоёр хамтдаа нядалж Сыг дуудаж махаа өгсөн. Би Бд 250 000 төгрөг өгсөн. Үлдсэнийг нь өөрөө авсан." гэх мэдүүлэг /2 хх 2, 20/,
"2019 оны 8 дугаар сарын сүүлчээр гэртээ байж байхад Х 3 адуу хөтөлж манайд ирээд энэ 3 адууг хийнэ гэж хэлээд би хамт дэмнэлцэж өгөөд мөн Х, Х нар хамт хийлцсэн." гэх мэдүүлэг /2 хх 38/,
"2019 оны 9 дүгээр сарын сүүлээр Ц Улаанбаатар хотоос манайд портер машинтайгаа ирээд бид хоёр Хийнд машинтай очход Х надад хандаж энд бэлчээрт хэдэн үхэр байгаад байна гэж хэлсэн. Ингээд Х бид хоёр морьтой бэлчээрт байсан үхэрнээс 3 үхэр тасалж хөөгөөд манай гадаа аваачаад Ц хөлийг нь таталцаж өгөөд Х бид хоёр нядлаад махыг нь Сыг дуудаж өгсөн." гэх мэдүүлэг /2 хх 146, 173/,
"2019 оны 9 дүгээр сарын дундуур дааганы барианы орчмоос морьтой яваад бэлчээрт байсан үхэрнээс 2 улаан зүсмийн гунжин үхэрийг тасдаж туугаад гэрийнхээ гадаа авч ирээд нэгийг нь унагачаад П руу утсаар залгаж ахдаа нэг үхэр унагалцаад өгөөч гэж гуйж туслалцуулсан. Сад махаа өгсөн. Пд 1 сая төгрөг өгсөн." гэх мэдүүлэг /2 хх х182, 203-204/,
"2019 оны 9 дүгээр сарын эхээр Х манай гадаа 4 адуу хөөж ирээд би тэр орой архи уучихсан байсан учир 2 адууг нь хамт нядлаад унтаад өгсөн. Маргааш өдөр нь эрүүл болоод Х ирээд хамтдаа үлдсэн хоёр адуугаа нядлаад Сыг дуудаж махаа өгсөн. Хонгор, хээр зүсмийн адуу байсан шиг санагдаж байна." гэх мэдүүлэг /2 хх 213, 237-238/,
“1.Би хамгийн анх 2019 оны 9 дүгээр сарын эхээр Хтай хамтарч морьтой харанхуй шөнө яваад Төв аймгийн Баянцогт сумын нутаг “Агьт” гэх газраас хээр бэлчээрт байсан үхэрнээс хоёр хар үхэр, нэг улаан үхэр туугаад манай гэрийн гадаа ирээд хоёулаа элбэж алаад С гэх ченжийг утсаар шөнө дуудаж махыг нь зараад 2 сая гаруй төгрөг болоод тэнцүү хувааж авсан.
2.Түүнээс хойш 9 дүгээр сарын дундуур гэх газраас 2 улаан, 1 шар цоохор нийт 3 үхэр манай гэрийн гадаа тууж ирээд Улаанбаатар Цыг дуудаад гурвуулаа элбэж нядлаад Сыг дуудаж махаа тушаагаад 2 сая гаруй төгрөг болоод мөнгөө 3 тэнцүү хувааж авсан.
3.2019 оны 8 дугаар сарын дунд үеэр Х, Х хоёр шөнө яваад хээр азаргатай 7 толгой адуу хөөж ирээд манай гадаа аваачиж хашиж бариад Б, Х, Х дөрвүүлээ элбэж нядлаад Сыг дуудаж махаа өгөөд Б 400 000 төгрөг надад бэлнээр өгсөн.
4.Түүнээс хойш 10 орчим хоногийн дараа Баянцогт сумын нутгаас Х, Х хоёр 2 адуу манай гадаа хөөж ирээд Х, Х гурвуулаа нядлаад Сыг дуудаж махаа өгөөд энэ удаад надад мөнгө өгөөгүй.
5.Түүнээс хойш 20 орчим хоногийн дараа Х, Х, Х гурав мотоциклтой яваад 3 морь манай гадаа хөөж ирээд дөрвүүлээ элбэж махлаа Сыг дуудаж махаа өгсөн. Би мөнгө аваагүй.
6.2019 оны 8 билүү 9 сарын сүүлээр Ц, Х, Х, Х, Б бид нар Цын машинтай, мөн Бын машинтай хуваагдаж суугаад мал хулгайлахаар гараад Төв аймгийн Лүн сум ороод буцаад “Цэгээн цагаан нуур” гэх газраас аргамжаатай байсан хонгор морь, хүрэн гүү хоёрыг Цын машин дээр амьдаар нь бүгдээрээ элбэж ачаад буцаад манай гадаа ирээд Х, Х хоёр гэр лүүгээ яваад өгсөн. Ц, Х, Б бид хэд элбэж нядлаад Сыг Ц дуудаад махаа өгөөд бид мөнгөө хувааж авсан.
7.2018 оны 9 дүгээр сард Цийн “Пронтер” машинтай Х тэр хоёр явах бид гурав элбэж нядлаад Сыг дуудаж 2 толгой үхэр ачиж манай гадаа ирээд махаа өгөөд мөнгөө хувааж авсан.” гэх мэдүүлэг /1 хх 62, 63, 99, 145-146, 172, 181-182/,
Шүүгдэгч Б.Бын өгсөн: "2019 оны 9 дүгээр сарын эхээр би Б ахын харрьер маркийн машины хропыг хөдөө гэрт нь очиж сольж өгөөд тэднийд хоноод өглөө сэрэхэд хонгор, хүрэн зүсмийн хоёр гүү авчраад гадаа уячихсан байсан. Б ах түүнийг ахдаа унагалцаад өгөөч гэсэн. Тухайн үед би хаанаас авч ирсэн талаар асуухад Цтай хамт явж авчирсан гэсэн. Ц хот явчихлаа гэсэн. Ингээд бид хоёр хоёр адууг нядлаад би Улаанбаатар хот руу гэр рүүгээ явсан. Махаа Б Сыг дуудаж өгсөн. С надад 250 000 төгрөг өгсөн." гэх мэдүүлэг /2 хх 3, 12/,
"2018 оны 12 дугаар сарын дундуур Улаанбаатар хотод гэртээ байж байхад Х утсаар залгаад ахаа 3 адууны мах зармаар байна та хүрч ирээд зараад өгөөч гэсэн. Би С руу яриад хоёулаа Баянцогт сумын Агьт гэх газар луу яваад миний таньдаг дүү 3 адууны мах байна гэнэ очоод аваад ирье гэж хэлээд Сын Бонго машинтай хамт явж Хийн очсон. Очход Х, Х хоёр хамтдаа адуу янзлаад байж байсан. Ингээд сүүлийн адууг нь өвчөөд дуусаж байхад нь хамт янзлаад махыг нь толгой, гэдэстэй нь ачаад арьсыг нь үлдээгээд явсан. Х 2 100 000 төгрөг бэлнээр авсан." гэх мэдүүлэг /2 хх 31, 102-103/,
“Би 2018 оны 11 дүгээр сарын сүүлээр Улаанбаатар хотод гэртээ байж байхад Х намайг утсаар дуудаад та хаана байгаа юм бэ би 4 адуу зармаар байна танд таньдаг ченж байна уу ирээд мах зараад өгөөч гэж хэлсэн. Ингээд би за гэж хэлээд С ахыг дагуулаад Төв аймгийн Баянцогт сум 1 дүгээр баг “Агьт” гэх газарт Хийн гадаа шөнө очиход Х, Х хоёр 4 адуу махалчихсан байсан. Ингээд махыг нь толгойтой нь аваад явсан. Хэдэн төгрөг болсныг нь санахгүй байна. Дараа нь би мөнгийг нь аваад Хт өгсөн. Би мөнгө аваагүй.” гэх мэдүүлэг /1 хх 8, 33, 65, 69, 97, 137-138, 207/,
П.Цийн гэрчээр өгсөн: "2019 оны 9 дүгээр сарын эхээр над руу Б утсаар дуудаад галын түлээгүй болчихлоо мод байвал Хангай захаас мод авчраад өгөөч гэсэн. Маргааш өдөр нь Б дахин утсаар залгаад машины мотор, хроп эвдэрчихлээ Бын хашаанд өргөдөг багаж байгаад аваад ир гэхээр нь би түүнийг нь машиндаа ачаад яваад очход Быд Х ирчихсэн байсан. Тэгээд багажаа буулгачаад байж байтал орой харуй бүрий болж байхад Б надад хандаж ийшээ яваад мал ачаад ирье гэхээр нь би ямар мал гэхэд хүнээс мал авах ёстой гэсэн. Ингээд Б, Х бид гурав миний машинтай яваад харанхуй шөнө нэг айлын гадаа очоод ойролцоо зогсоод Б, Х хоёр машинаас буугаад хүнтэй уулзчихаад ирье гэж хэлээд бууж яваад удалгүй 2 адуу хөтөлж ирээд бид гурав миний машин дээр ачаад шөнө Бы гадаа ирж буулгаад би шөнөдөө Улаанбаатар хот руу гэр рүүгээ явсан." гэх мэдүүлэг /2 хх 4/,
"2019 оны 9 дүгээр сарын сүүлээр Улаанбаатар хотод гэртээ байж байтал Б өдөр 14 цагийн орчим над руу залгаад түлээ байхгүй байна мод авчирч өгөөч гэхээр нь зах гараад түлээний мод аваад Быд яваад очсон. Ингээд очход Б гэрийнхээ гадаа Хтай хамт үхэр нядлаад байж байсан. Ингээд намайг очсоноос хойш би тэр хоёртой хамтарч 2 үхрийн арьсыг хуулалцаж өгсөн." гэх мэдүүлэг /2 хх 147/,
"2019 оны 10 дугаар сарын эхээр Улаанбаатар хотод байхад Х над ру залгаад 2 үхрийн мах борлуулмаар байна гэхээр нь би хаана байгаа юм гэхэд Б ахынд байна гэж хэлсэн. Ингээд би 1201 ТӨА улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгсэлтэй Төв аймгийн Аргалант сумын Цанын бааз гэх газарт Быд шөнө очход Х 2 үхэр авчирсан, 1 үхэрийг нь унагачихсан янзалж байсан. Ингээд би очоод хамтдаа дараагийн үхрийг нь янзлалцаад дуустал С ирээд махыг авч явсан. Нийт 1 500 000 төгрөг болсон. Бид хоёр мөнгийг хувааж авсан." гэх мэдүүлэг /2 хх 247, 3 хх 18-19/,
“Би Б, Х, Х нарыг танихгүй Б, Х хоёрыг танина. Нэг нутгийн хүмүүс байгаа юм. Би Бы гэрт нэг удаа Хүрэлээ гэх залууг харж байсан яг аль гэдгийг би танихгүй учраас мэдэхгүй байна. Б гэх хүнийг огт танихгүй. Би эдгээр хүмүүстэй нийлж мал хулгайлах гэмт хэрэг үйлдээгүй. Би Улаанбаатар хотоос Бы машиныг янзлахаар Төв аймгийн Аргалант сум цанын бааз гэх газар ирсэн байсан. Тэгээд Б намайг манайхыг Булган аймгийн Баяннуур сум руу нүүлгээд өгөөрэй шатахууныг нь хийж өгнө гэж байсан. 3 морио алдчихлаа гэж байсан. Тэгээд маргааш нь Х алга болсон 3 адууг байна, тэр 3 адууг одоо очоод ачаад ирмээр байна гэж байсан. Тэгээд Цанын дээрхи “Сод Монгол” ШТС дээрээс шатахуун хийж байгаад цагдаад баригдсан. Надад дээрхи хүмүүстэй нийлж мал хулгайлсан асуудал огт байхгүй. Би унаж яваа 12-02 ТӨВ дугаартай портер маркийн машин бол миний өөрийн машин байгаа юм. Хүнээс худалдаж аваад нэрээ шилжүүлж амжаагүй байгаа. Би өмнө нь хөх өнгийн “Бонго- 3” маркийн 36-65 УНП улсын дугаартай машин унаж байгаад Ж.Баярболд гэх хүнд өгөөд зөрүү 3 000 000 төгрөг аваад 12-02 ТӨВ улсын дугаартай Портер маркийн машиныг авсан.” гэх мэдүүлэг /1 хх 58, 96/,
Шүүгдэгч П.Хийн өгсөн: "2019 оны 8 дугаар сарын сүүл үеэр шиг санагдаж байна. Төв аймгийн Баянцогт сумын Зайдан гэх газрын ойролцооноос ганцаараа морьтой явж байгаад бэлчээрт байсан адуунаас алаг морь, хүрэн халзан морь, хүрэн цавьдар нийт 3 тооны адууг уургалж барьж оосорлож хөтлөөд Б ахын гадаа шөнө очоод Х, Б нартай хамт нядлаад махыг нь Сыг дуудаж өгсөн.", "2019 оны 8 дугаар сарын сүүлчээр Төв аймгийн Баянцогт сумын Агьт гэх газарт зусаж байгаад гэрээсээ морь унаж мордоод хойд зүг рүү Хонгорын пойл руу яваад пойлны захад байсан адуунаас нэг морь бариад байж байхад Х мотоциклтой ирээд адуугаа хайж явна гээд надад морь барилцаж өгсөн. Би 3 морио хөтлөөд урагшаа явж байгаад манай дүү Х тааралдаад би айлд очих гэж байна гэж хэлчихээд Б ахынх руу явсан. Батулуун ах, Х, Х бид дөрөв элбэж янзлаад ченж рүү ярьж 3 200 000 төгрөг болсон. Хт 400 000 төгрөг өгсөн. Хээр алаг, хүрэн, хүрэн халзан 3 морь байсан. Им тамгыг нь анзаараагүй." гэх мэдүүлэг /2 хх 25, 59/,
"2018 оны 12 дугаар сарын дундуур санагдаж байна. Төв аймгийн Баянцогт сумын нутаг Харчулуун гэх газраас ганцаараа шөнө морьтой явж байгаад бэлчээрт байсан адуунаас хул зүсмийн 3 тооны гүүг тасдаж хөөгөөд Агьтад Б гэх хүний өвөлжөөн дээр тууж ирээд хашиж байгаад Хыг Улаанбаатар хотоос ирэхээр нь хамт нядлаад Б руу утсаар яриад мах ав гэж хэлээд Б Сын машинтай махыг аваад явсан. 2 хоногийн дараа Баас мөнгийг авсан." гэх мэдүүлэг /2 хх 79, 110-111/,
"2018 оны 11 дүгээр сард Төв аймгийн Баянцогт сумын нутаг Адуун чулуу гэх газраас ганцаараа шөнө морьтой явж байгаад бэлчээрт байсан адуунаас хүрэн байдас, бор байдас хоёрыг уургалж барьж аваад Агьтад гэрийнхээ гадаа ганцаараа нядлаад нөгөөхийг нь найз Осор-Ядамд миний адуу байгаа юм чи идшиндээ хэрэглэ гэж хэлээд өгөөд явуулсан. Осор-Ядамд нэг адууны өртэй байсан түүнийхээ оронд өгсөн." гэх мэдүүлэг /2 хх 120, 125-126/,
"2019 оны 9 дүгээр сарын сүүлээр намайг гэртээ байж байхад орой нар жаргасны дараа Б, Ц, хоёр Цийн машинтай ирээд Б ах 2-3 үхэр манайх руу хөөлцөөд өгөөч гэж хэлсэн. Ингээд би мориндоо мордоод Б ахтай хамт гэрээс урагшаа яваад бэлчээрт байсан үхэрнээс улаан, халиуно, хар сарман 3 тооны үнээ тасдаж туугаад Б ахын гадаа очоод Ц гурвуулаа хамт нядлаад би яваад өгсөн. Б, Ц хоёр зарж борлуулсан. Надад Ц 300 000 төгөг өгсөн." гэх мэдүүлэг /2 хх 145, 169/,
"2019 оны 9 дүгээр сарын дундуур Төв аймгийн Баянцогт сумын нутаг Зайдангийн ар гэх газраас ганцаараа шөнө морьтой явж байгаад бэлчээрт байсан адуунаас 6 адуу тасдаж хөөгөөд замдаа унагатай хонгор гүүг тасдаж орхиод үлдсэн хоёр халтар гүү, нэг хонгор гүү, хамар цагаан хүрэн үрээ нийт 4 тооны адууг нь Б ахын гадаа авчраад Б ахтай хамт нядлаад Б ах зарж борлуулсан. Надад 400 000 төгрөг өгсөн." гэх мэдүүлэг /2 хх 212, 233-234/,
"2019 оны 10 дугаар сарын эхээр Төв аймгийн Баянцогт сумын нутаг Адуун толгой гэх газраас ганцаараа шөнө морьтой явж байгаад улаан халзан үнээ, хүрэн зүсмийн шүдлэн гуна хоёрыг туугаад Б ахын гадаа авчирсан. Цтай элбэж хоёр үхрээ нядлаад Ц ахыг борлуул гэж хэлээд орхиод явсан. Хэнд яаж борлуулсныг мэдэхгүй. Ц надад 400 000 төгрөг өгсөн. Намайг Бы гадаа үхэр хөөгөөд ирэхэд Б, П хоёр бас 2 үхэр нядлаад байж байсан." гэх мэдүүлэг /2 хх 246, 3 хх 14-15/,
“Би 2018 оны 11 дүгээр сар нилээн гарсан байсан шиг санагдаж байна. Төв аймгийн Баянцогт сумын нутаг “Хонгорын пойл” гэх газраас ганцаараа шөнө морьтой явж байгаад айлын бэлчээрт байсан адууны зах дээр 4 адуу тусдаа адууны захад байхаар нь тасдаж хөөгөөд “Агьтад” гэрийнхээ гадаа авч ирээд Хыг утсаар дуудаад Х шөнө ирээд хамт нядлаад Быг утсаар дуудаад сүүлийн адуугаа янзалж байхад Б ирээд хамтдаа янзалж дуусаад махаа Б, С хоёрт өгөөд явуулсан. Хэдэн төгрөг ямар хэлбэрээр авсанаа санахгүй байна. Хоёр гүү, нэг морь, нэг нь үрээ байсан шиг санагдаж байна. Зүсийг нь санахгүй байна. Нийт 2 800 000 төгрөг болсон” гэх мэдүүлэг /1 хх 7, 37/,
“1.Би 2018 оны 11 сард Ганболд гэдэг айлын адуу Төв аймгийн Баянцогт сумын Жирмийн цагаан нуурын арын тариалангийн талбай дотроос Х, О, Эрдэнэбаатар нарын хамт 2 адууг авч нядалж нэгийг О идшинд авч хэрэглэсэн, нөгөө нэгийг нь би идшиндээ хэрэглэсэн.
2.2018 оны 12 сард Төв аймгийн Баянчандмань сумын Жонштын үр гэдэг газраас Сүрэнгийн адуунаас 3 тооны хул, хонгор зүсмийн гүүнүүдийг манай гэрийн гадаа буюу Төв аймгийн Баянцогт сумын “агьт” гэдэг газарт Х ах ирсэн. Тэгээд Х, Б бид гурав нядлаад Б ченж дуудаад махыг өгөөд явуулсан. Тэгээд дараа нь Х бид хоёрт 1 000 000 төгрөг өгсөн.
3.2018 оны 12 сард Төв аймгийн Баянчандмань сумын Жонштын үр гэх газраас Шийрэвийн 3 тооны гүүнүүдийг би өөрийнхөө гэрийн гадаа буюу Төв аймгийн Баянцогт сумын “агьт” гэдэг газарт хөөж аваачаад Б, Х бид гурав нядлаад Б ченж дуудаад махыг өгөөд явуулсан. Би энэ үйлдэл дээр хэдэн төгрөг авсанаа сайн санахгүй байна, гэхдээ би мөнгө авсан.
4.2018 оны 12 сард Б, нэг танихгүй залуутай 5 тооны адуу цэнхэр өнгийн портер маркийн автомашинаар манай гэрт авч ирсэн. Тэгээд Б, нэг танихгүй залуу Х бид дөрөв манай гэрийн гадаа нядлаад Б өөрийнхөө автомашин дээр махыг нь ачиж аваад яваад өгсөн. Б надад хэлэхдээ Архангайгаас авч ирсэн адуу гэж хэлж байсан. Би энэ удаагийн үйлдлээс мөнгө аваагүй.
5.2019 оны 8 дугаар сарын сүүлээр Төв аймгийн Баянцогт сумын Өвөр дулаан гэр газраас хүрэн халзан, хээр зүсмийн хоёр тооны адууг би барьж аваад хөтлөөд Цанын бааз pyy Быд шөнө аваачиж орхичхоод би гэр рүүгээ яваад өгсөн. Маргааш орой нь би Быд яваад очиход 2 тооны адууг алаад янзалчихсан байсан. Тухайн үед би Бд энэ хоёр адууг борлуулаад өгөөч гэж хэлсэн. Тэгээд би дараа нь Баас 1000000 төгрөг авсан.
6.2019 оны 8 сард Төв аймгийн Баянцогт сумын Өвөр дулаан гэр газраас Ганзориг гэдэг хүний хээр азаргатай 7 тооны адууг Улаадайгийн хамт Цанын баазад байдаг Улаадайгийн хашаанд хашиж байгаад Улаадай. Б Б бид дөрөв Быд хөтөлж аваачаад хээр азаргатай 7 тооны адууг нядалсан. Тэгээд би яваад гэр рүүгээ яваад өгсөн. Б зарж борлуулна гээд үлдсэн.
7.2019 оны Төв аймгийн Баянцогт сумын Зайдангийн ар гэх газраас шөнө айлын азаргатай адуунаас 6 адуу тастаж хөөсөн. Тэгээд замдаа унагатай хонгор гууг нь замдаа орхиод үлдсэн 4 тооны адууг нь Цаанын бааз руу Улаадайгийнд хөөж аваачсан. Тэгээд Улаадай, Б, нэг танихгүй хүний хамт 4 адууг нядалчихаад би гэр рүүгээ яваад өгсөн. Тэр хэд борлуулсан байх. Би 300000 төгрөг авсан.
8.2019 оны 09 дүгээр сард Төв аймгийн Аргалант сумын хуучин Баянцогтын хойд талын баазын араас шөнө 3 тооны үхэрийг Бы хамт цанын бааз руу Быд хөөж аваачаад Ц, Б бид гурав алаад махыг нь Ц борлуулна гээд үлдсэн, хэнд зарсныг нь мэдэхгүй байна. Би дараа нь Ц ахаас 300000 төгрөг авсан.
9.2019 оны 09 дүгээр сарын сүүлээр Төв аймгийн Жирмийн цагаан нуур" гэх газраас 20 тооны үхэр дундаас улаан халзан үнээ, улаан шүдлэн эр үхэрийг хулгайлж Ц ахын цэнхэр өнгийн портер маркийн автомашин дээр ачаад Быд аваачаад Б. Ц бид гурав нядлаад би гэр рүүгээ явсан. Намайг явах үед Ц ах махыг нь борлуулна гээд үлдсэн.
10.2019 оны 09 сарын дундуур Төв аймгийн Лүн сумын "Цэгийн цагаан нуур" гэх газраас аргамжаатай байсан хонгор морь, хүрэн гүү нийт хоёр тооны морийг Ц, Б, Б, Х, Х бид зургаа Цийн цэнхэр өнгийн “бонго” маркийн автомашинд ачаад Быд авааччихаад Х бид хоёр яваад өгсөн. Тэрийг хэзээ, яаж нядалсныг нь мэдэхгүй байна. Намайг мал хулгай хийгээд ир гэж захиалдаг хун байхгүй. Надад мөнгө төгрөгний хэрэгцээ гараад би мал хулгайлдаг. Би мал хулгайлах үедээ дээрх хүмүүс рүү өөрийнхөө 88444616 дугаарын гар утсаар холбогдоод тэгээд малаа туугаад гэрт нь очдог байсан. Зарим үед хэлэхгүйгээр малаа туугаад гэрт нь очдог байсан. Би мал хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ Б, Ц, Б нартай холбогддог байсан. Би зарим эздийг нь таньдаг. Зарим эздийг нь танихгүй. Би зарж борлуулдаггүй. Б. Ц нар зарж борлуулдаг. Миний сонссоноор Сонсохоо гэх ченжид зардаг гэж сонссон. Би мөнгөө Ц, Б ах, нэг удаа Хгоор дамжуулж Б ахаас авсан. Надад мөнгийг дандаа бэлнээр өгдөг байсан. Би олсон мөнгөө хурдан морины хүүхдэдээ өгдөг байсан. Тэгээд хэрэглээд дуусдаг байсан. Би хүнд өгч хадгалуулж байгаагүй.” гэх мэдүүлэг /1 хх 52-53, 68, 89-90, 141-142, 171, 177-178, 206, 214/,
Шүүгдэгч П.Хын өгсөн: "2019 оны 8 дугаар сарын дундуур Төв аймгийн Баянцогт сумын Гуна 1 дүгээр баг Хар чулуут гэх газарт байх гэрээсээ 18 цагийн орчим морьтой Х ахынд очих гээд Төв аймгийн Баянцогт сумын Агьтын ам гэх газар луу явж байхад Х ах гэр рүүгээ хээр алагтай 3 адуу хөтлөөд явж байгаатай таарсан. Нөгөө хоёр нь хүрэн халзан, хүрэн зүсмийн адуунууд байсан. Би тааралдаад хаачих гэж байгаа юм гэхэд Б ахынд очих гэж явна гэсэн. Ингээд би Х ахтай хамт Б ахын гадаа очход тэднийд Х, Б ах, эхнэр нь хүүхдүүдтэйгээ байсан. Хоол идэж дуусаад гараад ирэхэд Х, Х хоёр нэг адууг нь унагачихсан янзалж байсан. Ингээд Б ах бид хоёр очход Х ах намайг хөл гарнаас нь барилцаад өг гэж хэлээд би хоёр адууны хөлнөөс барилцаж янзлалцаж өгчөөд гэр рүүгээ явсан." гэх мэдүүлэг /2 хх 26, 63/,
"2018 оны 12 дугаар сарын дундуур Улаанбаатар хот явчхаад Төв аймгийн Баянцогт сумын Гуна 1 дүгээр багийн Агьт гэх газарт гэртээ 20 цагийн үед ирэхэд Х ах манай гэрийн гадаа 3 адуу уячихсан байсан. Юун адуу вэ гэхэд хүнтэй наймаа хийсэн авлагаа авсан гэж хэлсэн. Х бид хоёр элбэж нядалсан." гэх мэдүүлэг /2 хх 80, 106-107/,
“Би “Цагаан хөтөл” гэх газар Болдоо гэх айлын хашааг харж байтал 2021 оны 02 сарын 07-ны өдөр манай хашааны эзэн Болдоо ах 12 тооны адуугаа надаар маллуулах гээд 07-47 улсын дугаарыг нь санахгүй байна цэнхэр өнгийн “Бонго-2” маркийн машинтай манай гэрт ирсэн. Тухайн өдөр ачиж ирсэн адуунуудыг машинаас буулгаад хашаанд оруулсан чинь манай азарга Болдоо ахын халтар азарга хоёр зодолдоод болохгүй байхаар нь хашаандаа тасалгаа хийх гэсэн чинь хашаа олдохгүй байхаар би Бар ах руу залгасан чинь утсаа аваагүй. Тэгээд би Болдоо ахтай Аргалант сумын Хөшөөт 2-р багийн нутаг “Агьт” гэх газар байрлах Б ахын өвөлжөөнөөс 4-5 метр урттай турбаагаар хийсэн төмөр хашаанаас нь 3 ширхэгийг аваад 2 метрийн турбаагаар хийсэн төмөр хашаанаас 2 ширхэгийг аваад нийт 5 ширхэг төмөр хашааг Болдоо ахын адуу ачиж ирсэн 07-47 улсын дугаартай машинаар тээвэрлэн “Цагаан хөтөл” гэх газар 2021 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 16 цагийн орчим хашаандаа авчирч малын хашааны тасалгаа хийж барьсан. Одоогоос 2 жилийн өмнө барьж байхад би хамт барилцаж байсан хашаа байгаа. Миний авсан төмөр хашаа одоо “Цагаан хөтөл” гэх газар манай хашаанд бариатай байгаа. Бид хоёрын дунд өс хонзонгийн асуудал байхгүй. Тухайн үед Б ахад хашаанаас нь авлаа гэж хэлээгүй авсан юм миний буруу.” гэх мэдүүлэг /3 хх 175-176, 225/,
“2019 оны 4 дүгээр сарын дундуур Болд гэх хүний адууг маллаж байгаад адуунд байсан шарга зүсмийн гүүг Баянцогт сумын Жирэм гэх газар байдаг Эрдэнэбаатар ахыг гуйгаад хөх өнгийн портер машинд нь шатахуун хийж өгөөд нөгөө шарга зүсмийн гүү ачаад Цанын бааз дээр байдаг Сод Монгол ШТС-ын хажууд байдаг мал мах авдаг цэгт 800 000 төгрөгөөр амьдаар нь өгөөд 720 000 төгрөгөөр малын тэжээл 40 000 төгрөгөөр нь машинд шатахуун хийгээд буцаж явсан. Эрдэнэбаатар гэх хүний дугаар 98165189. Би Эрдэнэбаатар ахад адуу зараад тэжээл авчрах гэсэн юм хэлээд аваад явсан. Би малын эзэн Болдод энэ тухай огт хэлээгүй. Дараа нь 2019 оны 8 дугаар сарын сүүлээр өдрөө тодорхой санахгүй байна Х ах бид хоёр Баянцогт сумаас гэрээсээ миний өөрийн эзэмшлийн 41-15 ТӨА улсын дугаартай Т.приус-10 маркийн машинтай Аргалант сумын 2-р баг Цанын баазад байх Б ахын гэрт нь ирээд би машинаа орхиод Ц, Х, Б, Б, Х бид тав Төв аймгийн Лүн сум руу мал хулгайлахаар Цийн хөх өнгийн “Бонго” маркийн машин мөн Б ахын цагаан Т.приус-20 маркийн машинтай /улсын дугаарыг нь санахгүй байна/ бид тав явсан. Тэгээд Төв аймгийн Лүн сумын "Цэгийн цагаан нуур" гэх газраас /малын эзнийг нь мэдэхгүй байна/ хөдөө хээр аргамжаатай байсан хонгор морь, хүрэн гүү зэрэг нийт 2 тооны адууг хулгайлаад Цийн хөх өнгийн Бонго маркийн тээврийн хэрэгсэлд амьдаар нь ачаад Төв аймгийн Аргалант сумын 2-р баг цанын бааз гэх газар Б ахын буцаж ирээд Х ах бид хоёр миний машинтай буцаад Баянцогт сум руу гэр лүүгээ явсан. Ц, Б, Б. Х нар Цанын бааз дээр Бы гэрт хулгайлсан адуугаа нядалж зарахаар үлдсэн. Тэгээд 3-4 хоногийн дараа миний Хаан банкны 5034771309 дугаарын данс руу 200 000 төгрөгийг Б ах шилжүүлсэн. Х ахад мөнгө өгсөн эсэхийг би мэдэхгүй. Хулгайлсан 2 тооны адууны махыг нь хаана хэдэн төгрөгөөр зарсныг нь би мэдэхгүй байна. Өмнө нь 2018 оны 11 дүгээр сард мөн л өдрөө санахгүй байна. Баянцог суманд байхдаа тус суманд бас мал малладаг байсан Нын О надтай ирж уулзаад идэшний адуу хэрэгтэй байна гэж хэлсэн. Тэгээд бид хоёр Төв аймгийн Баянцогт сумын “Жирмийн цагаан нуур" гэх газраас иргэн Ганболд гэх хүний бэлчиж явсан адуун дундаас бор байдас, хүрэн цавьдар байдас зэрэг нийт 2 тооны адууг хулгайлаад хөлөөр нь хазаарлаж хөтлөөд Баянцогт сумын “Агтын ам” гэх газар байрлах манай гэрийн гадаа авчраад Осор-Ядам бид хоёр хулгайлсан 2 тооны адуугаа нядлаад нэг нэгээр нь махаа идшинд авсан. Дараа нь мөн л 2018 оны 11 дүгээр сард тухайн үед 61-р гарам хавьцаа мал маллаж байсан Нямдоржийн Одгэрэл гэх хүн надтай ирж уулзаад идэшний үхэр хэрэгтэй байна чи үхэр олоод өг гэж гуйсан. Тэгээд бид хоёр хамт яваад Төв аймгийн Баянцогт сумын “Жирмийн цагаан нуур" гэх газраас Эрдэнэбаатар гэх хүний үхэр сүрэгтээ бэлчиж явсан нэг тооны улаан гунж үхрийг хулгайлаад Одгэрэлд бэлчээр дээрээс нь өгч явуулсан. Одгэрэл мориор туугаад 61-р гарам луу авч явсан. Цаашдаа тэр үхрийн Одгэрэл явсныг би мэдэхгүй. Дараа нь 2018 оны 12 дугаар сарын дундуур Б ах над руу утсаар яриад мөнгө болгохоор адуу байна уу гэж ярьсан. Тэгээд би манай гэрт хүрээд ир гэсэн Б ах орой нь манай гэрт хөх өнгийн Портер машинтайгаа ирсэн. Тэгээд тэр оройдоо би ганцаараа Төв аймгийн Баянчандмань сумын "Хар чулуут" гэх газраас Сүрэн гэх айлын 3 тооны гүүг адуун дунд нь бэлчиж байхад нь хулгайлаад хөлөөр нь туугаад гэрийнхээ гадаа аваачиж Б, Х бид гурав нядлаад Б ах нэг танихгүй ченж дуудаад махыг нь өгч явуулсан. Надад Б ах 500 000 төгрөг бэлэн өгсөн. Хт мөн 500 000 төгрөг өгсөн юм. Х бол миний төрсөн ах маань байгаа юм. 2018 оны 12 дугаар сарын эхээр Б ах манай гэрийн гадаа 5 тооны адуу авчирч Х ах бид хоёртой элбэж 4-ыг нь нядалсан махыг нь Б Портер машинаараа ачаад аваад явсан. Тэгээд маргааш өдөр буцаж ирээд үлдсэн нэг адуугаа Х ах бид хоёртой нядлаад махыг нь Портер машиндаа ачаад Цанын бааз дээр байдаг Сод Монгол ШТС-ны хажуу талын мал мах арьс шир авах цэгт өгсөн. Тэгээд надад 100 000 төгрөг бэлнээр өгсөн. Би Х ахыг танина. Х ахаар дамжуулан Б, Ц, Б нарыг таньдаг болсон. Тухайн үед манай эхнэр төрөх гээд Улаанбаатар хот руу явсан байсан юм. манай гэрт Х ах бид хоёроос өөр хүн байгаагүй.” гэх мэдүүлэг /1 хх 56-57, 94-95/,
Шүүгдэгч Б.Пын өгсөн: “2019 оны 9 дүгээр сарын сүүлээр намайг гэртээ байж байхад Б ах над руу утасдаад 2 үхэр хийлцээд өгөөч гэхээр нь би гэрт нь яваад очход Б ганцаараа 1 үхэр унагаачихсан байсан. Би үхрийг нь хамт унагаалцаж янзалж өгөөд гэртээ харьсан. Надад маргааш нь 800 000 төгрөг өгсөн.” гэх мэдүүлэг /1 хх 51, 61, 70, 98, 133-134/,
Шүүгдэгч О.Хын өгсөн: "2019 оны 8 дугаар сарын сүүлчээр адуугаа хайгаад явж байхад Хтай тааралдаад Х надад 3 морь барилцаад өгөөч гэж гуйхаар нь би зөвшөөрөөд хамт явж бэлчээрт байсан адунаас 3 морь барьж өгсөн. Ингээд түүнийгээ хөтлөөд явахад нь хаашаа явах гэж байгаа юм гэхэд урагшаа давна гээд бид хоёр салсан. Ингээд тойрч адуугаа харчихаад Б ахынд яваад очход Х тэднийд нөгөө 3 морио хөтлөөд ирчихсэн байсан. Ингээд Х надад үүнийг янзлалцаад өгөөч гэж гуйгаад би хамт янзалсан. Б ах, Х нар хамт янзлалцсан. Надад Х 400 000 төгрөг өгсөн." гэх мэдүүлэг /2 хх 27, 67/,
“Би 2018 оны 11 дүгээр сарын сүүлээр би Хынд адуугаа хараад байж байхад надад хандаж 4 адуу махалмаар байна. Чамд таньдаг ченж байна уу гэж надаас асуухаар нь би нэг ахтайгаа яриад үзье гэж хэлээд Б ах руу утсаар залгаж 4 адуу зармаар байна та борлуулаад өгөөч гэхэд за гэж хэлсэн. Ингээд Х бид хоёр 4 адуу махлаад байж байхад Б, С ахтай хамт ирээд махыг ачаад явсан. Үүнээс Х надад 400 000 орчим төгрөг өгсөн. Хул, хонгор, хүрэн зүсмийн адуунууд байсан шиг санагдаж байна.” гэх мэдүүлэг /1 хх 9, 29/,
“Би Өлзийт хороололд байж байтал хүргэн ах Б адуунаас чинь 3 морь алга болчихлоо явж хай гэж хэлсэн. Тэгэхээр нь би Хүрлээ, Улаанаа хоёртой приус маркийн автомашинаар явж хайсан. Тэгээд бид нар хайж явж байгаад Жирмийн цагаан нуур орчмоос миний гурван морины сураг нь гарсан. Тэгээд Атарын тэндээс гурван морио эмээлж унаад явж байсан чинь Атарын цагдаа таараад бид нарыг шалгасан. Тэгээд миний гурван морийг Цагдаагийн албан хаагч ченжийн гадаа уяуулсан. Тэгээд би буцаад Цанын бааз дээр ирээд Б ахыгаа Улаанаатай портер машинтай Атар руу явуулсан чинь замдаа явж байгаад хуучин Баянцогт дээр баригдсан байсан. Би тэр үед Б ахынд унтаж байтал намайг цагдаагийн алба хаагч нар ирээд бариад Төв аймгийн цагдаа дээр авч ирсэн. Би ямар ч гэмт хэрэг хийгээгүй. Атар суманд байгаа адуунууд Б, Мгийн моринууд байгаа юм. Би Мгийн моринуудыг хардаг. Би моринуудынхаа зүсийг хэлж чадна. Бор морь, хар морь, хээр моринууд байгаа.” гэх мэдүүлэг /1 хх 55, 59, 71, 93/,
“Би урьд өмнө нь хэд хэдэн удаа хулгайн гэмт хэрэг үйлдэж байсан.
1.2019 оны 8 сард хээр морь, хүрэн халзан морь нийт 2 тооны адууг Х Ц бид гурав хөөж авчраад Бы гэрийн гадаа Х, Б бид гурав алж янзлаад С гэдэг ченжийг дуудаад 1 200 000 төгрөгөөр өгөөд бүх мөнгөө Хт өгсөн.
2.2019 оны 8 дугаар сард Хээр азаргатай тооны адууг Х бид хоёр хөөж Бы гэрийн гадаа авчраад Ц, Б, Х бид дөрөв алж янзлаад С гэдэг ченжийг дуудаад 3 000 000 төгрөгөөр өгсөн. Би 1 000 000 төгрөгийг авсан.
3.2019 оны 9 дугаар сард хар гүү, хээр гүү, хүрэн гүү нийт 3 тооны гүүг Х бид хоёр хөөж Төв аймгийн Баянцогт сумын “Агьт” гэдэг газар аваачаад Б, Х бид гурав алж янзлаад С гэдэг ченжийг дуудаад 2 000 000 төгрөгөөр өгсөн. Би 800 000 төгрөгийг нь авсан.
4.2018 оны 11 дүгээр сард хонгор гүү, зээрд гүү, хээр гүү, хул гүү нийт 4 тооны адууг Хийн хамт Хийн гэрийн гадаа хөөж аваачаад Х, Х, Б, Ц бид 5 нийлж алж янзлаад С гэдэг ченжийг дуудаад 3 000 000 төгрөгөөр өгсөн. Би 500 000 төгрөг авсан.
5.2019 оны 8 дугаар сард Төв аймгийн Баянцогт сумын Хонгорын “пойл” гэх газраас Х, Ц бид гурав алаг морь, хүрэн халзан морь, хүрэн морь нийт 3 тооны морийг бугуйлдаж барьж авч унаад Бы гэрийн гадаа аваачаад Х, Ц бид гурав алж янзлаад С гэдэг ченжийг дуудаад 2 000 000 төгрөгөөр өгсөн. Би 500 000 төгрөг авсан. Атар суманд байгаа адуунууд Б, Мгийнх байгаа юм. Би Мгийн моринуудыг хардаг юм. Би моринуудынхаа зүсийг хэлж чадна. Бор морь, хар морь, хээр байгаа. Намайг мал хулгай хийгээд ир гэж захиалдаг хүн байхгүй. Надад мөнгө төгрөгний хэрэгцээ гараад би мал хулгайлдаг. Х бид хоёр 2018 онд хамт намаржсан. Тэгээд тэр намаржсан жилдээ адуу хулгайлж зардаг байсан. Би мал хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ Хтай гэрт нь очиж уулзаад ярьчихдаг байсан. Би эздийг нь танихгүй. Бид нар хулгайлсан малынхаа махыг С ченжид өгчихдөг байсан. Би мөнгөө Саас аваад оролцсон хүмүүст мөнгийг нь хуваагаад өгчихдөг байсан. Надад мөнгийг дандаа бэлнээр өгдөг байсан. Би олсон мөнгөө өөртөө зарцуулчихдаг байсан. Би хүнд өгч хадгалуулж байгаагүй. Манай гэрийнхнээс хэн ч мэддэггүй байсан. Ихэнхдээ шөнөөр гэмт хэргээ үйлддэг байсан. Би дандаа морьтой л явдаг байсан.” гэх мэдүүлэг /1 хх 66-67, 100-101, 149-150, 208, 218/,
Хохирогч Н.Дгийн өгсөн: “Би Төв аймгийн Аргалант, Баянцогт сумын нутгаар мал маллаж амьдардаг. 2019 оны 9 дүгээр сарын 19-ний орой 21 цагийн үед Баянцогт сумын “Өвөрдулаан” гэх газар луу манай 10 гаран тооны адуу бэлчээрт гарсан. Тэгээд хүрэн халзан хязаалан азарган үрээ, хээр морь хоёр сүргээсээ тасраад хоёулахнаа Өвөрдулаанд бэлчээрт гарсан. Тэгээд 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр буюу маргааш нь адуугаа хураатал хүрэн халзан хязаалан азарган үрээ, хээр бүдүүн нас бие гүйцсэн морь зэрэг 2 тооны адуугаа олоогүй алга болсон байсан. Тэгээд ойр хавьд сэвс, толгой нь олдоогүй учир хөлөөрөө гүйсэн байх гэж бодоод цагдаад тухайн үедээ хэлээгүй. Хүрэн халзан хязаалан азарган үрээ нь ширээтэй тамгатай, хээр морь нь дугуй тамгатай байсан. Малын “А” данс миний нэр дээр бүртгэлтэй алдагдсан 2 адуу “А” дансанд бүртгэгдсэн байгаа.” гэх мэдүүлэг /1 хх 157-158/,
Хохирогч Д.Жын өгсөн: “Би Төв аймгийн Баянцогт сумын “Гуна” 1 дүгээр багт мал маллаж амьдардаг. Ноднин 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Төв аймгийн Баянцогт сумын “Гуна” 1 дүгээр нутаг “Хонгор” гэх газраас 6 тооны адуун дундаас бэлчээрээсээ хар халзан зүсмийн гүү, хээр зүсмийн гүү, хүрэн зүсмийн гүү зэрэг нийт 3 тооны гүү хулгайд алдагдсан. Ойр хавьд нь сэвс толгой нь байгаагүй тухайн үедээ хөлөөрөө алга болсон юм болов уу гэж бодоод өөрөө хайгаад цагдаа мэдэгдээгүй. Баянцогт сумын 1-р баг Хонгорын пойлоор болон Адгын худаг гэх мэтийн газруудаар л бэлчдэг байсан. Манай малын “А” данс манай хүү Шийрэвийн нэр дээр байдаг боловч миний эзэмшлийн мал байгаа юм. Би алдагдсан 3 гүүгээ тус бүрийг 1 сая төгрөгөөр нийт 3 000 000 төгрөг байх гэж бодож байна. Гэхдээ би үнэлгээний мэргэжлийн байгууллагын тогтоосон үнийн дүнгээр үнэлж нэхэмжлэх болно.” гэх мэдүүлэг /1 хх 189/,
Хохирогч Б.Мийн өгсөн: “Би Төв аймгийн Баянхангай сумын 1 дүгээр багийн нутаг Цэгээн цагаан нуур гэх газраас 2019 оны 9 дүгээр сарын 07-08-нд шилжих шөнө гэрийнхээ гаднаас аргамжаад тавьсан хонгор халзан морио алдсан. Орой унтахдаа аргамжаад өглөө босоход байхгүй байсан. Манай мал Төв аймгийн Аргалант сумын 2 дугаар багийн малчин манай төрсөн ах Батаагийн Лхагвасүрэнгийн нэр дээр байдаг. Тухайн үед оторлоод тус газарт нүүгээд очсон байсан. Би 3 сая төгрөгөөр үнэлнэ. Бага насанд нь уяж байсан гайгүй давхидаг байсан айраг түрүү авч байгаагүй.” гэх мэдүүлэг /1 хх 225/,
Хохирогч Д.Гийн өгсөн: “Би Төв аймгийн Баянцогт сумын малчин байгаа юм. 2018 оны 8 дугаар сарын 15-16-нд шилжих шөнө Төв аймгийн Баянцогт сумын малчин 1-р баг “Өвөр дулаан” гэх газар бэлчиж байсан 8 тооны адуу алга болсон ойр орчмоор нь хайсан боловч олдоогүй сэвс толгой нь ч олдоогүй. Тэгээд хөлөөрөө гүйсэн юм болов уу гэж бодоод тухайн үедээ цагдаад хэлээгүй байсан. Буруу талын гуян дээрээ гурван нүдэн чандмань тамгатай хээр зүсмийн хавчига азарга, зүүн талын гуян дээрээ сартай галан тамгатай хул зүсмийн даага, үлдсэн нь зөв талын гуян дээрээ дармал Г үсгэн тамгатай бор хээр зүсмийн даага, зэгэл хонгор зүсмийн 2 тооны хязаалан байдас, шар хээр зүсмийн хязаалан байдас, хээр зүсмийн 2 тооны сувай бүдүүн гүү зэрэг нийт 8 тооны нэг азарга адуу алдагдсан. Азаргыг нь 2 000 000 төгрөгөөр, хоёр даагыг тус бүр 600 000 төгрөгөөр 3 хязаалан байдасыг тус бүр 1 000 000 төгрөгөөр, 2 тооны нас бие гүйцсэн бүдүүн гүүг тус бүр 1 500 000 төгрөг байх би өөрөө бодож байна гэхдээ үнэлгээний мэргэжлийн байгууллагын тогтоосон дүнгээр үнэлэх болно. Би маш их гомдолтой байна. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /1 хх 45/,
“Би 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдөр 8 толгой адуугаа хайгаад саахалтын Б гэх айлд очход тэдний адууг малладаг Х, Х, Х нар хорхог боодог хийж идсэн бололтой пиво уугаад сууж байсан. Ингээд би адуугаа сураглахад би энэ хавийн адууг мэдэж байгаа танай адуу энүүгээр ирээгүй би сураглаж байя гэж хэлсэн. Ингээд би адуугаа Жирмийн цагаан нуур орчмоор хайгаад айлуудаар явахад буусан айлын хүмүүс танай адууг Х хайгаад явж байсан гэж хэлдэг байсан. Энэ ямар учиртай юм бэ гэхээр манай адууг өөрсдөө хулгайлж нядалчихаад надад манай адууг хүмүүсээс сураглаж тус хүргэж байгаа мэтээр хуурч намайг олон хоног манай адууг амьтай байгаа мэтээр чулуу хөөлгөсөн байгаа. Ингээд хэд хоногийн дараа Х, Х нар шөнө хоёулаа тус тусдаа мотоциклтой ирээд адуугаа олсон юм уу гэж асуусан. Тэгж явахдаа пиво өвөртөлчихсөн явж байсан. Ингэж явахдаа надад хандаж танай Хятадад яваа хүүг дурдаж танай хүү хүний нутагт ажиллаж байхаар энд адуу малаа хараад байж болдоггүй юм уу гэх зэргээр тавлаж байсан. Мөн надад хандаж танай адуу энэ хавьд байхгүй байх их хол явсан байх гэж хэлж байсан. Ингээд би үгэнд нь итгэж маш олон хоногоор сар илүү хугацаанд Борнуур, Угтаалцайдам, Баянчандмань, Сэргэлэн, Батсүмбэр, Заамар сумуудаар явж хайсан боловч олоогүй. Х манай адууг хулгайлсан болоод л надад хандаж танай адуу ойр хавьд байхгүй гэж хэлж байсан мөн надад саймширхаж адууг маань хайж өгч санаа зовж байгаа мэт дүр эсгэж байсан гэж бодож байна. Манай хээр азаргыг шүдлэн настай байхад Хын найз Мөнх-Эрдэнэ гэх залуугаас 2 сая төгрөгөөр худалдаж авч байсан. Тийм учраас Х, Х хоёр маш сайн мэдэж байгаа. Бид хоёр өнгөрсөн хавар зээлээ дарах гэж байснаа болиод ноолуурын мөнгөөрөө 2 сая төгрөгөөр тус азаргыг худалдаж авсан байсан. Тус азарга маань надад ирснээсээ хойш уяж хурдалж амжаагүй. Би маш их гомдолтой байна.” гэх мэдүүлэг /1 хх 46/,
Хохирогч Н.Бын өгсөн: “Би Төв аймгийн Баянцогт суманд мал аж ахуй эрхлэн амьдардаг. 2019 оны 8 дугаар сарын 21-25-ны хооронд Төв аймгийн Баянцогт сумын Жирмийн цагаан нуур, Зайдангийн ар орчмоос бэлчээрт байсан 33 тооны адуунаас хүрэн халзан нас бие гүйцсэн бүдүүн морь, дал цагаан хээр алаг нас бие гүйцсэн бүдүүн морь, цавьдар нас бие гүйцсэн морь зэрэг 3 тооны адуу алдсан. Дал цагаан хээр алаг морь, цавьдар морь нь уядаг суманд удаа дараа айрагдсан морьд байсан. Тухайн үедээ хөлөөрөө гүйсэн юм байх гэж бодоод цагдаад хэлээгүй юм. А данс миний өөрийн нэр дээр байдаг. А дансанд бүртгэлтэй адуунууд байсан.” гэх мэдүүлэг /2 хх 24/,
Хохирогч Ц.Бгийн өгсөн: "Төв аймгийн Баянцогт суманд мал аж ахуй эрхлэн амьдардаг. 2018 оны 12 дугаар сарын 13-14-ны өдрүүдэд Төв аймгийн Баянцогт сумын Гуна 1-р багийн Хар чулуун гэх газраас хул зүсмийн нас бие гүйцсэн 3 тооны гүү хулгайд алдагдсан ойр хавьд нь сэвс толгой нь харагдаагүй учир хөлөөрөө гүйсэн байх гэж бодоод тухайн үедээ цагдаад хэлээгүй. Алдагдсан 3 тооны гүү маань нас гүйцсэн бүдүүн гүү байсан. Бүгд миний унаган адуу байсан." гэх мэдүүлэг /2 хх 77-78/,
Хохирогч П_Гын өгсөн: "Би Төв аймгийн Баянцогт суманд мал малладаг. 2018 оны 11 дүгээр сарын дундуур 20 гаран тооны адуун дотроос бор саарал зүсмийн нас гүйцсэн бүдүүн гүү, хүрэн зүсмийн соёолон гүү зэрэг 2 тооны адуугаа бэлчээрээс нь алдсан. Тухайн үедээ би аймгийн төв дээр эмнэлэгт байсан. Эмнэлэгт би 10 гаран сар хоноод ирэхэд тэр хооронд алдсан байсан. Миний алдагдсан адуу 2 тооны гүү саран дотор зуузай тамгатай байсан. А данс миний өөрийн нэр дээр байдаг. А дансанд бүртгэлтэй." гэх мэдүүлэг /1 хх 5-6, 2 хх 118-119/,
Хохирогч П.Пын өгсөн: "Төв аймгийн Аргалант сумын Хөшөөт 2-р багийн иргэн. Хуучин Баянцогт суманд байрлаж байсан газрын баруун хойд талд байрлах жуулчны баазын баруун талд зусаж байсан. 2019 оны 9 дүгээр сарын 24-25-нд шилжих шөнө уг газраас 3 тооны үнээгээ бэлчээрээс нь алдсан. Уг 3 тооны үнээ нь урьд өдөр нь байсан. 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн өглөө 9 цагийн орчим үхрээ хурааж ирэхэд байгаагүй. Уг 3 тооны үнээний улаан зүсмийн гунжин үнээ нь зөв талын эвэр хугархай имгүй, буган халиун зүсмийн гунжин үнээ нь хумбан эвэртэй имгүй, хар сарман үнээ нь даргар эвэртэй имгүй байгаа. Дээрх гурван үнээ бүгд тугалтай." гэх мэдүүлэг /2 хх 143-144/,
Хохирогч Ш.Мгийн өгсөн: "2019 оны 9 дүгээр сарын дундуур санагдаж байна. Урьд шөнө нь татан авч чадаагүй маргааш нь Жирмийн цагаан нуурын баруун хойд хавиас өөр айлын 20 орчим үхэртэй байхад нь үхэрнүүдээ олж авсан. Хулгайд алдагдсан 2 тооны үхэрнүүд хоёр чих нь цуулбар имтэй гэхдээ мөчидхөн байдаг." гэх мэдүүлэг /2 хх 181-181/,
Хохирогч О.Нийн өгсөн: "Би Төв аймгийн Баянцогт сумын малчин хүн. 2019 оны 9 дүгээр сарын 5-8-нд шилжих өдрүүдэд Төв аймгийн Баянцогт сумын 1-р багийн Жирмийн цагаан нуур гэх газрын зүүн хойд талд ойролцоо байрлах Зайдангийн ар гэх газраас бэлчээрт байсан 21 тооны адуунаас хонгор зүсмийн нас бие гүйцсэн бүдүүн гүү, эр хонгор унагатайгаа, халтар зүсмийн соёолон гүү, хамар цагаан халтар шүдлэн байдас, зээлэг хонгор соёолон гүү, хамар цагаан сартай хүрэн үрээ зэрэг нийт 5 тооны адуу 1 унага алдсан. Алдсан адуунуудын А данс миний нэр дээр бүртгэлтэй байдаг." гэх мэдүүлэг /2 хх 211/,
Хохирогч Д.Дгийн өгсөн: "Би Төв аймгийн Баянцогт сумын Сарлаг 2 дугаар багийн нутаг Улаан хүй гэх газар мал маллаж амьдардаг. 2019 оны 10 дугаар сарын 01-ний орой үхрээ бэлчээгээд бэлчээрт гаргасан. Тэгээд 2019 оны 10 дугаар сарын 02-ны өглөө үхрээ Адуун толгой гэх газрын хар пойлноос хураатал улаан халзан үнээ, улаан шүдлэн эр шүдлэн үхэр алга болсон байсан. 2019 оны 10 дугаар сарын 01-02-нд шилжих шөнө л алдагдсан байсан. Манай үхэр Адуун толгой гэх газрын пойл болон Жирмийн цагаан нуурын ойр орчмоор бэлчиж хонодог." гэх мэдүүлэг /2 хх 245/,
Гэрч Н.Оын өгсөн: “2018 оны хавар миний санаж байгаагаар 5 сарын үед Х манай гар ирээд уналганд хэрэглэх адуу байна уу, хэд хоног унаж хэрэглэж байгаад өгье гэхээр би адуун дундаасаа бор зүсмийн сувай гүү барьж өгч байсан. Би сарын дараа Хаас өгсөн адуугаа авъя гэхээр тэгж байгаад өгнө дөө, нэг нутгийн хүмүүс болно шүү дээ гэж хэлдэг байсан. Тэгээд надад 2018 оны 11 дүгээр сарын сүүлчээр манай гэрт ирээд би чамаас авсан сувай гүүгээ буцааж өгье оройдоо манай гэрт ирээд аваарай гэхээр нь би адуу, малаа бөөгнүүлчхээд Хийн гэрт очсон. Намайг гэртээ оруулж цай уулгачхаад хамт гэрээс нь гараад морины уяан дээр байсан зээрд зүсмийн байдсыг Х намайг ав, чамаас авсан адууны оронд өгч байна гээд авсан. Тэгээд би Хаас авсан байдсыг хөлөөр нь туугаад Х бас уяан дээр байсан байдас хөлөөр нь туугаад бид хоёр Баянцогт сумын ард талд байх Агтын ам гэх газар руу явсан. Тэндээ очоод нэг жалганд ороод хоёр адуугаа нядалж гаргаад дуусаад Х надад машин тэрэг байхгүй, манай 61-ийн гарам дээр байдаг манай дүүд махыг нь өгчхөөрэй гэж хэлээд би гэр рүүгээ унаж ирсэн морьтойгоо яваад Х махаа хараад үлдсэн. Тэгээд дараа нь Х надтай таараад би тэр адууны махыг дүүд чинь хүргэж өгсөн, ингээд чи бид хоёрын өр цайрсан шүү гэж хэлээд яваад өгсөн. Тэрнээс хойш бид хоёр дахиж тааралдаагүй. Зээрд зүсмийн байдас, бор зүсмийн байдас хоёрыг хөлөөр нь Баянцогт сумын Агтын ам руу авч явсан. Би хэний адуу вэ гэж огт асуугаагүй. Х ч надад ямар нэгэн зүйл хэлээгүй. Би тамгыг нь сайн ажиглаж хараагүй. Би урьд өмнө Хт 1 тооны адуу өгчхөөд авч чадахгүй удаж байсан. Тэгээд надаас авсан адууны оронд уг байдсан гүүг өгсөн. Манай гэрийнхэн энэ талаар мэдэж байгаа. Би Хтай хамт явахдаа хулгайн адуу гэдгийг нь мэдээгүй.” гэх мэдүүлэг /1 хх 54, 91-92/,
Гэрч Х.Сын өгсөн: “Би Б, П, Ц, Б дөрвийг сайн танина. Би 2 жилийн өмнө эдгээр хүмүүстэй мал махны наймаа хийж танилцаж байсан. Б, П хоёрын авга ах Нямгэрэл гэх хүн манай мал дээр дүү нар маань байдаг гэж намайг дагуулж очиж малын наймаа хийж байсан. Б бол Пынхтай ойролцоо байдаг. 2018 оны 7, 8 дугаар сард мал авахад хамт малыг нь хийлцэж өгдөг байсан. Быг Ц хааяа очоход дагаад ирчихсэн байж байдаг байсан. Нөгөө хүмүүсийг огт танихгүй юм байна. Би 2018 оны 7 дугаар сараас эхэлж Б, Ц, Б, П нараас мал авч эхэлсэн. Би одоо яг хэзээ хэдэн толгой мал худалдаж авснаа санахгүй байна. Хамгийн сүүлд 2019 оны 10 дугаар сарын эхээр Б над руу залгаад 4 үхрийн мах ирээд худалдаж аваач гэж гуйсан. Намайг очиход П, Б, Ц гурав байсан би махыг нь ачиж авч яваад “Хүчит шонхор” зах дээр зарж борлуулаад 3 600 000 төгpөг Цийн Хаан банкны дансанд шилжүүлсэн. Мөн 2019 оны 8 дугаар сард Б над руу утсаар залгаж дуудаад шөнө ирж 5 адууны мах ачиж явсан. Намайг ирэхэд Б, Б, мөн танихгүй 3 залуу хамт байсан. Би махыг нь тушаагаад маргааш өдөр нь хэдэн төгрөг болсныг санахгүй байна. Бын данс руу мөнгийг нь хийсэн. Өөр надад санаж байгаа зүйл алга байна. Би дээрхи хүмүүсээс 7, 8, 9 дүгээр сард мах авч байсан нь үнэн. Бичигтэй ч авч байсан бичиггүй ч авч байсан. Б, П хоёр надад хэлэхдээ Нямгэрэл ахын мал гэж хэлдэг болохоор нь би итгээд авчихдаг байсан. Нямгэрэл ахынх мал ихтэй айл учир би хулгайн мах гэж боддоггүй байсан.” гэх мэдүүлэг /1 хх 64/,
Хохирогч Х.Бгийн өгсөн: “Би Төв аймгийн Аргалант сумын Хөшөөт 2 дугаар багийн нутаг “Агьт” гэх газар өвөлжөөний зүчээ саравч бариад 7-8 жил болж байна. Уг нь тэнд өвөлжөөндөө байсан. Энэ өвөл Хан-Уул дүүргийн Өлзийт хороололд өвөлжөөнд Аргалантын өвөлжөө саравч эзэнгүй үлдсэн. Гэтэл 2021 оны 02 дугаар сарын 07-ны өдөр өвөлжөөний төмөр хашаа алга болсон байна. Би 2021 оны 01 дүгээр сард очиж үзэхэд хашаа зүгээр байсан. Өмнө нь бас мал усалдаг төмөр онгоц алга болсон. 32 диаметртэй труба төмрөөр гагнаж хийсэн 5 метр, 60 см урттай хашаа 7 ширхэг алга болсон. Хэмжээг нь мэдэхгүй байна, богино хашаанууд алга болсон. Хашааны труба төмрийн үнээр нь үнэлэхэд 1 460 000 төгрөг болж байна. 4 метр урттай 1 ширхэг, 2 метр урттай 3 ширхэг төмөр онгоц алга болсон. 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр очиж үзэхэд малын тэжээл хийдэг төмөр онгоц алга болсон. 4 метрийн урттай төмөр онгоцыг 300 000 төгрөгөөр, 2 метрийн урттай төмөр онгоцыг нэг ширхэгийг нь 150 000 төгрөгөөр тус тус үнэлнэ.” гэх мэдүүлэг /3 хх 173-174/,
Гэрч Д.Дын өгсөн: “Би Улаанбаатар хотод амьдардаг. Хувийн хэрэгцээндээ Төв аймгийн Аргалант сумын нутаг Хөшөөт 2-р багийн нутагт хашаа бариад манай хашаа эзэнгүй байдаг байсан. Тэгсэн Х гэж хүн манай найз Батдэлгэртэй ярилцаад манай хашааг харж өвөлжихөөр болоод буусан байсан. Би 2021 оны 02 дугаар сарын 06-ны өдөр өөрийн эзэмшлийн адуугаа хашаандаа авчирч Хар маллуулах санаатай цалин хөлсийг нь тохироод машинаар ачиж авчирч буулгасан. Тэгсэн манай азарга Хын азаргатай зодолдоод байхаар нь малын хашаагаа дотор нь тусгаарлах шаардлага гараад хашаа хайж эхэлтэл Х ах манай ахын төмөр хашаа ойрхон бариатай байгаа одоохондоо авч ашиглаад хавар буцаагаад өгчий гэхээр нь би санаад ороогүй адуугаа ачиж ирсэн 07-47 УНТ дугаартай Х.Портер маркийн машинтай Аргалант сумын Хөшөөт 2-р багийн нутаг “Агьтын ам" гэх газраас очиж 25 диаметрийн нарийн турбон хашаанаас 5 хавтгайг машин дээр ачиж аваад Хын харж байгаа манай хашаанд авчирч адууны хашааны тасалгаа хийж адуугаа тусгаарласан. Тэгээд адууны хашаагаа барьж дуусаад Улаанбаатар хот руу тухайн өдөр яваад өгсөн. Тэгсэн араас Х ах нөгөө хашааг хулгай хийсэн гээд асуудал үүсээд байна гэхээр нь би ирж уулзаж байгаа. 07-47 УНТ дугаартай Х.Портер маркийн тээврийн хэрэгсэл миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл.” гэх мэдүүлэг /3 хх 177-178, 248/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.
Хяналтын прокуророос шүүгдэгч П.Х, Б.Б, О.Х, Ж.Б нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1, 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг,
Эрүүгийн эрх зүйн өрсөлдөх хэм хэмжээ гэдэг нь нэг буюу нэг төрлийн үйлдэл, эс үйлдэхүйг заасан эрүүгийн хуулийн биеэ даасан хоёр хэм хэмжээний хоорондын харьцаа бөгөөд үндсэн бүрэлдэхүүн, хүндрүүлэх бүрэлдэхүүн өрсөлдөх тохиолдолд Эрүүгийн хуулийн тодорхой нэг зүйлийн хүндрүүлэх нөхцөл байдлыг заасан хэсгээр зүйлчилж хариуцлага хүлээлгэх тул шүүгдэгч П.Х, Б.Б, О.Х, Ж.Б нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч П.Х, Б.Б, О.Х, Ж.Б, Б.П нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан,
шүүгдэгч П.Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагчаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Хт 4 жил хорих ял, шүүгдэгч Б.Бд 3 жил хорих ял, шүүгдэгч О.Хт 2 жил 6 сар хорих ял, шүүгдэгч Ж.Бд 3 жил хорих ял, шүүгдэгч Б.Пд 2 жил хорих ял оногдуулах,
шүүгдэгч П.Хыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 2 жил хорих ял тус тус оногдуулж, П.Хд оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 жил 8 сарын хорих ялаар тогтоох санал,
шүүгдэгч нарын өмгөөлөгч нар нь шүүгдэгч нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад учруулсан хохирлын нөхөн төлсөн тул шүүгдэгч нарт оногдуулсан ялыг 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулиар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж, ингэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг журамлан ялын доод хэмжээг багасгаж өгнө үү гэх саналыг тус тус гаргаж мэтгэлцэв.
Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн тэдний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч нарын өмгөөлөгч нарын зүгээс шүүгдэгч нарт ял оногдуулахдаа гэм буруутайд тооцсон зүйл ангийн ялын доод хэмжээг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаас доош оногдуулах санал гаргасныг шүүх шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, хэдийгээр хохирлыг нөхөн төлсөн хэдий ч хохирогч нарт учруулсан хохирлын хэр хэмжээг харгалзан хүлээн авах боломжгүй гэж үзэв.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1.2-т заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогч нарт учруулсан хохирлыг нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Х, Ж.Б нарт 4 жил хорих ял, шүүгдэгч Б.Б, О.Х нарт 3 жил хорих ял, шүүгдэгч Б.Пд 2 жил хорих ял,
шүүгдэгч П.Хд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 2 жил хорих ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан оногдуулсан ялуудыг бүгдийг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 жил 8 сар хорих ялаар тогтоож,
шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг 2018, 2019 онуудад үйлдэгдсэн байх тул 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т заасан хууль үйлчлэх цаг хугацаанд хамаарч тэдний үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.2 дахь хэсэгт хамаарч байх тул,
Шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялуудыг мөн хугацаагаар зорих эрхийг хязгаарлах ялаар солих нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний нэхэмжлэл бусад асуудлын талаар
Шүүгдэгч П.Хаас 12 975 996 төгрөг гаргуулж хохирогч П_Год 1 455 800 төгрөг, хохирогч Д.Гт 1 508 480 төгрөг, П.Пад 2 305 500 төгрөг, хохирогч О.Нид 3 270 300 төгрөг, хохирогч Н.Бт 3 283 566 төгрөг, хохирогч О.Дүгэрсүрэнд 972 350 төгрөг,
шүүгдэгч Х.Баас 1 455 800 төгрөг гаргуулж хохирогч П_Год,
шүүгдэгч О.Хаас 4 739 366 төгрөг гаргуулж хохирогч П_Год 1 455 800 төгрөг, хохирогч Н.Бт 3 283 566 төгрөг,
шүүгдэгч П.Хас 3 283 566 төгрөг гаргуулж хохирогч Н.Бт,
шүүгдэгч Ж.Баас 5 575 800 төгрөг гаргуулж хохирогч П.Пад 2 305 500 төгрөг, хохирогч О.Нид 3 270 300 төгрөг тус тус олгохоор шийдвэрлэсэн байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч Д.Жад учирсан 2 975 100 төгрөг, Н.Дд учирсан 1 596 000 төгрөг, Ц.Бд учирсан 3 060 000 төгрөг, Ш.Мд учирсан 2 209 400 төгрөг, Х.Бд учирсан 1 251 400 төгрөг тус тус төлөгдсөн болохыг дурдав.
Шүүгдэгч нар гэм буруугийн шүүх хуралдаанаас шийдвэрлэсэн хохирлыг нөхөн төлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ажлын 4 хоног завсарлага авч, эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд хохирогчийн хаяг тодорхойгүй, олдохгүй байсан гэх шалтгаанаар хохирогч П.Пад олговол зохих 4 611 000 төгрөгийн хохирлыг шүүгдэгч П.Х, Ж.Б нар төлөөгүй байх тул шүүгдэгч П.Хаас 2 305 500 /хоёр сая гурван зуун таван мянга таван зуу/ төгрөг, шүүгдэгч Ж.Баас 2 305 500 төгрөг тус тус гаргуулж П.Пад олгохоор шийдвэрлэх нь зүйтэй байна.
Бусад шүүгдэгч нарыг гэмт хэргийн улмаас учирсан хохирлын нөхөн төлсөн тул бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Хас гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 3 640 000 төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулах нь зүйтэй гэж үзэв.
Эрүүгийн 1934009160459 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Б.Б, О.Х, Б.П, О.Х нар бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгч нарын иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч П.Х, Б.Б, О.Х, Б.П, Ж.Б нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Шүүгдэгч П.Х, Б.Б, О.Х, Б.П, Ж.Б нарыг бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
шүүгдэгч Боржигон Пүрэвжавын Хыг бусдын малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, машин механизм ашиглаж бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Хт 4 /дөрөв/ жил хорих ял, шүүгдэгч Б.Бд 3 /гурав/ жил хорих ял, шүүгдэгч О.Хт 3 /гурав/ жил хорих ял, шүүгдэгч Ж.Бд 4 /дөрөв/ жил хорих ял, шүүгдэгч Б.Пд 2 /хоёр/ жил хорих ял,
шүүгдэгч П.Хд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 /найм/ сар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 2 /хоёр/ жил хорих ял тус тус оногдуулсугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч П.Хд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 8 сарын хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар оногдуулсан 2 жил хорих ялыг бүгдийг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 /хоёр/ жил 8 /найм/ сар хорих ялаар тогтоосугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Х, Ж.Б нарт тус бүр оногдуулсан 4 жилийн хорих ял, шүүгдэгч Б.Б, О.Х нарт тус бүр оногдуулсан 3 жилийн хорих ял, шүүгдэгч Б.Пд оногдуулсан 2 жилийн хорих ял, шүүгдэгч П.Хд оногдуулсан 2 жил 8 сарын хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч П.Х, Ж.Б нарт тус бүр оногдуулсан 4 жилийн хорих ял, шүүгдэгч Б.Б, О.Х нарт тус бүр оногдуулсан 3 жилийн хорих ял, шүүгдэгч Б.Пд оногдуулсан 2 жилийн хорих ял, шүүгдэгч П.Хд оногдуулсан 2 жил 8 сарын хорих ялыг тус тус мөн хугацаагаар зорих эрхийг хязгаарлах ялаар сольсугай.
7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын бүсийг шүүгдэгч П.Хийг Төв аймгийн Баянцогт сумын 1-р багийн нутаг дэвсгэрээр, шүүгдэгч Б.Быг Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг 23-р хорооны нутаг дэвсгэрээр, шүүгдэгч О.Хыг Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг 14-р хорооны нутаг дэвсгэрээр, шүүгдэгч Ж.Быг Булган аймгийн Баяннуур сумын 2-р багийн нутаг дэвсгэрээр, шүүгдэгч П.Пыг Төв аймгийн Аргалант сумын 2-р багийн нутаг дэвсгэрээр шүүгдэгч П.Хыг Төв аймгийн Баянцогт сумын 1-р багийн нутаг дэвсгэрээр тус тус тогтоож, шүүгдэгч нарыг хязгаарлалтын бүсээс гарахыг хориглосугай.
8.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Х, Б.Б, О.Х Б.П, Ж.Б П.Х нар нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
9.Шүүгдэгч П.Х, П.Х, П.П нарт оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялд хяналт тавихыг Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт, шүүгдэгч Б.Б, О.Х нарт оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт, шүүгдэгч Ж.Бд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялд хяналт тавихыг Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгасугай.
10.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Хас гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 3 640 000 төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулсугай.
11.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Хаас 2 305 500 /хоёр сая гурван зуун таван мянга таван зуу/ төгрөг, шүүгдэгч Ж.Баас 2 305 500 төгрөг тус тус гаргуулж Төв аймгийн Аргалант сумын Хөшөөт 2-р багт оршин суух хохирогч Боржигин Пилжээгийн Пэрэнлэйжамц /РД:ХИ72080911/-д олгосугай.
12.Эрүүгийн 1934009160459 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б, О.Х Б.П, П.Х нар нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгч нарын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
13.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
14.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Х, Б.Б, О.Х Б.П, Ж.Б, П.Х нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАТЖАРГАЛ