Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Цагаатгах тогтоол

2016 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 61

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,

Нарийн бичгийн дарга: С.Мөнхтуяа,

Улсын яллагч: С.Мөнхтулга,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: И.Олонмөнх,

Шүүгдэгч: З.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн ******* овогтой *******д холбогдох эрүүгийн 201516000297 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг Монгол улсын Дээд шүүхийн эрүүгийн хэргийн танхимаас 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

  Монгол улсын иргэн, 

 З.******* нь 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 22 цагийн үед Өмнөговь аймгийн *******  сумын *******ийн нутаг болох 3 дугаар 10 жилийн сургуулийн спорт заланд ******* овогтой *******ын эзэмшлийн “I phone 5S” маркийн гар утсыг хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.

Тодорхойлох нь:

           Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

           Шүүгдэгч З.******* шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэгтээ: Би тэр өдөр заланд очиж тоглосон нь үнэн. Би тэр троссыг чангалсан болохоос утас хулгайлсан зүйл байхгүй. Та бүхнийг үнэн зөвийг олж өгнө үү гэж хүсч байна.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Н.*******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:”...2015 оны 11 дүгээр сарын 18-ны орой 20 цаг 30 минутын үед Өмнөговь аймгийн ******* сумын 3 дугаар 10 жилийн сургуулийн зааланд аймгийн “” ХХК-ны ажилчин, харилцагч нартай нөхөрсөг гар бөмбөг тоглох гээд ын ажлынхаа 7 хүнтэй хамтдаа зааланд очсон. Тэгээд тэнд бид нар 3 баг болж хоорондоо тоглосон. Би өөрийнхөө “Хан уул” ХХК-ны багт орж тоглох гээд заалны зүүн талд сандал дээр сууж байгаад тэгээд заалны голоор сээтэгний хойд талаар нь явж заалны баруун талд гарч заалны гол хавьд шар өнгийн сандал дээр өөрийнхөө өмсөж явсан хар өнгийн куртикыг тавиад кармаанаасаа өөрийн эзэмшлийн “Iphone 5s” маркийн хар өнгийн гар утсыг барьж байгаад куртикны дээрээс нь тавиад, тэгээд куртикны баруун ханцуйг нь утасны дээрээс нь тавиад,  заалны урд талын хэсэгт ын багтаа орж тоглож “ “ ХХК-ны багтай тоглож дуусаад би эргэж очоод нөгөө сандал дээр байгаа куртикэн дээр байгаа “Iphone 5s” маркийн гар утсаа аваад цагийг нь хартал 22 цаг өнгөрч байсан. Би тэгээд куртикныхээ дээр нь гар утсаа ил дээр нь тавьчихаад дараагийн баг болох Цоглогийн багтай тоглох гээд заалны хуучин тоглож байсан урд талдаа гар бөмбөг тоглосон. Тэгээд Цоглогийн багтай тоглож дуусаад удаагүй эргээд сандал дээр байгаа куртикны дээр ил байсан гар утсаа авах гэтэл миний гар утас алга болсон байсан. Гар утасны цагаа хараад дахиад тоглох гээд явахад заалны сээтэгний гол хавьд, заалны баруун талын сандалны урд талд “” ХХК-ны бөөний төвийн захирал ******* ах сууж байсан. Өөр хүмүүс тэр хавьд нь харагдаагүй, тэгээд дахиж тоглож дуусаад сандал дээр байгаа куртикны дээр байгаа ил байсан гар утсаа авах гэтэл миний гар утас алга байсан. Тэгэхэд ******* ах нөгөө сандал дээрээ сууж байсан. Харин ******* ахын урд талд нь нэг танихгүй цэнхэр өмдтөй, ногоон өнгийн футволктой эрэгтэй ах сууж байсан. Энэ хоёроос өөр хүн хажууд байгаагүй. Би “Iphone 5s” маркийн гар утсыг энэ хавар Улаанбаатар хотоос 650.000 төгрөгөөр худалдаж авсан байсан. Миний гар утсыг тэр ******* гэдэг хүн авсан байх, тэр ах намайг гар утасныхаа цагийг нь үзчихээд тоглож байхад хажууд нь сууж байснаа миний куртикны хажууд зогсоод тонгойсон тэгээд дараа нь баруун гараараа өмднийхөө баруун талын кармайруугаа нэг юм аваад хийх шиг болсон бичлэг байсан.” гэх мэдүүлэг. /хх-ийн 21-22 дугаар хуудас/

Гэрч А.******* хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн мэдүүлэгтээ:“...2015 оны 11 дүгээр сарын 18-ны орой 18 цагийн үед Өмнөговь аймгийн ******* сумын 3 дугаар 10 жилийн сургуулийн спорт зааланд сургуулийн багш нартай эхлээд сагс тоглож байгаад дараа нь сээтэгээ зоогоод гар бөмбөг тоглож байгаад 20 цаг гээд бид нар тоглож дууссан. Тэгээд зааланд дараагийн хүмүүс тоглох гээд ганц, хоёр ирчихсэн байсан. Тэгээд бид нар заалыг чөлөөлж өгөөд би гэртээ харьсан. Дараагийн хүмүүс бүрэн ирээгүй байсан би тэгээд бөмбөгөө үлдээгээд явсан. Харин сээтэгийг шалгаж өгөх шаардлага байхгүй яагаад гэвэл нэг зоосон сээтэг буцаад суларна гэж байхгүй. Хүн л очиж суллахгүй бол хэд хоног ч сулрахгүй байдаг. Би сээтгийг зоохдоо хоёр чангалагчаа чангалаад эцэс дээр нь тавиад чангалчихсан байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 23 дугаар хуудас/

Гэрч О.*******ын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн мэдүүлт:“...2015 оны 11 дүгээр сарын 18-ны орой 17 цагийн үед Өмнөговь аймгийн ******* сумын Хан уул зочид буудалд ажил дээрээ байхад манай ажилчин ******* 88730973 тоот дугаараас залгаад бид хоёр ойр зуурын ажил төрөл ярьж байгаад ******* 20 цагаас 3 дугаар сургуулийн зааланд тоглоно гэж хэлж байсан. Би тэгээд ажлаа дуусгаад хамт ажилладаг , Номинзул нартай 3 дугаар 10 жилийн сургуулийн зааланд тоглох гээд 23 цагийн үед очиход тэнд тоглож байсан хүмүүс тарж байсан. Тэгээд тэнд байсан манай ажилчин ******* над дээр хүрч ирээд би гар утсаа энэ зааланд тоглож байгаад хулгайд алдчихлаа, энэ хавиар эрээд олсонгүй гэж хэлсэн. Тэгээд би зааланд тоглоогүй цаг нь дуусаж хүмүүс тарж байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 24 дүгээр хуудас/

Гэрч З.*******ы хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн мэдүүлэгт:“...2015 оны 11 дүгээр сарын 18-ны 3 дахь өдрийн орой 21 цаг 30 минутын үед Өмнөговь аймгийн ******* сумын 3 дугаар сургууль дээр манай “” ХХК-ны ажилчин, өөрийнхөө харилцагч нартай тоголдог нөхөрсөг гар бөмбөг сагс, тоглох гээд өөрийнхөө эхнэр Энхбаяртай хамт очсон. Тэгээд тэнд бид нар хоорондоо 3 баг болж тоглоод би өөрийнхөө “” ХХК-ны багт орж хоёр тоглолт хийсэн. Тэгээд бас бусад тоглож байгаа багуудыг шүүсэн. Тэгээд сүүлийн тоглолтыг шүүж байхад нэг залуу миний сууж байсан /заалны баруун талд/ талын хойд талд /Зүүн гар/ нь нэг юм хайгаад байхлаар нь би тэр залуугаас “юу хайгаад байгаа юм яасан бэ” гэж асуухад тэр залуугийн хажууд байсан Жагаа гэдэг эмэгтэй “манай энэ залуугийн гар утас нь олдохгүй байна” гэхэд би тэр хоёрт наагуураа сайн үзээ, ямар балай юм бэ утсаа алдсан бол одоо балай юм болчихлоо гэсэн. Тэгээд би сууж байсан тэр хавьдаа сандалны доогуур харчихаад би тэр хоёрт та нар наад өөрсдийнхөө хувцас, цүнхэндээ сайн үзээрэй гэсэн. Намайг заалны баруун талд сээтэгний хажууд зүүн тийшээ хараад сууж байхад ******* хүрч ирээд надад энэ сээтэгийг жаахан чангалмаар байна сул байна гээд ******* эхлээд тонгойгоод миний зүүн гар ба хойд талд байсан сээтэгний тороосийг барьж аваад чангалагчийг нь мушгих гэхэд нь дийлдэхгүй байхлаар би харж байгаад *******д “наадах чинь чангарахгүй юм байна, нөгөө талыг нь чангалах гээд үзээ” гэсэн. Тэгээд ******* босоод миний өмнүүр ороод миний баруун гар талын буюу урд зүгт сандалны доогуур байсан сээтэгний чангалагчийг чангалах гээд суухлаар нь би тоглолтоо шүүх гээд *******гийн яаж чангалж байгааг хараагүй. Тэгээд тэр тоглолтыг шүүгээд дуусгасан. *******г босоод хойд талын тороос чангалагчийг эхлээд чангалахад би харж байсан. Дараа нь хараагүй тоглолтоо шүүх гээд тоглолтын талбайруугаа харсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 дугаар хуудас/

Гэрч Б.Бат-Эрдэний хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн мэдүүлэгт:“...2015 оны 11 дүгээр сарын 18-ны орой 22 цаг 30 минутын үед Өмнөговь аймгийн ******* сумын ийн сургуулийн зааланд тоглох гээд зочид буудлаас ажилтан *******, Номинзул нартай зааланд гар бөмбөг тоглох зааланд очиход манай д тогооч хийдэг ******* хүрч ирээд “би энэ зааланд тоглож байхдаа өөрийн гар утсаа хулгайд алдчихлаа, энэ хавиар эрээд олсонгүй гээд миний гар утсыг аваад 88730973 дугаарлуу ******* залгахад тэр дугаар нь холбогдох боломжгүй байна” гэсэн тэгээд би *******аас гар утсаа хаана тавиад алдсан юм гэхэд, ******* би гар утсаа заалны баруун талд сээтэгний хойд талд нь күртикэн дээрээ тавьсан гэж хэлсэн. Тэгээд л би заалны баруун талын урд талд нь хувцасаа сольж өмсөөд дараа нь заалны урд талд нь нэг баг болоод хоорондоо тоглож дуусаад би эргээд хувцасаа аваад заалны баруун хойд талд нь хувцасаа сольж өмсөөд, тэгээд би заалнаас *******, *******, Номинзул, нартай гараад *******, ******* хоёр хамт гэрлүүгээ явлаа гээд явсан. Харин тэр “” ХХК-ны урт үстэй нэг эгч эгчтэй ярилцаж байснаа бид гуравыг тэр эгч Өнөрбүл дэлгүүрийн гадаа засмалын зүүн гар талд нь зогсоод бид гурав машинаас нь буугаад гэр гэрлүүгээ харьсан” гэх мэдүүлэг /хх-ийн 27 дугаар хуудас/

Гэрч Ч.гийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн мэдүүлэгт:“...2015 оны 11 дүгээр сарын 18-ны орой 20 цагийн үед гэрээсээ ганцаараа гараад Өмнөговь аймгийн ******* сумын ийн сургуулийн спорт зааланд тоглох гэж очиход тэр зааланд манай ын ажилчин тогооч эгч Одгэрэл мөн нэг танихгүй эмэгтэй хүн байсан, өөр хүн байгаагүй. Тэгээд тэнд би ын багт заалны урд талд нь гар бөмбөг тоглож байгаад 22 цаг гээд заалнаас манай тогооч Ганзориг бид хоёр гараад би тэгээд Ганзоригтой 3 дугаар сургуулийн урд талын засмал зам дээрээс хоёр тийшээ салаад би гэрлүүгээ алхаад харьсан. Би зааланд тоглож байхдаа *******аас гар утсыг гуйж аваад нөхөр Өлзий-Очирын 88443370 дугаарлуу залгаад би одоо заалнаас гарч байна тосоод аваарай гэж *******ын утсаар залгаад би тэгээд *******ын гар утсаар нь 22 цаг гээд ярьчихаад заалнаас явсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 28 дугаар хуудас/

Гэрч Ж.ы хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн мэдүүлэгтт:“...2015 оны 11 дүгээр сарын 18-ны орой 20 цагийн үед Өмнөговь аймгийн ******* сумын зочид буудалд ажилтан Ганзориг, Оюунцэцэг, Ууганбаатар, *******, нартай зааланд гар бөмбөг тоглох гэж Өмнөговь аймгийн 3 дугаар 10 жилийн сургуулийн спорт зааланд тоглох гэж очиход “” ХХК-ны харилцагч нараас хэсэг хүмүүс ирчихсэн байсан. Тэгээд манай ын баг нэг баг болж тэр зааланд эхлээд Цоглог, “” ХХК-ны багтай хоёр удаа тоглоод тэгээд хожигдсон. Баг нь дараалан тоглож дуусаад байж байтал манай ажилтан ******* хүрч ирээд намайг гар утсаа өгөөч гэхээр би гар утсаа өгтөл ******* миний утсыг аваад залгахаар нь юу болов гэхэд ******* “миний гар утас алга болчихлоо” гээд өөрийнхөө дугаарлуу залгахад тэр утас нь холбогдох боломжгүй байсан. Би тэгээд гар утсаа аваад *******ын залгасан дугаарлуу нь залгахад тэр дугаар нь мөн холбогдох боломжгүй гэсэн хариу өгсөн. Би тэгээд , Номинзул бид гурав заалнаас гараад явах гэж байтал “” ХХК-ны ажилчин Өлзий, нөхөр ******* хоёр бид гуравыг дөхүүлээд өгье гэхлээр нь бид гурав машинд нь суугаад Өнөр бүл дэлгүүрийн засмал дээр буулгаж өгөөд тэгээд бид гурав гэр гэрлүүгээ харьсан. Бид нар дараа нь тэр заалны бичлэгийг үзээд тэр ******* гэдэг залууг авсан байхаа гэж бодсон.” гэх мэдүүлэг /хх-ийн 29 дүгээр хуудас/

Гэрч Г. хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн мэдүүлэгтээ:“...2015 оны 11 дүгээр сарын 18-ны орой 21 цагийн үед ын менежер Ууганаа утсаар залгаад “та ирж байна уу? Бөмбөгөө мартваа гэсэн. Би тэгээд 21 цаг 15 минутын үед Өмнөговь аймгийн ******* сумын 3 дугаар 10 жилийн сургуулийн зааланд манай ажилтан Хулантай өөрийнхөө машинаар очсон. Тэгээд зааланд ороод заалны хамгийн баруун хойд талд очиж сандал дээр хувцасаа сольсон. Тэнд манай бөөний төвийн захирал *******, нягтлан Энхбаяр хоёр байсан. Намайг хүрээд очиход ******* биеийн тамирын хувцасаа өмсөөд босож байсан. Би тэгээд хувцасаа солиод заалны урд талд нь *******, Энхбаяр, Баянхангай дэлгүүрийн гурван залуутай нийлж нэг баг болоод гар бөмбөг тоглосон. Тэгээд тоглоод дуусаж байтал манай нөхөр ******* “залгаад ирж авах уу? Хүүхдийн хичээл давтуулж дууслаа” гэсэн. Би тэгээд *******г гэрээс очиж авсан. Тэгэхэд 21 цаг 43 минутанд залгасан байсан. Бид хоёр тэгээд буцаад спорт зааланд очиход ын баг, Цоглогийн багтай тоглоод дуусаж байсан. Тэгээд бид нар “” ХХК-ны баг бүрдүүлж Баянхангай дэлгүүрийн нэг хүүхэн \Боогий\ бас нэг залуу Отгоог багаа бүрдүүлээд манайх заалны хойд талд тоглосон. Тэгээд манай баг Цоглог багийг хожоод дараагийн баг болох ын багтай тоглоод бас хожсон. Тэгээд манай бөөний төвийн захирал ******* одоо хожигдсон хоёр баг хоорондоо тогло гээд бид нар суусан. Тэгээд суутал манай нөхөр ******* надаас ус байна уу гэхэд би заалны баруун хойд талд байсан цүнхнээс савтай нэг ширхэг ус авч өгсөн. Тэгээд тэр усыг *******, манай хүүхэд Буянтогтох нар уусан. Тэгээд байж байтал тоо тоол гэж хэн нэгэн хүн хэлэхээр нь тоглож байгаа хүмүүсийн тоог нь амаараа хэлээд манай нөхөр ******* сууж байсан. Тэгээд дахиад багууд хоорондоо холилдоод тоглож байгаад би сүүлийн тоглолтоос суугаад сээтэгний урд сууж байхад ын ажилтан нярав Энхжаргал гэдэг хүүхэн ирээд “манай нэг хүний гар утас алга болон байна” гэсэн. Тэгээд одоо яахав цагдаа дуудах уу гэтэл манай ажилтан Энхбаяр энэ “заал хяналтын камертай юм байна маргааш ирээд камерийг нь шүүгээд үзье” гэхээр нь цагдаа дуудахаа больсон. Тэгээд ч хүмүүс талаас илүү хувь тараад явчихсан байсан. Тэгээд би заалнаас манай бөөний төвийн захирал *******, Энхбаяр, Энхжаргал эгч, тэр утсаа алдсан залуу, бас нэг хүнтэй гараад сургуулийн үүднээс Энхжаргал эгч, бас танихгүй нэг хүн байсныг би машинаараа Өнөр бүл дэлгүүрийн урд замд дээр хүргэж өгөөд бид нар гэртээ харьсан. Би тухайн үед гар утсыг сандал дээр куртикэн дээр байхыг олж хараагүй. Тэр залуугийн гар утсны сериал дугаараар нь хөөгөөд гар утсыг олох хэрэгтэй, бид нар их гомдолтой байна, мэргэжлийн байгууллага тодруулж өгвөл сайн байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 дүгээр хуудас/

Шүүгдэгч З.******* хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн мэдүүлэгтээ:”...2015 оны 11 дүгээр сарын 18-ны орой 22 цагийн үед Өмнөговь аймгийн ******* сумын 3 дугаар 10 жилийн сургууль дээр “” ХХК-ны харилцагч нарын хооронд тоглодог нөхөрсөг гар бөмбөг тоглох гээд өөрийн эхнэр тэй хамт очиж сургуулийн спорт зааланд гар бөмбөг тоглосон. Тэгээд тэндээ 3 баг болж хоорондоо тоглосон. Би тухайн үед өөрийн эхнэр тэй хамтдаа “” ХХК-ны багт орж хоёр тоглолт хийсэн. Нэг тоглохдоо бид нар хоорондоо 30 орчим минут тоглоод заалны баруун талд очиж сээтэгний урд талд нь урт модон сандал дээр ганцаараа очиж суухад миний хойд талд нь ******* сууж байсан. Харин миний урд талд “” бөөний төвийн ажилтан Хулан ганцаараа сууж байсан.  Би тэгээд *******тай хамт тоглож байгаа хүмүүсийн тоог нь амаараа яриад байж байтал ******* энэ сээтэгний тороос нь сул байна гэхлээр нь би босоод *******ы урдуур нь ороод хойд талд байсан тэр сээтгийг чангалах гэхэд тэр сээтэг нь чанга байсан. Тэгэхээр нь би буцаад *******ы өмнүүр ороод урд талд нь байсан сээтгийг сандал доогуур хоёр гараараа сууж байгаад тэр сээтэгний тороосыг чангалсан. Тэгээд би буцаад *******ы урд талд нь очиж суусан. Тэгээд би дахиж тоглоогүй. Тэгээд 23 цаг гээд тарцгаасан. Эхнэр бид хоёр гэрлүүгээ явсан. Тэр спорт зааланд нийт 20 гаруй хүн байсан. Намайг эхлээд хойд талын троссыг чангалах гээд очиход хойд талын сандал дээр хар өнгийн куртик байсан. Би заалнаас гарахдаа заалны баруун хойд талын сандал дээр манай эхнэрийн цүнхтэй хувцасны хойд талд нь байсан хар саарал өнгийн куртикыг авч өмсөөд эхнэр тэй хамт заалны баруун талаар нь гарсан” гэх мэдүүлэг /хх-ийн 43-44 дүгээр хуудас/

             Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/,

             Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тухай тэмдэглэл, схем зураг, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-13 дугаар хуудас/

             Хяналтын камерт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 14-15 дугаар хуудас/

             Хураан авсан тогтоол ,эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 16-17 дугаар хуудас/

             Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 18 дугаар хуудас/

             Шинжээч томилж, эд зүйлийн үнэлгээ тогтоолгох тухай тогтоол /хх-ийн 32 дугаар хуудас/

Ашид билгүүн ХХК-ны шинжээчийн 2015.12.01-ний өдрийн №ӨМӨ/1 тоот – I phone 5S маркийн гар утас 1 ширхэг зах зээлийн дундаж үнэ 550000 төгрөг гэх дүгнэлт /хх-ийн 34 дүгээр хуудас/

 Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 45 дугаар хуудас/

 З.*******гийн иргэний үнэмлэхийн нотариатаар батлуулсан хуулбар,  Далангийн 3 дугаар багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 46-47 дугаар хуудас/,

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 17 дугаартай шүүх хуралдааны тэмдэглэл /хх-ийн 103-р хуудас/,

Өмнөговь, Дундговь, Төв аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 30 дугаартай магадлал /хх-ийн 131-132-р хуудас/,  

Монгол улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 136 дугаартай тогтоол /хх-ийн 146-148-р хуудас/ зэрэг болно.

           Өмнөговь аймгийн Прокурорын газраас шүүгдэгч З.*******г бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн бөгөөд шүүх шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудыг үндэслэн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт зааснаар “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд...эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасныг баримтлан З.*******д холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

           З.*******д холбогдох эрүүгийн хэргийг Монгол улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар хэлэлцээд, цагаатгах тогтоол болон магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Өмнөговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаан шийдвэрлэсэн байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 353 дугаар зүйлийн 353.3 дахь хэсэгт зааснаар хяналтын шатны шүүхийн заалтыг....шүүхээр шинэчлэн хэлэлцэхэд заавал биелүүлнэ гэж заасны дагуу тогтоолын заалтыг биелүүлж, хэргийг дахин хэлэлцэж шийдвэрлэв.

          Түүнчлэн ЭБШХуулийн 353 дугаар зүйлийн 353.4-т зааснаар хяналтын шатны журмаар хэрэг хянан хэлэлцэж байгаа шүүх анхан шатны болон давж заалдах шатны шүүхийн тогтоол, магадлалаар тогтоогдоогүй буюу үгүйсгэгдсэн баримтыг тогтоох, түүнийг нотлогдсон гэж үзэх, ямар нэг нотлох баримтыг нөгөөгөөс нь ач холбогдолтойд тооцох, анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ямар зүйл, хэсгийг хэрэглэх, ямар ял оногдуулах тухай асуудлыг урьдчилан шийдвэрлэх эрхгүй байдаг тул анхан шатны шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 355 дугаар зүйлийн 355.1-т зааснаар хэргийг шийдвэрлэхдээ ердийн журмаар хэлэлцэж, хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан, улсын яллагчаас яллах үндэслэл болгож буй нотлох баримтуудыг ЭБШХуулийн 95 дугаар зүйлийн 95.2-т зааснаар хууль болон эрх ухамсрыг удирдлага болгож, нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлж шийдвэрлэв.

             Улсын яллагч нь шүүгдэгчийн гэм бурууг дараах нотлох баримтуудаар нотолсон гэж үзэж, яллагдагчаар татах тогтоолынхоо үндэслэл болгосон байдаг. Үүнд: Хохирогч, иргэний нэхэмжлэгч Н.*******ын: ”...2015 оны 11 дүгээр сарын 18-ны орой 20 цаг 30 минутын үед Өмнөговь аймгийн ******* сумын 3 дугаар 10 жилийн сургуулийн зааланд аймгийн “” ХХК-ны ажилчин, харилцагч нартай нөхөрсөг гар бөмбөг тоглох гээд ын ажлынхаа 7 хүнтэй хамтдаа зааланд очсон. Тэгээд тэнд бид нар 3 баг болж хоорондоо тоглосон. Би өөрийнхөө “Хан уул” ХХК-ны багт орж тоглох гээд заалны зүүн талд сандал дээр сууж байгаад тэгээд заалны голоор сээтэгний хойд талаар нь явж заалны баруун талд гарч заалны гол хавьд шар өнгийн сандал дээр өөрийнхөө өмсөж явсан хар өнгийн куртикыг тавиад кармаанаасаа өөрийн эзэмшлийн “Iphone 5s” маркийн хар өнгийн гар утсыг барьж байгаад куртикны дээрээс нь тавиад, тэгээд куртикны баруун ханцуйг нь утасны дээрээс нь тавиад,  заалны урд талын хэсэгт ын багтаа орж тоглож “ “ ХХК-ны багтай тоглож дуусаад би эргэж очоод нөгөө сандал дээр байгаа куртикэн дээр байгаа “Iphone 5s” маркийн гар утсаа аваад цагийг нь хартал 22 цаг өнгөрч байсан. Би тэгээд куртикныхээ дээр нь гар утсаа ил дээр нь тавьчихаад дараагийн баг болох Цоглогийн багтай тоглох гээд заалны хуучин тоглож байсан урд талдаа гар бөмбөг тоглосон. Тэгээд Цоглогийн багтай тоглож дуусаад удаагүй эргээд сандал дээр байгаа куртикны дээр ил байсан гар утсаа авах гэтэл миний гар утас алга болсон байсан. Гар утасны цагаа хараад дахиад тоглох гээд явахад заалны сээтэгний гол хавьд, заалны баруун талын сандалны урд талд “” ХХК-ны бөөний төвийн захирал ******* ах сууж байсан. Өөр хүмүүс тэр хавьд нь харагдаагүй, тэгээд дахиж тоглож дуусаад сандал дээр байгаа куртикны дээр байгаа ил байсан гар утсаа авах гэтэл миний гар утас алга байсан. Тэгэхэд ******* ах нөгөө сандал дээрээ сууж байсан. Харин ******* ахын урд талд нь нэг танихгүй цэнхэр өмдтөй, ногоон өнгийн футволктой эрэгтэй ах сууж байсан. Энэ хоёроос өөр хүн хажууд байгаагүй. Би “Iphone 5s” маркийн гар утсыг энэ хавар Улаанбаатар хотоос 650.000 төгрөгөөр худалдаж авсан байсан. Миний гар утсыг тэр ******* гэдэг хүн авсан байх, тэр ах намайг гар утасныхаа цагийг нь үзчихээд тоглож байхад хажууд нь сууж байснаа миний куртикны хажууд зогсоод тонгойсон тэгээд дараа нь баруун гараараа өмднийхөө баруун талын кармайруугаа нэг юм аваад хийх шиг болсон бичлэг байсан” гэх мэдүүлэг. /хх-ийн 21-22 дугаар хуудас/,

         Гэрч А.*******ын: “...2015 оны 11 дүгээр сарын 18-ны орой 18 цагийн үед Өмнөговь аймгийн ******* сумын 3 дугаар 10 жилийн сургуулийн спорт зааланд сургуулийн багш нартай эхлээд сагс тоглож байгаад дараа нь сээтэгээ зоогоод гар бөмбөг тоглож байгаад 20 цаг гээд бид нар тоглож дууссан. Тэгээд зааланд дараагийн хүмүүс тоглох гээд ганц, хоёр ирчихсэн байсан. Тэгээд бид нар заалыг чөлөөлж өгөөд би гэртээ харьсан. Дараагийн хүмүүс бүрэн ирээгүй байсан би тэгээд бөмбөгөө үлдээгээд явсан. Харин сээтэгийг шалгаж өгөх шаардлага байхгүй яагаад гэвэл нэг зоосон сээтэг буцаад суларна гэж байхгүй. Хүн л очиж суллахгүй бол хэд хоног ч сулрахгүй байдаг. Би сээтгийг зоохдоо хоёр чангалагчаа чангалаад эцэс дээр нь тавиад чангалчихсан байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 23 дугаар хуудас/

Гэрч О.*******ын:“...2015 оны 11 дүгээр сарын 18-ны орой 17 цагийн үед Өмнөговь аймгийн ******* сумын Хан уул зочид буудалд ажил дээрээ байхад манай ажилчин ******* 88730973 тоот дугаараас залгаад бид хоёр ойр зуурын ажил төрөл ярьж байгаад ******* 20 цагаас 3 дугаар сургуулийн зааланд тоглоно гэж хэлж байсан. Би тэгээд ажлаа дуусгаад хамт ажилладаг , Номинзул нартай 3 дугаар 10 жилийн сургуулийн зааланд тоглох гээд 23 цагийн үед очиход тэнд тоглож байсан хүмүүс тарж байсан. Тэгээд тэнд байсан манай ажилчин ******* над дээр хүрч ирээд би гар утсаа энэ зааланд тоглож байгаад хулгайд алдчихлаа, энэ хавиар эрээд олсонгүй гэж хэлсэн. Тэгээд би зааланд тоглоогүй цаг нь дуусаж хүмүүс тарж байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 24 дүгээр хуудас/

         Гэрч З.*******ы: “...2015 оны 11 дүгээр сарын 18-ны 3 дахь өдрийн орой 21 цаг 30 минутын үед Өмнөговь аймгийн ******* сумын 3 дугаар сургууль дээр манай “” ХХК-ны ажилчин, өөрийнхөө харилцагч нартай тоголдог нөхөрсөг гар бөмбөг сагс, тоглох гээд өөрийнхөө эхнэр Энхбаяртай хамт очсон. Тэгээд тэнд бид нар хоорондоо 3 баг болж тоглоод би өөрийнхөө “” ХХК-ны багт орж хоёр тоглолт хийсэн. Тэгээд бас бусад тоглож байгаа багуудыг шүүсэн. Тэгээд сүүлийн тоглолтыг шүүж байхад нэг залуу миний сууж байсан /заалны баруун талд/ талын хойд талд /Зүүн гар/ нь нэг юм хайгаад байхлаар нь би тэр залуугаас “юу хайгаад байгаа юм яасан бэ” гэж асуухад тэр залуугийн хажууд байсан Жагаа гэдэг эмэгтэй “манай энэ залуугийн гар утас нь олдохгүй байна” гэхэд би тэр хоёрт наагуураа сайн үзээ, ямар балай юм бэ утсаа алдсан бол одоо балай юм болчихлоо гэсэн. Тэгээд би сууж байсан тэр хавьдаа сандалны доогуур харчихаад би тэр хоёрт та нар наад өөрсдийнхөө хувцас, цүнхэндээ сайн үзээрэй гэсэн. Намайг заалны баруун талд сээтэгний хажууд зүүн тийшээ хараад сууж байхад ******* хүрч ирээд надад энэ сээтэгийг жаахан чангалмаар байна сул байна гээд ******* эхлээд тонгойгоод миний зүүн гар ба хойд талд байсан сээтэгний тороосийг барьж аваад чангалагчийг нь мушгих гэхэд нь дийлдэхгүй байхлаар би харж байгаад *******д “наадах чинь чангарахгүй юм байна, нөгөө талыг нь чангалах гээд үзээ” гэсэн. Тэгээд ******* босоод миний өмнүүр ороод миний баруун гар талын буюу урд зүгт сандалны доогуур байсан сээтэгний чангалагчийг чангалах гээд суухлаар нь би тоглолтоо шүүх гээд *******гийн яаж чангалж байгааг хараагүй. Тэгээд тэр тоглолтыг шүүгээд дуусгасан. *******г босоод хойд талын тороос чангалагчийг эхлээд чангалахад би харж байсан. Дараа нь хараагүй тоглолтоо шүүх гээд тоглолтын талбайруугаа харсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 дугаар хуудас/

           Гэрч Б.Бат-Эрдэний:“...2015 оны 11 дүгээр сарын 18-ны орой 22 цаг 30 минутын үед Өмнөговь аймгийн ******* сумын ийн сургуулийн зааланд тоглох гээд зочид буудлаас ажилтан *******, Номинзул нартай зааланд гар бөмбөг тоглох зааланд очиход манай д тогооч хийдэг ******* хүрч ирээд “би энэ зааланд тоглож байхдаа өөрийн гар утсаа хулгайд алдчихлаа, энэ хавиар эрээд олсонгүй гээд миний гар утсыг аваад 88730973 дугаарлуу ******* залгахад тэр дугаар нь холбогдох боломжгүй байна” гэсэн тэгээд би *******аас гар утсаа хаана тавиад алдсан юм гэхэд, ******* би гар утсаа заалны баруун талд сээтэгний хойд талд нь күртикэн дээрээ тавьсан гэж хэлсэн. Тэгээд л би заалны баруун талын урд талд нь хувцасаа сольж өмсөөд дараа нь заалны урд талд нь нэг баг болоод хоорондоо тоглож дуусаад би эргээд хувцасаа аваад заалны баруун хойд талд нь хувцасаа сольж өмсөөд, тэгээд би заалнаас *******, *******, Номинзул, нартай гараад *******, ******* хоёр хамт гэрлүүгээ явлаа гээд явсан. Харин тэр “” ХХК-ны урт үстэй нэг эгч эгчтэй ярилцаж байснаа бид гуравыг тэр эгч Өнөрбүл дэлгүүрийн гадаа засмалын зүүн гар талд нь зогсоод бид гурав машинаас нь буугаад гэр гэрлүүгээ харьсан” гэх мэдүүлэг /хх-ийн 27 дугаар хуудас/

            Гэрч Ч.гийн: “...2015 оны 11 дүгээр сарын 18-ны орой 20 цагийн үед гэрээсээ ганцаараа гараад Өмнөговь аймгийн ******* сумын ийн сургуулийн спорт зааланд тоглох гэж очиход тэр зааланд манай ын ажилчин тогооч эгч Одгэрэл мөн нэг танихгүй эмэгтэй хүн байсан, өөр хүн байгаагүй. Тэгээд тэнд би ын багт заалны урд талд нь гар бөмбөг тоглож байгаад 22 цаг гээд заалнаас манай тогооч Ганзориг бид хоёр гараад би тэгээд Ганзоригтой 3 дугаар сургуулийн урд талын засмал зам дээрээс хоёр тийшээ салаад би гэрлүүгээ алхаад харьсан. Би зааланд тоглож байхдаа *******аас гар утсыг гуйж аваад нөхөр Өлзий-Очирын 88443370 дугаарлуу залгаад би одоо заалнаас гарч байна тосоод аваарай гэж *******ын утсаар залгаад би тэгээд *******ын гар утсаар нь 22 цаг гээд ярьчихаад заалнаас явсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 28 дугаар хуудас/

           Гэрч Ж.ы: “...2015 оны 11 дүгээр сарын 18-ны орой 20 цагийн үед Өмнөговь аймгийн ******* сумын зочид буудалд ажилтан Ганзориг, Оюунцэцэг, Ууганбаатар, *******, нартай зааланд гар бөмбөг тоглох гэж Өмнөговь аймгийн 3 дугаар 10 жилийн сургуулийн спорт зааланд тоглох гэж очиход “” ХХК-ны харилцагч нараас хэсэг хүмүүс ирчихсэн байсан. Тэгээд манай ын баг нэг баг болж тэр зааланд эхлээд Цоглог, “” ХХК-ны багтай хоёр удаа тоглоод тэгээд хожигдсон. Баг нь дараалан тоглож дуусаад байж байтал манай ажилтан ******* хүрч ирээд намайг гар утсаа өгөөч гэхээр би гар утсаа өгтөл ******* миний утсыг аваад залгахаар нь юу болов гэхэд ******* “миний гар утас алга болчихлоо” гээд өөрийнхөө дугаарлуу залгахад тэр утас нь холбогдох боломжгүй байсан. Би тэгээд гар утсаа аваад *******ын залгасан дугаарлуу нь залгахад тэр дугаар нь мөн холбогдох боломжгүй гэсэн хариу өгсөн. Би тэгээд , Номинзул бид гурав заалнаас гараад явах гэж байтал “” ХХК-ны ажилчин Өлзий, нөхөр ******* хоёр бид гуравыг дөхүүлээд өгье гэхлээр нь бид гурав машинд нь суугаад Өнөр бүл дэлгүүрийн засмал дээр буулгаж өгөөд тэгээд бид гурав гэр гэрлүүгээ харьсан. Бид нар дараа нь тэр заалны бичлэгийг үзээд тэр ******* гэдэг залууг авсан байхаа гэж бодсон.” гэх мэдүүлэг /хх-ийн 29 дүгээр хуудас/

         Шүүгдэгч З.*******гийн: ”...2015 оны 11 дүгээр сарын 18-ны орой 22 цагийн үед Өмнөговь аймгийн ******* сумын 3 дугаар 10 жилийн сургууль дээр “” ХХК-ны харилцагч нарын хооронд тоглодог нөхөрсөг гар бөмбөг тоглох гээд өөрийн эхнэр тэй хамт очиж сургуулийн спорт зааланд гар бөмбөг тоглосон. Тэгээд тэндээ 3 баг болж хоорондоо тоглосон. Би тухайн үед өөрийн эхнэр тэй хамтдаа “” ХХК-ны багт орж хоёр тоглолт хийсэн. Нэг тоглохдоо бид нар хоорондоо 30 орчим минут тоглоод заалны баруун талд очиж сээтэгний урд талд нь урт модон сандал дээр ганцаараа очиж суухад миний хойд талд нь ******* сууж байсан. Харин миний урд талд “” бөөний төвийн ажилтан Хулан ганцаараа сууж байсан.  Би тэгээд *******тай хамт тоглож байгаа хүмүүсийн тоог нь амаараа яриад байж байтал ******* энэ сээтэгний тороос нь сул байна гэхлээр нь би босоод *******ы урдуур нь ороод хойд талд байсан тэр сээтгийг чангалах гэхэд тэр сээтэг нь чанга байсан. Тэгэхээр нь би буцаад *******ы өмнүүр ороод урд талд нь байсан сээтгийг сандал доогуур хоёр гараараа сууж байгаад тэр сээтэгний тороосыг чангалсан. Тэгээд би буцаад *******ы урд талд нь очиж суусан. Тэгээд би дахиж тоглоогүй. Тэгээд 23 цаг гээд тарцгаасан. Эхнэр бид хоёр гэрлүүгээ явсан. Тэр спорт зааланд нийт 20 гаруй хүн байсан. Намайг эхлээд хойд талын троссыг чангалах гээд очиход хойд талын сандал дээр хар өнгийн куртик байсан. Би заалнаас гарахдаа заалны баруун хойд талын сандал дээр манай эхнэрийн цүнхтэй хувцасны хойд талд нь байсан хар саарал өнгийн куртикыг авч өмсөөд эхнэр тэй хамт заалны баруун талаар нь гарсан” гэх мэдүүлэг /хх-ийн 43-44 дүгээр хуудас/ нийт 8 хүний мэдүүлгийн нотлох баримтыг яллах үндэслэл болгож ялын шүүмжлэлээ явуулдаг.

       Шүүх шүүгдэгч З.*******гийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд эдгээр мэдүүлгийн нотлох баримтуудаас тухайн нөхцөлд хохирогч Н.*******ын гар утасыг шүүгдэгч З.******* хулгайлсан гэх үйлдэлтэй холбогдуулан дээрх нэр бүхий хохирогч, гэрч нар  хэрхэн мэдүүлсэн талаар нэг бүрчлэн хянаж, мэдүүлэг тус бүрийг хэрхэн үнэлж буй талаараа хууль зүйн үндэслэлтэй тайлбарлах нь зүйтэй гэж үзэв. Үүнд:

           1.  Хохирогч, иргэний нэхэмжлэгч Н.*******ын мэдүүлэг: ”...заалны голоор сээтэгний хойд талаар нь явж заалны баруун талд гарч заалны гол хавьд шар өнгийн сандал дээр өөрийнхөө өмсөж явсан хар өнгийн куртикыг тавиад кармаанаасаа өөрийн эзэмшлийн “Iphone 5s” маркийн хар өнгийн гар утсыг барьж байгаад куртикны дээрээс нь тавиад, тэгээд куртикны баруун ханцуйг нь утасны дээрээс нь тавиад,  заалны урд талын хэсэгт ын багтаа орж тоглож “ “ ХХК-ны багтай тоглож дуусаад би эргэж очоод нөгөө сандал дээр байгаа куртикэн дээр байгаа “Iphone 5s” маркийн гар утсаа аваад цагийг нь хартал 22 цаг өнгөрч байсан. Би тэгээд куртикныхээ дээр нь гар утсаа ил дээр нь тавьчихаад... эргээд сандал дээр байгаа куртикны дээр ил байсан гар утсаа авах гэтэл миний гар утас алга болсон байсан. Гар утасны цагаа хараад дахиад тоглох гээд явахад заалны сээтэгний гол хавьд, заалны баруун талын сандалны урд талд “” ХХК-ны бөөний төвийн захирал ******* ах сууж байсан. Өөр хүмүүс тэр хавьд нь харагдаагүй, тэгээд дахиж тоглож дуусаад сандал дээр байгаа куртикны дээр байгаа ил байсан гар утсаа авах гэтэл миний гар утас алга байсан. Тэгэхэд ******* ах нөгөө сандал дээрээ сууж байсан. Харин ******* ахын урд талд нь нэг танихгүй цэнхэр өмдтөй, ногоон өнгийн футволктой эрэгтэй ах сууж байсан. Энэ хоёроос өөр хүн хажууд байгаагүй. ...Миний гар утсыг тэр ******* гэдэг хүн авсан байх, тэр ах намайг гар утасныхаа цагийг нь үзчихээд тоглож байхад хажууд нь сууж байснаа миний куртикны хажууд зогсоод тонгойсон тэгээд дараа нь баруун гараараа өмднийхөө баруун талын кармайруугаа нэг юм аваад хийх шиг болсон бичлэг байсан” гэх мэдүүлэг өгчээ.

         Хохирогч нь шүүгдэгч З.*******г гар утас хулгай хийж байхыг харсан талаараа мэдүүлээгүй бөгөөд харин гар утас тавьсан гэх газрын ойролцоо *******, ******* нар сууж байсныг харсан талаар мэдүүлж,  “...Миний гар утсыг тэр ******* гэдэг хүн авсан байх, тэр ах намайг гар утасныхаа цагийг нь үзчихээд тоглож байхад хажууд нь сууж байснаа миний куртикны хажууд зогсоод тонгойсон тэгээд дараа нь баруун гараараа өмднийхөө баруун талын кармайруугаа нэг юм аваад хийх шиг болсон бичлэг байсан”  гэж мэдүүлгийнхээ эх сурвалжийг камерийн бичлэгтэй холбон тайлбарласан бөгөөд камерийн бичлэгээс үндэслэн өгч буй түүний мэдүүлэг нь “баруун гараараа өмднийхөө баруун талын кармайруугаа нэг юм аваад хийх шиг болсон” гэж эргэлзсэн байдлаар мэдүүлж, гар утсыг аваад өмднийхөө карманд хийж байгааг нь тодорхой харсан талаар мэдүүлээгүй байдаг. Иймд хохирогчийн мэдүүлгийн гол эх сурвалж нь эд мөрийн баримтаар хураагдсан камерын бичлэг байх бөгөөд энэхүү бичлэгийг мэдүүлгийн нотлох баримтын дараа үнэлж дүгнэх болно.

2. Гэрч А.*******ын  мэдүүлэг: ...Харин сээтэгийг шалгаж өгөх шаардлага байхгүй яагаад гэвэл нэг зоосон сээтэг буцаад суларна гэж байхгүй. Хүн л очиж суллахгүй бол хэд хоног ч сулрахгүй байдаг. Би сээтгийг зоохдоо хоёр чангалагчаа чангалаад эцэс дээр нь тавиад чангалчихсан байсан... энэхүү гэрчийн мэдүүлгээр улсын яллагч “сээтэгийг чангалах үйлдэл хийх шаардлагагүй байсан” гэдгийг нотлох зорилготой боловч 2016 оны 3-р сарын 07-ны өдрийн анхан шатны шүүх хуралдаанд гэрч А.******* 23 цагийн бичлэгийн үеийн тор 22 цагийн цагийн бичлэгийн үеийн үеийн тороос сул байна. Бид нарын тогтолж байсан үеийнхээс сул харагдаж байна гэж анхны мэдүүлэг нь бичлэгийг үзсэний үндсэн дээр өөрчлөгддөг бол мөн хуралд оролцсон гэрч З.******* “тор сулраад намдаад байна гэж *******тэй харилцан ярилцаад, З.******* троссыг эргүүлсэн ч болоогүй, тэгээд нөгөө талыг чангалсан талаар мэдүүлдэг /ХХ-ийн 105-106-р хуудас шүүх хуралдааны тэмдэглэл/  бөгөөд тухайн нөхцөлд волейболын тор суларсан байсан, түүнийг чангалах зайлшгүй шаардлага бий болжээ гэдгийг гэрч А.*******, З.******* нарын дээрх мэдүүлэг нотолж байна.

          3.   Гэрч О.*******ын: 2015 оны 11 дүгээр сарын 18-ны орой 17 цагийн үед Өмнөговь аймгийн ******* сумын Хан уул зочид буудалд ажил дээрээ байхад манай ажилчин ******* 88730973 тоот дугаараас залгаад бид хоёр ойр зуурын ажил төрөл ярьж байгаад ******* 20 цагаас 3 дугаар сургуулийн зааланд тоглоно гэж хэлж байсан. Би 23 цагийн үед очиход тэнд тоглож байсан хүмүүс тарж байсан. Тэгээд тэнд байсан манай ажилчин ******* над дээр хүрч ирээд би гар утсаа энэ зааланд тоглож байгаад хулгайд алдчихлаа, энэ хавиар эрээд олсонгүй гэж хэлсэн” ... гэсэн мэдүүлгийг шүүгдэгч З.*******г яллах үндэслэл болгож байх боловч хохирогч Н.******* нь тухайн өдрийн 17 цагийн үед 88730973 дугаараас залгаж, гэрч О.*******тай ярьсан нь З.*******гийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийхэд хамааралгүй нотлох баримт бөгөөд харин хохирогч нь энэхүү дугаарыг эзэмшдэг байж болзошгүйг нотлох баримт болно гэж үзэв.

       4. Гэрч З.*******: ...Намайг заалны баруун талд сээтэгний хажууд зүүн тийшээ хараад сууж байхад ******* хүрч ирээд надад энэ сээтэгийг жаахан чангалмаар байна сул байна гээд ******* эхлээд тонгойгоод миний зүүн гар ба хойд талд байсан сээтэгний тороосийг барьж аваад чангалагчийг нь мушгих гэхэд нь дийлдэхгүй байхлаар би харж байгаад *******д “наадах чинь чангарахгүй юм байна, нөгөө талыг нь чангалах гээд үзээ” гэсэн. Тэгээд ******* босоод миний өмнүүр ороод миний баруун гар талын буюу урд зүгт сандалны доогуур байсан сээтэгний чангалагчийг чангалах гээд суухлаар нь би тоглолтоо шүүх гээд *******гийн яаж чангалж байгааг хараагүй. Тэгээд тэр тоглолтыг шүүгээд дуусгасан. *******г босоод хойд талын тороос чангалагчийг эхлээд чангалахад би харж байсан. Дараа нь хараагүй тоглолтоо шүүх гээд тоглолтын талбайруугаа харсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 дугаар хуудас/ өгдөг.

        Энэхүү гэрч нь З.*******г гар утас хулгай хийсэн байж болзошгүй талаар огт мэдүүлээгүй байдаг төдийгүй “*******г босоод хойд талын тороос чангалагчийг эхлээд чангалахад би харж байсан. Дараа нь хараагүй тоглолтоо шүүх гээд тоглолтын талбайруугаа харсан байсан” гэсэн  түүний мэдүүлгээс дүгнэхэд “гар утас алдагдсан гэх газарт *******г тросс чангалах үед нь харж байсан талаараа мэдүүлж, харин гар утас байсан гэх газрын эсрэг талын троссыг чангалах үед нь *******рүү хараагүй, тоглолтыг харж байсан талаараа мэдүүлж, шүүгдэгч З.*******г гар утас хулгайлсан гэх үйлдийг үгүйсгэж, З.*******гийн үйлдлийг харж байсан талаараа тодорхой мэдүүлж, энэхүү мэдүүлэг нь бичлэг дээрх нөхцөл байдлаас тодорхой харагдаж, түүний мэдүүлгийг бичлэгийн үйл явц давхар нотолсон байдаг.

           Иймд улсын яллагчийн яллах үндэслэл болгож буй гэрч З.*******ы мэдүүлэг нь шүүгдэгч З.*******г яллах бус цагаатгах талын нотлох баримт болж байгааг дурьдах нь зүйтэй.

             5.  Гэрч Б.:“... ******* хүрч ирээд “би энэ зааланд тоглож байхдаа өөрийн гар утсаа хулгайд алдчихлаа, энэ хавиар эрээд олсонгүй гээд миний гар утсыг аваад 88730973 дугаарлуу ******* залгахад тэр дугаар нь холбогдох боломжгүй байна” гэсэн тэгээд би *******аас гар утсаа хаана тавиад алдсан юм гэхэд, ******* би гар утсаа заалны баруун талд сээтэгний хойд талд нь күртикэн дээрээ тавьсан гэж хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 27 дугаар хуудас/  өгсөн бөгөөд гэрч Б. нь З.*******г гар утас хулгайлсан гэх үйлдэлтэй нь холбоотой мэдүүлэг өгөөгүй бөгөөд 88730973 дугаарлуу өөрийн утсаар залгуулсан талаар мэдүүлсэн нь З.*******г хулгайн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх нотлох баримт болохгүй байна.

           6. Гэрч Ч.: ...Би зааланд тоглож байхдаа *******аас гар утсыг нь гуйж аваад нөхөр Өлзий-Очирын 88443370 дугаарлуу залгаад би одоо заалнаас гарч байна тосоод аваарай гэж *******ын утсаар залгаад би тэгээд *******ын гар утсаар нь 22 цаг гээд ярьчихаад заалнаас явсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 28 дугаар хуудас/ өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь З.*******гийн гар утас хулгайлсан гэх үйлдэлтэй нь холбогдолгүй бөгөөд шүүгдэгчийг хулгайн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж, яллах нотлох баримт болгох үндэслэлгүй байна.

           7. Гэрч Ж.: “...манай ажилтан ******* хүрч ирээд намайг гар утсаа өгөөч гэхээр би гар утсаа өгтөл ******* миний утсыг аваад залгахаар нь юу болов гэхэд ******* “миний гар утас алга болчихлоо” гээд өөрийнхөө дугаарлуу залгахад тэр утас нь холбогдох боломжгүй байсан. Би тэгээд гар утсаа аваад *******ын залгасан дугаарлуу нь залгахад тэр дугаар нь мөн холбогдох боломжгүй гэсэн хариу өгсөн. ...Бид нар дараа нь тэр заалны бичлэгийг үзээд тэр ******* гэдэг залууг авсан байхаа гэж бодсон.” гэх мэдүүлсэн /хх-ийн 29 дүгээр хуудас/ бөгөөд гэрч нь бичлэгийг үзсэн атлаа З.*******г гар утас хулгайлах үйлдэл хийж байсныг нь бичлэгээс тодорхой харсан талаараа мэдүүлээгүй бөгөөд “******* гэдэг залууг авсан байхаа гэж бодсон” хэмээн мэдүүлж, өөрийн бодлоо илэрхийлсэн байдлаар мэдүүлэг өгсөн байдаг. 

           Улсын яллагчийн яллах үндэслэл болгож буй гэрч, хохирогч нарын мэдүүлэг нь дээрх байдлаар шүүгдэгчийн бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэх үйлдлийг нотолж чадахгүй байх тул шүүх хавтаст хэрэгт авагдсан мэдүүлгийн нотлох баримтаар шүүгдэгчийг гэм буруутайд  тооцох хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

          Түүнчлэн улсын яллагч хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл болон хяналтын камерийн бичлэгийг СD-нд хуулбарлан эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсарган ирүүлж, эдгээр нотлох баримтыг шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийг нотлох нотолгооны гол хэрэгсэл болгон ирүүлжээ.

         Аливаа хулгайн гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууц, далд, сэм аргаар авах байдлаар үйлдэгддэг учир гэрч, хохирогч нарын мэдүүлгээр нотлох боломж тун бага байдаг нь маргашгүй үнэн.

        Энэхүү хэргийн нөхцөлд эд мөрийн баримтаар хураагдан ирсэн тухайн орчин дахь хяналтын камерын бичлэг нь нотолгооны чухал ач холбогдолтойд тооцогдох учир шүүх шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхдээ эд мөрийн баримтаар ирүүлсэн камерын бичлэгт онцгойлон ач холбогдол өгч, шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд энэхүү бичлэгийг хэд хэдэн удаа үзэж, олон дахин шинжлэн судалсны үндсэн дээр дараах дүгнэлтэнд хүрсэн болно. Үүнд:

         Хяналтын камерт үзлэг хийсэн тухай тэмдэглэлд: /хх-ийн 14-15 дугаар хуудас/ ... цагаан өмдтэй эрэгтэй хүн сууж байх ба тэр эрэгтэй хүний ертөнцийн зүгээр урд талд 8-10 насны орчим эрэгтэй хүүхэд хажууд сууж байх аа 22 цаг 08 минут 07 секундэнд шаргал өнгийн футволктой бараан хөх өнгийн шорттой эрэгтэй хүн сээтэгний халз голд нь заалны хойд талаас ганцаараа ямар нэгэн савтай зүйл бариад ирж сууж байх ба тоглолт дуусаагүй ургэлжилж байх ба 22 цаг 19 минут 50 секунд хоёр тал болж тоглож байсан багууд тоглолтоо дуусгаад тарж байх ба нөгөө заалны урд талд тоглож байгаад нэг цагаан өнгийн футволктой, мөн цагаан өнгийн шорттой залуу сээтэгний хойд талд шар сандал дээр хөх бараан өнгийн күртекаа сөхөж үзээд ямар нэгэн эд зүйл авч үззэд буцаагаад күртекэн дээрээ тавьж байх ба буцаж ороод дараагийн тоглолтоо тоглож эхэлсэн ба уг сээтэгний халз голд нь ба сандал дээр нөгөө сууж байсан шаргал өнгийн футволктой, бараан хөх өнгийн шорттой эрэгтэй хүн ганцаараа үлдсэн ба хойд талд нь ойрхон суусан хүн байхгүй ба нөгөө сээтэгний голд сууж байсан эрэгтэй хүний урд талд нь нөгөө хүүхэд сууж байх ба тогтлолт эхэлээд 22 цаг 22 минутанд тэр сандал дээр күрьтека тавьсан хүний хавиар ямар нэг хүн хажуугаар нь явж байгаа харагдаагүй нөгөө сандал дээр күртека тавиад явсан залуу заалныхаа урд талд тоглож харагдаж байх ба 22 цаг 25 минут 43 секүндэд заалны хойд талын баруун талаар нь ногоон цамтый хөх өмдтэй нэг эрэгтэй хүн явж ирээд уг сээтэгний голын урд тал ба нөгөө эрэгтэй хүний баруун гар талд нь ирж суусан ба тэр хоёрын урдаар нь ямар нэг хүн явахгүй байсан ба 22 цаг 28 минут 50 секундэнд ногоон өнгийн цамцтай нэг эрэгтэй хүн сууж байсан эрэгтэй хүний урд талаар нь ороод сээтэгний хойд тал ба баруун сандалны хавьд цаашаа харж бага зэрэг тонгойгоод ямар нэгэн юм ухаж оролдож хоёр гараараа өмдөө татсан байдалтай эргэж буцаж яваад сээтэгний урд талд нь ба нөгөө сууж байгаа эрэгтэй хүний ертөнцийн зүгээр урд талд нь явган суугаад сандал доогуур юм ухаад суусан хэвээр байж байгаад 22 цаг 29 минут 43 секундэнд босоод эргээд урд нь эргээд сууж байсан газраа сууж тоглолт үргэлжилсээр байсан ба 22 цаг 32 минутын үед нөгөө хоёр хүн суусан хэвээр тэр хоёр хүний урдуур нь явсан хүн байхгүй ба тоглолт 22  цаг 34 минут 16 секундэнд дуусаж тухайн сээтэгний хойд талаар цагаан цамцтай, бор өнгийн өмдтэй эмэгтэй араас цэнхэр өнгийн бэлтгэл хос өмдтэй эмэгтэй сандал дээр очоод тонгойгоод хувцас авч байсан ба араас нь цагаан өнгийн фудволктой, цагаан өнгийн шорттой эрэгтэй хүн хажууд нь хүрч очоод тонгойгоод күртекаа авч сэгсэрээд эргүүлж тойруулаад харж  цаашаа яваад буцаж ирээд ямар нэгэн эд зүйлээ хайсан сээтэгний хажуугаар яваад заалын урд зүгрүү ороод теле камерын гараад алга болсон ба удалгүй гарч ирээд баруун гартаа утас бариад залгаад байгаа харагдсан байх ба тэгээд тэр хавиар ямар нэгэн эд зүйл хайгаад хүмүүстэй уулзаад тэр хавьдаа эргэлдээд гонгойгоод байгаа байдалтай байв... гэсэн бөгөөд шүүгдэгч З.*******г гар утас аваад өмднийхөө карманд хийж байгаа талаар энэхүү тэмдэглэлд огт тэмдэглэгдээгүй бөгөөд.... ногоон өнгийн цамцтай нэг эрэгтэй хүн сууж байсан эрэгтэй хүний урд талаар нь ороод сээтэгний хойд тал ба баруун сандалны хавьд цаашаа харж бага зэрэг тонгойгоод ямар нэгэн юм ухаж оролдож хоёр гараараа өмдөө татсан байдалтай эргэж буцаж яваад сээтэгний урд талд нь ба нөгөө сууж байгаа эрэгтэй хүний ертөнцийн зүгээр урд талд нь явган суугаад сандал доогуур юм ухаад суусан хэвээр байж байгаад 22 цаг 29 минут 43 секундэнд босоод эргээд урд нь эргээд сууж байсан газраа сууж...гэж тэмдэглэсэн ба  хохирогч, болон зарим нэр бүхий гэрч нар ч  тухайн үйл явдлыг бичлэгээс хараад, харсан зүйлээ буулган мэдүүлэхдээ гар утас аваад, кармандаа хийж байгаа үйлдлийг нь тодорхой харсан гэж мэдүүлдэггүй бөгөөд хохирогч, гэрч нарын сэжиглэсэн, таамагласан, бодсон гэсэн агуулга бүхий мэдүүлгүүдийг шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан  З.*******гийн үйлдлийг харуулсан бичлэг болон бичлэгийн тэмдэглэл нь бүрэн няцаасан бөгөөд энэхүү эд мөрийн баримтыг мэдүүлгийнхээ эх сурвалж болгож байгаа хохирогч, гэрч нарын мэдүүлэг ч эд мөрийн баримт  болох бичлэгээр няцаагдах гол үндэслэл болж байна.

         Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичлэгийн явцад шүүгдэгч З.******* нь камерт хийсэн үзлэгийн тэмдэглэлд дурьдсан үйлдлүүдийг хийж байгаа нь тодорхой харагдах бөгөөд гар утсыг хулгайлан аваад, өөрийн өмдний кармандаа хийж байгаа үйлдэл огтоос харагддаггүй, харин сууж сеткийг чангалаад, босоод өмднийхөө ар хэсгээс гараараа татах үйдэл хийж байгаа нь тодорхой харагдаж, ямар нэгэн эд зүйлийг кармандаа хийж байгаа үйлдэл хийхгүй байна гэж эд мөрийн баримтын шинжлэн судалсны үндсэн дээр нотлох баримтад тулгуурлан өөрийн дотоод итгэлээр үнэлэв.

         Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 290 дүгээр зүйлийн 290.2-т Шүүхийн тогтоол нь таамаглалд үндэслэж болохгүй...гэж тодорхой ойлгомжтой заасан байдаг.

        Гэтэл улсын яллагч ялын шүүмжлэлдээ ******* нь гар утсыг унтраасан байх бүрэн боломжтой....энэ хугацаанд гар утсыг авч, халаасалсан байх бүрэн боломжтой, бичлэгээс үзэхэд шүүгдэгч З.*******г аваагүй гэх үйлдэл хийсэн нь харагддаггүй, бусдад мэдэгдэхгүйгээр утсыг авсан дүр зураг хангалттай байна...ямар нэг далдын зүйл болоогүй юм бол хохирогчийн утас алга болох үндэслэл байхгүй...гэх зэргээр шүүгдэгчийг яллаж буй нь нотлох баримтад бус өөрийн сэжиг, таамаглалд үндэслэн ялын шүүмжлэлээ явуулж байна гэх үндэслэл болох бөгөөд энэхүү шүүмж нь ч улсын яллагчийн дүгнэлтэнд тодорхой бичигдсэн байдаг.

       Шүүгдэгч З.******* нь гар утсыг хулгайлах үйлдэл хийн, улмаар өмднийхөө карманд хийж байгаа үйлдэл хяналтын камерт бичигдсэн тохиолдолд түүнийг гэм буруутайд тооцох хангалттай үндэслэл болно.

         Гэтэл шүүгдэгчийн хувьд дээрх үйлдлийг хийж байгаа байдал бичлэгээр  болон бичлэгийн тэмдэглэлээр тогтоогдохгүй байхад шүүх шүүгдэгчийг утас байсан гэх газрын хажууд очсон байна, гараа хөдөлгөж өмдөө татах хөдөлгөөн хийсэн байна, өөр хүн ойртоогүй тул хамгийн ойр очсон хүн л  хулгай хийсэн байх магадлалтай гэх таамаглалд үндэслэн  шүүгдэгчийг гэм буруутайд тооцох үндэслэлгүй юм.

        Нөгөөтэйгүүр байцаан шийтгэх ажиллагааны оролцогч болох хохирогчийн эрх ашиг, эд хөрөнгийн эрхийг хамгаалах, зөрчигдсөн тохиолдолд нөхөн сэргээх нь хуулийн гол үзэл санаа, агуулга байдаг төдийгүй байцаан шийтгэх ажиллагааг хэрэгжүүлэгч этгээдийн үүрэг байх нь гарцаагүй боловч хохирогчийн эрхийг хамгаалах, нөхөн сэргээх ажиллагаа нь хуульд нийцсэн, гэм буруутай этгээдийн гэм бурууг нь хангалттай тогтоож, нотолсон нотлох баримтад тулгуурласан байх ёстой гэж үзнэ.     

        Иймд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т зааснаар   эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч...шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд ...эргэлзээ гарвал түүнийг ...шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх зарчмыг баримталж шийдвэр гаргах нь шударга ёсонд нийцнэ гэж үзэв.

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.4, 297 дугаар зүйлийн 297.6, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

  1. Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 13.2 дахь хэсэг, 248 дугаар зүйлийн 248.1, 248.1.1, 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.*******гийн үйлдэлд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
  2. З.******* нь бусдад төлөх төлбөр хохиролгүй, биеийн байцаалттай холбоотой бичиг баримт шүүхэд ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.
  3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримт CD-ийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээсүгэй.
  4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1 дэх хэсэгт зааснаар З.*******д урьд авсан гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
  5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар цагаатгах тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэх болохыг мэдэгдсүгэй.
  6.  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар цагаатгах тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд цагаатгах тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор цагаатгагдсан этгээд, өмгөөлөгч, хохирогч нар  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Т.ДЭЛГЭРМАА