Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 102/ШШ2017/01540

 

 

2017 оны 5 сарын 25 өдөр

Дугаар 102/ШШ2017/01540

      Улаанбаатар хот

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, 24 дүгээр байранд байрлах, “Түшээ” СӨХ-ны нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, 24 дүгээр байр, 130 тоот хаягт оршин суух, Баатарван овогт Нямжавын Нямдаваа /РД:ГН81011914/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Дундын өмчлөлийн зүйлийн засвар үйлчилгээний зардалд 424.000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Гэрэл, хариуцагч Н.Нямдаваа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ундрал  нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Тус СӨХ-ны үйлчилгээнд байдаг 24 дүгээр байрны 130 тоотод оршин суух Н.Нямдаваа нь 2015 оны 8 дугаар сараас 2017 оны 3 дугаар сар хүртэлх хугацааны СӨХ-ны үйлчилгээний 20 сарын төлбөр болох 424.000 төгрөгийг төлөөгүй байна. Иймд хариуцагчаас 424.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Зохигчид шүүх хуралдаанд байгуулсан эвлэрлийн гэрээндээ: Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага 424.000 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 106.000 төгрөг, 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 106.000 төгрөг, 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 106.000 төгрөг, 2017 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 106.000 төгрөгөөр тус тус хуваан төлж барагдууулахаар  харилцан тохирч, эвлэрч байна гэжээ.

 

Зохигчдын тайлбар, шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээ, хүсэлтийг хянаад,

 

                                                                             ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч “Түшээ” СӨХ нь хариуцагч Н.Нямдаваад холбогдуулан дундын өмчлөлийн зүйлийн засвар үйлчилгээний зардалд 424.000 төгрөг гаргуулахыг шаардаж нэхэмжлэл гаргажээ.

            Хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага 424.000 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 106.000 төгрөг, 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 106.000 төгрөг, 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 106.000 төгрөг, 2017 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 106.000 төгрөгийг тус тус төлөхөөр харилцан тохирч, эвлэрлийн гэрээ байгуулсан байна.

Зохигчдын энэхүү эвлэрэл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

             Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 106 дугаар зүйлийн 106.6 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 50 хувийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. “Түшээ” СӨХ-ны нэхэмжлэлтэй Н.Нямдаваад холбогдох дундын өмчлөлийн зүйлийн засвар үйлчилгээний зардалд 424.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага 424.000 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 106.000 төгрөг, 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 106.000 төгрөг, 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 106.000 төгрөг, 2017 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 106.000 төгрөгийг тус тус төлөхөөр харилцан тохирч  эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 106 дугаар зүйлийн 106.6 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 13.400 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Н.Нямдаваагаас улсын тэмдэгтийн хураамжид 6.700 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.. 

 

           3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Ч.МӨНХЦЭЦЭГ