Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 102/ШШ2017/01570

 

 

2017 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 102/ШШ2017/01570

Улаанбаатар хот

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг би,  

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Самбуугийн гудамж-43, өөрийн байранд байрлах, “Капитал банк” ХХК /РД:2556375/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, 71 дүгээр байр, 103 тоот хаягт байрлах “Очирт гэгээ” ЗБН /РД:6075312/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 11.891.925 төгрөг 62 мөнгө гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хянаад,

                                    

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Очирт гэгээ” нөхөрлөл нь 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдөр ЗГ-139 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, 10.000.000 төгрөгийг 24 сарын хугацаатай, жилийн 7.20 хувийн хүүтэйгээр зээлж авсан. Зээлийн гэрээний үүргийн баталгаа болгож, Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 24 дүгээр гудамжны 80 тоот хаягт байрлах, 616 м.кв талбайтай, 18634317793934 нэгж талбарын дугаартай, эзэмших эрхтэй газар, LZ65421 тоот серийн дугаартай суурин хөрөө, харуул үйлдвэрийн тоног төхөөрөмж зэрэг эд хөрөнгө барьцаалсан. Хариуцагч нь өнөөдрийг хүртэл 1.485.017 төгрөг, зээлийн хүү 197.083 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 80.888 төгрөг, нийт 1.762.988 төгрөг төлсөн. Иймд хариуцагчаас үлдэх 11.891.925 төгрөг 62 мөнгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.

Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, нэхэмжлэлийн үнийн дүн болох 11.891.925 төгрөг 62 мөнгийг 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл сар бүрийн 30-ны өдөр 3.963.975 төгрөг 20 мөнгөөр тус тус  төлж, төлбөрийн хуваарийг зөрчсөн тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохирч, эвлэрч байна гэжээ.

 

                                           ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Капитал банк” ХХК нь хариуцагч “Очирт гэгээ” нөхөрлөлөөс зээлийн гэрээний үүрэгт 11.891.925 төгрөг 62 мөнгө гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, нэхэмжлэлийн үнийн дүн болох 11.891.925 төгрөг 62 мөнгийг 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл сар бүрийн 30-ны өдөр 3.963.975 төгрөг 20 мөнгөөр тус тус  төлж, төлбөрийн хуваарийг зөрчсөн тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэгчтэй харилцан тохиролцож эвлэрчээ.

Зохигчдын энэхүү эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

            Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 205.950 төгрөгийн 50 хувийг улсын төсвөөс, 50 хувийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон,

                                            

  ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. “Капитал банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй “Очирт гэгээ” нөхөрлөлд холбогдох зээлийн гэрээний үүрэгт 11.891.925 төгрөг 62 мөнгө гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн үнийн дүн болох 11.891.925 төгрөг 62 мөнгийг 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл сар бүрийн 30-ны өдөр 3.963.975 төгрөг 20 мөнгөөр тус тус  төлж, төлбөрийн хуваарийг зөрчсөн тохиолдолд барьцаа хөрөнгө болох Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 24 дүгээр гудамжны 80 тоот хаягт байрлах, 616 м.кв талбайтай, 18634317793934 нэгж талбарын дугаартай, эзэмших эрхтэй газар, LZ65421 тоот серийн дугаартай суурин хөрөө, харуулаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 205.950 төгрөгийн 50 хувь болох 102.975 төгрөгийг Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас буцаан гаргуулж, 50 хувь болох 102.975 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

           3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

  

 

 

ШҮҮГЧ                                               Ч.МӨНХЦЭЦЭГ