| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 102/2017/01937/И |
| Дугаар | 102/ШШ2017/01602 |
| Огноо | 2017-05-30 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 05 сарын 30 өдөр
Дугаар 102/ШШ2017/01602
| 2017 оны 05 сарын 30 өдөр | Дугаар 102/ШШ2017/01602 | Улаанбаатар хот |
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг би,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Самбуугийн гудамж-47, өөрийн байр 2-т байрлах “Мобиком корпораци” ХХК /РД:2072572/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, 1 дүгээр байр, 51 тоот хаягт оршин суух, Гуталч овогт Шинэбаярын Бат-Өлзий /РД:УШ96011063/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэг болон үйлчилгээний төлбөрт 2.975.509 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ш.Бат-Өлзий нь манай компанид хэрэглэгч болох хүсэлтээ гарган, 40399134 тоот гэрээ байгуулан, 99198651 дугаартай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээг мөн iphone-7 plus утсыг зээлээр худалдан авч ашигласан. Хариуцагч хэрэглээний төлбөр болон гар утасны зээлийн төлбөрийг төлөөгүй учир үйлчилгээг хязгаарлан, анхааруулах хуудас илгээсэн боловч төлбөрөө төлөөгүй. Ийм учир хариуцагчаас 2.975.509 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие “Мобиком корпораци” ХХК-ийн нэхэмжилсэн 2.975.509 төгрөгийг 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулах саналтай байна гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хариуцагчаас 2.975.509 төгрөгийг 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн дотор авахыг зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Мобиком корпораци” ХХК нь Ш.Бат-Өлзийд холбогдуулан зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэг болон үйлчилгээний төлбөрт 2.975.509 2.975.509 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага 2.975.509 төгрөгийг 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн тайлбар ирүүлснийг нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрч байна. Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62.558 төгрөгийн 50 хувийг улсын төсвөөс, 50 хувийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон,
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. “Мобиком корпораци” ХХК-ийн нэхэмжилсэн 2.975.509 төгрөгийг 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн хариуцагч Ш.Бат-Өлзийгийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62.558 төгрөгийн 50 хувь болох 31.279 төгрөгийг Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас, 50 хувь болох 31.279 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч “Мобиком корпораци” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дүгээр зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ