| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 102/2017/01480/И |
| Дугаар | Дугаар 102/ШШ2017/01756 |
| Огноо | 2017-06-14 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 06 сарын 14 өдөр
Дугаар Дугаар 102/ШШ2017/01756
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 9 дүгээр хороо, Горькийн 5 дугаар гудамж, 130 тоот хаягт оршин суух, регистрийн дугаар ДЭ57041810, 60 настай, эрэгтэй, Жалайр овогт Доржийн Жаргалсайханы хүсэлттэй,
Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Жаргалсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ундрах нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Жаргалсайхан шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1982 оны 8 дугаар сарын 10-ны өдрөөс Говь-Алтай аймгийн Хувьсгал Залуучуудын Эвлэлийн Хороонд үзэл суртлын хэлтсийн зааварлагчаар анх ажилд орсон. Дараа нь аймгийн Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн Хорооны Хянан Шалгах Штабын нарийн бичгийн даргаар 1988 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс 1989 оны 3 дугаар сарын 24-ны өдөр хүртэл ажилласан. Түүний дараа Говь-Алтай аймгийн Алтай хотын Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн Хорооны нарийн бичгийн даргаар 1989 оны 03 сарын 24-ний өдрөөс 1990 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл ажиллаж байсан бөгөөд бүтцийн өөрчлөлтөөр орон тооны цомхотголд орсоноор ажилгүй болсон. Дээрхи хугацаанд ажиллаж байсан тухай баримтыг Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газрын архиваас шүүлгээд олдоогүй тул 1982 оны 8 дугаар сарын 10-ны өдрөөс 1990 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл дээрх газруудад ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн тайлбар, хүсэлт болон хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Жаргалсайхан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4-д “Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг иргэн, хуулийн этгээд өөрийн оршин суугаа газрын шүүхэд, эсхүл тухайн үйл явдал болсон газрын шүүхэд гаргана”, мөн хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1-д “Онцгой ажиллагааны журмаар шүүх хянан шийдвэрлэх хэргийг бусад хууль болон энэ бүлэгт өөрөөр заагаагүй бол энэ хуулиар тогтоосон журмын дагуу шийдвэрлэнэ”, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д “Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ”, 135.2, 135.2.6-д “Эрх зүйн ач холбогдол бүхий дараах үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно, хүний ажиллаж байсан байдал” гэж заасны дагуу өөрийн оршин суугаа нутаг дэвсгэрийн шүүхэд ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан байна. Нэхэмжлэгч нь Баянгол дүүргийн 9 дүгээр хороонд амьдардаг болох нь оршин суугаа хорооны тодорхойлолт, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхний хуулбараар нотлогдож байна. Нэхэмжлэгчийн ажилд орсон гарсан тушаал архивт байхгүй байгаа нь ажиллаж байсан байдлаа шүүхээр тогтоолгох үндэслэл болжээ. Нэхэмжлэгч Д.Жаргалсайхан нь 1982 оны 8 дугаар сарын 10-ны өдрөөс 1988 оны 7 дугаар сарын 25-ны өдөр хүртэл Говь-Алтай аймгийн Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн Хороонд зааварлагчаар, 1988 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс 1989 оны 3 дугаар сарын 24-ний өдөр хүртэл Говь-Алтай аймгийн Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн Хорооны Хянан шалгах штабын нарийн бичгийн даргаар, 1989 оны 3 дугаар сарын 24-ний өдрөөс 1990 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл Говь-Алтай аймгийн Алтай хотын Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн Хорооны нарийн бичгийн даргаар ажиллаж байсан нь дараах баримтаар тогтоогдож байна. Үүнд: Говь-Алтай аймгийн Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн хорооноос 1990 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр олгосон 254577 тоот хөдөлмөрийн дэвтэр, 1979-1987 оныг дуусталх бичилттэй Монголын хувьсгалт Залуучуудын Эвлэлийн гишүүний 135439 тоот Бат илэрхийлэх, гэрч Ж.Заанхүүгийн “Би 1987 оноос 1990 он хүртэл Д.Жаргалсахйхантай хамт Говь-Алтай Аймгийн Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн хороонд ажилласан. Энэ үед би тус Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн хорооны 1 дүгээр нарийн бичгийн даргын ажил хийж байсан. Д.Жаргалсайхан нь тус хороонд зааварлагч хийдэг байсныг нотолж байна” гэсэн мэдүүлэг, гэрч Б.Доржийн “Би Д.Жаргалсайхантай 1985-1991 он хүртэл Говь-Алтай аймгийн Хувьсгалт Залуучуудын Эвлэлий. Хороонд хамт ажиллаж байсан. Би Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн Хорооны батлах, тоо бүртгэлийн зааварлагч, Д.Жаргалсайхан нь үзэл суртлын хэлтсийн зааварлагч хийдэг байсан. Сүүллд хянан шалгах хорооны нарийн бичгийн даргаар ажиллаж байсан” гэсэн мэдүүлэг, гэрч нарын нэхэмжлэгчтэй хамт ажиллаж байсан талаарх баримт, 1988 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн Баянхонгор аймагт болсон зөвлөгөөний зураг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгч Д.Жаргалсайханыг 1982 оны 8 дугаар сарын 10-ны өдрөөс 1988 оны 7 дугаар сарын 25-ны өдөр хүртэл Говь-Алтай аймгийн Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн Хороонд зааварлагчаар, 1988 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс 1989 оны 3 дугаар сарын 24-ний өдөр хүртэл Говь-Алтай аймгийн Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн Хорооны Хянан шалгах штабын нарийн бичгийн даргаар, 1989 оны 3 дугаар сарын 24-ний өдрөөс 1990 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл Говь-Алтай аймгийн Алтай хотын Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн Хорооны нарийн бичгийн даргаар ажиллаж байсныг тогтоох үндэслэлтэй байна. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан Жалайр овогт Доржийн Жаргалсайханыг 1982 оны 8 дугаар сарын 10-ны өдрөөс 1988 оны 7 дугаар сарын 25-ны өдөр хүртэл Говь-Алтай аймгийн Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн Хороонд зааварлагчаар, 1988 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс 1989 оны 3 дугаар сарын 24-ний өдөр хүртэл Говь-Алтай аймгийн Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн Хорооны Хянан шалгах штабын нарийн бичгийн даргаар, 1989 оны 3 дугаар сарын 24-ний өдрөөс 1990 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл Говь-Алтай аймгийн Алтай хотын Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн Хорооны нарийн бичгийн даргаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ
| ||||
| |