| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 102/2017/01876/И |
| Дугаар | 102/ШШ2017/01761 |
| Огноо | 2017-06-14 |
| Маргааны төрөл | Эрх олгосон бичиг баримтыг үрэгдүүлснээс алдагдсан эрхийг сэргээх, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 06 сарын 14 өдөр
Дугаар 102/ШШ2017/01761
| 2017 оны 06 сарын 14 өдөр | Дугаар 102/ШШ2017/01761
| Улаанбаатар хот
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Амарсанаагийн гудамж, 76 дугаар байр, 30 тоот хаягт оршин суух, 54 настай, эмэгтэй, регистрийн дугаар ФМ62061864, Боржигин овогт Лодойрэнцэнгийн Нарантуяагийн нэхэмжлэлтэй,
Нэхэмжлэлийн шаардлага: Хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.Нарантуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ундрах нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Л.Нарантуяа шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Л.Нарантуяа миний бие Дархан хотын Политехникумыг 1981 онд төгсөөд Эрдэнэт хотын Хивсний комбинатад чанар шалгагчаар ажилд орсон. Ажиллах хугацаанд хөдөлмөрийн дэвтэр болон нийгмийн даатгалын дэвтэрт миний овгийг Лодойрэнчин гэж буруу бичсэн байна. Өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор Нийгмийн даатгалд хандахад хөдөлмөрийн дэвтрийн эзэмшигч мөн болохоо тогтоолгоод ир гэсэн. Миний бусад бүх бичиг баримтад эцгийн нэр Лодойрэнцэн гэж зөв бичигдсэн байгаа. Иймд хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн тайлбар, хүсэлт болон хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Л.Нарантуяа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4-д “Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг иргэн, хуулийн этгээд өөрийн оршин суугаа газрын шүүхэд, эсхүл тухайн үйл явдал болсон газрын шүүхэд гаргана” гэж заасны дагуу хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохоо тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1-д “Онцгой ажиллагааны журмаар шүүх хянан шийдвэрлэх хэргийг бусад хууль болон энэ бүлэгт өөрөөр заагаагүй бол энэ хуулиар тогтоосон журмын дагуу шийдвэрлэнэ” гэжээ. Мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д “Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ”, 135.2, 135.2.4-д “Эрх зүйн ач холбогдол бүхий дараахь үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно: эрх олгосон ямар нэгэн баримт бичиг /иргэний үнэмлэх, гэр бүлийн байдлыг бүртгэх байгууллагаас олгосон гэрчилгээнээс бусад/-т дурдсан овог, эцгийн нэр, нэр, төрсөн он, сар, өдөр нь иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээнд бичигдсэнтэй тохирохгүй байвал түүний жинхэнэ эзэмшигч нь мөн эсэх” гэснээр нэхэмжлэгч Л.Нарантуяа нь тус шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгч нь Баянгол дүүргийн 17 дугаар хороонд амьдардаг болох нь оршин суугаа хорооны тодорхойлолт, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхний хуулбараар нотлогдлоо.
Л.Нарантуяагийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгохыг хүссэн Эрдэнэт хотын Хивсний комбинатаас олгосон 124162 тоот хөдөлмөрийн дэвтэрт уг дэвтрийн эзэмшигчийн овог Лодойрэнчин, нэр Нарантуяа, төрсөн он 1962 оны 6 дугаар сарын 18-ны өдөр гэж бичигдсэн байх бөгөөд уг дэвтэрт тухайн үеийн гэрэл зураг наагдсан, Эрдэнэт хотын Хивсний Комбинатын тэмдэг дарагдсан байна.
Л.Нарантуяагийн 95 тоот төрсний гэрчилгээ, ЭР№1097162 тоот иргэний паспорт, иргэний цахим үнэмлэх, төрсний бүртгэлийн лавлагаа, мэргэжлийн диплом, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар зэрэг баримт бичигт Лодойрэнцэнгийн Нарантуяа гэж бичигдсэн байна.
Гэрч В.Наранцэцэгийн “Л.Нарантуяагийн төрсөн аавыг Лодойрэнцэн гэдэг. Хөдөлмөрийн дэвтэр, нийгмийн даатгалын дэвтэр дээр Лодойрэнчин гэж буруу бичсэн байсан. Хөдөлмөрийн дэвтэр дээрх зураг нь залуугийнх нь зураг мөн байна” гэсэн мэдүүлэг, гэрч Б.Бадамгаравын “Л.Нарантуяагийн хөдөлмөрийн дэвтэр, тушаал дээр нь овгийг нь Лодойрэнчин гэж буруу бичсэн байна. Л.Нарантуяагийн жинхэнэ овгийг Лодойрэнцэн гэдэг юм. Хөдөлмөрийн дэвтэр дээрх зураг нь бага үеийнх нь зураг мөн байна” гэсэн мэдүүлгээр нотлогдож байна.
Нэхэмжлэгч Л.Нарантуяагийн дээрх иргэний баримт бичгүүдэд түүний нэр нь адилхан бичигдсэн, мөн төрсөн он, сар, өдөр, регистрийн дугаар нь зөрүүгүй байна.
Иймд Эрдэнэт хотын Хивсний комбинатаас олгосон 124162 тоот хөдөлмөрийн дэвтрийн эзэмшигч нь Лодойрэнцэнгийн Нарантуяа мөн гэж үзэн түүний хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4 дэх хэсэгт заасныг баримтлан Эрдэнэт хотын Хивсний комбинатаас олгосон 124162 тоот хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Боржигин овогт Лодойрэнцэнгийн Нарантуяа /РД:ФМ62061864/ мөн болохыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж завж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ