| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 102/2017/02072/И |
| Дугаар | 102/ШШ2017/01825 |
| Огноо | 2017-06-21 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 06 сарын 21 өдөр
Дугаар 102/ШШ2017/01825
| 2017 оны 06 сарын 21 өдөр | Дугаар 102/ШШ2017/01825
| Улаанбаатар хот |
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг би,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, Энхтайвны өргөн чөлөө 16а, Засгийн газрын 9 дүгээр байранд байрлах, Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн Яамны Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан /РД:5290082/-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, 49 дүгээр байр, 84 тоот хаягт байрлах, “МБМХ” ХХК /РД:2864061/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 2013 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 2013/07 тоот зээл болон зээлийн барьцааны гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 2.180.484.000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “МБМХ” ХХК нь манай сантай 2013 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 2013/07 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 1.380.000.000 төгрөгийг 60 сарын хугацаатай, 3.3 хувийн хүүтэй зээлж авсан. Гэвч үндсэн зээлийн эргэн төлөлтийн графикийн дагуу төлөгдөөгүй зөрчлийг гаргасан тул бид 2016 оны 6 дугаар сард хуулийн этгээдийн харьяаллын дагуу Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч тус шүүхийн шүүгчийн 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 1402 дугаар захирамжаар “МБМХ” ХХК нь Сэлэнгэ аймагт үйл ажиллагаа явуулаагүй нь холбогдох газруудын тодорхойлолтоор тогтоогдсон тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Зээлдэгч нь үндсэн зээлийн эргэн төлөлтийг графикийн дагуу төлөөгүй тул 2013 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн дугаар 2013/07 тоот зээл болон зээлийн барьцааны гэрээг цуцалж, хариуцагчаас нийт 2.180.484.000 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.
Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Хариуцагч нь 2013 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн дугаар 2013/07 тоот зээл болон барьцааны гэрээг цуцлах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын 690.025.000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч нь 1.490.459.000 төгрөгийг 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлөх, төлж барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Роял Грийн Вилла, Зайсангийн тойруу гудамж, 62/3 дугаар байр, А1-401, 402 тоот, зоорийн давхрын 6,7 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-2206011936 дугаар үл хөдлөх хөрөнгийг шийдвэр гүйцэтгэлийн журмаар дуудлага худалдаагаар худалдан борлуулсан дүнгээс төлбөрийн үүргийг гүйцэтгэхээр харилцан тохирч, эвлэрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн Яамны Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан нь хариуцагч “МБМХ” ХХК-д холбогдуулан 2013 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 2013/07 тоот зээл болон зээлийн барьцааны гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 2.180.484.000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь 2013 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн дугаар 2013/07 тоот зээл болон барьцааны гэрээг цуцлах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаас алданги болон нотариатын зардлын 690.025.000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч нь зээл, хүүгийн хамт 1.490.459.000 төгрөгийг 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлөх, төлж барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Роял Грийн Вилла, Зайсангийн тойруу гудамж, 62/3 дугаар байр, А1-401, 402 тоот, зоорийн давхрын 6,7 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-2206011936 дугаар үл хөдлөх хөрөнгийг шийдвэр гүйцэтгэлийн журмаар дуудлага худалдаагаар худалдан борлуулсан дүнгээс төлбөрийн үүргийг гүйцэтгэхээр нэхэмжлэгчтэй харилцан тохиролцож эвлэрсэн байна.
Зохигчдын энэхүү эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчдын эвлэрлийг баталгаажуулж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байх тул хариуцагчийн төлөх улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон,
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн Яамны Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн нэхэмжлэлтэй “МБМХ” ХХК-д холбогдох 2013 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 2013/07 тоот зээл болон зээлийн барьцааны гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 2.180.484.000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь 2013 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 2013/07 тоот зээл болон барьцааны гэрээг цуцлах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаас 690.025.000 төгрөгийг хасч, хариуцагч нь үлдэх 1.490.459.000 төгрөгийг 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлөх, төлж барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Роял Грийн Вилла, Зайсангийн тойруу гудамж, 62/3 дугаар байр, А1-401, 402 тоот, зоорийн давхрын 6,7 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-2206011936 дугаар үл хөдлөх хөрөнгийг шийдвэр гүйцэтгэлийн журмаар дуудлага худалдаагаар худалдан борлуулсан дүнгээс үүргийг гүйцэтгэхээр эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр 41.1.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 3.805.123 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ