| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвцэрэнгийн Доржбал |
| Хэргийн индекс | 170/2021/0144/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/01 |
| Огноо | 2021-12-21 |
| Зүйл хэсэг | 17.7.1., 27.10.3., |
| Улсын яллагч | Б.Төрболд |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 12 сарын 21 өдөр
Дугаар 2022/ШЦТ/01
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Доржбал даргалж, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Намхайдагва, Улсын яллагч Б.*******, Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.*******, Шүүгдэгчийн өмгөөлөгч Э., Шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.*******оос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.*******д холбогдох 2123000000155 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1988 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Сэлэнгэ аймгийн суманд төрсөн, настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, 3 хүүхдийн хамт амьдардаг, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум ******* тоотод оршин суух хаягтай, урьд 5 удаагийн ял шийтгэлтэй, овогт гийн *******, регистрийн дугаар *******.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн товч агуулга: Шүүгдэгч Б.******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр 16 цагийн орчим Завхан аймгийн Идэр сумын Загастай багийн нутаг “Солооны ам” гэх газарт байх Загастайн давааны замд /Завхан аймгийн Улиастай сумаас Тэлмэн сум орох зам/ “Тоёота Королла Филдер” маркийн ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1, 12.4 дэх хэсэгт заасан заалтуудыг зөрчин зам тээврийн осол гаргаж уг машинд зорчиж явсан зорчигч О. /20 настай/, М. /5 настай/ нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж, зорчигч Б.ын /54 настай/ амь насыг хохироож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт хамаарах, Мөн уг тээврийн хэрэгслийг жолоодохдоо завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт тус тус холбогдсон байна. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Хэргийн үйл баримт болон шүүгдэгчийн гэм буруугийн талаар: 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр 16 цагийн орчим Завхан аймгийн Идэр сумын Загастай багийн нутаг “Солооны ам” гэх газарт иргэний нэхэмжлэгч С. нь хохирогч О., амь хохирогч Б. нарыг гар утасны сүлжээтэй газар хүргэж ирчихээд машинаа үлдээгээд явсан хойгуур шүүгдэгч Б.******* нь Я.ын машинаас гар утсаа авах зорилгоор түүний араас С.гийн Toёoтa Королла Филдэр маркийн ******* ******* улсын дугаартай 2 тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1, 12.4 дэх хэсэгт заасан заалтуудыг зөрчин зам тээврийн осол гаргаж улмаар уг машинд зорчин явсан зорчигч О., М. нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж, зорчигч Б.ын амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь: 1. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.*******ын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Талийгаач Б. нь миний аав байгаа юм. 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 17 цаг өнгөрч байсан байх нэг эмэгтэй хүн утсаар залгаад аав чинь осолд орчихлоо гэсэн. Тэгээд яасан зүгээр үү гэсэн чинь зүгээр биш ээ миний дүү хурдан наашаа гар гэсэн. Ослын улмаас өнгөрсөн тул надад болон ар гэрийнхний зүгээс гомдолтой байна. ...Оршуулгын зардалд 10,000,000 төгрөгийн зардал гарсан. Шүүгдэгч Б.*******гээс уг мөнгийг нэхэмжилж байна. Б.******* нь шүүх хурал зарлагдсаны дараа юу хэрэгтэй байна гэж надтай утсаар ярьсан. Би тухайн үед шүүх хуралд оролцоход ирж очих бензин замын зардал хэрэгтэй байна гэхэд надад 170,000 төгрөг шилжүүлсэн. Өөр надад ямар нэгэн мөнгө төгрөг өгөөгүй. Мөн үүнээс өмнөх хугацаанд нэг ч удаа надтай утсаар холбогдож яриагүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 37-р хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/, 2. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...М. миний хүү байгаа юм. Би тэр кэмп дээр тогооч хийдэг юм. Манай хүү ыг харах хүн байхгүй тул би хүүтэйгээ хамт байсан юм. 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр би ахыг Их-Уул сум руу ажлаар явна гэхээр нь дайгдаж Тосонцэнгэл орох гээд явсан ба явахдаа ыг *******г харж байгаарай гээд үлдээсэн юм. Тэгээд бид нарыг Тэлмэн суман дээр явж байхад араас залгаад осол болсон талаар хэлсэн юм. Манай хүү осол болох үед машин дотор явсан юм билээ. Тэгээд бид нарыг ирэхэд машин унасан байсан манай хүүгийн нуруу хэсэгт бага зэрэг шалбарсан өөр гэмтсэн зүйлгүй. Гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 60-р хуудас/, 3. Хохирогч О.гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би Завхан аймгийн Идэр сумын нутаг Загастайн давааны арын хэсэгт байх замын кэмп дээр ажилладаг юм. Манай кэмп дээр сүлжээ барьдаггүй доошоо зам руу очиж байж интернэт сүлжээ барьдаг юм. 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр талийгаач бид 2 эгчээр машинтай нь сүлжээ барьдаг замын хэсэг дээр хүргүүлсэн юм. эгч машинаа үлдээгээд түлхүүрээ аваад явах гэхээр нь би түлхүүрээ үлдээчих, утсаа цэнэглээд байж байя гээд машиных нь түлхүүрийг аваад үлдсэн юм. Тэгээд машинд нь юм үзээд сууж байсан чинь ******* ах тогоочийн жаахан хүүхэдтэй ирээд намайг хойшоо суу гээд машины жолоон дээр суугаад машин бариад, утсаа ахын машинаас авна гээд Загастайн давааны ар хэсэг рүү уруудаад явсан.
Тэгээд нилээн хурдтай явж байсан чинь зүүн тийшээ эргэх эргэлт таараад машин найгаад явчихсан. Тэгээд би юу болсныг мэдэхгүй байна нэг мэдсэн эмнэлэгт сэрсэн. ...Машиныг ******* ах барьж явсан, талийгаач урд суудал дээр тогоочийн хүүхэд бид хоёр хойно сууж явсан. ах нас бараад миний дух хэсэгт шалбарч одоо хүзүү хөшиж чилээд байгаа. Их хурдтай явж байсан санагдаж байна. Би миллийг нь хараагүй болохоор яг хэдэн миллийн хурдтай явж байсан талаар мэдэхгүй байна. Гадаа гэгээтэй байсан, зам нь асфалтан зүгээр зам байсан. Замын хөдөлгөөнд саад болохоор зүйл байгаагүй. Ойр орчим хүн, машин, амьтан байгаагүй. Хурдтай явж байгаад тойрог тойроод осол болсон. Надад гомдол санал алга байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 62-р хуудас/, 4. Иргэний нэхэмжлэгч С.гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би нөхөртэйгээ хамт гүүр, хоолойны ажил хийхээр Завхан аймгийн Загастайн давааны 3 арын зам дээр 2021 оны 07 дугаар сард ирсэн. 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр бид нар бөөнөөрөө байж байгаад кэмп рүүгээ явах гэтэл талийгаач , нар намайг машинаа үлдээчих бид 2 асаахгүй утсаа цэнэглээд байж байя гэхээр нь машинаа үлдээгээд яваад өгсөн. Нэг харсан чинь миний машин байхгүй байсан. Гэтэл миний утас руу танихгүй дугаар залгаж орж ирээд ******* яриад тойрог зам дээр машинтайгаа уначихлаа гэсэн. Намайг машинаа үлдээгээд явснаас хойш удаагүй ийм зүйл болсон байсан. Тэгээд унасан газар нь яваад очиход ******* уйлчихсан, ямар ч хөдөлгөөнгүй болсон байсан. Тухайн машин нь миний машин байгаа юм. Би өөрийн дүү гийн нэрээр 2018 оны 12 сард банк бус санхүүгийн байгууллагаас зээлээр авч байсан. Би хэн нэгэнд машин барихыг зөвшөөрч машинаа шилжүүлсэн зүйл байхгүй. Би машинаа , талийгаач нарт үлдээсэн байсан. Гомдол, санал нэхэмжлэх зүйл алга, Б.*******гээс машинаа нэхэмжлэхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 66-р хуудас/, 5. Гэрч Я.ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр би кэмп дээрээсээ Их-Уул сум руу өөрийн машинтайгаа явсан юм. Намайг явахад манай эхнэр С.гийн машин сүлжээ барьдаг газар харагдаж байсан. Намайг яваад Тэлмэн сум орж байхад утсаар С. залгаад машин унасан талаар хэлээд би буцаж ирсэн юм. Б.******* нь надад хэлэлгүй миний машинд утсаа цэнэглэсэн байсныг би мэдэхгүй утсыг нь Их-Уул сум руу аваад явсан байсан. Б.******* утсаа авах гэж миний араас манай эхнэрийн машинтай явж байгаад осол гаргасан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 67-68-р хуудас/, 6. Шүүгдэгч Б.*******гийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би Завхан аймгийн Идэр сумын нутагт зам засварын компанид ажиллаж байсан юм. 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр ахын машинд утсаа цэнэглэчихсэн байсан юм. Тэгээд нэг харсан чинь ахын машин Их-Уул сум руу хөдлөөд явж байхаар нь сүлжээ барьдаг газарт // эгчийн машин байхаар нь гүйгээд дотор нь талийгаач , нар сууж байхаар би ахын утаснаас өөрийнхөө утас руу залгасан чинь авахгүй байхаар нь эгчийн машины жолооны ард сууж байхаар нь “ахын дүү хойшоо суу. Би ахын араас очоод утсаа авъя” гээд машиныг жолоодож ахын араас хөөсөн. Намайг араас нь хөөж байхад миний жолоодож явсан машины хурд 120 км/цаг хүрсэн байсан. Гэтэл зүүн гар тийш зам муруйхаар нь би тоормозоо гишгэтэл машин мурилзаж дайвалзаад нэг мэдсэн машин унасан байсан. ...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Надад С. эгч машинаа өгч явуулах талаар зөвшөөрөл өгөөгүй. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.*******аас уучлал гуйж байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 99-100-р хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/, 7. Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 328 дугаартай “...Иргэн О.гийн биед духны баруун талд ташуу шарх, баруун гарын дунд хурууны ар хэсэгт, зүүн хөмсөгний дээд хэсэгт зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн 2-3 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэж болно. Иргэн О.гийн биед үүссэн гэмтлүүд нь 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд. Дээрх гэмтлүүд нь цаашид хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Иргэн О.гийн биед үүссэн гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 73-74-р хуудас/, 8. Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 0 дугаартай “...Иргэн М.ын биед нурууны баруун доод хэсэгт шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэж болно. Иргэн М.ын биед үүссэн гэмтэл нь 4 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд. Дээрх гэмтэл нь цаашид хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Иргэн М.ын биед үүссэн гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 76-77-р хуудас/, 9. Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 57 дугаартай “...Амь хохирогч ын ын биед суурь ясны шугаман, няцарсан хугарал, ховдолын цус харвалт, баруун чамархайн хэсгийн цөмрөл, цээжний зүүн талын олон хавирганы хугарал, дух, зүүн хацар, зүүн хөлийн шилбэнд зулгаралт гэмтэл учирсан байна. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3 дахь хэсэгт зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Амь хохирогч ын ын биед учирсан суурь ясны шугаман, няцарсан хугарал, ховдолын цус харвалт, баруун чамархайн хэсгийн цөмрөл, цээжний зүүн талын олон хавирганы хугарал, дух, зүүн хацар, зүүн хөлийн шилбэнд зулгаралт гэмтэл нь нас барахаас өмнө үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь үхэлд шууд нөлөөлнө. Амь хохирогч ын т үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Амь хохирогч ын ын биед суурь ясны шугаман, няцарсан хугарал, ховдолын цус харвалт, баруун чамархайн хэсгийн цөмрөл, цээжний зүүн талын олон хавирганы хугарал, дух, зүүн хацар, зүүн хөлийн шилбэнд зулгаралт гэмтлүүдийн улмаас амьсгал зүрх судасны хурц дутагдалд орж нас барсан байна” гэх дүгнэлт /хх-ийн 83-86-р хуудас/, 10. 2021 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн мөрдөгчийн “...Б.******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1 дүгээр зүйлд заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэснийг, мөн дүрмийн 12.4 дүгээр зүйлд заасан “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гадна цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно” гэснийг, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн дүрмийн 3.1 дүгээр зүйлийн “а” дахь хэсэгт заасан “Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх буюу түр зөвшөөрөлтэй байна” гэснийг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол хэрэг гарахад нөлөөлсөн байх боломжтой байна.” гэх магадлагаа /хх-ийн 87-89-р хуудас/, 11. Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 10-19-р хуудас/, 12. Цогцост үзлэг, задлан шинжилгээ хийсэн тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 23-32-р хуудас/, 13. Шүүгдэгч Б.******* нь жолоодох эрхийн үнэмлэхтэй эсэх лавлагаа /ххийн 22-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Хавтаст хэрэгт нотлох баримт бүрдүүлэхдээ мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч, яллагдагчаас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу бэхжүүлж авсан, оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг хассан, хязгаарласан болон бусад нотлох баримтуудыг бүрдүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажилагааны журмыг зөрчсөн нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг үнэлэх боломжтой байна. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан 5 шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан байна. Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн объектив талын бүрэлдэхүүний шинж нь жолооч Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн байх бөгөөд тухайн үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учирсан бол гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуульд хуульчилсан. Уг гэмт хэргийн улмаас зорчигч Б.ын амь нас хохирч хохирол, хор уршиг учирсан болох нь тогтоогдсон. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм нь хуульд нийцүүлэн гаргаж, бүх нийтээр дагаж мөрдөхөөр журамласан захиргааны хэм хэмжээний акт бөгөөд шүүгдэгч Б.******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1 дүгээр зүйлд заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэснийг, мөн дүрмийн 12.4 дүгээр зүйлд заасан “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гадна цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно” гэсний, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн дүрмийн 3.1 дүгээр зүйлийн “а” дахь хэсэгт заасан “Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх буюу түр зөвшөөрөлтэй байна” гэж заасныг тус тус зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарчээ. Мөн шүүгдэгч Б.******* нь Тоёота Королла Филдер маркийн ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр иргэн Я.ын машинд цэнэглээд үлдээсэн гар утсаа авахын тулд түүний араас уг тээврийн хэрэгслийг авч явсан бөгөөд, иргэний нэхэмжлэгч С. нь өөрийн автотээврийн хэрэгслийг авч явах талаар зөвшөөрөл өгөөгүй хэргийн нөхцөл байдал иргэний нэхэмжлэгч С., хохирогч О., шүүгдэгч Б.*******гийн өөрийн мэдүүлэг зэргээр тус тус тогтоогдож байна. Шүүгдэгч Б.*******гийн бусдын тээврийн хэрэгслийг өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй бөгөөд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж байгаа өөрийн үйлдлээ хууль бус шинжтэй гэдгээ мэдсээр байж гаргахгүй байж чадна гэж тооцсон, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, амь нас хохирсон, эд хөрөнгөд хохирол учруулсан үйлдэл, эс үйлдэхүй нь Эрүүгийн хуулийн 2.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруугийн холимог хэлбэртэй байна. Иймд прокуророос шүүгдэгч Б.*******гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна. - Хохирлын талаар: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар 6 санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж, 505 дугаар зүйлийн 505.1-д “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж, 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж тус тус хуульчилсан байх тул шүүгдэгч Б.******* нь бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд учруулсан хохирлоо нөхөн төлөх үүрэгтэй байна. Шүүгдэгч Б.*******гийн үйлдлийн улмаас хохирогч М.ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирч түүний хууль ёсны төлөөлөгч Д. “Гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй” гэж, Хохирогч О.гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирч “Надад гомдол санал алга байна” гэж, Иргэний нэхэмжлэгч С.гийн эд хөрөнгөд хохирол учирч “Гомдол, санал нэхэмжлэх зүйл алга, Б.*******гээс машинаа нэхэмжлэхгүй” гэж мөрдөн байцаалтын шатанд тус тус мэдүүлснийг дурдаж байна. Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.******* нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “Оршуулгын зардалд 10,000,000 төгрөгийн зардал гарсан. Б.******* надад шүүхээс шүүх хуралдааны тов мэдэгдсэний дараа 170,000 төгрөг өгсөн. Өөр хохирол төлбөр гэж төлөөгүй. Би оршуулгын зардлаа нэхэмжилж байна” гэв. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.******* нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотой нотлох баримтаа ирүүлээгүй байх тул шүүх түүний оршуулгын зардалд нэхэмжилсэн 10,000,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэсэн. Гэм буруугийн шүүх хуралдаанаас гарсан шийдвэртэй холбоотой шүүгдэгч Б.******* болон түүний өмгөөлөгч Э. нар нь “...Шүүхээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.*******ын оршуулгын зардалд нэхэмжилсэн 10,000,000 төгрөгийн хохирлыг гэм буруугийн шүүх хуралдаанаар хэлэлцэхгүйгээр Иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн хэдий ч шүүгдэгч Б.*******гийн зүгээс уг хохирлыг нөхөн төлөхөөр ажлын 5 өдрийн завсарлага авах хүсэлт гаргаж байна.” гэснийг шүүх хүлээн авч гэм буруугийн шүүх хуралдааныг ажлын 5 өдрөөр завсарлуулж эрүүгийн хариуцлагын шүүх хуралдааныг үргэлжлүүлэхэд шүүгдэгч Б.******* нь уг хугацаанд хохирол төлөөгүй болохыг дурдаж байна. Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар: Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Б.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг шүүхээс тогтоосон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. 7 Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус удирдлага болгов. Шүүгдэгч Б.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлын аль аль нь тогтоогдохгүй байна. Шүүгдэгч Б.******* урьд нь Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2003 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 137 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 02 жил 04 сарын хорих ял оногдуулсныг 01 жилийн хугацаагаар хойшлуулсан, мөн шүүхийн 2005 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 190 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 02 жил 06 сарын хорих ялаар, мөн шүүхийн 2008 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 110 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 02 жилийн хорих ял оногдуулж уг ялыг 01 жилийн хугацаагаар тэнсэн харгалзсан, мөн шүүхийн 2009 оны 04 дүгээр сарын 30 ны өдрийн 58 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 02 жилийн хорих ялаар, Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2014 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 937 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 151 дүгээр зүйлийн 151.1, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 03 жилийн хорих ялаар тус тус шийтгүүлж нийт 5 удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан болох нь “Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас” болон шийтгэх тогтоолуудын хуулбар зэргээр тогтоогдож байна. /хх-ийн 103-131-р хуудас/ Шүүхээс шүүгдэгч Б.*******гийн үйлдсэн гэмт хэргийн шинж, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрийг 4 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэх нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн 8 хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ. Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно.” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хэд хэдэн гэмт хэрэгт хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол доор дурдсанаар хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно” гэж тус тус заасан байна. Иймд шүүгдэгч Б.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 1 жил 9 сарын хугацаагаар тогтоож, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ. Шүүгдэгч Б.*******д хорих ял оногдуулсан тул урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолох нь зүйтэй. Шүүгдэгч Б.*******гийн тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хассан хугацааг Эрүүгийн хуулийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх эрх хасах ялыг хорих ял дээр нэмж оногдуулсан бол уг ялыг эдэлж дууссаны дараа ...үеэс хугацааг тоолно” гэж заасны дагуу түүнд 1 жил 9 сарын хугацаагаар оногдуулсан хорих ялыг эдэлж дууссаны дараа үеэс эхлэн тоолох нь зүйтэй байна. Шүүгдэгч Б.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, түүний хувийн баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч овогт гийн *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон”, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. 9
2. Шүүгдэгч Б.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхий хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар шүүгдэгч Б.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 1 жил, 9 сарын хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******д оногдуулсан 1 жил 9 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
5. Шүүгдэгч Б.*******д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
6. Эрүүгийн хуулийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хассан 4 жилийн хугацааг түүнд оногдуулсан хорих ялыг эдэлж дууссаны дараа үеэс эхлэн тоолсугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д., хохирогч О., иргэний нэхэмжлэгч С. нар шүүгдэгч Б.*******гээс хохирол нэхэмжлээгүй болохыг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.*******т шүүгдэгч Б.*******гээс 170,000 төгрөг төлснийг тус тус дурдаж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.*******ын оршуулгын зардал 10,000,000 төгрөгийн нэхэмжлэхийг хэлэлцэхгүй орхиж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.
8. Шүүгдэгч Б.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн хувийн бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.*******д энэ тогтоолоор авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ДОРЖБАЛ