Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 102/ШШ2017/01829

 

2017 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 102/ШШ2017/01829

 

 

Улаанбаатар хот

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, Зүүн хүрээ хотхон, 204 дүгээр байр, 87 тоот хаягт оршин суух бүртгэлтэй, Уран сүрэн овогт Ганбатын Төрболдын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, Зүүн хүрээ хотхон, 204 дүгээр байр, 87 тоот хаягт оршин суух, Бэсүд овогт Сүрэнхүүгийн Ганхүү /РД:УХ62071817/-гийн  нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, Дилавхутагт Жамсранжавын гудамж, 16 тоот өөрийн байранд байрлах, “Юниверсалтрейдинг корпорэйшн” ХХК /РД: 2861658/,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, Дилавхутагт Жамсранжавын гудамж, 16 тоот байранд байрлах, “Юу Эс Эй Эм Өү Инвест ББСБ” ХХК /РД:5608546/ нарт  холбогдох,

                            

Нэхэмжлэлийн шаардлага: 10.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ганхүү, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Ононбаяр, хариуцагч “Юниверсалтрейдинг корпорэйшн” ХХК-ийн төлөөлөгч П.Энхтүвшинбилэг, “Юу Эс Эй Эм Өү Инвест ББСБ” ХХК-ийн О.Энхбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ундрах нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ц.Мөнхцэцэг нь надаас 2014 оны 7 дугаар сарын 08-ны өдөр 1 сарын хугацаатай, 6 хутийн хүүтэйгээр 2.500.000 төгрөгийг зээлж авсан болно. Ж.Отгонхүүхэн миний бие уг зээлийг авч өгөхийн тулд тухайн үед өөрийн танилаас хүүтэйгээр зээл авч өгсөн бөгөөд миний бие уг зээлэнд нийт үндсэн зээлийн төлбөрийн хамт 6.100.000 төгрөг болгон төлж, хохирлоо. Иймд Ц.Мөнхцэцэгээс 3.600.000 төгрөгийг надад учирсан хохиролд тооцон үндсэн зээлийн хамт 6.100.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

            Хариуцагч “Юниверсалтрейдинг корпорэйшн” ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие 2014 оны 7 дугаар сарын 08-нд танил Ж.Отгонхүүхэнээс 2.500.000 төгрөг аман гэрээгээр зээлж авсан нь үнэн. Уг хугацаанд Ж.Отгонхүүхэнд огт мөнгө төлж байгаагүй биш боломжоороо 2.670.000 төгрөг төлсөн байна. Сайн танил тул итгэлийн үндсэн дээр өгсөн авсан гарын үсэг зуруулаагүй болно. Ж.Отгонхүүхэний нэхэмжилсэн 6.100.000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

            Зохигчид шүүх хуралдаанд байгуулсан эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч С.ганхүү нь “Юниверсалтрейдинг корпорэйшн” ХХК-иас нэхэмжилсэн 5.000.000 төгрөгөөс татгалзаж, “Юу Эс Эй Эм Өү Инвест ББСБ” ХХК-иас нэхэмжилсэн 5.000.000 төгрөгийг хариуцагч нь 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн дотор нэхэмжлэгч С.Ганхүүгийн Хаан банк дахь 5009611787 тоот харилцах дансанд шилжүүлэхээр, талууд энэ асуудлаар дахин гомдол, нэхэмжлэл гаргахгүй байхаар тохиролцож эвлэрэв гэжээ.

 

Шүүх нэхэмжлэл, зохигчдын тайлбар, байгуулсан эвлэрлийн гэрээг шинжлэн судлаад,

 ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч Г.Төрболдын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ганхүү нь хариуцагч “Юниверсалтрейдинг корпорэйшн” ХХК-д холбогдуулан 5.000.000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.         Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамтран хариуцагчаар “Юу Эс Эй Эм Өү Инвест ББСБ” ХХК-ийг татаж, 5.000.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн ба хариуцагч “Юниверсалтрейдинг корпорэйшн” ХХК нь нэхэмжлэлийэ шаардлагыг хариуцахгүй гэж маргасан байна.

            Хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаас  “Юниверсалтрейдинг корпорэйшн” ХХК-иас нэхэмжилсэн 5.000.000 төгрөгөөс татгалзаж, “Юу Эс Эй Эм Өү Инвест ББСБ” ХХК-иас нэхэмжилсэн 5.000.000 төгрөгийг хариуцагч нь 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн дотор нэхэмжлэгч С.Ганхүүгийн Хаан банк дахь 5009611787 тоот харилцах дансанд шилжүүлэхээр, талууд энэ асуудлаар дахин гомдол, нэхэмжлэл гаргахгүй байхаар тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж байна.

Зохигчдын энэхүү эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

            Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 106 дугаар зүйлийн 106.6 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 189.900 төгрөгөөс 174.950 төгрөгийг улсын орлогод үлдээж, илүү төлсөн14.950 төгрөгийг Баянгол дүүргийн Татварын хэлтсийн данснаас, хариуцагч “Юу Эс Эй Эм Өү Инвест ББСБ” ХХК-ийг улсын тэмдэгтийн хураамжид 87.475 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид тус тус олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон,

                                             

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Г.Төрболдын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ганхүүгийн нэхэмжлэлтэй “Юниверсалтрейдинг корпорэйшн” ХХК, “Юу Эс Эй Эм Өү Инвест ББСБ” ХХК нарт холбогдох худалдах, худалдан авах гэрээнээс учирсан хохиролд 10.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас  Юниверсалтрейдинг корпорэйшн” ХХК-иас нэхэмжилсэн 5.000.000 төгрөгөөс татгалзаж, “Юу Эс Эй Эм Өү Инвест ББСБ” ХХК-иас нэхэмжилсэн 5.000.000 төгрөгийг хариуцагч нь 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн дотор нэхэмжлэгч С.Ганхүүгийн Хаан банк дахь 5009611787 тоот харилцах дансанд шилжүүлэхээр, талууд энэ асуудлаар дахин гомдол, нэхэмжлэл гаргахгүй байхаар эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

           

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 106 дугаар зүйлийн 106.6 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 189.900 төгрөгөөс 174.950 төгрөгийг улсын орлогод үлдээж, илүү төлсөн14.950 төгрөгийг Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас, 87.475 төгрөгийг хариуцагч “Юу Эс Эй Эм Өү Инвест ББСБ” ХХК-иас гаргуулан нэхэмжлэгчид тус тус олгосугай.

        

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

           

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Ч.МӨНХЦЭЦЭГ