Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 64

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,

Нарийн бичгийн дарга: А.Мөнхтуяа,

Улсын яллагч:  С.Мөнхтулга,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Н.Нармандах

Шүүгдэгч: Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

           Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 212 дугаар зүйлийн 212.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.*******т холбогдох 201616000113 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 

           Шүүгдэгч Б.******* нь 2016 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Өмнөговь аймгийн ******* сумын ******* гэх газарт улсын дугаартай тээврийн хэрэгслээр 14.5 килограмм буюу 942.500 төгрөгийн үнэ бүхий нэн ховор ургамал болох цөлийн аргамжин цэцгийг зохих зөвшөөрөлгүй бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэрэгт холбогджээ.

Тодорхойлох нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            Хохирогч, иргэний нэхэмжлэгч Н.******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:“...2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн Байгаль орчин, ногоон хөгжил аялал жуулчлалын сайдын А-282 тушаалаар нэг кг цөлийн аргамжин цэцгийн экологи эдийн засгийн үнэлгээг 65000 төгрөг байхаар тогтоож өгсөн. 1995 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн Байгаль орчныг хамгаалах хуулийн 49-р зүйлд зааснаар ургамлын аймагт учирсан хохирлыг тухайн ургамлын экологи эдийн засгийн үнэлгээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр нэмэгдүүлж хохирол төлүүлнэ гэж заасан байдаг. 14.5 кг гоёог 65000 төгрөгөөр тооцохоор 942500 төгрөг болно. Энийг Байгаль орчныг хамгаалах хуульд зааснаар тав дахин нэмэгдүүлэхээр 4712500 төгрөгний хохирол ургамлын аймагт учирсан гэж үзнэ. Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газрын хууль зүйн хэлтсийн даргаас хохирол нөхөн төлүүлэх талаар албан бичиг ирсний дагуу манай байгууллагынхан зөвшилцөөд цөлийн аргамжин цэцгийн экологи эдийн засгийн суурь үнэ болох нэг кг цөлийн аргамжин цэцгийг 65000 төгрөгөөр тооцоод *******оор 942500 төгрөг төлүүлвэл манай зүгээс хохирол төлөгдсөн гэж үзэж байгаа. ...******* гэгч нь 942500 төгрөг төрийн сан банкны байгаль хамгаалах сангийн дансанд хийсэн байсан. Манай байгууллагын зүгээс *******ыг хохирол төлсөн гэж үзнэ. Одоо ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26-27-р хуудас/,

          Иргэний нэхэмжлэгч Р.******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:”...Би хэдэн төгрөг гэж нэхэмжлэх зүйл байхгүй. улсын дугаартай машинаа авмаар байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 29-р хуудас/,

           Гэрч Ш.******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:”...Манай мал ******* сум, ******* сумын заагт ******* гэх газар байдаг, манай малыг ******* малладаг малчин *******ын гэрт ын хамт 2016 оны 05 дугаар сарын 01-ний өдөр очсон 2 хөгшин байсан ******* гэртээ байхгүй байсан. *******ын дүүгийн нөхөр ******* ******* гэх газар машины дугуй хагарсан нөхөөс насос байдаггүй хүргээд ирээч гэсэн ын хамт нөхөөс насос хүргэж өгөх гээд ******* дээр ирээд дугуйг нь нөхөлцөж дуусаад машиныг нь асаах гэж байсан чинь цагдаагийнхан ирээд машинд жижиг уутанд түүгээд тавьсан байсан цагаан гоёотой хамт ******* сумаар дайраад аймагт ирж хоноод маргааш нь хиллэж хүлээлгэж өгөхөд 14.5 кг гоёо байсан. Мотоцикльтой ирээд бид нарыг дагуулж явсан 2 машинтэй гоёо түүсэн гэсэн хүмүүс дагуулаад явж байсан тэр хүмүүсийг хамт аймагт авчирсан. Би огт гоёо түүгээгүй дугуйны нөхөөс насос авчирч өгөөд удаагүй байхад цагдаа ирсэн. Цагдаа нар ирэхэд бид нар гоёо түүж яваагүй машин дээр л байхад ирээд аваад явсан. ******* ганцаараа байсан Хөдөөнөөс аймаг орно гээд яваад дугуй нь хагараад зогссон байсан. Дугуй нь хагараад бид 2-ыг хүлээж байхдаа ******* түүсэн гэсэн. Түүж байгааг хараагүй жаахан гоёо түүгээд машиндаа тавьсан байхад нь цагдаа нар ирээд авч явсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30-р хуудас/,

Гэрч Р.******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:”... улсын дугаартай машин миний машин байгаа юм. 4-р сарын сүүлээр өдрийг нь санахгүй байна хадмындаа очоод ирье эм тариа хүргэж өгөх мал ноослох гэсэн юм гээд машин гуйж унаад явсан байсан сүүлд нь цагаан гоёо түүгээд цагдаад машинаа журамлуулсан гэж дуулсан Би машинаа авмаар байна. Цагаан гоёо түүнэ гэж хэлээгүй хадмындаа урд говьруу яваад ирье гээд авч явсан нь үнэн. Хуучин машин болохоор 3.000.000-4.000.000 төгрөг гэж үзэж байна. Би цагаан гоёо түүхэд нь хамт яваагүй миний машин учраас машинаа авах саналтай байна. Хохирмооргүй байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31-р хуудас/,

Гэрч Д. мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:”...Би мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна. Би *******тай хамт цагаан гоёо түүгээгүй насос, дугуйны нөхөөс *******тай хамт хүргэж өгсөн дараа цагдаа нар ирээд аймагт авчирсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 32-р хуудас/,

Гэрч Б. мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:”... Сумаас хэсгийн төлөөлөгч, цагдаа, байгаль хамгаалагч бид нар ******* сумын ******* гэх газар цагаан гоёо иргэд түүж байна гэсэн мэдээллийн дагуу явахад хүмүүс цагаан гоёо түүсэн байхыг олж тогтоож ******* сумаар дайраад шууд аймагт авчирч цагдаагийн газарт гоёог нь хиллэж хүлээлгэж өгсөн. Би мотоцикльтой эхлээд бор ногоон өнгийн фургон машин дээр очиход машин дотор 3 эрэгтэй хүн байсан юу хийж байгаа талаар асуухад машины дугуй хагараад мотоцикльтой хүн дуудсан ирээд машины дугуйгаа янзалсан юм яриад байж байсан. Машин дотор нь цагаан гоёо байхаар нь цагаан гоёо түүсэн хүмүүстэй нийлүүлээд аймагт авчирсан. Нэн ховор ургамал учир цагаан гоёо бэлтгэх зөвшөөрөл олгохгүй байгаа” гэсэн мэдүүлэг /хх-ийн 33-р хуудас/,

Шүүгдэгч Б.******* мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ:”...Би *******ийн фургон машиныг хөдөө хадмуудын гэрээр ороод аймаг орчихоод ирье гэж гуйж унаад ******* сум, ******* сумын заагт байрлах хадам аав Сугир, хадам ээж Долгор нарын гэрт оччихоод аймаг орох замд машины дугуй хагараад дугуйны нөхөөс насос байхгүй байсан учир хөдөө байсан , ******* гэдэг 2 ахыг дугуйны нөхөөс насос аваад ирээч гээд утсаар холбоо барьчихаад хүлээж байх зуураа цагаан гоёо ургаад ил гарсан байхаар нь хатааж байгаад эмийн чанартай хүн хэрэглэдэг мөн малчид хаврын цагт төл малд өгдөг учир жаахан түүгээд машиндаа хийгээд дугуйгаа янзлаад байж байсан цагдаа нар ирээд цагаан гоёо түүсэн байна гээд ******* суман дээр авчираад шөнөдөө аймагт авчирч өглөө нь хүлээлгэж өгсөн Аймагт ирээд цагаан гоёог хураалгахад 14 кг 500 гр болж байсан. Би Цагаан гоёог ганцаараа түүсэн. Цагаан гоёо хавар болохоор ил гараад удалгүй алга болдог юм. Манай хадам аав Сугир хүнд өвчтэй аймагт байж байгаад хөдөө очиж ясаа тавина гэсэн зүйл яриад хөдөө эм тариа хэрэгтэй болоод эм тариаг нь өгөх гэж очоод буцаж явсан юм. , ******* нартай хамт цагаан гоёо түүгээгүй. ...Би сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна. Цагаан гоёог түүхдээ зөвшөөрөл аваагүй байсан. Байгаль орчны газраас 1 кг цагаан гоёог 65000 төгрөгөөр тооцоод 942500 төгрөг төлөөд ир гэснээр төлсөн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 38-40-р хуудас/,

Вендо хөрөнгийн үнэлгээний 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн №Ө07/016 дугаартай үнэлгээнд: Марк: УАЗ2206, улсын дугаартай, арлын дугаар 50208383, үйлдвэрлэсэн он 2005 он,  ногоон өнгийн автомашин, техникийн зах зээлийн үнэ 4.000.000 төгрөг гэжээ. /хх-ийн 35-р хуудас/,   

Гэмт хэргийн талаарх өргөдөл, гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3-р хуудас/,

Хураан авах тогтоол /хх-ийн 4-р хуудас/,

Хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 5-р хуудас/,

Хураан авсан цөлийн аргамжин цэцэг /цагаан гоёог/ хүлээлгэж өгсөн тэмдэглэл /хх-ийн 6-р хуудас/,

Гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-р хуудас/,

Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 16/04/83/23 дугаартай ******* сумын иргэн Б.*******т тогтоосон акт /хх-ийн 8-р хуудас/,

            Мэргэжлийн хяналтын газрын 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 181 дүгээр Аймгийн засаг даргын дэргэдэх захиргааны зөвлөлд цагаан гоёог шилжүүлсэн албан бичиг /хх-ийн 9-р хуудас/,

            Засаг даргын тамгын газрын Захиргааны зөвлөлд эд зүйл хүлээлгэн өгөх тухай тэмдэглэл /хх-ийн 10-р хуудас,

            Хураагдсан эд зүйлийг устгасан тухай тэмдэглэл /хх-ийн 11-12-р хуудас/,

            Хурлын тэмдэглэл /хх-ийн 13-р хуудас/,

            Хураагдсан эд зүйлс устгах тухай акт /хх-ийн 14-р хуудас/,

            улсын дугаартай тээврийн хэрэгслийн хураан авах тухай прокурорын тогтоол, тэмдэглэл /хх-ийн 15-16-р хуудас/,

            улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 17-21-р хуудас/,

            Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тухай тогтоол /хх-ийн 22-р хуудас/,

            Тээврийн хэрэгслийн гэрчилгээний наториатаар батлуулсан хуулбар /хх-ийн 47-р хуудас/,

            Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 49-р хуудас/,

            Өмнөговь аймгийн ******* сумын Засаг даргын 2016 оны 06-р сарын 15-ны өдрийн 1-103 дугаартай Б.*******ын тодорхойлолт,

            ******* сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал Б.ын 2016 оны 06-р сарын 15-ны өдрийн Б.*******ын талаарх тодорхойлолт /хх-ийн 51-р хуудас/,

            ******* сумын сум дундын эмнэлгийн 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 16 дугаартай тодорхойлолт /хх-ийн 52-р хуудас/,

            ******* сумын сум дундын эмнэлгийн 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 17 дугаартай тодорхойлолт /хх-ийн 53-р хуудас/,

            ******* сумын Сайран багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 56-р хуудас/,

            Төрийн сан банкны 110051407 дугаартай Өмнөговь аймгийн Байгаль орчныг хамгаалах санд 942.500 төгрөгний хохирол төлсөн баримт /хх-ийн 58-р хуудас/,

Төрийн сан банкны 110051407 дугаартай Өмнөговь аймгийн Байгаль орчныг хамгаалах санд 3.770.000 төгрөгний хохирол төлсөн баримт зэрэг болно.

             Шүүгдэгч Б.******* нь 2016 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Өмнөговь аймгийн ******* сумын ******* гэх газарт улсын дугаартай тээврийн хэрэгслээр 14.5 килограмм буюу 942.500 төгрөгийн үнэ бүхий нэн ховор ургамал болох цөлийн аргамжин цэцгийг зохих зөвшөөрөлгүй бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэрэгт холбогдсон болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

            Хохирогч, иргэний нэхэмжлэгч Н.*******ийн: “...2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн Байгаль орчин, ногоон хөгжил аялал жуулчлалын сайдын А-282 тушаалаар нэг кг цөлийн аргамжин цэцгийн экологи эдийн засгийн үнэлгээг 65000 төгрөг байхаар тогтоож өгсөн. 1995 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн Байгаль орчныг хамгаалах хуулийн 49-р зүйлд зааснаар ургамлын аймагт учирсан хохирлыг тухайн ургамлын экологи эдийн засгийн үнэлгээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр нэмэгдүүлж хохирол төлүүлнэ гэж заасан байдаг. 14.5 кг гоёог 65000 төгрөгөөр тооцохоор 942500 төгрөг болно. Энийг Байгаль орчныг хамгаалах хуульд зааснаар тав дахин нэмэгдүүлэхээр 4712500 төгрөгний хохирол ургамлын аймагт учирсан гэж үзнэ...гэсэн мэдүүлэг /хх-ийн 26-27-р хуудас/, гэрч Ш.*******ы:  ...******* дээр ирээд дугуйг нь нөхөлцөж дуусаад машиныг нь асаах гэж байсан чинь цагдаагийнхан ирээд машинд жижиг уутанд түүгээд тавьсан байсан цагаан гоёотой хамт ******* сумаар дайраад аймагт ирж хоноод маргааш нь хиллэж хүлээлгэж өгөхөд 14.5 кг гоёо байсан....гэсэн мэдүүлэг /хх-ийн 30-р хуудас/, гэрч Р.*******ийн: ...4-р сарын сүүлээр өдрийг нь санахгүй байна хадмындаа очоод ирье эм тариа хүргэж өгөх мал ноослох гэсэн юм гээд машин гуйж унаад явсан байсан сүүлд нь цагаан гоёо түүгээд цагдаад машинаа журамлуулсан гэж дуулсан... гэсэн мэдүүлэг /хх-ийн 31-р хуудас/, гэрч Б.н: ...Сумаас хэсгийн төлөөлөгч, цагдаа, байгаль хамгаалагч бид нар ******* сумын ******* гэх газар цагаан гоёо иргэд түүж байна гэсэн мэдээллийн дагуу явахад хүмүүс цагаан гоёо түүсэн байхыг олж тогтоож ******* сумаар дайраад шууд аймагт авчирч цагдаагийн газарт гоёог нь хиллэж хүлээлгэж өгсөн...гэсэн мэдүүлэг /хх-ийн 33-р хуудас/, шүүгдэгч Б.*******ын: ...цагаан гоёо ургаад ил гарсан байхаар нь хатааж байгаад эмийн чанартай хүн хэрэглэдэг мөн малчид хаврын цагт төл малд өгдөг учир жаахан түүгээд машиндаа хийгээд дугуйгаа янзлаад байж байсан цагдаа нар ирээд цагаан гоёо түүсэн байна гээд ******* суман дээр авчираад шөнөдөө аймагт авчирч өглөө нь хүлээлгэж өгсөн Аймагт ирээд цагаан гоёог хураалгахад 14 кг 500 гр болж байсан. Би Цагаан гоёог ганцаараа түүсэн...гэсэн мэдүүлэг /хх-ийн 38-40-р хуудас/, гэмт хэргийн талаарх өргөдөл, гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3-р хуудас/, Хураан авах тогтоол /хх-ийн 4-р хуудас/, Хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 5-р хуудас/, Хураан авсан цөлийн аргамжин цэцэг /цагаан гоёог/ хүлээлгэж өгсөн тэмдэглэл хх-ийн 6-р хуудас/, Гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-р хуудас/, Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 16/04/83/23 дугаартай ******* сумын иргэн Б.*******т тогтоосон акт /хх-ийн 8-р хуудас/,  хураагдсан эд зүйлийг устгасан тухай тэмдэглэл /хх-ийн 11-12-р хуудас/, Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тухай тогтоол /хх-ийн 22-р хуудас/, Төрийн сан банкны 110051407 дугаартай Өмнөговь аймгийн Байгаль орчныг хамгаалах санд 942.500 төгрөгний хохирол төлсөн баримт /хх-ийн 58-р хуудас/, Төрийн сан банкны 110051407 дугаартай Өмнөговь аймгийн Байгаль орчныг хамгаалах санд 3.770.000 төгрөгний хохирол төлсөн баримт зэрэг нотлох баримтаар болон шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл хангалттай тогтоогдож байх тул шүүгдэгч Б.*******ыг нэн ховор ургамал болох цөлийн аргамжин цэцгийг зохих зөвшөөрөлгүйгээр бэлтгэсэн, тээрвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 212 дугаар зүйлийн 212.1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна. 

Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судалсан нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан арга журмын дагуу авагдсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж хэргийг шийдвэрлэсэн болно. 

         Шүүгдэгч Б.*******ын түүж бэлтгэн, тээвэрлэсэн цөлийн аргамжин цэцэг буюу цагаан гоёог Байгалийн ургамлын тухай хуулийн хавсралт, Нэн ховор ургамлын жагсаалтын 7-д цөлийн аргамжин цэцэг нь нэн ховор ургамалд орно гэжээ.

         Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн А-282 дугаар тушаалын хавсралтанд заасан Экологи эдийн засгийн үнэлгээгээр цөлийн аргамжин цэцэг буюу цагаан гоёог 1 кг-ийг нь 65.000 төгрөгөөр үнэлсэн ба шүүгдэгч Б.*******ын түүж бэлтгэсэн 14.5 кг цагаан гоёоны экологи эдийн засгийн үнэлгээ нь 942.500 төгрөг болж байна.

          Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.3-т “ургамлын аймагт учирсан хохирлыг тухайн ургамлын Экологи эдийн засгийн үнэлгээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр нөхөн төлүүлнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Б.******* нь 14.5 кг цагаан гоёоны экологи эдийн засгийн үнэлгээ болох 942.500 төгрөгийг тав дахин нэмэгдүүлж Өмнөговь аймгийн Байгаль орчныг хамгаалах санд нийт 4.712.500 төгрөгийг төлсөн болох нь хохирол төлсөн баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Б.*******ыг учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан гэж үзэх үндэслэлтэй байна.

Хэрэг үйлдэх үедээ ашигласан гэх УАЗ-2206 фургон маркийн улсын дугаартай автомашины хууль ёсны эзэмшигч нь Р.******* болох нь тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна. Мөн иргэний нэхэмжлэгч Р.******* нь:”...Би улсын дугаартай машинаа авмаар байна” гэсэн мэдүүлэг өгсөн байх тул УАЗ-2206 фургон маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг хууль ёсны эзэмшигч Р.*******т буцаан олгохоор шийдвэрлэв.

Вендо хөрөнгө үнэлгээний 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн №Ө07/016 дугаартай үнэлгээгээр УАЗ-2206 улсын дугаартай автомашиныг 4.000.000 төгрөгөөр үнэлсэн боловч иргэний нэхэмжлэгч Р.******* нь гэрчээр мэдүүлэг өгөхдөө: “...Хуучин машин болохоор 3.000.000-4.000.000 төгрөг гэж үзэж байна” гэсэн мэдүүлэг өгсөн ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнийг гаргуулахдаа иргэний нэхэмжлэгч, гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлж, уг тээврийн хэрэгслийн эзэмшигчийн үнэлгээний дагуу машины үнийг 3.000.000 төгрөг байхаар тооцож, шүүгдэгч Б.*******оос гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ болох 3.000.000 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

         Шүүгдэгч Б.******* нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь хавтаст хэрэгт авагдсан урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байх тул шүүгдэгчийг анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэл тогтоогдож байна. 

        Эрүүгийн хуулийн тусгай ангийн 212 дугаар зүйлийн 212.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.1.2 дахь хэсэгт заасан хүндэвтэр гэмт хэргийн ангилалд хамаарагдаж байх тул шүүгдэгчийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн,  гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн,  үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшсэн зэрэг байдлуудыг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэж тэнсэж, хянан харгалзахаар шийдвэрлэв.

         Шүүгдэгч Б.*******  нь цагдан хоригдсон хоноггүй, түүний биеийн байцаалттай холбоотой бичиг баримт  шүүхэд ирээгүй болно.   

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

  1. Шүүгдэгч зайсан овгийн гийн *******ыг нэн ховор ургамал болох цөлийн аргамжин цэцгийг зохих зөвшөөрөлгүйгээр бэлтгэсэн тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 212 дугаар зүйлийн 212.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******т 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******т оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
  4. Шүүгдэгч Б.******* нь Өмнөговь аймгийн Байгаль орчныг хамгаалах санд 4.712.500 /дөрвөн сая долоон зуун арван хоёр мянга таван зуу/ төгрөг төлсөн болохыг дурдсугай.
  5. Шүүгдэгч Б.*******ын биеийн байцаалттай холбоотой бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөр хохиролгүй болохыг дурдсугай.
  6. Эрүүгийн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэг, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар энэ гэмт хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан улсын дугаартай автомашиныг хууль ёсны эзэмшигч овогтой *******т олгож, автомашины үнэ 3.000.000 /гурван сая/ төгрөгийг шүүгдэгч Б.*******оос гаргуулан улсын орлогод оруулсугай.  
  7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******т оногдуулсан хорих ялыг тэнсэж, шүүгдэгч Б.*******ыг 1 жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоосугай.
  8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ын засрал хүмүүжилд хяналт тавих үүргийг Өмнөговь аймгийн Цагдаагийн газарт даалгаж, тэнсэгдсэн ялтан хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэх болохыг мэдэгдсүгэй.
  9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******т урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид урьд авсан бусдын батлан даалтанд байх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх болохыг мэдэгдсүгэй.
  11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор ялтан, өмгөөлөгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Т.ДЭЛГЭРМАА