| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 102/2017/01165/И |
| Дугаар | 102/ШШ2017/01834 |
| Огноо | 2017-06-21 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 06 сарын 21 өдөр
Дугаар 102/ШШ2017/01834
|
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 11 дүгээр хороо, Нуурын 19 дүгээр гудамж, 401а тоот хаягт оршин суух, Боржигон овогт Бүдсүрэнгийн Зоригоо /РД: ЧБ81040709/,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 11 дүгээр хороо, Нуурын 19 дүгээр гудамж, 401а тоот хаягт оршин суух, Боржигин овогт Ёндонжамцын Буянлхам /РД: ЧЕ76052768/ нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, 3 дугаар хороолол, 25 дугаар байр, 16 тоот хаягт оршин суух, Боржигон овогт Баньдийн Төрбат /РД:ЧЛ72112213/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Газар болон хувийн сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, өмчлөх эрхийг Ё.Буянлхамын нэр дээр шилжүүлэхийг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Зоригоо, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Ганцэцэг, хариуцагч Б.Төрбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ундрах нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Зоригоо нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Б.Төрбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зохигчид шүүх хуралдаанд байгуулсан эвлэрлийн гэрээндээ: Хариуцагч Б.Төрбат нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, нэхэмжлэгч Б.Зоригоо нь хариуцагч Б.Төрбатын Капитал банк дахь 2114003279 тоот дансанд 2.500.000 төгрөгийг 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн дотор шилжүүлэх, хариуцагч Б.Төрбат нь Чингэлтэй дүүрэг, 11 дүгээр хороо, Нуурын 19 дүгээр гудамж, 401 тоот хаягт байрлах, 110 м.кв талбайтай, Г-2202016624 улсын бүртгэлийн дугаартай газар, Чингэлтэй дүүрэг, 11 дүгээр хороо, Нуурын 19 дүгээр гудамж, 401а тоот хаягт байрлах, 416 м.кв талбайтай, Ү-2202024484 улсын бүртгэлийн дугаартай хувийн сууцны өмчлөх эрхийг нэхэмжлэгч Ё.Буянлхамын нэр дээр 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн дотор шилжүүлэхээр тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав гэжээ.
Шүүх нэхэмжлэл, зохигчдын тайлбар, байгуулсан эвлэрлийн гэрээг шинжлэн судлаад,
Нэхэмжлэгч Б.Зоригоо нар нь хариуцагч Б.Төрбатад холбогдуулан газар болон хувийн сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар шаардаж нэхэмжлэл гаргажээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өмчлөх эрхийг Ё.Буянлхамын нэр дээр шилжүүлэх гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан байна. Хэрэг хэлэлцэх шүүх хуралдааны явцад хариуцагч Б.Төрбат нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, нэхэмжлэгч Б.Зоригоо нь хариуцагч Б.Төрбатын Капитал банк дахь 2114003279 тоот дансанд 2.500.000 төгрөгийг 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн дотор шилжүүлэх, хариуцагч Б.Төрбат нь Чингэлтэй дүүрэг, 11 дүгээр хороо, Нуурын 19 дүгээр гудамж, 401 тоот хаягт байрлах, 110 м.кв талбайтай, Г-2202016624 улсын бүртгэлийн дугаартай газар, Чингэлтэй дүүрэг, 11 дүгээр хороо, Нуурын 19 дүгээр гудамж, 401а тоот хаягт байрлах, 416 м.кв талбайтай, Ү-2202024484 улсын бүртгэлийн дугаартай хувийн сууцны өмчлөх эрхийг нэхэмжлэгч Ё.Буянлхамын нэр дээр 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн дотор шилжүүлэхээр тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулжээ. “Шүүх шийдвэр гарахаас өмнө хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд зохигч эвлэрэх эрх”-ийнхээ дагуу нэхэмжлэгч хариуцагч нар нь эвлэрч гэрээ байгуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 106 дугаар зүйлийн 106.6 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 175.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Төрбатаас улсын тэмдэгтийн хураамжид 87.500 төгрөг гаргуулан нэхэмжлэгч нарт олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон,
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Б.Зоригоо, Ё.Буянлхам нарын нэхэмжлэлтэй Б.Төрбатад холбогдох газар болон хувийн сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, өмчлөх эрхийг Ё.Буянлхамын нэр дээр шилжүүлэхийг хүссэн иргэний хэрэгт хариуцагч Б.Төрбат нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, нэхэмжлэгч Б.Зоригоо нь хариуцагч Б.Төрбатын Капитал банк дахь 2114003279 тоот дансанд 2.500.000 төгрөгийг 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн дотор шилжүүлэх, хариуцагч Б.Төрбат нь Чингэлтэй дүүрэг, 11 дүгээр хороо, Нуурын 19 дүгээр гудамж, 401 тоот хаягт байрлах, 110 м.кв талбайтай, Г-2202016624 улсын бүртгэлийн дугаартай газар, Чингэлтэй дүүрэг, 11 дүгээр хороо, Нуурын 19 дүгээр гудамж, 401а тоот хаягт байрлах, 416 м.кв талбайтай, Ү-2202024484 улсын бүртгэлийн дугаартай хувийн сууцны өмчлөх эрхийг нэхэмжлэгч Ё.Буянлхамын нэр дээр 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн дотор шилжүүлэхээр эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 106 дугаар зүйлийн 106.6 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 175.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Төрбатаас улсын тэмдэгтийн хураамжид 87.500 гаргуулан нэхэмжлэгч нарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг зохигчид сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ
| ||||
| |