Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 2022/ШЦТ/226

 

  

 

 

 

 

 

 

2022        03          07                                    2022/ШЦТ/226

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Ё” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар даргалж,

шүүгдэгч О.Э,

нарийн бичгийн дарга Ц.Чулуунчимэг,

улсын яллагч С.Эрдэнэтуяа,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Х нарыг оролцуулан эрүүгийн 2109016530036 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Монгол улсын иргэн, О.Э, /регистрийн дугаар /, 1981 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эхнэр, 2 хүүхдийн хамт Улаанбаатар хот оршин суудаг,

урьд 3 удаа ял шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай.

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: 

О.Э нь 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо станцын задгай тоотод өөрийн төрсөн хүү 3 настай Э.Эрхэсийн хавирга, цээжний зүүн тал хэсэгт хазаж, нүүрэн тус газарт нь цохиж зодон гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сүхбаатар дүүргийн прокуророос О.Эын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн дүгнэлт

Хавтас хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ....... мэдүүлэг, шүүгдэгч О.Эын сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, тайлбараар шүүгдэгч О.Э нь 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо станцын задгай тоотод өөрийн төрсөн хүү 3 настай Э.Эрхэсийн хавирга, цээжний зүүн тал хэсэгт хазаж, нүүрэн тус газарт нь цохиж зодон гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

 

Дээрх шүүгдэгч О.Эын бага насны хохирогч Э.Эрхэсийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйл баримт нь:

шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Хишигтуяа мэдүүлэхдээ: “Би өглөө гарахдаа 10.000 төгрөг үлдээгээд энэ хоёрыг юм авч идээрэй гэж хэлээд орхисон. Өдөр утсаар ярихад Эрхэмбаяр архи уусан халамцуу байсан. Тэгээд яваад очиход хүүхэд маань аав намайг хазсан гэж хэлсэн. Энэ талаар О.Эт хэлэхэд хазсанаа санахгүй байсан. Одоо гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй”гэв.

шүүгдэгч О.Э мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “…би тэрийг л сайн ойлгохгүй байгаа юм, анх удаа ийм муухай зүйл хийсэндээ харамсаж байна...” гэсэн мэдүүлэг /хх-н 5/,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Хишигтуяагийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр ажилдаа явахаар гарахад Эрхэмбаяр нь урд өдөр нь уусан болохоор надаас унааны мөнгө асуухаар нь би хүүхдэд боов авч өгөөрэй гэж хэлээд 10.000 төгрөг үлдээсэн. Тэгээд ажлаа хийж байгаад өдөр 14 цагийн үед утсаар ярьсан чинь Эрхэмбаяр “Эрхэст боов аваад өгчихсөн” гээд өөрөө жаахан халамцуу ярьж байхаар нь чи согтуу байгаа юм уу гэж асуусан чинь шүдээ хавираад нэлээн согтуу болохоор нь салгаад ажлаа хийсэн. Тэгээд орой 20 цаг өнгөрөөд ажлаасаа гараад түгжирч явсаар байгаад орой 22 цагийн үед очиход Эрхэмбаяр галаа түлээгүй, Эрхэмбаяр, Эрхэс хүүтэй цуг орондоо сэрүүн хэвтэж байсан, намайг орсон чинь Эрхэс ээжээ гээд хүрээд ирсэн, тэгэхэд баруун нүдний дээд талд улайчихсан байхаар нь би яасан юм гэж асуусан чинь аав намайг хазсан гэж дохиогоор гараа хазаж үзүүлэхээр нь би цамцыг нь сөхөж үзсэн чинь хазсан ормууд байсан. Миний хүүгийн цээжний зүүн талд 2 баруун талд 2-3, баруун нүдний дээд талд 1 ширхэг улаан өнгийн хазсан ором байсан. Намайг өглөө явахад бие нь зүгээр байсан..." гэсэн мэдүүлэг /хх-н 16-17/,

Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн №899 тоот актын “…Э.Эрхэсийн биед дух, зовхи, зүүн дал, тохой, зүүн бугалга, ар нуруунд цус хуралт, ар нуруу ташаа, хэвлийд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ...Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...“ гэх дүгнэлт /хх-н 34-35/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож байна гэж шүүх үзэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

 

Шүүгдэгч О.Э нь 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо станцын задгай тоотод өөрийн төрсөн хүү 3 настай Э.Эрхэсийн хавирга, цээжний зүүн тал хэсэгт хазаж, нүүрэн тус газарт нь цохиж зодон гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд болохыг мэдсээр байж, онц харгис хэрцгийгээр үйлдсэн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт

Шүүгдэгч О.Эын дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлуудын аль аль нь тогтоогдсонгүй.

 

Шүүх шүүгдэгч О.Эт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор 4 /дөрөв/ сарын хугацаагаар эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Улаанбаатар хот Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо Бэлхийн 11 задгай тоотод оршин суух гэрээсээ зайлшгүй эмнэлгийн тусламж, үйлчилгээ авахаас бусад тохиолдолд зорчихыг хориглож хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй.

Харин шүүгдэгч О.Э нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг түүнд тайлбарлах нь нь зүйтэй.

 

Бусад асуудлын талаар

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь шүүгдэгчид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 

1.Шүүгдэгч О.Э хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг “энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар” үйлдсэн буюу хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд болохыг мэдсээр байж, онц харгис хэрцгийгээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч О.Эыг 4 /дөрөв/ сарын хугацаагаар эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох ..... оршин суух гэрээсээ зайлшгүй эмнэлгийн тусламж, үйлчилгээ авахаас бусад тохиолдолд зорчихыг хориглож, хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газарт даалгасугай.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Э нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрх хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг түүнд тайлбарласугай.

 

4.Шүүгдэгч О.Э нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

5.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

6.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол О.Эт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                                               

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  З.БОЛДБААТАР