Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 2022/ШЦТ/72

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,

-Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Самбуу,

-Улсын яллагчаар Б.Мөнхтулга

-Иргэний нэхэмжлэгч Н.Оюун-Эрдэнэ,

-Шүүгдэгч С.Э, Г.Н, Ч.Г, С.Н, тэдгээрийн өмгөөлөгч Ш.Амарбаяр нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 28.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч С.Э, Г.Н, Ч.Г, С.Н нарт холбогдох эрүүгийн 2034004320139 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1979 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Төв аймгийн Мөнгөнморьт суманд төрсөн, 42 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай гэх С.Н

Монгол Улсын иргэн, 1974 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Завхан аймгийн Улиастай хотод төрсөн, 45 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, Төв аймгийн Мөнгөнморьт сумын Засаг даргын Тамгын газрын нягтлан бодогч ажилтай, ам бүл 4, 2 хүүхдийн хамт тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай гэх Г.Н

Монгол Улсын иргэн, 1970 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Төв аймгийн Мөнгөнморьт суманд төрсөн, 51 настай, эмэгтэй, дээд боловсролтой, төрийн удирдлага мэргэжилтэй, Төв аймгийн Мөнгөнморьт сумын Засаг даргын Тамгын газрын дарга ажилтай, ам бүл тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай гэх Ч.Г

Монгол Улсын иргэн, 1965 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Төв аймгийн Мөнгөнморьт суманд төрсөн, 56 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, ам хамт оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай гэх С.Э

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч С.Н нь Төв аймгийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдийн Б/06 дугаартай захирамжийн дагуу Төв аймгийн Мөнгөнморьт сумын Засаг даргаар томилогдож ажиллаж байх хугацаандаа Монгол Улсын Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.64, 7.1.75, Төсвийн тухай хуулийн 5.1.56 дугаар зүйлийн 6.4.17, 6.4.28-д заасан тогтоосон хэм хэмжээг зөрчиж эрх мэдэл, албан тушаалын байдлаа ашиглаж зориуд хэрэгжүүлэхгүй байж, тус сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга С.Э, Засаг даргын Тамгын газрын дарга Ч.Г, нягтлан бодогч Г.Н нартай бүлэглэн төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан буюу Төв аймгийн Мөнгөнморьт сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 03 дугаартай “Сумын 2019 оны төсвийн тодотгол батлах тухай” тогтоолын 4 дүгээр хавсралтын 2.2.1 дэх хэсэгт 24.000.000 төгрөгөөр Гандангийн суурь тавих ажил төсөвлөгдсөний дагуу, 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн А/64 дугаартай захирамжаар Гандан барих ажлын тендер сонгон шалгаруулах “Үнэлгээний хороо” байгуулж, 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн А/99 дугаартай ₮Бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай₮ захирамжаар Гандангийн суурийн ажлыг “Мэдрэхүй мэлмий” ХХК-о хийж гүйцэтгүүлэхээр тухайн өдрөө гэрээ байгуулж, “Мэдрэхүй мэлмий” ХХК-ийн данс руу 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдөр 15.000.000 төгрөг, 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдөр 9.000.000 төгрөг, нийт 24.000.000 төгрөгийг шилжүүлсэн,

Мөн 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн А/90 дугаартай ₮Бараа, ажил, үйлчилгээ шууд худалдан авах тухай” захирамжаар иргэн С.Отгонбартай 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр сумын өвс тэжээлийн агуулах хашаажуулах ажил хийх гэрээ байгуулж иргэн С.Отгонбаярын Төрийн банкны 330200078437 дугаарын данс руу 10.500.000 төгрөгийг шилжүүлсэн. Иргэн С.Отгонбаяр нь сумын Засаг дарга С.Н, сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга С.Э нарын даалгасны дагуу иргэн Х.Энхбаатарын 2030358420 дугаарын данс руу 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр 2.000.000 төгрөг, иргэн н.Болортуяагийн 5750713272 дугаарын данс руу 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдөр 2.000.000 төгрөг, мөн өдрөө иргэн н.Байгалмаагийн 5750520473 дугаарын данс руу 200.000 төгрөг, иргэн н.Энхтайваны 5750565108 дугаарын данс руу 300.000 төгрөг, 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдөр иргэн Т.Бадамхандын 5742009854 дугаарын данс руу 6.000.000 төгрөгийг шилжүүлсэн,

Төв аймгийн Мөнгөнморьт сумын хогийн цэгийг камержуулах 7.000.000 төгрөгийг 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр “Хөх дөрвөлжин” ХХК-д шилжүүлэн тус мөнгийг буцаан сумын Засаг даргын Тамгын газрын нягтлан бодогч Г.Нын хувийн хаан банкны 5742042804 дугаарын дансаар шилжүүлэн авч хувьдаа зарцуулж улсад нийт 41.500.000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч С.Э нь Төв аймгийн Мөнгөнморьт сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар ажиллаж байх хугацаандаа Монгол Улсын Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.64, 7.1.75-д заасан тогтоосон хэм хэмжээг зөрчиж албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал бий болгон тус сумын Засаг дарга С.Нтэй бүлэглэн тус сумын Засаг дарга С.Нийн 2019 оны 05 дугаар сарын 23-ний өдрийн А/90 дугаартай “Бараа, ажил, үйлчилгээ шууд худалдан авах тухай” захирамжаар иргэн С.Отгонбаяртай 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр сумын өвс тэжээлийн агуулах хашаажуулах ажил хийх гэрээ байгуулж иргэн С.Отгонбаярын Төрийн банкны 330200078437 дугаарын данс руу 10.500.000 төгрөгийг шилжүүлсэн. Иргэн С.Отгонбаяр нь сумын Засаг дарга С.Н, сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга С.Э нарын даалгасны дагуу иргэн Х.Эрдэнэбаатарын 5030358420 дугаарын данс руу 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр 2.000.000 төгрөг, иргэн Н.Болортуяагийн 5750713272 дугаарын данс руу 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдөр 2.000.000 төгрөг, мөн өдрөө иргэн н.Байгалмаагийн 5750520473 дугаарын данс руу 200.000 төгрөг, иргэн н.Энхтайваны 5750565108 дугаарын данс руу 300.000 төгрөг, 2019 он 05 дугаар сарын 27-ны өдөр С.Эын эхнэр Т.Бадамхандын 5742009854 дугаарын данс руу 6.000.000 төгрөгийг шилжүүлэн авч зарцуулсан,

Шүүгдэгч Ч.Г нь Төв аймгийн Мөнгөнморьт сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байх хугацаандаа Монгол Улсын Авлигын эсрэг хуулийн 7.1.64, 7.1.75, Төсвийн тухай хуулийн 5.1.56, 6 дугаар зүйлийн 6.4.16, 6.4.27-д заасан хэм хэмжээг зөрчиж тус сумын Засаг дарга С.Н, нягтлан бодогч Г.Н нартай бүлэглэн төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан буюу Төв аймгийн Мөнгөнморьт сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 03 дугаартай “Сумын 2019 оны төсвийн тодотгол батлах тухай” тогтоолын 4 дүгээр хавсралтын 2.2.1 дэх хэсэгт 24.000.000 төгрөгөөр Гандангийн суурь тавих ажил төлөвлөгдсөний дагуу Төв аймгийн Мөнгөнморьт сумын Засаг дарга С.Н 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн А/64 дугаартай Гандан барих ажлын тендер сонгон шалгаруулах “Үнэлгээний хороо байгуулах тухай” захирамж гаргасны дагуу,

Төв аймгийн Мөнгөнморьт сумын Засаг даргын 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн А/99 дугаартай “Бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай” захирамжаар Гандангийн суурийн ажлыг “Мэдрэхгүй мэлмий” ХХК-аар хийж гүйцэтгүүлэхээр захирамж гарган тухайн өдрөө гэрээ байгуулж Төв аймгийн Мөнгөнморьт сумын Засаг даргын Тамгын газраас “Мэдрэхүй мэлмий” ХХК-ийн данс руу 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдөр 15.000.000 төгрөг, 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдөр 9.000.000 төгрөг, нийт 24.000.000 төгрөгийг шилжүүлэхэд 1 дүгээр гарын үсэг зурж баталгаажуулсан,

Мөн тус сумын Засаг даргын 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн А/90 дугаартай “Бараа, ажил, үйлчилгээ шууд худалдан авах тухай” захирамжаар Өвс тэжээлийн агуулах хашаажуулах ажлын зардлыг гаргахыг сумын Засаг даргын Тамгын газрын дарга Ч.Г, нягтлан зардлыг гаргахыг сумын Засаг даргын Тамгын газрын дарга Ч.Г, нягтлан бодогч Г.Н нарт даалгасны дагуу иргэн С.Отгонбаяртай 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр С.Н нь сумын өвс тэжээлийн агуулах хашаажуулах ажил хийлгэх гэрээ байгуулж, иргэн С.Отгонбаярын Төрийн банкны 330200078437 дугаарын данс руу 10.500.000 төгрөгийг шилжүүлсэн. Иргэн С.Отгонбаяр нь сумын Засаг дарга С.Н, сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга С.Э нарын даалгасны дагуу иргэн Х.Эрдэнэбаатарын 5030358420 дугаарын данс руу 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр 2.000.000 төгрөг, иргэн Н.Болортуяагийн 5750713272 дугаарын данс руу 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдөр 2.000.000 төгрөг, мөн өдрөө иргэн н.Байгалмаагийн 5750520473 дугаарын данс руу 200.000 төгрөг, иргэн н.Энхтайваны 5750565108 дугаарын данс руу 300.000 төгрөг, 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдөр иргэн Т.Бадамхандын 5742009854 дугаарын данс руу 6.000.000 төгрөгийг тус тус шилжүүлсэн.

Төв аймгийн Мөнгөнморьт сумын хогийн цэгийг камержуулах 7.000.000 төгрөгийг 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр “Хөх дөрвөлжин” ХХК-д шилжүүлэн тус мөнгийг буцаасан тус сумын Засаг даргын Тамгын газрын нягтлан бодогч Г.Н нь өөрийн хувийн Хаан банкны 5742042804 дугаарын дансаар авч хувьдаа зарцуулсан.

Төв аймгийн Мөнгөнморьт сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн “Хөрөнгө орлогод бүртгэх тухай” А/28 дугаартай тушаал гаргаж хийгдээгүй ажлууд болох хогийн цэгийн камер, Өвс тэжээлийн агуулахын блокон хашааг сумын хий орлогод авсан зэрэг улсад нийт 41.500.000 төгрөгийн хохирол учруулсан.

Шүүгдэгч Г.Н нь Төв аймгийн Мөнгөнморьт сумын Засаг даргын Тамгын газрын нягтлан бодогчоор ажиллаж байх хугацаандаа Монгол Улсын Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.64, 7.1.75, Төсвийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.56, 6 дугаар зүйлийн 6.4.17, 6.4.28-д заасан тогтоосон хэм хэмжээг зөрчиж тус сумын Засаг дарга С.Н, нягтлан бодогч Г.Н нартай бүлэглэн төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан буюу Төв аймгийн Мөнгөнморьт сумын Засаг даргын 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн А/99 дугаартай “Бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай” захирамжаар Гандангийн суурийн ажлыг “Мэдрэхүй мэлмий” ХХК-аар хийж гүйцэтгүүлэхээр захирамж гарган тухайн өдрөө гэрээ байгуулж, Төв аймгийн Мөнгөнморьт сумын Засаг даргын Тамгын газраас “Мэдрэхүй мэлмий” ХХК-ийн данс руу 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдөр 15.000.000 төгрөг, 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдөр 9.000.000 төгрөг, нийт 24.000.000 төгрөг шилжүүлэхэд 2 дугаар гарын үсэг зурж баталгаажуулсан.

Мөн тус сумын Засаг даргын 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн А/92 дугаартай “Бараа, ажил, үйлчилгээ шууд худалдан авах тухай” захирамжаар өвс тэжээлийн агуулах хашаажуулах ажлын зардлыг гаргахыг сумын Засаг даргын Тамгын газрын дарга Ч.Г, нягтлан Г.Н нарт даалгасны дагуу С.Отгонбаяртай 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр С.Н нь сумын өвс тэжээлийн агуулах хашаажуулах ажил хийх гэрээ байгуулж иргэн С.Отгонбаярын Төрийн банкны 330200078437 дугаарын данс руу 10.500.000 төгрөгийг шилжүүлсэн. Иргэн С.Отгонбаяр нь сумын Засаг дарга С.Н, сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга С.Э нарын даалгасны дагуу иргэн Х.Эрдэнэбаатарын 5030358420 дугаарын данс руу 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр 2.000.000 төгрөг, иргэн н.Болортуяагийн 5750713272 дугаарын данс руу 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдөр 2.000.000 төгрөг, мөн өдрөө иргэн н.Байгалмаагийн 5750520473 дугаарын данс руу 200.000 төгрөг, иргэн н.Энхтайваны 5750565108 дугаарын данс руу 300.000 төгрөг, 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдөр иргэн Т.Бадамхандын 5742009854 дугаарын данс руу 6.000.000 төгрөгийг тус тус шилжүүлсэн,

Төв аймгийн Мөнгөнморьт сумын хогийн цэгийг камержуулах 7.000.000 төгрөгийг 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр “Хөх дөрвөлжин” ХХК-д шилжүүлэн тус мөнгийг буцаан тус сумын Засаг даргын Тамгын газрын нягтлан бодогч Г.Н нь өөрийн хувийн хаан банкны 5742042804 дугаарын дансаар авч хувьдаа зарцуулсан зэрэг нийт 41.500.000 төгрөгийг хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч С.Н нь: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн дахин тул мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа” гэв.

Шүүгдэгч Г.Н нь: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн дахин тул мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа” гэв.

Шүүгдэгч Ч.Г нь: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн дахин тул мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа” гэв.

Шүүгдэгч С.Э нь: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн дахин тул мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа” гэв.

Иргэний нэхэмжлэгч Н.Оюун-Эрдэнэ нь: “Шүүгдэгч нар Төрийн сангийн хүү торгууль төлөх 985 дансанд 6 саяар 4 удаа хувааж мөнгө хийсэн. 10.500.000 төгрөгийг мөн Төрийн сангийн хүү торгууль төлөх дансанд хийсэн байсан” гэв.

Үйл баримтын талаар:

Эрүүгийн 2034004320139 дугаартай хэрэгт гэмт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

Төв аймгийн Мөнгөнморьт сумын хогийн цэгийг камержуулах 7.000.000 төгрөгийг 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр “Хөх дөрвөлжин” ХХК-д шилжүүлэн тус мөнгийг буцаан тус сумын Засаг даргын Тамгын газрын нягтлан бодогч Г.Н нь өөрийн хувийн хаан банкны 5742042804 дугаарын дансаар авч хувьдаа зарцуулсан зэрэг нийт 41.500.000 төгрөгийг хохирол учруулсан үйл баримт нь дараах

  • -Гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 1 хх-ийн 8 тал/,
  • 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн хогийн цэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн хамт /1-р хх-ийн 13-16 тал/,
  • 2020 оны 05 дүгээр сарын 22-ний өдрийн өвсний пондны хашааны газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 17-20тал/,
  • 2020 оны 05 дугаар сарын 22-ний өдрийн Гандангийн хундааманд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 21-24 тал/,
  • Гэрч М.Мөнхболдын “2019 оны 6-7 дугаар сарын үед 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн “2019 оны 6-7 сарын үед 5 хоригдол гадан барих ажилд хундам цутгах ажилд гарсан. 5 өдөр ажиллаад 1 хоригдол өдрийн 20.000 төгрөг, манайх өдрийн 40.000 төгрөгийг төгрөгөөр ажиллахаар болсон” гэх мэдүүлэг  /1-р хх-ийн 25-26 тал/,
  • Гэрч О.Нямбаатарын “2020 оны 05 дугаар сарын 11-ний өдөр томилогдсон. Би ирээд удаагүй одоо ангийн нөхцөл байдалтай танилцаж байна. Өмнөх дарга ажил хүлээлцэж байхдаа пондны хашаа барих ажил  байгаа гэж ярьж байсан. Одоо бол баригдаж байгаа ажил байхгүй. Манай анги сумын засаг даргатай гэрээ хийсэн зүйл байхгүй.Би сайн мэдэхгүй байна. Манай ахлах нягтлан бодогч мэднэ... Гэрээ хийсэн зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 27 тал/,
  • Гэрч Л.Лувсандаваагийн 2020 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн “2019 оны 8 сараас өвсний пондны хашаа баригдах ажил яригдаж эхэлсэн.тэгээд 9 сарын дундуур хундамны нүх ухагдсан байх тэгээд ангиар 13000 төгрөгөөр хийгдэнэ гэж тухайн үед ангийн даргатай тохиролцсон байсан эхлээд 1,500,000 төгрөг бэлнээр авсан. 500,000 төгрөгийг цалин авах үед шилжүүлсэн. Дараа 8.000.000 төгрөгийг өвөл өгч байсан. Он, сарыг нь санахгүй байна... Манай анги ямар нэгэн гэрээ бичиг баримт үйлдээгүй ”мэдүүлэг /1-р хх-ийн 28-29 тал/, 
  • Гэрч Э.Болормаагийн 2020 оны 05 дугаар сарын 22-ны “2018 оны 12 сарын жилийн эцсийн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаар 2019 онд хийх бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтыг хийх ажлын жагсаалтыг баталсан. Үүний дагуу 2019 оны худалдан авах ажиллагааны төлөвлөгөөг сумын Засаг дарга С.Нээр батлуулсан. Сумын орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар /шилжих үлдэгдлээр/ өвс тэжээлийн агуулах хашаажуулах 15.057.900 /арван таван сая тавин долоо мянга есөн зуун/ төгрөгийн төсөвт өртөгтэй ажлыг тусгасан. 2019 оны 03 сарын 27-ны өдрийн А/45 тоот Мөнгөнморьт сумын Засаг даргын захирамжаар үнэлгээний хороо байгуулагдан уг ажлын тендер шалгаруулалтыг сонгон шалгаруулсан. 2019 оны 04 сарын 01-ны өдөр өвс тэжээлийн агуулах хашаажуулах тендерийн үнийн саналын урилгыг цахим системд нийтэлж 2019 оны 04 сарын 08 ны өдрийн 10 цаг хүртэл тендер хүлээж аваад 04 сарын 08 ны 10:30 минутад нээсэн. Үнийн саналыг нээхэд нэг ч аж ахуйн нэгж үнийн санал ирүүлээгүй байсан.Тийм учраас үнэлгээний хорооны гишүүд хуралдаад Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 33 дугаар дугаар зүйлийн 33.4, 34 дүгээр зүйлийн 34.2 дахь заалтуудыг үндэслэн хэлэлцээр хийж гүйцэтгэгчийг шалгаруулан гэрээ байгуулан ажиллахыг Мөнгөнморьт сумын Засаг дарга С.Нт зөвлөсөн. Анх орон нутгийн хөгжлийн сангаар хийгдэх ажлын саналыг иргэдээс авахад 2014 оноос хойш суманд гандан барьж өгөөч ээ гэсэн санал олноор гарч байсан. Тийм учраас 2019 оны төсөв батлах  Иргэдийн төлөөлөгчдийн хурлын хуралдаанд сумын орон нутгийн  төсвийн хөрөнгөөр хийхээр төлөвлөн оруулж батлуулсан. 2019 оны Худалдан авах ажиллагааны төлөвлөгөөндөө тусган сумын засаг даргаар баталгаажуулан цахим программд төлөвлөгөө шивж түүний дагуу худалдан авах ажиллагааг цахимаар зохион байгуулж ажилласан. Тухайн ажлын Тендер шалгаруулалтыг зохион байгуулах үнэлгээний хороог сумын засаг даргын 2019 оны 04 сарын 25-ны өдрийн А/64 тоот захирамжаар байгуулсан. 2019 оны 05 сарын 20-ны өдөр тухайн тендерийг  цахимаар зарлаад 27-ны өдрийн 10:30 минутад нээсэн. Тендер нээхэд нэг ч аж ахуйн нэгж үнийн санал ирүүлээгүй байсан.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4, 34 дүгээр зүйлийн 34.2 дахь заалтуудыг үндэслэн хэлэлцээр хийж гүйцэтгэгчийг шалгаруулан гэрээ байгуулан ажиллахыг Мөнгөнморьт сумын Засаг дарга С.Нт зөвлөсөн. Өвс тэжээлийн агуулах хашаажуулах ажлын гэрээ байгуулахад Засаг дарга С.Нтэй хамт байсан. Гандангийн суурь барих ажлын гэрээ байгуулахад байсан эсэхээ сайн санахгүй байна. 2019 онд хийсэн хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлуудыг сумын ажилгүй иргэдээс бүрдсэн бүлэг нөхөрлөлүүдээр хийлгэж ирсэн. Тийм учраас иргэн С.Отгонбаяраар хийж гүйцэтгүүлэхээр гэрээ байгуулсан.Би төсвийн тухай хуулийн талаар зөвлөгөө өгөөгүй, Худалдан авах ажиллагааны тухай хуулиа барьж л ажилласан. Төсөвт өртөг нь 30.000.000 төгрөг үүнээс хэдэн төгрөг өгснийг мэдэхгүй байна.Гандангийн зургийг компьютерээр хийсэн зураг үзүүлж байсан болохоос нарийн зураг төсөл байгаагүй. Шууд худалдан авалт хийсэн 10 сая төгрөгөөр доош төсөвт өртөгтэй бараа ажил үйлчилгээг шууд худалдан авч байгаа.Одоогоор тухайн камер тавигдаагүй байгаа.Өвс тэжээлийн хашааны ажлыг авсан хүн хийж гүйцэтгээгүй, ажлыг хорих 417 дугаар ангиар блок захиж хийлгэхээр болсон.Гандангийн суурь цутгагдсан. Ажил хүлээж авах ажлын хэсэг хэдэн хувийн гүйцэтгэлтэй байгаа талаар дүгнэлт гаргасан байх...” гэх мэдүүлэг  /1-р хх-ийн 30-32 тал/,
  • гэрч С.Отгонбаярын 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн болон дахин өгсөн “Надад засаг дарга С.Нтэй ямар нэгэн ах дүү, төрөл садангийн холбоо байхгүй.Би төв аймгийн Мөнгөнморьт сумын 2-р багийн иргэн байгаа юм. 2019 оны 05 дугаар сарын үер сумын тамгын газар дээр Мөнгөнморьт сумын өвсний фондын хашаа, 2-р багийн тохижилт хийлгэх тендер зарласан талаар сонссон юм. Ингээд тендер авъя гэж бодоод тамгын газар дээр иргэдийн тэргүүлэгчдийн хуралд ирж суусан юм. Мөнгөнморьт сумын 2-р багийн төвийг тохижуулах ажил байсан, би уг ажлын хөлс, материалын үнийг бодож үзэхэд төсөвлөсөн мөнгө нь бага байсан болохоор хийхээ больсон. Тэгтэл 10 гаран хоногийн дараа Мөнгөнморьт сумын Засаг дарга С.Н миний 99762801 дугаар луу 95333311 дугаарын утсаар залгаж өвсний фондын тендерийн ажил байна, чи хүрээд ир би чиний нэр дээр тендерийг гаргуулчихъя, хийх ажлыг нь хорих ангиар хийлгүүлчихнэ гэхээр нь би зөвшөөрсөн. Ингээд 2019 07 сарын 10-ны үед Засаг дарга С.Нарангэрэл өрөөнд орж ирээд гарын үсэг зурчих гэхээр нь өрөөнд нь орч өвсний фондын хашаа барих ажлын гэрээ хийчихсэн түүн дээрээ надаар гарын үсэг зуруулсан. Би өвсний фондын санхүүжилтийг өөрийн Төрийн банкны 330200078437 тоот дансаар авсан. Тэгээд уг мөнгийг Засаг дарга С.Н надад данс өгөөд энэ данс руу өвсний фондын бүх мөнгийг хэд хэд хувааж хийсэн. Учир нь нэг дор их мөнгө явахгүй байсан болохоор хувааж хийсэн юм. Тэгээд би уг хашааг баригдсан үгүйг мэдэхгүй байна.Миний Төрийн банкны  330200078437 тоот дансанд Мөнгөнморьт сумын засаг даргын тамгын газраас 2019 оны 05 сарын 23-ны өдөр 10.500.000 /арван сая таван зуун мянга/ төгрөг шилжин орж ирсэн. Би уг мөнгийг 2019 оны 05 сарын 23-ны өдөр 2.000.000 төгрөгийг материалын мөнгө гэж шилжүүлсэн, 2019 оны 05 сарын 24-ны өдөр 200.000 төгрөгийг Байгальмаад, 2019 оны 05 сарын 26-ны өдөр 300.000 Энхтайван гэж хүнд шилжүүлсэн.2019 оны 05  сарын 27-ны өдөр бэлнээр зарлагадаж авсан 2.000.000 төгрөгийг хэнд өгснөө сайн санахгүй байна. 2019 оны 05 сарын 27-ны өдөр 6.000.000 /зургаан сая/ төгрөгийг Бадамханд гэж Мөнгөнморьт сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга С.Э гэж хүний эхнэр лүү шилжүүлсэн. Ингээд бүх мөнгийг нь өгсөн. Би 2.000.000 төгрөгийг яг тэрэнд өгсөн гэж санахгүй байна. Ямар ч байсан миний дансанд орсон 10.500.000 төгрөгийг бүгдийг нь Мөнгөнморьт сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга С.Э, Засаг дарга С.Н нарт өгсөн.Одоо надад ямар нэгэн тооцоо үлдээгүй. Өвсний фондын хашаа барих гэрээ байгуулах үед Мөнгөнморьт сумын Засаг даргын орлогч дарга Э.Болормаа, Засаг дарга С.Н нар байсан өөр хүн байгаагүй. .Би өвсний фондын хашаа барих ажилд хийгээгүй, хаана барьж байгааг нь ч мэдэхгүй” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 37-38, 29-40 тал/, 
  • Депозит дансны хуулга /1-р хх-ийн 41-12 тал/, 
  • Гэрч Д.Бямбасүрэнгийн 2020 оны 03 дугаар сарын 22-ний өдрийн  “Г.Н гэх хүнийг Төв аймгийн Мөнгөнморьт сумын Засаг даргын тамгын газрын нягтлан бодогч гэдэг утгаар буюу ажил хэргийн шугамаар танина. Би тэр хүнтэй төрөл садан, найз нөхдийн харилцаа холбоо байхгүй. Харин С.Н, С.Э гэх хүмүүсийг танихгүй. Би 1985 оноос 1987 онд Санхүү, эдийн засгийн техникомыг төгсөж нягтлан бодогч, 2001 оноос 2004 онд Мандах нягтлан бодох бүртгэлийн дээд сургуулийг төгсөж нягтлан бодогч мэргэжлээр тус тус төгссөн. Миний бие 1987 оноос 1990 онд Төв аймгийн Батсүмбэр сумын Сангийн аж ахуйд нягтлан бодогч, 1990 оноос 1993 онд “Үдлэгийн гэгээ” ХК-ийн нягтлан бодогч, 1993 оноос 2006 онд Төв аймгийн Статистикийн  хэлтэст мэргэжилтэн, нягтлан бодогч, 2018 оны 1 дүгээр сарын 16-ны өдрөөс одоог хүртэл Төв аймаг дахь Төрийн аудитын газарт аудитороор одоог хүртэл ажиллаж байна. Төсвийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5-д “хариуцлагатай байх”, 6 дугаар зүйлийн 6.4.1-д “төсвийг үр ашигтай хэмнэлттэй байхаар төлөвлөж зарцуулах”,  6.4.2 “төрийн чиг үүрэгт хамаарахгүй хөтөлбөр арга хэмжээг санхүүжүүлэхгүй байх” гэсэн заалтуудыг Төв аймгийн Мөнгөнморьт сумын засаг даргын тамгын газрын эрх бүхий албан тушаалтнууд нь зөрчиж Мөнгөнморьт сумын нутагт гандангийн суурь тавих ажлыг 24.000.000 /хорин дөрвөн сая/ төгрөгөөр хийж гүйцэтгэсэн байсан тул миний бие  уг асуудалд санхүүгийн аудитын шалгалт хийж 2020 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн ТӨА-2020/179/СТА-ТШ3-33/33 дугаартай “Зөрчил арилгуулах тухай  албан шаардлагыг Төв аймгийн Мөнгөнморьт сумын Засаг даргын тамгын газарт хүргүүлсэн Төв аймгийн Мөнгөнморьт сумын нутагт гандангийн суурь тавих ажилд төсвөөс 24,000,000 төгрөг гаргах шийдвэрийн 2-р гарын үсгийг нягтлан бодогч Г.Н, 1-р гарын үсгийг Ч.Г гаргасан байгаа...”  гэх мэдүүлэг /1-р хх-ийн 46-48 тал/
  • Гэрч Ц.Хишигжаргал 2020 оны 03 дугаар сарын 22-ний өдрийн “Би 1987 оноос 1989 онд Санхүү эдийн засгийн техникумыг төгсөж нягтлан бодогч мэргэжлээр төгсөж тусгай дунд, 1999 оноос 2003 онд Санхүү эдийн засгийн дээд сургуулийг бизнес судлаач, эдийн засагч мэргэжлээр, 2005 оноос 2008 онд Удирдлагын академийг удирдахуйн ухааны магистр мэргэжил тус тус эзэмшсэн. Би Төв аймгийн Мөнгөнморьт засаг дарга С.Н, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга С.Э, тус сумын Засаг даргын тамгын газрын нягтлан бодогч Г.Н гэх хүмүүсийг ажил хэргийн шугамаар танина. Түүнээс биш төрөл садан, найз нөхөд болон хувийн ямар нэгэн ашиг сонирхлын зөрчил байхгүй. Жил бүрийн 3 дугаар сард Төв аймаг дахь Төрийн аудитын газраас төсвийн шууд захирагч болон төсвийн төвлөрүүлэн захирагч захирагч нарын санхүүгийн тайланд аудит хийж дүгнэлт гаргадаг юм. Тухайн санхүүгийн аудитын шалгалтаар Төв аймгийн Мөнгөнморьт сумын Засаг даргын тамгын газрын шилжих үлдэгдлээс 24,000,000 /хорин дөрвөн сая/  төгрөгийг төрийн бус байгууллага болох гандан хийдийн суурь тавих ажилд зарцуулсан зөрчил илэрсэн. Төсвийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5-д “хариуцлагатай байх”, 6 дугаар зүйлийн 6.4.1-д “төсвийг үр ашигтай хэмнэлттэй байхаар төлөвлөж зарцуулах”,  6.4.2 “төрийн чиг үүрэгт хамаарахгүй хөтөлбөр арга хэмжээг санхүүжүүлэхгүй байх” гэсэн заалтуудыг зөрчсөн байсан. Тэгээд төрийн аудитын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.2-д заасны дагуу тухайн зөрчил арилгуулах, цаашид барагдуулах, төсвийг хохиролгүй болгох талаар албан шаардлага хүргүүлж ажилласан. Уг албан шаардлагыг тухайн байгууллагад аудитын шалгалт хийсэн аудитор Д.Бямбасүрэн бичиж хүргүүлсэн ба Төв аймгийн Мөнгөнморьт сумын засаг даргын тамгын газрын дарга Ч.Г, нягтлан бодогч Г.Н нарт хариуцуулж өгсөн. Мөн манай газрын ахлах аудитор Л.Жаргалсайхан Төв аймгийн Мөнгөнморьт сумын Засаг даргын тамгын газрын орон нутгийг хөгжүүлэх сангийн хөрөнгөнд аудитын шалгалт хийхэд сумын Өвс тэжээлийн агуулах барих ажлыг худалдан авах ажиллагааг зохих журмын дагуу хийлгүйгээр С.Отгонбаяр ахлагчтай “Хамтын хүч” иргэний бүлэгтэй шууд гэрээ байгуулж, санхүүжилт  олгосон боловч гэрээнд заасан хугацаанд тус ажлыг гүйцэтгээгүй, гүйцэтгэсэн ажлаа данс бүртгэлд тусгалгүй, мөн хүлээлцсэн акт байхгүй зөрчил илэрсэн учир мөн албан шаардлага хүргүүлсэн. Аудитын шалгалтын явцад аудитор нар нь Төрийн аудитын тухай хууль, Аудитын олон улсын стандарт, холбогдох журмын дагуу зөрчлийг хариуцагч нарт танилцуулж зөрчлийн бүртгэл хөтөлж хариуцагч нараар гарын үсэг зуруулж авдаг юм. Тухайн үед хариуцагч нь тухайн зөрчлийг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд манай газраас дахин хэлэлцэж хариуцаж байгаа байгууллагаас албан ёсны тайлбар авч дахин зөрчил танилцуулагдана. Харин Мөнгөнморьт сумын Засаг даргын тамгын газрын дарга Ганчимэг, нягтлан бодогч Г.Н нар нь албан шаардлагыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байгаа нь тус албан шаардлагыг байгууллагад хүргүүлэх үндэслэл болно. Сум, орон нутагт бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтад ямар саналыг авах талаар хэлэлцээд суманд тухайн жилдээ ямар хөрөнгө оруулалт хийх талаар сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар шийдвэрлэдэг. Гэхдээ тухайн шийдвэр нь хууль зөрчсөн байж болохгүй, хууль зүйн үндэслэлтэй шийдвэр гаргах ёстой. Уг Төв аймгийн Мөнгөнморьт сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2019.12.19-ний өдрийн 03 дугаартай “Сумын 2019 оны төсвийн тодотгол батлах тухай” тогтоолын 4 дүгээр хавсралтын 2.2.1-д “Гандангийн суурь тавих ажил”-д 24,000,000 хорин дөрвөн сая/  төгрөг төсөвлөгдсөн нь Монгол улсын Төсвийн тухай хуулийг зөрчсөн эрх зүйн акт байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 50,51 тал/,
  • Гэрч Л.Жаргалсайхан 2020 оны 03 дүгээр сарын 23-ний өдрийн “Би 1987 оноо с 1991 онд Хөдөө аж ахуйн их сургуулийг нягтлан бодогч, эдийн засагч мэргэжлээр, 1998 оноос 2001 онд Монгол улсын их сургуулийг эрх зүйч мэргэжлээр, 2010 оноос 2011 онд Удирдлагын академийг төрийн удирдлагын магистр мэргэжил тус тус эзэмшсэн. Би С.Н, С.Э, Г.Н, Ч.Г гэх хүмүүсийг ажил хэргийн шугамаар танина. Түүнээс биш төрөл садан, найз нөхөд болон хувийн ямар нэгэн ашиг сонирхлын зөрчил байхгүй. Төв аймгийн Мөнгөнморьт сумын Засаг даргын тамгын газрын 2019 оны санхүүгийн тайланд аудит хийхэд өвс тэжээлийн агуулах барих хашаажуулах гэх ажлыг Отгонбаяр ахлагчтай “Хамтын хүч” нэртэй иргэдийн бүлгээр 10,500,000 төгрөгөөр хийж гүйцэтгүүлэхээр гэрээ байгуулж 10,500,000 төгрөгийг олгосон байдаг. Гэвч агуулах хашаажуулах ажил хийгдээгүй байсан тул уг ажлыг бүрэн хийж гүйцэтгүүлэх, комиссын актаар хүлээн авч ашиглалтад оруулах, данс бүртгэлд тусгуулах албан шаардлага бичигдсэн. Уг зөрчил Төсвийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5-д “хариуцлагатай байх”, 6 дугаар зүйлийн 6.4.1-д “төсвийг үр ашигтай хэмнэлттэй байхаар төлөвлөж зарцуулах”,  6.4.2 “төрийн чиг үүрэгт хамаарахгүй хөтөлбөр арга хэмжээг санхүүжүүлэхгүй байх” гэсэн заалтуудыг тус тус” зөрчсөн мэдүүлэг /1-р хх-ийн 52-54 тал/, Төв аймгийн Мөнгөнморьт сумын Засаг даргын тамгын газрын дарга Ч.Г, нягтлан бодогч Г.Нт нар нь албан шаардлагыг хүлээн зөвшөөрсөн байгаа. Албан шаардлагын хэрэгжилтийг шаардахад хэрэгжилт 2020 онд хангагдаагүй, харин 2021 онд хийж гүйцэтгэх талаар хариу Мөнгөнморьт сумын Засаг даргын тамгын газраас ирүүлсэн...” гэх мэдүүлэг /1-р хавтасны 53,54 тал /
  • гэрч Т.Юмаагийн 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн “Би 1986 оноос 1988 онд Анагаах ухааны сувилагчийн сургуулийг төгсөж тусгай дунд боловсрол эзэмшсэн. Би С.Н, С.Э, Г.Н, Ч.Г гэх хүмүүсийг ажил хэргийн шугамаар танина. Түүнээс биш төрөл садан, найз нөхөд болон хувийн харилцаа байхгүй. Би Арилжааны Хаан банкинд 5742033887 дугаарын данс эзэмшдэг ба уг дансийг эзэмшээд 30 орчим жил болж байна. Төв аймгийн Мөнгөнморьт сумын Засаг даргын тамгын газрын нягтлан бодогч Г.Нт надаас 2019 оны хавар 2,000,000 /хоёр сая/ төгрөг зээлээд буцаагаад тус мөнгийг хүүтэй нь өгсөн юм. Тэрээр нөхрийнхөө тэтгэмж орох үед мөнгийг өгнө гэсээр байгаад надаас зээлж байсан.Би хүмүүст 2019 онд мөнгө зээлж байсан ба тэр бүр хүмүүст зээл өгөөд байдаггүй.Сарын 5-10 хувийн хүүтэй хүмүүст мөнгө зээлдэг ба манай хүү н.Мөнгөнбулаг Солонгос улсад ажилладаг. Тэр хүү минь 500,000 төгрөгөөр  2-3 удаа надад мөнгө шилжүүлсэн, мөн би цалингийн зээл авч хүмүүст мөнгө зээлдүүлсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 54-57 тал/,
  • Т.Бадамхандын 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн “Би 1985 оноос 1989 онд Улаанбаатар хотын Багшийн техникумыг төгсөж тусгай дунд боловсрол эзэмшсэн.Миний 1989 оноос Төв аймгийн Мөнгөнморьт сумын 9-н жилийн дунд сургуульд бага ангийн багшаар одоог хүртэл ажиллаж байна. Би С.Н, Г.Н, Ч.Г гэх хүмүүсийг ажил хэргийн шугамаар танина. Түүнээс биш төрөл садан, найз нөхөд болон хувийн харилцаа байхгүй. Харин С.Э  бол миний нөхөр байгаа юм. Би Арилжааны Хаан банкинд 5742009854  дугаарын данс эзэмшдэг ба эзэмшээд нэлээд олон жил болж байна. Төв аймгийн Мөнгөнморьт сумын нутагт миний бие 2001 онд бөөний худалдааг анх нээж үйл ажиллагаа явуулж эхэлсэн ба одоогийн байдлаар манайх уг суманд “Хориуд хоёр” нэртэй 8-н нэрийн хүнсний дэлгүүрийг ажиллуулж байгаа юм. Уг хүнсний дэлгүүрийн эзэмшигч манай нөхөр С.Э байдаг. Иргэн Р.Оюунгэрэл нь Улаанбаатар хотын бөөний Оргил худалдааны төвийн эрхлэгч ба тэр хүнээс архи, чихэр, боов авдаг. Харин Жавзандулам бол Нарантуул захын худалдагч ба  тэр хүнээс бараа, материал авсан байх. Харин М.Тэмүүлэн бол миний ач хүү ба ач хүүгийн нэр дээр хадгаламж  2 жилийн өмнө хадгаламж нээж байсан санагдаад байна. Би Хаан банкинд 5742009854 дугаарын нэг л данс эзэмшдэг, тийм болохоор уг дансаар маш их гүйлгээ хийдэг...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 58-60 тал/,
  • Гэрч: Ц.Батдоржийн 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн “Би 2000 оноос 2004 онд Монгол улсын их сургуулийн Монгол хэл соёлын сургуулийг хэл судлаач мэргэжлээр төгсөж дээд боловсрол эзэмшсэн. 2005 оноос 2007 онд Шинэ Иргэншил дээд сургуулийг иргэншил судлалын магистр  2009 оноос 2014 онд БНХАУ-ын Өвөр монголын их сургуулийг хэл шинжлэлийн ухааны доктор мэргэжлээр тус тус төгссөн. Би 2005 оноос 2009 он, 2014 оноос 2020 онд Шинжлэх ухааны академийн Хэл зохиолын хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, эрдэмтэн нарийн бичгийн даргаар тус тус ажиллаж байгаад 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс одоог хүртэл Төв аймгийн Мөнгөнморьт сумын Засаг даргаар ажиллаж байна Би С.Н, С.Э, Г.Н, Ч.Г гэх хүмүүсийг нэг нутаг усны хүмүүс гэдэг утгаар таньдаг ба С.Э нь манай ээж Лхамын эгч Гантөмөрийн хүүхэд нь байгаа юм.Э гэх хүнтэй үеэл ба нөгөө 3 хүнтэй төрөл садангийн харилцаа холбоо байхгүй Төв аймгийн Мөнгөнморьт сумын нутагт гандангийн суурь тавигдсан, хогийн цэгийн камер ирсэн ба харин хэзээ авчирсан талаар би мэдэхгүй байна. Харин өвс тэжээлийн агуулахын хашаа баригдаагүй байгаа...”  гэх мэдүүлэг  /1-р хавтасны 62 тал /
  • Гэрч С.Отгонбаярын 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн  “Би урьд өмнө өгсөн мэдүүлэг дээрээ энэ талаар хэлсэн байгаа. Миний данс руу 10,500,000 төгрөг орж ирэхэд сумын хурлын даргаЭ, сумын Засаг дарга Н нар нь утсаар яриад энэ данс руу мөнгө шилжүүл гээд данс өгдөг байсан ба тэгэхээр нь тэр хоёрын өгсөн данс руу мөнгийг шилжүүлдэг байсан. ЯгЭ, Н нар нь аль аль данс руу шилжүүл гэдэг байсан талаар сайн санахгүй байна, ямар ч л гэсэнЭ сүүлийн 6 сая төгрөгийг өөрийн эхнэрийн данс руу  шилжүүл гэсэн. Эхнэр нь Бадамханд байгаа юм. Миний хувьд дээрх мөнгөнөөс хэн нэгэн хүнд данснаасаа бэлнээр авч өгсөн зүйл огт байхгүй ба миний дансанд орж ирсэн бүх мөнгийг нь би буцаагаад шилжүүлсэн. Миний хувьд дээрх мөнгөнөөс хэн нэгэн хүнд данснаасаа бэлнээр авч өгсөн зүйл огт байхгүй ба миний дансанд орж ирсэн бүх мөнгийг би буцаагаад шилжүүлсэн. Би Эрдэнэбаатар, Болортуяа, Байгалмаа, Энхтайван гэх хүмүүсийг танихгүй. ХаринЭ, Н нар дээрх хүмүүсийг таних учиртай.Э, Н нараас өөр хэн нэгэн хүн миний дансанд мөнгө орсон талаар мэдээгүй байх. Дансанд мөнгө орсны дараа тэр хоёр л над руу яриад байсан...” мэдүүлэг /1-р хх-ийн 63-64 тал/,
  • Гэрч Л.Лувсандагвын 2021 оны 03 дүгээр сарын 25-ны өдрийн “Би 2001 оноос 2005 онд Хөдөө аж ахуйн их сургуулийг Эдийн засаг бизнесийн сургуулийг нягтлан бодогч мэргэжлээр төгссөн. Миний бие 2005 оны 6 дугаар сараас 2007 оны 12 дугаар сар хүртэлх хугацаанд Төв аймгийн Мөнгөнморьт сумын ерөнхий боловсролын сургуульд тооцооны нягтлан бодогч, 2007 оны 12 дугаар сараас 2013 оны 05 дугаар сар хүртэлх хугацаанд сумын Хаан банкны эрхлэгч, 2013 оны 11  дүгээр сараас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Хорих 417 дугаар нээлттэй хорих ангид эдийн засагч, ахлах нягтлан бодогчоор одоог хүртэл ажиллаж байна. 2020 оны хавар байсан санагдаж байна. /яг хэдэн сарын хэдний өдөр байсан талаар санахгүй байна/ манай ангийн даргаар ажиллаж байсан хурандаа Ч.Энхбаатар намайг өрөөндөө дуудан бэлнээр 10,000,000 /арван сая/ төгрөг өгөөд тухайн мөнгөөр цемент татан аваад блок хийж, Төв аймгийн Мөнгөнморьт сумын малын өвс тэжээлийн хашаа хийнэ гэсэн юм. Тэгээд 2020 оны 5 дугаар сард хурандааЭ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар руу шилжсэн ба шинэ дарга болох хошууч О.Нямбаатар ирээд гэрээгүйгээр тухайн ажлыг хийхгүй, харин блокийг нь хийж өгч  болно гэсэн учир тухайн мөнгийг нь сумын Засаг даргын тамгын газарт буцаан өгсөн.Манай хорих анги бусдаас бэлнээр мөнгө авч бусдын эд хөрөнгийг барих эрх байхгүй, тийм хуулийн зохицуулалт ч байхгүй. Тухайн үед мөнгөөр нь бид нар цемент татаад блок хийсэн ба тэгээд тухайн үед бэлэн мөнгө байхгүй байсан учир тэр блокоор машины граш, нохойны үүр хийгээд ашиглаагүй үлдсэн хэсэг нь байгаа. Бид нар тухайн мөнгийг нь алба хаагчдын самрын орлогоор гарга өгсөн. Нягтлан бодогч хүн бэлнээр мөнгө аваад хадгалж болохгүй, би тэр үед ангийн дарга, хурандааЭт хэлж байсан.Тухайн блокоор хийсэн машины граш, нохойн үүр зэргийг байгууллагад орлогоор аваагүй байгаа... ” гэх  мэдүүлэг /1-р хх-ийн 66-68 тал/,
  •  Гэрч О.Нямбаатарын 2021 оны 03 дүгээр сарын 26-ны өдрийн “Би ШШГЕГ-ын харьяа 417 дугаар нээлттэй хорих ангийн даргаар 2020 оны 05 дугаар сард ангийн даргаар томилогдон одоог хүртэл ажиллаж байна. Манай хорих ангийн өмнөх даргаар ажиллаж байсанЭтай Мөнгөнморьт сумын засаг дарга нь сумын “өвсний фонд”-ын блокон хашааг байгуулахаар тохирч манай хорих ангийн ахлах нягтлан бодогч Л.Лувсандагвад санхүүд 10 сая төгрөгийг өгсөн байсан. Тухайн мөнгөнөөс 2 сая төгрөгөөр нь блок хийх цементийг татан авсан байснаар блок цохих ажлыг эхлүүлсэн.Миний хувьд ангийн даргаар томилогдсоны дараа Мөнгөнморьт сумын засаг даргаар ажиллаж байсан Нтэй уулзаж сумын” өвсний фонд”–ын хашааг манай хорих ангиас барьж өгөх боломжгүй талаар хэлж харин өгсөн мөнгөн дүнд нь блок нийлүүлж болох талаар хэлсэн. Тэгээд Мөнгөнморьт сумын ЗДТГ-аас манай хорих ангийн ахлах нягтлан бодогчид өгсөн байсан 10 сая төгрөгөө буцааж авсан.Миний хувьд хорих ангийн даргаар томилогдон ирснээс хойш Мөнгөнморьт сумын Засаг даргын хорих ангийн ахлах нягтлан бодогч Лувсандагвад өгсөн байсан 10 сая төгрөгийг ангийн үйл ажиллагаанд захиран зарцуулсан асуудал байхгүй. Буцаагаад Мөнгөнморьт сум руу нь өгүүлсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 69-70 тал/,
  • Гэрч О.Уянгын 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн “Би 2012 оноос 2019 онд Соёл урлагийн их сургуулийг дуурийн дуулаач мэргэжлээр төгссөн ба Төв аймгийн Монгол туургатан театрт 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс 2019 оны 12 дугаар 31-ний өдөр дуучин, 2020 оны 12 дугаар сарын 04-ны өдрөөс одоог хүртэл тус сумын ЗДТГ-ын нярав аар ажиллаж байна. Намайг тухайн албан тушаалд томилогдохоос өмнө  3 ширхэг камер ирсэн байсан учир хэзээ, хэн гэдэг хүлээлгэн өгсөн талаар мэдэхгүй байна. Намайг ажилд орсон өдөр тооллогын комисс ажиллаж эхэлсэн ба тэгэхэд тус 3 ширхэг камер байсан. Тухайн 3 ширхэг камерыг ажиллуулаагүй шинээрээ байгаа. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй.”гэх мэдүүлэг /1-р хх-ийн 81-82 тал/,
  • гэрч Ч.Очирбатын 2021 оны 03 дугаар сарын 27-ний өдрийн  “Би 2010 оноос 2014 онд Дотоодын цэргийн 805 дугаар ангид харуулийн ахлагч, 2014 оноос 2015 онд Олон нийтийн аюулгүй байдлыг хангах хамгаалалтыг 3 дугаар газарт харуулын цагдаа, 2015 оны 11 дүгээр сард өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөж 2019 он хүртэл Төв аймгийн Баяндэлгэр суманд оршин сууж байсан. Тэгээд 2019 оны 9 дүгээр сард манай эхнэр н.Алтанцэцэг Төв аймгийн Мөнгөнморьт сумын сургуульд багшаар ирсэн. Тухайн үед би 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 2020 оны 4 дүгээр сард аймгийн Цагдаагийн газарт сургалт-нд явж 2020 оны 6 дугаар сарын 9-ний өдрөөс одоог хүртэл Төв аймгийн Мөнгөнморьт  сумын хэсгийн цагдаагаар ажиллаж байна.Би тухайн үед эхний 15 хоног дагалдан хийж байгаад санхүүгийн талаар мэдлэггүй болохоор аливаа нэг зүйлийг хийхдээ нягтлан бодогч, санхүүгийн албаны даргаас асууж тодруулдаг байсан.Тухайн 3 ширхэг камерыг болон өвс тэжээлийн агуулахын блокон хашааг орлогод авах асуудлыг хуучин Засаг дарга С.Н ав гэсний дагуу орлогод авсан. Би сумын Засаг дарга С.Нийн орлогод ав гэсний дагуу л дээрх эд зүйлсийг орлогод авсан. Би тэр үед ажилдаа туршлагажих амжаагүй байсан учир дээрх эд зүйлсийг сумын Засаг даргын хэлсний дагуу орлогод авсан байна... ” гэх  мэдүүлэг /1-р хх-ийн 83-84 тал/,
  • Гэрч Г.Батчимэгийн 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн “Би Төв аймгийн Мөнгөнморьт сумын Засаг даргын тамгын газрын нийгмийн бодлогын мэргэжилтнээр 2016 оны 5 дугаар сарын 9-ний өдрөөс хойш одоог хүртэл ажиллаж байна. Би С.Н, С.Э, Г.Н, Ч.Г гэх хүмүүсийг хамт ажиллаж байсан болон ажиллаж байгаа гэдэг утгаар ажил хэргийн шугамаар танина. Би энэ суманд томилогдож ирсэн учир надад энд таних нэг ч хамаатан байхгүй. Би олон тэмдэглэл хөтөлдөг болохоор тухайн зүйлийн талаар санахгүй байна. Хурлын тэмдэглэл нь өөрөө нотлох баримт болдог учир тухайн тэмдэглэлд гандангийн суурь тавих асуудал бичигдээгүй бол тухайн асуудал хурлаар яригдаагүй гэсэн үг. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй.  ” мэдүүлэг /1-р хх-ийн 85-86 тал/,
  • Х.Эрдэнэбаатарын депозит дансны хуулга /1-р хх-ийн 177-179 тал/,
  • Б.Байгалмаагийн депозит дансны хуулга /1-р хх-ийн 180-186 тал/,
  • Ж.Энхтайваны депозит дансны хуулга /1-р хх-ийн 187-190 тал/,
  • Т.Бадамхандын депозит дансны хуулга /1-р хх-ийн 191-200 тал/,
  • ХӨХ ДӨРВӨЛЖИН ХХК депозит дансны хуулга /1-р хх-ийн 201 тал/,
  • Н.Жавзандуламын депозит дансны хуулга /1-р хх-ийн 204-205 тал/,
  • М.Тэмүүлэнгийн депозит дансны хуулга /1-р хх-ийн 206- тал/,
  • Н.Баяржаргалын депозит дансны хуулга /1-р хх-ийн 207-209 тал/,
  • Н.Баасанжаргалын депозит дансны хуулга /1-р хх-ийн 210-212 тал/,
  • Р.Оюунгэрэлийн депозит дансны хуулга /1-р хх-ийн 215-218 тал/,
  • Г.Нын депозит дансны хуулга /1-р хх-ийн 219-222 тал/,
  • Т.Юмаагийн депозит дансны хуулга /1-р хх-ийн 223-224 тал/,
  • Ж.Жаргалсайханы депозит дансны хуулга /1-р хх-ийн 227-228 тал/,
  • Г.Наранцацаралын депозит дансны хуулга /1-р хх-ийн 229-230 тал/,
  • Мөнгөнморьт сумын Засаг даргын тамгын газрын 2019.01.01-ны өдрөөс 2019.12.31-ны өдрийн хооронд хийсэн дансны хуулга /1-р хх-ийн 232-оос 2-р хх-ийн 8 тал/,
  • ЗДТГ-ын 2019 оны санхүүгийн тайланд хийсэн аудитын дүгнэлт /2-р хх-ийн 9-21 тал /
  • Төв аймгийн Мөнгөнморьт сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоол “Сумын 2019 оны төсвийн тодотгол батлах тухай” /хх-ийн 2-р хавтасны 26-28 тал/ ,
  • Төсвийн ерөнхийлөн захирагч нарын хэрэгжүүлэх хөтөлбөр, хөтөлбөрийн хүрэх үр дүнгийн талаарх тоо болон хэмжээний үзүүлэлт /хх-ийн 2-р хавтасны 29-30 тал/,
  • Орон нутгийн хөгжлийн сангаар 2019 оны төсвийн жилд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээний төлөвлөгөө /2-р хх-ийн 31 тал/ ,
  • Байгаль хамгаалах нөхөн сэргээх арга хэмжээний зардлаар 2019 оны төсвийн жилд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө /2-р хх-ийн 32 тал/ ,
  • Албан тушаалын тодорхойлолтын маягт /2-р хх-ийн 36-41 тал/ ,
  • Төрийн албан хаагчийн анкет “С.Н” /2-р хх-ийн 42-45 тал/
  • Албан тушаалтан С.Нийн 2017 оны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлэг / 2-р хх-ийн 48-50 тал/ ,
  • Албан тушаалтны С.Нийн 2018 оны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлэг / 2-р хх-ийн 51-53 тал/ ,
  • Албан тушаалтан С.Нийн 2019 оны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлэг / 2-р хх-ийн 54-56 тал/ ,
  • Албан тушаалтан С.Эын  2016 оны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлэг / 2-р хх-ийн 59-61 тал / ,
  • Албан тушаалтан С.Эын  2017 оны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлэг /2-р хх-ийн 62-64 тал/ ,
  • Албан тушаалтан С.Эын  2018 оны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлэг /2-р хх-ийн 65-67 тал/ ,
  • Албан тушаалтан С.Эын  2019 оны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлэг / 2-р хх-ийн 68-70 тал/ ,
  • Төв аймгийн Мөнгөнморьт сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоол “Сумын 2019 оны төсвийн тодотгол батлах тухай” /2-р хх-ийн 105-107 тал/
  • Төсвийн ерөнхийлөн захирагч нарын хэрэгжүүлэх хөтөлбөр, хөтөлбөрийн хүрэх үр дүнгийн талаарх тоо болон хэмжээний үзүүлэлт / 2-р хх-ийн 108-109 тал/
  • Орон нутгийн хөгжлийн сангаар 2019 оны төсвийн жилд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээний төлөвлөгөө /2-р хх-ийн 110 тал/
  • Байгаль хамгаалах нөхөн сэргээх арга хэмжээний зардлаар 2019 оны төсвийн жилд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө /2-р хх-ийн 111 тал/
  • Орон нутгийн шилжих үлдэгдлийн хөрөнгө оруулалт, төсөл арга хэмжээний төлөвлөгөө /2-р хх-ийн 112 тал/
  • Сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын 7 дахь удаагийн сонгуулийн арван долоодугаар хуралдааны хурлын тэмдэглэл / 2-р хх-ийн 113-133 тал/
  • Сумын ЗДТГ-ын санхүү албаны нягтлан бодогчийн ажлын байрны тодорхойлолт /2–р хх-ийн 141-144/
  • Төв аймгийн мөнгөн морьт сумын засаг даргын захирамж “Ажилд томилох тухай” /2-р хх-ийн 145 тал/
  • Бэлэн мөнгө хүлээлцсэн акт / 2-р хх-ийн 147 тал/
  • Н.Баярсайханы орлогын мэдүүлэг /2-р хх-ийн 148 тал/
  • Мөнгөн морьт сумын 2019 оны худалдан авах ажиллагааны төлөвлөгөө /2-р хх-ийн 153-157 тал/
  • Монгол улс, Төв аймгийн мөнгөн морьт сумын засаг даргын захирамж “Үнэлгээний хороо байгуулах тухай” / 2-р хх-ийн 160 тал/
  • ҮХ-ны дарга Э.Болормаагийн үнэлгээний хорооны гишүүнээр ажиллахыг зөвшөөрсөн мэдүүлэг / 2-р хх-ийн 161 тал/
  • ҮХНБ дарга Х.Бат-Эрдэнэ-ийн үнэлгээний хорооны гишүүнээр ажиллахыг зөвшөөрсөн мэдүүлэг / 2-р хх-ийн 163 тал/
  • ХХ гишүүн Ц.Азжаргалын үнэлгээний хорооны гишүүнээр ажиллахыг зөвшөөрсөн мэдүүлэг / 2-р хх-ийн 165 тал/
  • ҮХ-ны гишүүн Г.Нарангэрэлийн  үнэлгээний хорооны гишүүнээр ажиллахыг зөвшөөрсөн мэдүүлэг /хх-ийн 2-р хавтасны 169 тал/
  • Мөнгөнморьт суманд Гандан барих Төв аймгийн Мөнгөнморьт сумын Засаг даргын Тамгын газрын /201901054 дугаартай тендерийг үнэлэх хуралдааны тэмдэглэл /3-р хх-ийн 20 тал/
  • Акт, албан шаардлагын бүртгэл, хяналтын хуудас албан шаардлага тогтоох үеийн бүртгэл, хяналт /3-р хх-ийн 25-26 тал /
  • Албан тушаалын тодорхойлолт / 3-р хх-ийн 29-36 тал /
  • Иргэний нэхэмжлэгч Н.Оюун-Эрдэнээс авсан “Намайг эрүүгийн 2034004320139 дугаар хэрэгт иргэний нэхэмжлэгчээр аймгийн Засаг дарга томилсон ба уг хэрэгт иргэний нэхэмжлэгчээр оролцохоос татгалзах зүйл байхгүй.Төв аймгийн Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс нь Төв аймгийн төсөв санхүүгийн чиглэлээр бүхий л ажиллагааг явуулдаг хэлтэс байгаа юм. Би Төв аймгийн Мөнгөнморьт сумын Засаг даргаар ажиллаж байсан С.Н, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар ажиллаж байсан С.Э , тус сумын Засаг даргын тамгын газрын дарга Ч.Г, нягтлан бодогч Г.Н гэх хүмүүсийг танихгүй. Харин Засаг дарга С.Нтэй нь ажлын шугамаар 1-2 удаа уулзаж байсан байх. Мөрдөн шалгах ажиллагааны явцад 41,5 сая төгрөгийн хохирол улсад учруулсан тохиолдолд дээрх гэм буруутай этгээдүүдээс тухайн хохирлыг гаргуулан авсан тохиолдолд надад ямар нэгэн байдлаар гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй.Би хавтаст хэргийн материалтай танилцаж шүүх хуралд суух болно...” гэх тэмдэглэл /3-р хх-ийн 123-125 тал /
  • Иргэний нэхэмжлэгч Н.Оюун-Эрдэнээс дахин мэдүүлэг авсан “Би Мөнгөнморьт сумын Засаг даргаар ажиллаж байсан С.Н, тус сумын ЗДТГ-ын нягтлан бодогч Наранцацрал гэх хүмүүсийг сумын иргэд гэдэг утгаар танина. Өөр ямар нэгэн садан төрлийн харилцаа холбоо байхгүй. Би “Хөх дөрвөлжин” ХХК-ний дэд захирлаар ажилладаг. Тухайн үед сумын Засаг дарга С.Н нь төрийн сангийн гүйлгээ хаагдах гээд байна танай компанитай гэрээ байгуулаад дараа нь өөр компаниас камер авах юм гэж надад ойлгуулсан. Би тэр үед ажил хийх гэж байгаа хүнд ямар үгүй гэж хэлэлтэй биш тэгье гэж хэлж зөвшөөрөөд тухайн гэрээг хийж гүйцэтгэсэн ба манай компанийн данс руу 7,0 сая төгрөг шилжүүлэхэд манай компани татварын 10 хувиа аваад үлдэгдэл 6,3 сая төгрөгийг Н, Наранцацрал нарын хэлсэн данс руу шилжүүлсэн юм. Тухайн үед төрийн ажил хийж байгаа хүмүүст татгалзсан хариу өгөөд яах вэ гээд зөвшөөрсөн. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй...” гэх тэмдэглэл /3-р хх-ийн 127 тал /

-“Хан-Үнэлэмж” ХХК-ийн үнэлгээний тайлан /3-р хавтасны 133-137 тал /

  • “Хан-Үнэлэмж” ХХК-ийн үнэлгээний тайлан /3-р хавтасны 144-149 тал /
  • Эд хөрөнгө битүүмжлэх тухай 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 08 дугаартай прокурорын тогтоол “3-р хх-ийн 160 тал/,
  • Эд хөрөнгө битүүмжлэх тухай 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 07 дугаартай прокурорын тогтоол /3-р хх-ийн 166 тал/ болон шүүгдэгч С.Э, Г.Н, Ч.Г, С.Н нарын шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

Гэм буруугийн болон хууль зүйн дүгнэлт

Шүүгдэгч С.Н нь нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон, төсвийн захирагч төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан, шүүгдэгч С.Э, Г.Н, Ч.Г нар нь нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийг хууль бус шинжийг ухамсарлаж, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал бий болгож үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч С.Э, С.Н нарын үйлдэл нь нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг, шүүгдэгч С.Н, Г.Н, Ч.Г нарын үйлдэл нь төрийн өмч, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч С.Э, Г.Н, Ч.Г, С.Н нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг 1.1-т заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.

Шүүгдэгч С.Э, Г.Н, Ч.Г, С.Н нар нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.

Шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгч нар нь хэргийн нөхцөл байдал гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч С.Эыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон” шүүгдэгч С.Нийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1, 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт тус тус заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж,  бусдад давуу байдал бий болгож, төсөв захирагч төрийн өмч, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулж” хохирол учруулсан, шүүгдэгч Г.Н, Ч.Г нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт тус тус заасан “ төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулж” хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч С.Э, Г.Н, Ч.Г, С.Н нар нь  анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөнг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Энэ гэмт хэрэг гарахад шүүгдэгч С.Э, Г.Н, Ч.Г, С.Н нар нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгож, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах гэсэн шунахайн сэдэлт, гэм буруугийн шууд санаа зорилго нөлөөлсөн гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч С.Э, Г.Н, Ч.Г, С.Н нарт үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй.

            Улсын яллагч Мөнхтулга: “Шүүгдэгч С.Н Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж 5.500 нэгж буюу 5.500.000 төгрөгөөр торгох, Эрүүгийн хуулийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж 5.400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгож, нийт 10.900.000 төгрөгөөр торгож нийтийн алба томилогдох эрхийг 6 жилийн хугацаагаар хасах, шүүгдэгч Г.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж 5.500 нэгж буюу 5.500.000 төгрөгөөр торгох, шүүгдэгч Ч.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж 5.500 нэгж буюу 5.500.000 төгрөгөөр торгох, шүүгдэгч С.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж 5.500 нэгж буюу 5.500.000 төгрөгөөр торгох саналыг тус тус гаргаж байна. Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт болон баримт  бичиггүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж байна” гэх ялын дүгнэлтийг,

            Шүүгдэгч нарын өмгөөлөгч Ш.Амарбаяраас: “С.Нийг Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1, мөн хуулийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар 10.800.000 төгрөгөөр торгож 4 жилийн хугацаагаар нийтийн албанд томилогдох эрхийг хасаж өгнө үү. Яагаад гэхээр энэ хүний хувьд хохирлоо төлсөн, нутаг орон нутагтаа 8 жилийн хугацаанд Засаг даргын ажил эрхэлж байсан бөгөөд сум орон нутгийн хөгжлийн төлөө явж байсан. Мөн шүүгдэгч Г.Н, Ч.Г, С.Э нарыг нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж 5.400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох  ял оногдуулж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргасан байна.

  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзсан үзэж,

  шүүгдэгч С.Н  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жил 6 сарын хугацаагаар хасаж, 5.400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ялаар, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт зааснаар  нийтийн албанд томилогдох эрхийг 2 жил 6 сарын хугацаагаар хасаж, 5.400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ялаар,

  -шүүгдэгч С.Э Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5.400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ялаар,

  -шүүгдэгч Г.Н Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5.400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ялаар,

  -шүүгдэгч Ч.Г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5.400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ялаар,

            Шүүгдэгч С.Нт оногдуулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жил 6 сарын хугацаагаар хасаж, 5.400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  нийтийн албанд томилогдох эрхийг 2 жил 6 сарын хугацаагаар хасаж, 5.400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ял дээр нэмж нэгтгэн нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 10.800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.800.000 төгрөгийн торгох ялаар тогтоох нь зүйтэй байна.

Хохирол, хор уршиг, бусад асуудлын талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж хуульчилсан байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд шүүгдэгч С.Э, Г.Н, Ч.Г, С.Н нар нь хохирол төлбөрөө төлсөн, иргэний нэхэмжлэгч Н.Оюун-Эрдэнэ нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хохирол төлөгдсөн гэх тул шүүгдэгч нараас гаргуулах хохирол төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.

              Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Г.Н, С.Э, Ч.Г, С.Н нарт анхааруулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч С.Нт оногдуулсан оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг, шүүгдэгч Г.Н, С.Э, Ч.Г нарт оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн тус тус тоолох нь зүйтэй байна.

Эрүүгийн 2034000000052 дугаартай хэрэгт гэмт хэрэг эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч С.Эын эзэмшлийн Ү2208001703, шүүгдэгч Г.Нын эзэмшлийн Г1417000310, шүүгдэгч С.Нийн эзэмшлийн Г141700240 дугаартай эд хөрөнгийг битүүмжлэх тухай 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 07, 08, 09 дугаартай прокурорын тогтоолыг тус тус хүчингүй болгож, шүүгдэгч С.Э, Г.Н, Ч.Г, С.Н цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.

            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч С.Н Нийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг, төрийн өмч, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар ашигласан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд,

-шүүгдэгч Г.Ныг төрийн өмч, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

-шүүгдэгч Ч.Гийг төрийн өмч, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

-шүүгдэгч С.Э эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

  1. С.Эыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 5.400 /таван мянга дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 /таван саян дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар,

-шүүгдэгч Г.Ныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 5.400 /таван мянга дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 /таван саян дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар,

-шүүгдэгч Ч.Гийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 5.400 /таван мянга дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 /таван саян дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар,

-шүүгдэгч Шимээшиг овогт Сэлэнгийн Нийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хасаж, 5.400 /таван мянга дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 /таван саян дөрвөн зуун мянга/ төгрөгөөр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т тус тус зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хасаж, 5.400 /таван мянга дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 /таван саян дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 3, 6.8 дугаар зүйлийн 2.1-т зааснаар шүүгдэгч С.Нт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хасаж, 5.400 /таван мянга дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 /таван саян дөрвөн зуун мянга/ төгрөгөөр ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хасаж, 5.400 /таван мянга дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 /таван саян дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн нийтийн албанд томилогдох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, 10.800 /арван мянга найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.800.000 /арван сая найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Г.Н, С.Э, Ч.Г, С.Н нарт анхааруулсугай.

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч С.Нт оногдуулсан оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг, шүүгдэгч Г.Н, С.Э, Ч.Г нарт оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн тоолсугай.

  1. Хэрэгт шүүгдэгч С.Эын эзэмшлийн Ү2208001703, шүүгдэгч Г.Нын эзэмшлийн Г1417000310, шүүгдэгч С.Нийн эзэмшлийн Г141700240 дугаартай эд хөрөнгийг битүүмжлэх тухай 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 07, 08, 09 дугаартай прокурорын тогтоолыг тус тус хүчингүй болгож, шүүгдэгч С.Н, Г.Н, С.Э, Ч.Г нар нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримтаар хураагдан ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

  1. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Н, Г.Н, С.Э, Ч.Г нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

  1. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
  2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

  1. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

                        ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                               Ю.ЭНХМАА