Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 102/ШШ2017/01939

 

 

 

 

2017 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 102/ШШ2017/01939

                       Улаанбаатар хот

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг би,  

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 3 дугаар хороолол, 15 дугаар  хороонд байрлах, “Буянт өргөө” СӨХ-ны нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 15 дугаар хороо, 3 дугаар хороолол, 24 дүгээр байр, 86 тоот хаягт оршин суух Рэнцэндоржийн Эрдэнээд холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Дундын өмчлөлийн зүйлийн засвар үйлчилгээний төлбөрт 285.750 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,

                                    

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Хариуцагч нь 2016 оны 6-12 дугаар сар, 2017 оны 1-4 дүгээр саруудын байрны дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар үйлчилгээний хөлс 285.750 төгрөгийг төлөлгүй Монгол улсын Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 149 дүгээр зүйлийн 149.2 дахь заалтыг зөрчиж манай байгууллагыг 10 сар хохироож байна. Иймд хариуцагчаас дээрх төлбөрийг гаргуулж өгнө үү гэжээ.

Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдөр 70.000 төгрөг, 2017 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 70.000 төгрөг, 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдөр 70.000 төгрөг, 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдөр 75.750 төгрөгийг тус тус  төлж, нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн барагдуулахаар харилцан тохирч, эвлэрч байна гэжээ.

 

                                           ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Буянт өргөө” СӨХ нь хариуцагч Р.Эрдэнээд холбогдуулан дундын өмчлөлийн зүйлийн засвар үйлчилгээний төлбөрт 285.750 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдөр 70.000 төгрөг, 2017 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 70.000 төгрөг, 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдөр 70.000 төгрөг, 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдөр 75.750 төгрөгийг тус тус төлж, нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн барагдуулахаар нэхэмжлэгчтэй харилцан тохиролцож эвлэрсэн байна.

Зохигчдын энэхүү эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчдын эвлэрлийг баталгаажуулж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

            Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9.222 төгрөг 50 мөнгөний 50 хувийг улсын төсвөөс, 50 хувийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

 

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

                                            

  ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. “Буянт өргөө” СӨХ-ны нэхэмжлэлтэй Р.Эрдэнээд холбогдох дундын өмчлөлийн зүйлийн засвар үйлчилгээний төлбөрт 285.750 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдөр 70.000 төгрөг, 2017 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 70.000 төгрөг, 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдөр 70.000 төгрөг, 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдөр 75.750 төгрөгийг тус тус төлж, нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн барагдуулахаар эвлэрснийг баталгаажуулж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9.222 төгрөг 50 мөнгөний 50 хувь болох 4.611 төгрөг 25 мөнгийг Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас буцаан гаргуулж, 50 хувь болох 4.611 төгрөг 25 мөнгийг хариуцагчаас тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

           3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                            Ч.МӨНХЦЭЦЭГ