| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвцэрэнгийн Доржбал |
| Хэргийн индекс | 170/2022/0004/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/04 |
| Огноо | 2021-12-28 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Төрболд |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн
2021 оны 12 сарын 28 өдөр
Дугаар 2022/ШЦТ/04
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Доржбал даргалж Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Алтанзул Улсын яллагч Б.******* Шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.*******д холбогдох 2123001570191 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1983 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Завхан аймгийн ******* суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, ******* боловсролтой, мэргэжилтэй, Завхан аймгийн ,, ажилтай, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, Завхан аймаг ******* сум Жинст баг тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, овогт *******ын *******, регистрийн дугаар *******.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Б.******* нь 2021 оны 11 дүгээр сарын 06-наас 07-нд шилжих шөнө Завхан аймгийн ******* сум Жинст багийн тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Я.*******тай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж улмаар түүний нуруу, толгой, бугалга, шуу, хөл тус газруудад өмдний тэлээгээр ороолгож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хамаарч байна. Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох: Шүүгдэгч овогт *******ын ******* нь 2021 оны 11 дүгээр сарын 06-наас 07-нд шилжих шөнө Завхан аймгийн ******* сум Жинст багийн тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Я.*******тай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж улмаар түүний нуруу, толгой, бугалга, шуу, хөл тус газруудад өмдний тэлээгээр ороолгож түүний биед толгойн оройн зүүн хэсэгт хуйханд хавдар, зүүн мөр далны хэсэгт, баруун далны хэсэгт, зүүн мөрний үений хэсэгт, баруун бугалганы гадна дунд хэсэгт, баруун мөрний хэсэгт, зүүн шууны гадна хэсэгт, багана нурууны баруун талд 10-11-р хавирганы түвшинд, зүүн өгзөгний ******* хэсэгт, зүүн ташаан ******* хэсэгт, зүүн гуяны гадна доод хэсэгт, зүүн гуяны дотор хэсэгт, зүүн өгзөгний хэсэгт, зүүн шилбэний гадна дунд хэсэгт, баруун гуяны гадна дунд ******* хэсэгт, баруун шилбэний гадна дунд хэсэгт цус хуралт гэмтлүүд учруулсан хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал: - Хохирогч Я.*******гийн мөрдөн байцаалтад өгсөн: “... 2021 оны 11 дүгээр сарын 06-ны орой 20 цагийн үед найз нь нөхрийн хамт Баянхонгор аймгаас 2 хоногийн хугацаатай ирсэн гэхээр нь найзтайгаа уулзахаар нөхөр Б.*******ы хамт гэрээсээ гараад найзуудтайгаа Усан цогцолборын доод талд байрлах караокед очсон. Караокенаас гараад нөхөр бид хоёр шууд гэр рүүгээ явсан. Гэр рүүгээ явж байхдаа би нөхөртөө “Тэгэхгүй яасан юм, ингэхгүй яасан юм” гэх зүйл яриад явж байсан. Манай нөхөр 5-6 сар гэртээ байхгүй Улаанбаатар хотод байж байгаад гэртээ ирсэн. Энэ хугацаанд чи гэр орондоо ирж болдоггүй юм уу, дүү нар чинь гэр рүүгээ яв гэхгүй байна уу гэх зүйл яриад маргаан болсон. Гэртээ ороод унтах гэж байтал нөхөр өмднийхөө тэлээг сугалж аваад “Чи миний эцэг, дүү нарыг ярихдаа дургүйцсэн хөмхийгөө зуусан байдалтай ярихгүй шүү” гээд миний ууц, нуруу, толгой /намайг цохихоор нь доошоо хараад нүүрээ хамгаалаад хэвтсэн байсан/ олон удаа цохисон. Би тухайн үед цагдаад дуудлага өгье гэж бодсон боловч миний гар утсыг булааж авсан. Би хүүхдүүд рүүгээ “Цагдаа руу эсвэл хэн нэгнийг дууд” гэж орилсон. Тухайн үед нөхөр хаалгаа түгжээд хэн ч гарахгүй, ийш тийшээ ярихгүй шүү гэсэн байдалтай байсан.
Маргаан үргэлжлээд би уйлаад байж байхад манай 14 настай охин манай том эгчийн охин руу чат бичсэн юм шиг байна лээ гаднаас эгчийн охин нь ирэхээр энд ийм асуудал болсон гээд 2 хүүхдийг аваарай, ээждээ ийм асуудал болсныг хэлээрэй гэж хэлээд явуулсан. ...Нөхөр *******аас нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 12-16-р хуудас/, - Гэрч Я.гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2021 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 00 цаг өнгөрч байхад манай том хүүхэд руу *******ы том хүүхэд нь аав, ээж хоёр муудалцаад байна хүрээд ир гэж байна гэж хэлсэн. Тэгээд манай том хүүхэд *******ы гэр рүү яваад өгсөн. Би энэ цагаас 30-40 минутын дараа гийн утас руу залгахад манай дүү ******* утсаа авсан тэгээд намайг зодоод байна гэж хэлсэн. Би 01 цагийн үед *******ы гэрт очиход манай дүү намайг зодсон гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 24-р хуудас/, - Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 11- ний өдрийн 000000406 дугаартай “...Иргэн Я.*******гийн биед гэмтэл учирсан байна. Иргэн Я.*******гийн биед толгойн оройн зүүн хэсэгт хуйханд хавдар, зүүн мөр далны хэсэгт, баруун далны хэсэгт, зүүн мөрний үений хэсэгт, баруун бугалганы гадна дунд хэсэгт, баруун мөрний хэсэгт, зүүн шууны гадна хэсэгт, багана нурууны баруун талд 10-11-р хавирганы түвшинд, зүүн өгзөгний ******* хэсэгт, зүүн ташаан ******* хэсэгт, зүүн гуяны гадна доод хэсэгт, зүүн гуяны дотор хэсэгт, зүүн өгзөгний хэсэгт, зүүн шилбэний гадна дунд хэсэгт, баруун гуяны гадна дунд ******* хэсэгт, баруун шилбэний гадна дунд хэсэгт цус хуралт гэмтлүүд учирсан байна. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн 12-15 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэж болно. Дээрх гэмтлүүд нь тогтоолд заасан 2021 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь цаашид хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.
Иргэн Я.*******гийн биед учирсан гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 29-30-р хуудас/, - Шүүгдэгч Б.*******ы мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Манай эхнэр намайг найзуудтайгаа хүндэтгэлгүй харьцсан гээд намайг янз бүрээр харааж доромжлоод байхаар нь хэрүүл маргаан болоод сүүлдээ маргаан нь улам хурцдаад байхаар нь би өмднийхөө тэлээгээр 3-4 удаа ороолгосон. Тэгтэл эхнэр Цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Эхнэрийн нуруу, гуя хэсэгт ороолгосон. Шинжээчийн дүгнэлттэй танилцлаа санал хүсэлт байхгүй. Хийсэн хэргээ сайн дураараа хүлээн зөвшөөрч байна. Мөн прокурорын сонсгосон эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хх-ийн 49- 51-р хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хохирогчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна. Хохирогч шүүх хуралдаанд оролцох талаар бичгээр хүсэлт гаргаагүй учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч, яллагдагчаас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, хохирогчийн мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна. Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна. Шүүгдэгч Б.******* нь хохирогчийг өмдний тэлээгээр ороолгосон үйлдэлдээ шууд санаатай хандаж, хохирогчийн биед хөнгөн зэргийн гэмтэл зориуд учруулжээ.
Шүүгдэгч Б.******* нь хохирогч Я.*******гийн Эрүүгийн хуулиар хамгаалагдсан, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу “хүний эрүүл мэндийн халдашгүй эрх”-ийг зөрчиж түүнийг зодсон үйлдлийн улмаас эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн обьектив шинжийг, шүүгдэгч өөрийн үйлдлийн нийгмийн аюулыг ухамсарлаж өөрийн үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирч болохыг мэдсээр байж хүсч зориуд хохирол учруулсан нь уг гэмт хэргийн субьектив шинжийг тус тус хангаж байна. Иймд Б.*******ыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна. Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн мэдлэг дутмаг, эхнэр, нөхрийн хоорондоо зүй зохистой харьцах, бие биеэ ойлгож хүндэтгэлтэй хандах зан харилцааны түвшин дутагдсан, нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчсөн зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байна. Хохирогч Я.******* нь шүүгдэгчээс хохирол нэхэмжлээгүй болох нь түүний мөрдөн байцаалтад өгсөн “...гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй” гэсэн мэдүүлгээр нотлогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх: Шүүгдэгч Б.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.
Шүүгдэгч Б.******* гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй учир түүнд холбогдох хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн бөгөөд шүүгдэгчид прокурорын сонсгосон ял нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн зарчмыг зөрчөөгүй, шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянахад бүрэн хангагдсан байна. Түүнчлэн Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилготой нийцэж байгаа тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд буюу 600 нэгжээр буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй гэж үзээд
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч овогт *******ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарласугай.
5. Шүүгдэгч Б.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн хувийн баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч Б.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******.1, *******.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, ******* шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ДОРЖБАЛ