Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 30 өдөр

Дугаар 2022/ШЦТ/05

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Нандинцэцэг даргалж Нарийн бичгийн дарга П.Намхайдагва Улсын яллагч Н.******* Шүүгдэгч Л.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.*******т холох 2123000000205 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1986 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Завхан аймгийн ******* суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, ойн инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл-4, эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг, хот дүүрэг, ******* тоотод оршин суудаг, урьд Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 876 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан хэрэг хариуцах чадвартай, овогт *******гийн ******* /РД:*******/

Шүүгдэгч Л.******* нь 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр архсогтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Завхан аймгийн ******* сумын багийн нутаг гэх газарт С.*******тэй маргалдаж, улмаар цээжин тус газарт нь нэг удаа, баруун хөлийн өвдөгний хэсэгт 1 удаа тус тус хутгаар хатгаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холжээ. Тухайн хэрэг нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааса“хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт хамаарч байна. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хохирогчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна. Хохирогч шүүх хуралдаанд оролцох талаар бичгээр хүсэлт гаргаагүй учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 34.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ. 1.Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох: Шүүгдэгч овогт *******гийн ******* нь 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Завхан аймгийн ******* сумын багийн нутаг гэх газарт С.*******тэй “”С.*******тай нийлж зодох гэлээ” гэсэн шалтгаанаар маргалдаж улмаар цээжин тус газарт нь нэг удаа, баруун хөлийн өвдөгний хэсэгт 1 удаа хутгалсан хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.Тухайлбал: Л.******* цээжин тус газарт нь нэг удаа, баруун хөлийн өвдөгний хэсэгт 1 удаа хутгалсан талаар шууд тусган мэдүүлсэн хохирогч С.*******ийн “... ******* сумын багийн нутаг гэх газарт ... 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр ... *******, хүргэн ******* бид гурав *******ын машинтай ус авах гээд явсан. .... усанд явах замдаа 0.5 л хэмжээтэй Алтантүрүү гэх архи хувааж уусан. Архи ууж байхад *******, ******* хоёр нам ярьж байснаа хоорондоо маргалдаад байсан. Тухайн үед ******* машины жолооны хүрдэн дээр би урд суудал дээр түүний хажууд хойд суудал дээр ******* сууж байснаа маргалдаад машинаас буугаад бие биенийгээ заамдаж аваад машины араар ороод цохилцоод байх шиг байхаар нь би машинаас буугаад тэр хоёрын дундуур нь ороод салгах гэж байхад ******* *******ыг цох гэж байгаад шилэн хүзүүг нэг удаа цохоор нь зөрүүлээд нүүр лүү нь нэг удаа цохисон тэгтэл тэр хоёр салсан. Тэгтэл ******* та хоёр нийлээд намайг зодлоо гээд машин руугаа явчаар нь араас нь ******* очоод түлхтэл унасан.

Тэгээд машиныхаа хойд талд байсан хар өнгийн байхаа цүнх ухаж байснаа хутга гаргаж ирээд алнаа гээд над руу дайрахаар нь би түүнийг арай ч хутгалахгүй байх гэж бодтол миний баруун өвдөг орчимд нэг удаа хатгахаар нь би түүнийг түлхсэн тэгтэл дахиад миний цээж рүү буюу хавирга орчимд нэг удаа хутгалсан. ...” гэсэн мэдүүлгээр, Л.*******, С.******* нартай хамт байсан шүүгдэгч хохирогч *******ийн цээжин тус газарт нь нэг удаа, баруун хөлийн өвдөгний хэсэгт 1 удаа тус тус хутгаар хатгасан талаар мэдүүлсэн гэрч П.*******ын “... 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр...******* нь архи ууж байхдаа намайг хүргэн пизда гээд олон удаа хэлээд мөн нам ярьж байснаа түүнээсээ болоод хоорондоо маргалдсан. Бид хоёр машинаас буугаад би Л.*******ын шилэн хүзүү рүү нэг удаа алгадсан тэгтэл Л.******* зөрүүлээд намайг алгадсан. Тэгтэл ******* ах машинаас бууж ирээд та хоёр сал гээд бид хоёрыг нэг нэг алгадаад салгасан.

Тэгтэл ******* чи намайг зодлоо гээд машин руугаа яваад хутга гаргаж ирээд *******ийн цээжний зүүн хэсэгт хэвлий орчимд нэг удаа хутгалсан... “ гэсэн мэдүүлгээр, С.******* нь эмнэлэгт бусдад хутгалуулж биедээ гэмтэл авсан байдалтай ирсэн тухай мэдүүлсэн гэрч Г.ийн “...2021 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр ...20 цаг8 минутад манай нөхөр ...эмнэлэг дээр ... ногоон дээлтэйгээ орж ирсэн. Дээлийг нь тайлаад үзэхэд өмсөж явсан пудволк нь урагдсан тэр чигтээ цус болсон ба пудволкийг нь тайлж үзэхэд гэдэс нь бас цус болоод хатсан байдалтай байсан. Тэгээд “*******, ******* хоёр маргалдаад байхаар нь дундуур нь ороод салгаж байгаад ******* намайг цохоор нь зөрүүлээд цохитол намайг хутгалчлаа” гэж хэлсэн. Цээжний зүүн талд... 8 оёдол тавиулсан. Баруун хөлийн өвдөг орчимдоо өнгөц зүсэгдсэн шархтай байсан... ” гэсэн мэдүүлгээр, шүүгдэгч Л.*******ын мөрдөн байцаалтын шатанд өөрийн үйлдлийг хүлээн зөвшөөрсөн мэдүүлгээр тус тус тогтоогдож байна. Л.*******, С.*******ийг хутгалсан үйлдлийн улмаас хохирогчийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 000000436 дугаартай “... Иргэн С.*******ийн биед гэмтэл учирсан байна. С.*******ийн биед хэвлийн зүүн талд өрцний харалдаа шарх, баруун өвдөгний үений урд хэсгийн шарх гэмтэл учирсан байна... Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна. Иртэй ирмэгтэй зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүснэ... С.*******ийн биед үүссэн гэмтлүүд нь 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр үүссэн байх боломжтой... Хэвлийн зүүн талд, өрцний харалдаа шарх, баруун өвдөгний үений урд хэсгийн шарх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлтээр нотлогдсон байна. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зох байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч, яллагдагчаас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, хохирогчийн мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна. Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач хололтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна. Шүүгдэгч Л.******* нь хохирогчийг хутгалсан үйлдэлдээ шууд санаатай хандаж, хохирогчийн биед хөнгөн зэргийн гэмтэл зориуд учруулжээ. Шүүгдэгч Л.******* нь хохирогч С.*******ийн Эрүүгийн хуулиар хамгаалагдсан, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу “хүний эрүүл мэндийн халдашгүй эрх”-ийг зөрчиж түүнийг хутгалсан үйлдлийн улмаас 1 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн обьектив шинжийг, шүүгдэгч өөрийн үйлдлийн нийгмийн аюулыг ухамсарлаж өөрийн үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирч болохыг мэдсээр байж хүсч зориуд хөнгөн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн субьектив шинжийг тус тус хангаж байна. Иймд Л.*******ыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна. Шүүгдэгч хохирогчид төлөх төлбөргүй болох нь хохирогч С.*******ийн ”... гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлтээр нотлогдож байна.

Иймд шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар Шүүгдэгч Л.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй. Шүүгдэгч Л.******* гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөнбусдад төлөх төлбөргүй учир түүнд холох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байна. Шүүгдэгчид холох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээшүүхэд шилжүүлсэн бөгөөд шүүгдэгчид прокурорын сонсгосон ял нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн зарчмыг зөрчөөгүй байна.

Түүнчлэн Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийхариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилготой нийцэж байгаа тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд буюу 1300 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1.300.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хутгыг цаашид ашиглах боломжгүй учир устгах нь зүйтэй байна. Шүүгдэгч нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй гэж үзээд

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.6, 1.8, 36.8 дугаар зүйлийн, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч овогт *******гийн *******ыг Эрүүгийн хуулий11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.*******ыг 1300 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1.300.000 /нэг сая гурван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.*******т оногдуулсан 1300 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1.300.000 /нэг сая гурван зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд хэсэгчлэн сар бүр тэнцүү хэмжээгээр төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.******* нь 1300 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1.300.000 /нэг сая гурван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй 15000 /арван таван мянга/ тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хор ялаар сол журамтай болохыг анхааруулсугай.

5. Л.*******т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 23 см урттай ажлын хэсэг нь 11 см урттай ажлын хэсэгт “Викс” гэсэн бичигтэй 1 ширхэг хутгыг устгасугай.

7. Шүүгдэгч нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч улсын яллагч түүний дээд шатны прокурор нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бич эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.НАНДИНЦЭЦЭГ