Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 1642

 

     1.Иргэний хуулийн  208 дугаар зүйлийн 208.1, 208.3, 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Харгант цамхаг групп ХХК-аас гэрээний үүрэг 500.000.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Туулд олгосугай.

 

            2.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.3, 476 дугаар зүйлийн 476.1, 476.2 дахь хэсэгт зааснаар 2015 оны 08 сарын 15-ны өдрийн 2014/06/01 тоот хөрөнгө оруулалтын гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай хариуцагч Харгант цамхаг групп ХХК-ний сөрөг нэхэмжлэлийн  шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Туулын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 500.000 төгрөг, хариуцагч Харгант цамхаг групп ХХК-ний улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1408000 төгрөгийг тус тус төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2.157.950 төгрөг гаргуулан улсын төсвийн орлогод оруулж, хариуцагч Харгант цамхаг групп ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 2.657.950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Туулд олгосугай.

 

            4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

            5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ш.ОЮУНТУУЛ