Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 66

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж

Нарийн бичгийн дарга: А.Мөнхтуяа

Улсын яллагч: С.Мөнхтулга

Хохирогч: Б.*******

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Н.Сундуй

Шүүгдэгч: Г.******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Г.*******д холбогдох 201616000131 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, 

Шүүгдэгч Г.*******  нь Өмнөговь аймгийн ******* сумын төвд иргэн Б.*******тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж бие эрх чөлөөнд нь халдаж Б.*******ын биед хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                                                                               

Тодорхойлох нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            Шүүгдэгч Г.******* шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэгтээ: 2014 оны 11 дүгээр сараас эхлээд над руу нууцалсан дугаараас мессеж ирдэг болсон. Тэгээд тэрнээс хойш жил гаран болж байхад бас л янз янзын утаснаас мессеж бичээд хэл амаар доромжлоод байдаг байсан. Тэгээд би сураглаад явахад энэ хүүхэн над руу мессеж  бичиж доромжилдог байсан байна лээ. Энэ зодоон болох шалтгаан нь энэ ******* гэж хүүхэн манай нөхөртэй 2013 оноос хойш 3-4 жил холбоотой байгаад 2015 оны 08 дугаар сард хүүхдийг нь гаргасан. Хүүхдийг нь гаргасан боловч мөн л намайг байнга хэл амаар доромжилоод би 2014 оны 11 дүгээр сард жирэмсэн болоод 2015 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 6 сартай хүүхдээ алдсан. Би энэ хүүхэнтэй хэд хэдэн удаа уулзаж учирлаж тайлбарлаж хэлж байсан. Анх удаа уулзахад энэ хүүхэн жирэмсэн байсан учраас гар хүрээд яах вэ гэж бодоод би ундааны саваар хоёр удаа цохиж байсан. Гэр бүлийн маргаанаас л болж би энэ хүүхнээр 2-3 жил доромжлуулж байна. Тэрнээс биш би зүгээр байсан хүнд гар хүрээгүй. ...Тухайн өдөр миний бухимдаж уурласан шалтгаан нь адилхан эмэгтэй хүн байж байж манайд ирчихээд намайг юм угаагаад сууж байсан чинь ******* хаана байна шинжилгээ өгнө гэчихээд алга болчихлоо. Муу санасан алтай хүүхэн, хажуу тийшээ нүхтэй хүүхэн гэж доромжилсон. Тэгээд би уурандаа маргааш нь эгчийгээ дагуулаад энэ хүүхэний гэрт очиж хүүхэдтэй нь цуг аваад гэртээ авчирч *******д хандаж чи намайг тэгж доромжилж байх хэрэгтэй юм уу гэхэд би тэгж хэлээгүй гэсэн. Би тэр өдөр сүртэй тэгж цохиж нүдээгүй хэнгэрэг хагарахаар зүйл хийгээгүй. Толгой руу нь хоёр удаа алгадсан нь үнэн. Өшиглөсөн.  Би харин 2-3 жил энэ хүүхнээр доромжлуулсан. Би өнөөдөр энэ хүнд гар хүрсэн гэдгээрээ л буруудаж явж байна. Энэ хүүхнээс болж миний амьдрал байнгын хэрүүл маргаантай ямар ч утга учиргүй болсон. Тэгээд бид хоёр эвлэрэхээр болсон чинь ******* нь надад 400.000 төгрөг өгчих гэсэн. Тэгээд би тэгье гээд байж байсан чинь над руу утсаар залгаад надаа мөнгө их хэрэг болох юм шиг байна 1.000.000 төгрөг авна гэсэн. Тэгэхээр нь би ажил төрөл хийдэггүй хүн тэр мөнгийг чамд өгч байснаас би улсдаа төлье гэж хэлээд утсаа тасалсан. Энэ хүнээс л болж миний амьдрал хэцүү байдалд орж байна. Байнгын утсаар өөр хүний утаснаас найз нөхдөөсөө мессеж бичүүлж доромжилдог. Мөн манай хадмынд хүүхдээ цагаан сараар орхисон байсан. Бүр цагаандаа гарчихсан айл гэр үймүүлж явчихаад эмэгтэй хүн чинь айх ичих булчирхай байхгүй. Нөхөртэй нь явалдчихаад эхнэр, хүүхдийг нь ингэж доромжилсон. Өөрөө айл гэр үймүүлж хүүхэдтэй болчихоод хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нь бүтэхгүй болохоор *******ыг чадья гэсэн бодлоор эхнэр хүүхдийг нь доромжилж байгаад би их гомдсон. Одоо бид хоёр эвлэрсэн.

             Хохирогч Б.******* шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэгтээ: 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдөр энэ Хорлоо гэгч хүүхэн манайд нэлээн халамцуухан ирсэн. Тэгээд ******* хаана байна гэсэн тэгээд би гараад очсон. *******ы хүүхэд гээд байгаа шээсээ аваад гараад ир гэсэн. Би гэр орондоо хэрүүл хийхгүй би хүүхдээ аваад гараад очьё гээд хүүхдээ аваад гараад очиход машинд суу гээд машиндаа суулгаад гэртээ очсон. Тэгээд гэртээ очоод одоо чамайг янхантай чинь нүүрэлдүүлнэ л гэсэн. *******д чиний энэ янханыг чинь шээстэй нь цуг аваад ирлээ гэсэн. ...Тэгээд учиргүй толгой тархи руу зодож нүдээд би хүүхэд тэвэрч байсан болохоор өөрт нь гар хүрээгүй. Тэгээд би уйлаад гараад явж байтал араас машинтай суучих гээд ирсэн. ...Одоо надад гомдол санал байхгүй. Бид хоёр эвлэрсэн.

           Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.******* хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн мэдүүлэгтээ:”...2016 оны 05 дугаар сарын 23-ны өдөр гэртээ байж байтал 16 цагийн орчимд манай гэрт Хорлоо гэгч нь найз тай хамт ирээд “******* хаана байна. *******тай уулзана. Тэр *******ы шээс нь хаана байна, харъя аваачиж нүүрэлдүүлье” гээд намайг авч яваад хашаандаа аваачаад *******д хандаж “Янханыг чинь аваад ирлээ. Энэ чиний хүүхэд мөн юм уу. Биш юм уу муу янхан” гэх мэтчилэн дайрч хүүхдээ тэврээд зогсож байтал толгой хавь руу гараараа 2-3 удаа цохьсон, хөл рүү хэд хэдэн удаа өшиглөсөн. Тэр үед ******* нь юу ч хэлэхгүй. Машин тойроод яваад өгсөн. Тэгээд эхнэр нь намайг зодоод байхаар нь аргагүйн эрхэнд ирж эхнэрээ хорьсон ухаантай болсон. Тэгэхээр нь би уйлаад гараад явтал араас Хорлоо машинтай ирээд намайг суу гэхээр нь суутал тай хамт явж байсан. Тэгээд Зүүн сайхны 2-0 тоот хашаанд очоод ******* гэх залуу нэмэгдэж суугаад, Дөлгөөн дэлгүүрийн гадаа ирж зогсоход гийн нөхөр гэх залуу ирж суусан. Тэгээд Хорлоо дэлгүүр лүү ороод архи тамхи авч гарч ирээд "Чамайг тал руу гаргаж ална. Чам шиг муу хүүхдийг нь гаргадаг янхан байдаггүй юм” гээд тал руу гарсан. Тэгээд тэр хүмүүстэйгээ архи ууж байгаад босож ирээд дахиад зодсон. Тэр үед машины хаалгаа онгойлгож байгаад хэд хэд өшиглөсөн Тэгээд 4-р сургуулийн хажууд буулгаж орхиод явсан. Хорлоо гэгч миний толгой руу гараараа 3-4 удаа цохьсон. Хөлний тахим, гуя хэсэгт нэлээд хэд хэд өшиглөсөн. Чихний сонсгол муудсан. Үс гэзэг халзарсан. Баруун чихний хэнгэрэг хагарсан байна гэсэн. Үс гэзэг туг тугаараа унаад байна. Баруун гар бүхлээрээ хумсны шалбархай болж дүүрэн сорви болж үлдэж байна. Сэтгэл санааны гүн дарамтанд орж байна. Би *******ы хүүхэд гэдгийг тогтоолгохоор, мөн хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэх шүүхэд гаргасан юм. Тэр асуудлаас болоод Хорлоо гэгч нь намайг заналхийлж зодсон. 2015 оны 5-р сард 1 удаа, 2016 оны 03-р сарын эхээр 1 удаа зодож байсан. Утсаар бол байнга дарамталж, доромжилж, заналхийлдэг байсан. Хорлоо нь архи уусан байсан. Гэхдээ нэг их согтуу биш өөрийнхөө үйлдлийг хянах чадвартай, халамцуу л байсан. гэдэг эмэгтэй, түүний нөхөр, ******* гэх эрэгтэй хүмүүс байсан. Намайг хашаанд зодох үед , *******, *******ы найз *******, *******, Хорлоогийн аав *******, *******ын эхнэр зэрэг хүмүүс байсан. Би тал руу гарч ирээд жаахан зодуулж байгаад эргэж ирээд “За намайг уучлаарай. Ямар эрэгтэй хүн хүүхэн эргүүлэхдээ би эхнэртэй гэж зарлаад явахав дээ. Би эхнэртэй гэдгийг нь үнэхээр мэдээгүй юм” гэж хэлээд дэлгүүрт ороод 0.75 л-ийн “Ерөөл архи, том боргио пиво, нэг эссэ тамхи авч өгсөн ба бүгдээрээ хувааж уусан. Би гомдолтой байна. Эмчилгээний зардал болон замын зардал гэх мэтчилэн гарсан бүхий л зардлыг нэхэмжилнэ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 9-10-р хуудас/,

Гэрч И. хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн мэдүүлэгтээ:”...2016 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Хорлоо над руу утсаар залгаад “хоёулаа нэг айлд хамт очоод ирье” гээд нэг айлд очсон. Тэндээс нэг хүүхэд тэвэрсэн эмэгтэй гарч ирээд машинд суусан. Тэгээд тэндээсээ *******гийнд ирээд “*******д хандаж би энэ хүүхнийг чинь аваад ирлээ гээд ******* чи гараад ир гээд тэр хүүхнийг машинаас буулгаад ирсэн. Тэгээд ******* тэр хүүхнийг толгой хавьд нь нэг удаа цохьсон. Хөл рүү нь нэг өшиглөж байгаа харагдсан. Өөр сүртэй тэгж зодож нүдээгүй. Тэгээд тэндээсэ ******* ******* бид 3 машинтай яваад замдаа манай нөхөр Энхбаяр, ******* нарыг аваад ******* Дунд сайханд байдаг дэлгүүрээс  архи, тамхи, пиво аваад Төмөртийн овооны тэр хавьд тал дээр гарч уусан. Тэгээд ууж байх үед ******* ******* нар хэрэлдээд байсан.  Хашаанд байхад ******* нь *******ын толгой хавьд нь нэг удаа цохьсон, хөл, шилбэ хавьд 1-2 удаа өшиглөсөн. Өөр цохиж зодоогүй. Би хөл муутай учраас машинаас гараагүй. Бид нар ганц нэг пиво уусан байсан. *******, ******* нар эрүүл байсан. Энхбаяр нь нэлээн согтуу байсан. Тэнд юу болж байгааг мэдэх сөхөөгүй байсан. ******* нь энэ ******* гэдэг хүүхэн манай нөхөртэй явалдаад хүүхэдтэй болоод одоо мөнгө цаас нэхээд дарамталдаг гэж надад ярьж байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 11-12-р хуудас/,

Гэрч Л. хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн мэдүүлэгтээ:”...2016 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 17 цагийн орчимд гэрээсээ гарахад манай хашааны гадаа хар өнгийн машин зогсож байсан. ...Тэгээд намайг очиход Хорлоо гэх хүүхэн ирээд ******* ах суучих гээд намайг машинд суулгасан. Намайг машинд суухад зүс үзсэн ******* гэх хүүхэд тэвэрсэн хүүхэн сууж байсан. Тэгээд тэндээсээ хөдлөөд дэлгүүрийн гадаа очиж зогсож ороод Хорлоо дэлгүүрээс нэг 0.33 граммын архи авч гарч ирсэн. Тэр үед мөн ******* машинаас бууж өөр нэг дэлгүүрээс 0.75  граммын архи ундаатай аваад ирсэн. Дөлгөөн дэлгүүрийн гаднаас хөдлөхөд гийн нөхөр Энхбаяр нэмэгдэж машинд суусан. Дөлгөөн дэлгүүрийн гаднаас хөдлөөд аймгаас зүүн тийш Төмөртийн овооны тэнд тал дээр гарч бид нар архиа ууцгаасан. Тал явж байхад Хорлоо ******* хоёр явж байх замдаа бөгс бөөрний асуудлаар хэрэлдээд ******* нь Хорлоогийн нөхөртэй явалдаад хүүхдийг нь гаргачихсан бололтой. Бид нар машинд сууж байхдаа тэр хоёрыг хоорондоо зодолдох бий гэж харж байсан ба ямар нэгэн зодоон болоогүй. Сүүлд машин дотор явж байхад ажиглахад *******ын гар, хоёр гарын шуу хоёулаа хүрэн эрээн болчихсон байсан. Би нөхөртөө зодуулсан юм болов уу гэж бодсон. Хорлоо ******* хоёр хоёулаа эрүүл байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14-15-р хуудас/,

Гэрч С.******* хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн мэдүүлэгтээ:”... Б.******* гэгчтэй би 2014 онд танилцаад эр эмийн харьцаатай байсан юм аа. Тэгээд 2015 онд Б.******* жирэмсэн болсон талаараа надад хэлсэн. Тэгэхээр нь “Би гэр бүлтэй хүн. Наад хүүхдээ зохих журмын дагуу үр хөндүүл гэж 150.000 төгрөг өгсөн боловч Б.Аптансувд үр хөндүүлэлгүй хүүхдээ гаргасан. Тэгээд хүүхдээ гаргаснаас хойш манайх руу болон над руу янз бүрээр залгаж эхнэрийг хэл амаар доромжилдог, бас мессеж бичиж, мөнгө нэхдэг байсан. Тухайн үед нь би 30.000-50.000 хооронд төгрөг өгдөг байсан. Мөн Б.******* нь манай эхнэр лүү янз бүрээр доромжилж, хэл амаар доромжилсноос болж манай эхнэр 2016 оны 4-р сард байхаа дутуу төрсөн. Тэр байдлыг манай эхнэр бүгдийг мэдэж байгаа. Ер нь бол эмэгтэй хүнээс гарахааргүй үг хэллэгүүд байдаг байсаан. Тэр болгонд л эхнэр уурлаж гэр бүл байнгын хэрүүлтэй байх болсон. Би алдаа, буруу зүйл хийснээ ухамсарлаж Б.*******тай уулзахаа больсон боловч Б.******* байнга над руу утсаар залгаж мөнгө төгрөг нэхдэг байсан боловч цагдаад өргөдөл өгсөнөөс хойш залгахгүй амар байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17-р хуудас/,

Шүүгдэгч Г.******* нь хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн мэдүүлэгтээ:”...Сар өдрийг нь сайн санахгүй байна. 2016 оны 05-р сарын сүүлээр гэртээ байж байтал миний утас руу 88774104 гэсэн дугаар залгаад “******* байна уу? Танай муу нөхөр чинь худалч, шүүх шинжилгээний газар уулзана гэж хэлчихээд ирэхгүй. Шинжилгээ өгнө гэчихээд өгөхгүй хүнээр утсаа авахуулаад тоглоом шоглоом хийгээд байна” гэхээр нь “Наад асуудал чинь надад ямар хамаатай юм. Тэр *******тайгаа л ярь. Байнга наашаа залгаад биднийг хэрэлдүүлээд байх шаардлага байхгүй” гэж хэлтэл “Би чамайг мэднэ. Сунасан алтай муу хүүхэн. Хажуу тийшээ нүхтэй хүүхэн” Энэ тэр гэж доромжлоод байхаар нь өөдөөс нь баахан хэрэлдэж байгаад утсаа тасалсан. Тэгээд байж байгаад орой нь ******* буюу нөхрийгөө ирэхээр нь “Чи яагаад шүүх эмнэлэг дээр очоогүй юм. Тийшээ очихгүй яасан юм. Тэр нэг юм чинь намайг хэл амаар доромжлоод байна.” гэж хэлээд *******тай бас хэрүүл хийсэн. Тэгтэл манай нөхөр уурлаад гараад явсан. Тэгэхээр нь уур хүрээд ******* руу эргүүлж залгаад “Чи адилхан эмэгтэй хүн байж яахаараа нэгнийгээ тэгж хэлж байдаг юм” гэтэл “Танай нөхөр чинь л чамайг тэгж хэлдэг ш дээ” гэж хэлсэн. Тэгээд манай нөхөр шөнө 02 цаг болж байхад ирээд унтсан. Тэгээд маргааш нь босоод нөхөртөө “Чи л намайг *******ад элдэв муугаар хэлдэг юм байна ш дээ. Тэр хүүхэн чинь тэгж байна” гэхэд “Тэр муу хүүхэн худлаа хэлж байгаа юм” гэсэн. Тэгээд би гарч яваад танил эгч болох гэгч рүү очоод эгчийг аваад *******ын гэрт очиж *******ыг аваад гэртээ иртэл манай нөхөр хашаандаа юм хийгээд зогсож байсан. *******ын гэрт очих замдаа би ганцаараа 2 ш “Сэнгүр” пиво уусан. Тэгээд нөхрийгөө хашаандаа зогсож байхаар нь *******ыг буулгаж ирээд “*******тай нүүрэлд. Хэн намайг сунасан алтай” энэ тэр гэж доромжлоод байгаа юм гэтэл ******* “******* чи л тэгж хэлээ биздээ” гэтэл ******* “Би хэлээгүй. Чи битгий худлаа яриад бай. Би ерөөсөө чамд тийм зүйл яриагүй. Чи эндээс зайл. Битгий бид 2-ыг хэрүүл хийлгээд бай.” гэтэл Аптансувд *******ыг хэл амаар доромжлоод байхаар нь би хүрч очоод *******ын нүүр лүү 2 удаа алгадсан. Тэгтэл ******* хүүхдээ тэврээд гарахаар нь хойноос эгчийн хамт очоод машиндаа суулгаад хоорондоо яриад эв зүйгээ олоод байж байтал ******* “Хорлоо эгчээ дээшээ дэлгүүр лүү очоотхооч гээд дэлгүүрийн үүдэнд очоод “Та юу уух юм. Архи уух уу. Та тамхи татдаг юм уу” гэж асуухаар нь “Юу авахаа өөрөө л мэд гэж хэлтэл 1 архи, 1 пиво эссэ тамхи авсан. Тэгээд ******* “Та намайг л байнга хардаж сэрдээд байх юм. Танай нөхөр чинь энд бас нэг гэдэг хүүхэнтэй явалддаг юм ш дээ. Би танд зааж өгье гээд ЗС-ны 2-1 тоотод очсон. Тэгээд тэр хүүхэн нь байхгүй байсан. Тэгээд ******* гэх залуугийнд ортол тэр залуу нэлээд согтуу байсан. Тэр залуугаас хаачсан юм гэж ******* асуучихаад “Та босоод ир. Хамт явъя” гэж хэлээд тэр залууг аваад зүүн тийшээ явж байтал эгчийн нөхөр Энхбаяр Дөлгөөн дэлгүүрийн гадаа нэлээд согтуу байж байтал эгч “манай нөхрийг аваад явья гэж хэлээд суулгаад аваад явсан.Тэгээд төмөртэй овооны наана очоод замаас салаад машины гадаа гарч архи пивоо уусан.Ууж байх хугацаанд ******* архи аягалж байсан надад архи түлхүү аягалаад байхаар нь би уухаа больсон буюу бага зэрэг ууж байсан. Тэгээд бас л *******ы талаар яриа эхлээд бид 2 хэрэлдсэн. Хэрэлдэж байх үед эгч “Чи ийм багаасаа айл гэр үймүүлээд, тэгээд эхнэрийг нь элдэв хэл амаар доромжлоод чиний буруу ш дээ. Чи одоо ингэж байнга мсж бичихээ болиоч гэтэл Аптансувд өөдөөс нь тайлбар тавиад байсан. Бараг л миний зөв гэсэн маягын юм яриад байсан. Тэгээд бид 2 хэрэлдэж байтал гэнэт босж ирээд намайг үсдээд авсан. Тэгэхээр нь зөрүүлээд үсдэж аваад хацар луу нь 2 удаа алгадсан. Нүүр лүү нь 2 удаа алгадсан. Баруун хөлөөрөө гуя хавьд нь 1 удаа өшиглөсөн байх. Өөр цохиогүй ээ. Үснээс зулгаасан гараараа мөр хавьд 2-3 удаа цохьсон” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24-р, 26-р хуудас/,

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн №314 дугаартай шинжээч эмчийн дүгнэлтэнд: *******ын биед тархины доргилт, баруун чихний хэнгэрэгний цооролт, үс халцарсан, баруун бугалга, тохой, шуу, бугуйны зулгаралт, зүүн гуяны цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. /ххийн 19-р хуудас/,

          Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 27-р хуудас/,

          Эвлэрлийн гэрээ зэрэг болно.

          Шүүгдэгч Г.******* нь 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Өмнөговь аймгийн ******* сумын төвд иргэн Б.*******тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж бие эрх чөлөөнд нь халдаж Б.*******ын биед хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

          Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.*******ын:”...2016 оны 05 дугаар сарын 23-ны өдөр ...намайг авч яваад хашаандаа аваачаад *******д хандаж “ Янханыг чинь аваад ирлээ. Энэ чиний хүүхэд мөн юм уу. Биш юм уу муу янхан” гэх мэтчилэн дайрч хүүхдээ тэврээд зогсож байтал толгой хавь руу гараараа 2-3 удаа цохьсон, хөл рүү хэд хэдэн удаа өшиглөсөн. ....тал дээр намайг бас зодсон” гэсэн мэдүүлэг /хх-ийн 9-10-р хуудас/,

Гэрч И.гийн:”...2016 оны 05 дугаар сарын 23-ны өдөр ...******* тэр хүүхний толгой хавьд нь нэг удаа цохьсон. Хөл рүү нь нэг өшиглөж байгаа харагдсан. Өөр сүртэй тэгж зодож нүдээгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 11-12-р хуудас/,

Гэрч Л.ийн: ”...Бид нар машинд сууж байхдаа тэр хоёрыг хоорондоо зодолдох бий гэж харж байсан ба ямар нэгэн зодоон болоогүй. Сүүлд машин дотор явж байхад ажиглахад *******ын гар, хоёр гарын шуу хоёулаа хүрэн эрээн болчихсон байсан. Би нөхөртөө зодуулсан юм болов уу гэж бодсон” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14-15-р хуудас/,

          Шүүгдэгч Г.*******гийн:”...*******ыг гэрт очиж аваад гэртээ иртэл манай нөхөр хашаандаа юм хийгээд зогсож байсан. ...би хүрч очоод *******ыг нүүр лүү 2 удаа алгадсан. ...Тал дээр бид 2 хэрэлдэж байтал гэнэт босож ирээд намайг үсдээд авсан. Тэгэхээр нь зөрүүлээд үсдэж аваад хацар луу нь 2 удаа алгадсан. Нүүр лүү нь 2 удаа алгадсан. Баруун хөлөөрөө гуя хавьд нь 1 удаа өшиглөсөн байх. Өөр цохиогүй ээ. Үснээс нь зулгаасан гараараа мөр хавьд 2-3 удаа цохьсон” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24-р, 26-р хуудас/, Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн №314 дугаартай шинжээч эмчийн дүгнэлтэнд: *******ын биед тархины доргилт, баруун чихний хэнгэрэгний цооролт, үс халцарсан, баруун бугалга, тохой, шуу, бугуйны зулгаралт, зүүн гуяны цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй /хх-ийн 19-р хуудас/ гэснээр болон хэрэг бүртгэлт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч нь үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр тус тус тогтоогдож байх тул шүүгдэгч Г.*******г бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна. 

            Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судалсан нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан арга журмын дагуу авагдсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж хэргийг шийдвэрлэсэн болно. 

            Шүүгдэгч Г.*******гийн үйлдсэн бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх бөгөөд шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна. /хх-ийн 27-р хуудас/

          Хохирогч Б.*******ын шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн “Одоо надад нэхэмжлэх зүйл байхгүй. Гомдол санал байхгүй” гэсэн мэдүүлгээр шүүгдэгчийг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй бөгөөд хохирогч Б.******* нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн болох нь 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн иргэдийн хоорондын эвлэрлийн гэрээнд: Талуудын хүсэл зоригоор, харилцан тэгш эрх, сайн дурын үндсэн дээр хийгдсэн бөгөөд хөндлөнгийн хүчин зүйл, дарамт шахалт нөлөөлөөгүй болно” гэснээр нотлогдож байна.

           Иймд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн гэх үндэслэлээр Г.*******гийн үйлдсэн  гэмт хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Г.******* нь бусдад төлөх төлбөр хохиролгүй, биеийн байцаалттай холбоотой бичиг баримт шүүхэд ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй байна.  

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

  1. Шүүгдэгч овгийн *******ын *******г бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1, 248.1.2, 208 дугаар зүйлийн 208.1.3 дахь хэсэг, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******гийн үйлдэлд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
  3. Шүүгдэгч Г.******* нь бусдад төлөх төлбөр хохиролгүй, биеийн байцаалттай холбоотой бичиг баримт шүүхэд ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдсугай.
  4.  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1 дэх хэсэгт зааснаар Г.*******д урьд авсан гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай. 

            5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэх болохыг мэдэгдсүгэй.

            6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор ялтан, өмгөөлөгч, хохирогч нар  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Т.ДЭЛГЭРМАА