Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 1393

 

1. Монгол Улсын Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.7, 211 дүгээр зүйлийн 211.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Г.Баярхүүгээс зээлийн гэрээний үүрэг нийт 43.140.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Мөнхбаярт олгосугай.

 

2. Монгол Улсын иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт зааснаар 2015 оны 11 сарын 04-ны өдрийн Зээлийн гэрээ, барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргуулах тухай хариуцагч Г.Баярхүүгийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Монгол Улсын Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар энэ шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохииолдолд барьцаа хөрөнгийг худалдсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг даалгасугай.

 

4. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Г.Жавхлантөгст холбогдуулан гаргасан Н.Мөнхбаярын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57,1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Н.Мөнхбаярын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн урьдчилан төлсөн 373.650 төгрөг, хариуцагч Г.Баярхүүгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 363.100 төгрөгийг тус тус төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Н.Мөнхбаярын улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 70200 төгрөг/үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагад хамаарах/, хариуцагч Г.Баярхүүгийн улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 9850 төгрөг, 70200 төгрөгийг /үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргуулах шаардлагад хамаарах/ тус тус гаргуулан төсвийн орлогод оруулж, хариуцагч Г.Баярхүүгээс улсын тэмдэгтийн хураамж 373650 төгрөг, 70200 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Н.Мөнхбаярт олгосугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                              Ш.ОЮУНТУУЛ