Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 2022/ШЦТ/82

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,

-шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Самбуу,

-улсын яллагчаар Б.Мөнхтулга,

-шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Г.Сүхээ нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.Бид холбогдох эрүүгийн 2134002240042 дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1980 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хот, Налайх дүүрэгт төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, орон сууцны конторт слесарь ажилтай тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Б.Б

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Б.Б нь Төв аймгийн Баянхангай сумын Найрамдал 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт 2021 оны 08 дугаар сарын 08-ны өдөр “94-77 УБР” улсын дугаартай “Сонота-7” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Улаанбаатар хотоос Өвөрхангай аймгийн Арвайхээр сум руу явах чиглэлийн 112 дахь километр шонгийн ойролцоо “72-05 УБВ” улсын дугаартай “Тоёота спринтер” маркийн тээврийн хэрэгслийг гүйцэж түрүүлэх үйлдэл хийхдээ Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох 13.1 “Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино” гэсэн заалтыг зөрчсөний улмаас онхолдож улмаар “94-77 УБР” улсын дугаартай “Хьюндай Сонота-7” маркийн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан иргэн А.Адъяаболдын эрүүл мэндэд хөнгөн, Б.Хонгорзулын эрүүл мэндэд хүнд, Д.Дын амь нас хохирсон гэмт хэрэг үйлдэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Б.Б нь мэдүүлэхдээ: “Гэм буруу дээрээ маргахгүй тул дахин мэдүүлэг өгөхгүй” гэв.

Шүүгдэгч Б.Б нь хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогчийн мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогдсон тул түүний мэдүүлгийг яллах талын нотлох баримтад тооцсон.

 

Шүүгдэгч Б.Б нь Төв аймгийн Баянхангай сумын Найрамдал 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт 2021 оны 08 дугаар сарын 08-ны өдөр “94-77 УБР” улсын дугаартай “Сонота-7” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Улаанбаатар хотоос Өвөрхангай аймгийн Арвайхээр сум руу явах чиглэлийн 112 дахь километр шонгийн ойролцоо “72-05 УБВ” улсын дугаартай “Тоёота спринтер” маркийн тээврийн хэрэгслийг гүйцэж түрүүлэх үйлдэл хийхдээ Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох 13.1 “Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино” гэсэн заалтыг зөрчсөний улмаас онхолдож улмаар “94-77 УБР” улсын дугаартай Хьюндай Сонота-7” маркийн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан иргэн А.Адъяаболдын эрүүл мэндэд хөнгөн, Б.Хонгорзулын эрүүл мэндэд хүнд, Д.Дын амь нас хохироосон гэм буруутай болох нь:

 

  • Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3 тал/,
  • Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн ослын газар үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-11 тал/,
  • Камерт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 13-14 тал/,
  • Тээврийн хэрэгсэл, техник эд зүйлд үзлэг хийсэн талаарх тэмдэглэл /хх-ийн 21-23 тал/,
  • Шүүгдэгч Б.Бийн гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 25 тал/,
  • Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Ичинхорлоогийн гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 27-29 тал/,
  • Гэрч С.Ичинноровын мэдүүлэг /хх-ийн 31-32 тал/,
  • Гэрч Б.Мягмардоржийн мэдүүлэг /хх-ийн 33-34 тал/,
  • Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 7632 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 39-40 тал/,
  • Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 7624 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 42-43 тал/,
  • Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 7626 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 46-47 тал/,
  • Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 7630 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 49-50 тал/,
  • Цогцост үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 52-65 тал/,
  • Төв аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 102 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 66-69 тал/,
  • “Ашид Билгүүн” ХХК-ийн үнэлгээний тайлан /хх-йн 78-79 тал/,
  • Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Ичинхорлоогийн мэдүүлэг /хх-ийн 103 тал/,
  • Насанд хүрээгүй хохирогч Б.Адъяаболдын мэдүүлэг /хх-ийн 107 тал/,
  • Насанд хүрээгүй хохирогч Б.Хонгорзулын мэдүүлэг /хх-ийн 111 тал/,
  • Шүүгдэгч Б.Бийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 124-125 тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

            Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Б.Бийн өмгөөлөгч Г.Сүхээ нь 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 05 дугаартай хүсэлтээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтээ гаргажээ. /хх-ийн 134 тал/,

 

Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Мөнхтулга нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай яллагдагчийн хүсэлтийг хүлээн авч 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 21 дугаартай “хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлэх тухай” прокурорын тогтоол гаргаж, хуульд заасан хугацаанд мөрдөн байцаалт явуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хэргийн зүйчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний тухай прокурорын саналыг /хх-138-139 тал/ 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр яллагдагчид танилцуулж, яллагдагч Б.Б нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажсанаар, мөн өдөр яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Шүүгдэгч Б.Бид холбогдох хэргийг хүлээн авч танилцаад хэргийг хянан шийдвэрлэхэд боломжтой гэж шүүх үзэж, шүүх хуралдааныг зарлан явуулахад Эрүүгийн хэрэг шийдвэрлэх тусгай журам зөрчөөгүй, хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Прокурорын тогтоол үндэслэлтэй байна.

Шүүх хуралдаанд товыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Ичинхорлоо, насанд хүрээгүй хохирогч А.Адъяаболд, Б.Хонгорзул нарт мэдэгдсэн боловч “гомдолгүй санал, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд оролцохгүй” гэсэн байх тул хавтаст хэрэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Сүхээгийн хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4.5-д “ гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн эсэх” гэж заасанд нийцэж байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бийн хүсэлтийг хүлээн авч шүүхэд шилжүүлсэн нь үндэстэй байна.

 

Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч Б.Б нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг шүүгдэгч нь ойлгосон байх тул шүүгдэгч Б.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

прокурорын саналыг хүлээн авч, саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бийг шүүхээс тогтоосон Улаанбаатар хотоос бусад нутаг дэвсгэрт явахыг хориглох, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь зааснаар шүүгдэгч Б.Бид Улаанбаатар хотоос бусад нутаг дэвсгэрт зорчихдоо “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүргийг хүлээлгэж, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус заасны дагуу хорих ялаар солихыг анхааруулж, шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлийн ажиллагааг хэрэгжүүлэхийг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгч Б.Бийг тогтоосон тодорхой бүсээс гарахыг хориглохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.Б нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн. Хохирогч нар гомдол, саналгүй гэснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба хэрэгт хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Бусад асуудлаар:

Эрүүгийн 2134002240042 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, түүнээс тооцож гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт иргэний бичиг баримтаар хураагдан ирсэн амь хохирогч Д.Дийн нэр дээр бүртгэлтэй “Хьюндай соната-7” маркийн “94-77 УБР” улсын дугаартай “№02744675” дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг тогтоол хүчин төгөлдөр болмогц амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Ичинхорлоод олгож, шүүгдэгч Б.Бийн №112562 дугаартай жолооны үнэмлэхийг эрх бүхий байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Н.Өнө-Эрдэнэд даалгах нь зүйтэй байна.

 

            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Б.Бийг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас нэг хүний эрүүл мэндэд хөнгөн, нэг хүний эрүүл мэндэд хүнд, нэг хүний амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Шүүгдэгч Б.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бийг шүүхээс тогтоосон Улаанбаатар хотоос бусад нутаг дэвсгэрт явахыг, тодорхой газар очихыг, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчихгүй байхын сануулсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь зааснаар шүүгдэгч Б.Бид Улаанбаатар хотоос бусад нутаг дэвсгэрт зорчихдоо “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүргийг  хүлээлгэж, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус заасны дагуу шүүх шийдвэрлэхийг түүнд анхааруулсугай.

 

  1. Шүүгдэгч Б.Бийн зорчих эрхийг хязгаарлах ялын шүүхийн шийдвэрийн ажиллагааг хэрэгжүүлэхийг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

-Шүүгдэгч Б.Бийг тогтоосон тодорхой бүсээс гарахыг хориглосугай.

 

  1. Эрүүгийн 2134002240042 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, түүнээс тооцож гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт иргэний бичиг баримтаар хураагдан ирсэн амь хохирогч Д.Дийн нэр дээр бүртгэлтэй “Хьюндай соната-7” маркийн “94-77 УБР” улсын дугаартай “№02744675” дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг тогтоол хүчин төгөлдөр болмогц амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Ичинхорлоод олгож, шүүгдэгч Б.Бийн №112562 дугаартай жолооны үнэмлэхийг эрх бүхий байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Н.Өнө-Эрдэнэд даалгасугай.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Бийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг эдэлж дууссаны дараа үеэс хугацааг тоолсугай.

  1. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Баасандоржид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  1. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийг төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг шүүгчийн туслах Н.Өнө-Эрдэнэд даалгасугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар
    зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн
    өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

  1. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                Ю.ЭНХМАА