| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 102/2017/01915/И |
| Дугаар | 102/ШШ2017/01976 |
| Огноо | 2017-07-04 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 07 сарын 04 өдөр
Дугаар 102/ШШ2017/01976
| 2017 оны 07 сарын 04 өдөр | Дугаар 102/ШШ2017/01976 | Улаанбаатар хот |
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг би,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, 3 дугаар хороолол, 19-2 дугаар байр, 6 тоот хаягт байрлах, “Юниглоб капитал” ХХК /РД:5846307/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 01 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Замчид гудамж, давхарын 10 дугаар байр, 8 тоот хаягт оршин суух, Хайтал овогт Дашдоржийн Отгонболор /РД:ЧЗ85071514/,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 24 дүгээр хороо, Зээлийн 19 дүгээр гудамж, 24 тоот хаягт оршин суух, Халзангууд овогт долгоржавын Отгонцагаан /РД:РЭ83031201/ нарт холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 2.666.400 төгрөг гаргуулж тухай иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Манай компаниас 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдөр иргэн Д.Отигонболор, Д.Отгонцагаан нар 1.500.000 төгрөгийг сарын 6 хувийн хүүтэй, 2 сарын хугацаатайгаар зээлийн гэрээ байгуулан зээлж авсан. Зээлийн барьцаанд иргэн Д.Отгонболорын нэр дээр бүртгэлтэй 69-11 УБЧ улсын бүртгэлийн, GX1006143873 тоот, 1999 онд үйлдвэрлэгдсэн, 2009 онд Монгол улсад орж ирсэн, сувдан цагаан өнгөтэй тоёота креста маркын суудлын автомашиныг “Юниглоб капитал” ХХК-ийн нэр дээр шилжүүлсэн. Зээлийн гэрээний хугацаа 2016 оны 8 дугаар сарын 24-ний өдөр дууссан. Өнөөдрийг хүртэлх хугацаанд хариуцагч нар нь авсан зээл, зээлийн хүүнээс нэг ч төгрөг төлөөгүй. Иймд хариуцагч нараас 2.666.400 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч нь хариуцагч Д.Отгонцагаанаас татгалзаж, хариуцагч Д.Отгонболор нь нэхэмжлэлийн шаардлага болох 2.666.400 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2017 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 1.000.000 төгрөг, 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдөр үлдэх 1.666.400 төгрөгийг тус тус төлж, нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн барагдуулахаар нэхэмжлэгчтэй харилцан тохирч, эвлэрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Юниглоб капитал” ХХК нь хариуцагч Д.Отгонболор, Д.Отгонцагаан нараас зээлийн гэрээний үүрэгт 2.666.400 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь хариуцагч Д.Отгонцагаанаас татгалзаж, хариуцагч Д.Отгонболор нь нэхэмжлэлийн шаардлага болох 2.666.400 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2017 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 1.000.000 төгрөг, 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдөр үлдэх 1.666.400 төгрөгийг тус тус төлж, нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн барагдуулахаар нэхэмжлэгчтэй харилцан тохиролцож эвлэрсэн байна.
Зохигчдын энэхүү эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчдын эвлэрлийг баталгаажуулж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 57.613 төгрөгийн 50 хувийг улсын төсвөөс, 50 хувийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. “Юниглоб капитал” ХХК-ийн нэхэмжлэлтэй Д.Отгонболор, Д.Отгонцагаан нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 2.666.400 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нь хариуцагч Д.Отгонцагаанаас татгалзаж, хариуцагч Д.Отгонболор нь нэхэмжлэлийн шаардлага болох 2.666.400 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2017 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 1.000.000 төгрөг, 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдөр үлдэх 1.666.400 төгрөгийг тус тус төлж, нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн барагдуулахаар эвлэрснийг баталгаажуулж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 57.613 төгрөгийн 50 хувь болох 28.806 төгрөг 50 мөнгийг Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас буцаан гаргуулж, 50 хувь болох 28.806 төгрөг 50 мөнгийг хариуцагч Д.Отгонболороос тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ