| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 102/2017/02126/И |
| Дугаар | 102/ШШ2017/01979 |
| Огноо | 2017-07-04 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 07 сарын 04 өдөр
Дугаар 102/ШШ2017/01979
| 2017 оны 07 сарын 04 өдөр | Дугаар 102/ШШ2017/01979 | Улаанбаатар хот |
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг би,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, 12 дугаар байранд байрлах, “Шарга-12” СӨХ-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 10 дугаар хороо, 23 дугаар байр, 33 тоот хаягт оршин суух Боржигон овогт Жаргалсайханы Сүглэгмаа /РД:ЧА78062660/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Түрээсийн гэрээний үүрэгт 300.000 тухай иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Баянгол дүүрэг, 10 дугаар хороо, 23 дугаар байрны 33 тоот хаягт оршин суугч Ж.Сүглэгмаа нь 2017 оны 3,4 дүгээр саруудын түрээсийн төлбөрөө төлөөгүй тул 300.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, нэхэмжлэлийн үнийн дүн болох 64.715.557 төгрөгийг 2017 оны 4 дүгээр сарын 29-ний өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл сар бүр 7.190.617 төгрөгөөр, 2017 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 7.190.621 төгрөгөөр тус тус төлж, нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн барагдуулахаар харилцан тохирч, эвлэрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Есөн шижир инвест ББСБ” ХХК нь хариуцагч Р.Алтанцэцэгээс зээлийн гэрээний үүрэгт 64.715.557 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Р.Алтанцэцэг нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, нэхэмжлэлийн үнийн дүн болох 64.715.557 төгрөгийг 2017 оны 4 дүгээр сарын 29-ний өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл сар бүр 7.190.617 төгрөгөөр, 2017 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 7.190.621 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар нэхэмжлэгчтэй харилцан тохиролцож эвлэрсэн байна.
Зохигчдын энэхүү эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчдын эвлэрлийг баталгаажуулж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 481.528 төгрөгийн 50 хувийг улсын төсвөөс, 50 хувийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. “Есөн шижир инвест ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй Р.Алтанцэцэгт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 64.715.557 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, нэхэмжлэлийн үнийн дүн болох 64.715.557 төгрөгийг 2017 оны 4 дүгээр сарын 29-ний өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл сар бүр 7.190.617 төгрөгөөр, 2017 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 7.190.621 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар эвлэрснийг баталгаажуулж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 481.528 төгрөгийн 50 хувь болох 240.764 төгрөгийг Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас буцаан гаргуулж, 50 хувь болох 240.764 төгрөгийг хариуцагч Р.Алтанцэцэгээс тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ