Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 102/ШШ2017/01995

 

 

 

 

2017 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 102/ШШ2017/01995

Улаанбаатар хот

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

биелүүлснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг би,  

 

Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Малчин задгай, өөрийн байранд байрлах, “Монпити ойл” ХХК /РД:4388054/-ийн нэхэмжлэлтэй,

                                                     

Хариуцагч: Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 25-2-1 дүгээр байр, 303 тоот хаягт байрлах, “Яамагаташоужи” ХХК /РД:5435552/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 8.137.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,

                                    

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “Монпити ойл” ХХК нь Орхон аймгийн Баян-Өндөр суманд дизелийн түлшний үйлдвэрлэл, худалдаа эрхэлдэг. 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдөр “Яамагатшоужи” ХХК нь 1 литр нь 1300 төгрөгийн үнэ бүхий 18.860 литр дизелийн түлш зээлээр худалдах, худалдан авахаар гэрээ байгуулсан. Гэрээний дагуу манай компани түлшийг хүлээлгэн өгч зарлагын баримт үйлдсэн. Хариуцагч нь гэрээнд заасан үүргээ бүрэн биелүүлэлгүй 6.066.200 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байна. Иймд хариуцагчаас төлбөрийн үлдэгдэл, алдангийн хамт нийт 8.137.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “Монпити ойл” ХХК-ийн нэхэмжлэлтэй “Яамагаташоужи” ХХК-д холбогдох иргэний хэрэгт хариуцагч нь худалдах худалдан авах гэрээний үндсэн төлбөр 6.211.355 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан учир алдангиасаа татгалзаж байна. Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

                                           ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Монпити ойл” ХХК нь хариуцагч “Яамагаташоужи” ХХК-д холбогдуулан 8.137.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын алдангиас татгалзаж, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 6.211.355 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан байна. Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 145.155 төгрөгийн 50 хувийг улсын төсвөөс, 50 хувийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон,

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

           1. “Яамагаташоужи” ХХК-д холбогдох 8.137.000 төгрөг гаргуулах тухай “Монпити ойл” ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын алдангиас татгалзаж, хариуцагч нь 6.211.355 төгрөгийг төлж, нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

           2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 145.155 төгрөгийн 50 хувь болох 72.577 төгрөг 50 мөнгийг Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас, 50 хувь болох 72.577 төгрөг 50 мөнгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч “Монпити ойл” ХХК-д олгосугай.

 

            3. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

  

 

 

 

ШҮҮГЧ                                       Ч.МӨНХЦЭЦЭГ