Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 2022/ШЦТ/92

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Самбуу,

улсын яллагчаар Г.Энхбат,

шүүгдэгч Д.Ц нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Д.Цд холбогдох 2134003300082 дугаартай хэргийг 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1957 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Төв аймгийн Зуунмод суманд төрсөн, 64 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, одоо өндөр насны тэтгэвэрт байдаг, газарт түр оршин суух, урьд Төв аймгийн шүүхийн 1975 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн шийтгэх тогтоолоор 2 жилийн хорих ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэж байсан, хэрэг хариуцах чадвартай,  улсаас авсан гавъяа шагналгүй, Д.Ц

 

Холбогдсон хэргийн талаар:

Төв аймгийн Барилга захиалагч, орон сууцны корпораци” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч буюу Монгол Улсын Авилгын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3 дахь хэсэгт хамаарах нийтийн албан тушаалтнаар ажиллаж байсан Д.Ц нь тус аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 121 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан дүрмийн 4 дүгээр зүйл “Үйл ажиллагааны үндсэн чиглэл”-ийн 4.2.1-д заасан “зураг төсөв захиалах түүнд хяналт тавих” үүргээ хэрэгжүүлэхдээ дүрмийн 5 дугар зүйлийн 5.2.5-д заасан “Үйлдвэрийн газрын эрх ашгийг дээдэлж, мэргэжил, ажлын дадлага туршлагаа бүрэн дайчилж ажиллах”-ыг, Авилгын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3 дахь хэсэгт заасан “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах”, мөн хуулийн 7.1.6-д заасан “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх”-ийг тус тус зөрчиж, албан тушаалын байдлын эрх мэдлээ урвуулан ашиглаж, Төв аймгийн Заамар суманд баригдах ерөнхий боловсролын сургуулийн өргөтгөлийн барилгын зураг төслийг “Цэнхэр төхөм” ХХК-иар гүйцэтгүүлэн гэрээний дагуу ажлын хөлсөнд 2012 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 9.400.000 /есөн сая дөрвөн зуун мянга/ төгрөгийг, 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр үлдэгдэл 11.200.000 /арван нэгэн сая хоёр зуун мянга/ төгрөгийг буюу нийт 20.600.000 /хорин сая зургаан зуун мянга/ төгрөгийн төлбөрийг олгосон байтал тус компанитай 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан ЗТ-17/20 дугаартай гэрээний дагуу зураг төслийн төлбөр 33.700.000 төгрөг олгуулахаар тус аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэст 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 498 дугаартай албан бичиг хүргүүлсний улмаас мөн оны 09 дүгээр сарын 29-ний өдөр 13.147.000 /арван гурван сая нэг зуун дөчин долоон мянга/ төгрөгийг “Цэнхэр төхөм” ХХК-д илүү олгуулж бусдад давуу байдал бий болгосон,

Мөн Төв аймгийн Мөнгөнморьт суманд баригдах ерөнхий боловсролын сургуулийн дотуур байны барилгын зураг төслийг “Инженер геодези” ХХК-р гүйцэтгүүлэн ажлын хөлс 13.200.000 /арван гурван сая хоёр зуун мянга/ төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр олгосон байтал тус аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэст 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 567 дугаартай албан бичгийг хүргүүлсний улмаас мөн оны 11 дүгээр сарын 25-ны өдөр өмнө олгосон зураг төсвийн 13.200.000 /арван гурван сая хоёр зуун мянга/ төгрөгийг “Инженер геодези” ХХК-д дахин олгуулж бусдад давуу байдал тус тус бий болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Д.Ц нь: “Би барилга захиалагч орон сууцны корпорацын ерөнхий инженерээр ажиллаж байсан. Би түр орлон гүйцэтгэгчээр томилогдоод ажиллаж байсан. Би ажил үүрэгдээ хариуцлагагүй хандаад мөнгө шилжүүлсэн нь үнэн. Аудитын шалгалт орж ирээд энэ асуудал гарч ирсэн. Тэрнээс мэдэхгүй явж байсан байна. Би хариуцлагагүй хандсан нь үнэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

 

            Шүүгдэгч Д.Цы хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь бусад нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогдсон тул түүний мэдүүлгийг яллах талын нотлох баримтад тооцсон.

Төв аймгийн Барилга захиалагч, орон сууцны корпораци” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч буюу Монгол Улсын Авилгын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3 дахь хэсэгт хамаарах нийтийн албан тушаалтнаар ажиллаж байсан Д.Ц нь тус аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 121 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан дүрмийн 4 дүгээр зүйл “Үйл ажиллагааны үндсэн чиглэл”-ийн 4.2.1-д заасан “зураг төсөв захиалах түүнд хяналт тавих” үүргээ хэрэгжүүлэхдээ дүрмийн 5 дугар зүйлийн 5.2.5-д заасан “Үйлдвэрийн газрын эрх ашгийг дээдэлж, мэргэжил, ажлын дадлага туршлагаа бүрэн дайчилж ажиллах”-ыг, Авилгын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3 дахь хэсэгт заасан “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах”, мөн хуулийн 7.1.6-д заасан “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх”-ийг тус тус зөрчиж, албан тушаалын байдлын эрх мэдлээ урвуулан ашиглаж буюу Төв аймгийн Заамар суманд баригдах ерөнхий боловсролын сургуулийн өргөтгөлийн барилгын зураг төслийг “Цэнхэр төхөм” ХХК-иар гүйцэтгүүлэн гэрээний дагуу ажлын хөлсөнд 2012 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 9.400.000 /есөн сая дөрвөн зуун мянга/ төгрөгийг, 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр үлдэгдэл 11.200.000 /арван нэгэн сая хоёр зуун мянга/ төгрөгийг буюу нийт 20.600.000 /хорин сая зургаан зуун мянга/ төгрөгийн төлбөрийг олгосон байтал тус компанитай 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан ЗТ-17/20 дугаартай гэрээний дагуу зураг төслийн төлбөр 33.700.000 төгрөг олгуулахаар тус аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэст 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 498 дугаартай албан бичиг хүргүүлсний улмаас мөн оны 09 дүгээр сарын 29-ний өдөр 13.147.000 /арван гурван сая нэг зуун дөчин долоон мянга/ төгрөгийг “Цэнхэр төхөм” ХХК-д илүү олгож, мөн Төв аймгийн Мөнгөнморьт суманд баригдах ерөнхий боловсролын сургуулийн дотуур байны барилгын зураг төслийг “Инженер геодези” ХХК-р гүйцэтгүүлэн ажлын хөлс 13.200.000 /арван гурван сая хоёр зуун мянга/ төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр олгосон байтал тус аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэст 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 567 дугаартай албан бичгийг хүргүүлсний улмаас мөн оны 11 дүгээр сарын 25-ны өдөр өмнө олгосон зураг төсвийн 13.200.000 /арван гурван сая хоёр зуун мянга/ төгрөгийг “Инженер геодези” ХХК-д дахин олгуулж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

            -Гэрч Л.Жаргалсайханы мэдүүлэг /1-р хх-ийн 11-13 тал/,

            -Гэрч С.Аюурзаны мэдүүлэг /1-р хх-ийн 15-17, 19-20 тал/,

            -Гэрч Б.Эрхэмбаярын мэдүүлэг /1-р хх-ийн 22-24 тал/,

            -Гэрч Ц.Мягмарсүрэнгийн мэдүүлэг /1-р хх-ийн 26-28 тал/,

            -Гэрч Д.Батбаатарын мэдүүлэг /1-р хх-ийн 30-32 тал/,

            -Гэрч Д.Ганбаярын мэдүүлэг /1-р хх-ийн 34-36 тал/,

            -Гэрч Д.Саран-Эрдэнийн мэдүүлэг /1-р хх-ийн 43-45 тал/,

            -Гэрч Б.Отгонжаргалын мэдүүлэг /1-р хх-ийн 47-49 тал/,

            -Гэрч Э.Амарбатын мэдүүлэг /1-р хх-ийн 51-53 тал/,

            -Гэрч С.Нармандахын мэдүүлэг /1-р хх-ийн 55-57 тал/,

            -“Инженергеодези” ХХК-ийн дансны хуулга /1-р хх-ийн 127-208 тал/,

            -Д.Ц, С.Аюурзана, Б.Эрхэмбаяр, Ц.Мягмарсүрэн нарын дансны хуулга “1-р хх-ийн 211-228 тал/,

            -С.Аюурзана, Ц.Мягмарсүрэн нарын дансны хуулга /1-р хх-ийн 230-237 тал/,

  -Шүүгдэгч Д.Цы гэрчээр өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 38-41 тал/, Шүүгдэгч Д.Цы яллагдагчаар өгсөн мэдүүлэг /2-р хх-ийн 232-234 тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

            Мөрдөн шалгах ажиллагааны явцад Д.Ц нь 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтээ гаргажээ. /3-р хх-ийн 1 тал/

 

Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Энхбат нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай яллагдагчийн хүсэлтийг хүлээн авч 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 28 дугаартай “хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлэх тухай” прокурорын тогтоол гаргаж, хуульд заасан хугацаанд мөрдөн байцаалт явуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийн зүйчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний тухай прокурорын саналыг /3-р хх-ийн 12-13 тал/ 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр яллагдагчид танилцуулж, яллагдагч Д.Ц нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажсанаар, мөн өдөр яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Шүүгдэгч Д.Цд холбогдох хэргийг хүлээн авч танилцаад хэргийг хянан шийдвэрлэхэд боломжтой гэж шүүх үзэж, шүүх хуралдааныг зарлан явуулахад Эрүүгийн хэрэг шийдвэрлэх тусгай журам зөрчөөгүй, хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Прокурорын тогтоол үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Д.Ц нь бусдад төлөх төлбөргүй шүүгдэгч Д.Цы хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4.1-д “шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон эсэх” гэж, 4.2-д “гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн эсэх” гэж, 4.3-д “прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн эсэх” гэж, 4.4“хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн эсэх” гэж, 4.5-д “гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн эсэх “ гэж заасанд шаардлагад тус тус нийцсэн гэж үзэн прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Цы хүсэлтийг хүлээн авч шүүхэд шилжүүлсэн нь үндэстэй байна.

 

Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч Д.Ц нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг шүүгдэгч нь ойлгосон байх тул шүүгдэгч Д.Цыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

прокурорын саналыг хүлээн авч, прокурорын саналыг хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Д.Цд оногдуулсан 5.500 /таван мянга таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.500.000 /таван сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан 1 /нэг/ жилийн хугацаанд төлөхөөр тогтох нь зүйтэй байна.

 

            Бусад асуудлаар:

            Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч Д.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Д.Цыг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Цыг нийтийн албанд томилогдох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 5.500 /таван мянга таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.500.000 /таван сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Цд оногдуулсан 5.500 /таван мянга таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.500.000 /таван сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Цд оногдуулсан 5.500 /таван мянга таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.500.000 /таван сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд төлөхөөр тогтоосугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Д.Цд оногдуулсан оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

  1. Эрүүгийн 2134003300082 дугаартай хэрэгт иргэний бичиг баримт болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Д.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйл болохыг тус тус дурдсугай.

 

  1. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Цд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  1. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

  1. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                Ю.ЭНХМАА