Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 2022/ШЦТ/09

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Доржбал даргалж, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Алтанзул, Улсын яллагч Б., Шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.*******д холбогдох 2123000000139 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн 1991 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Завхан аймгийн суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Ам бүл 2, дүүгийн хамт Завхан аймгийн сум багийн ******* тоотод оршин суух хаягтай, урьд нь 4 удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан, овогт *******ийн ******* /Регистрийн дугаар: /*******/, утас:*******.

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.*******ийн 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Завхан аймгийн сумын баг ******* тоот хашаанд байх Б.*******ын цоожгүй байсан байшинд нэвтрэн орж эмээлийн 4 ширхэг мөнгөн даруулгыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 600,000 төгрөгийн хохирол учруулсан, Мөн 2021 оны 09 дүгээр сарын 14-нөөс 15-ны өдрийн хооронд Завхан аймгийн сумын багийн тоотод оршин суух иргэн Л.*******ын гэрээс шар өнгийн бухааран гөлмийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 450,000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт хамаарч байна гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудыг хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаар: 1. Шүүгдэгч Б.******* нь 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Завхан аймгийн сумын баг ******* тоот хашаанд байх Б.*******ын цоожгүй байсан байшинд нэвтрэн орж эмээлийн 4 ширхэг мөнгөн даруулгыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 600,000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн үйл баримт нь: - Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 11-15-р хуудас/, - Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 19-22-р хуудас/, - Хохирогч Г.ын “...2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр ажил дээрээ байж байгаад хүүхдийн цахим хичээл орох болоод 14 цаг 50 минутын орчимд ажлаасаа гараад 56 минутад гэртээ ирсэн. Гэртээ ирээд хашаа руугаа ороод хүүхдээ хадам ээжийн гэрээс дуудаад шууд гэр рүүгээ орсон. Тэгтэл таамбарт угаалгын машины хажуу талд хүн сууж байсан. Тэгээд “хүүе хэн бэ, ямар хүн бэ, хэн бэ” гээд харсан чинь манай хадам талын төрлийн хүн болох ******* байсан. Тэр хүн ямар ч үг дуугаралгүй хажуугаар хамаг хурдаараа гараад явсан. Гарч явахдаа цэнхэр өнгийн торонд юм хийсэн бололтой тэрийгээ үзүүлэлгүй хар хурдаараа гараад гүйгээд явсан. Гарахдаа таамбарын хажуугаас хоёр таавчиг аваад хашааны хойд талын жижиг хаалгаар гараад зугтааж гүйсэн. Тэгээд би гэртээ ороод цагдаад мэдэгдсэн. Манай гэрт 3 хүүхэд гэртээ байсан. Хашаанд хадам ээжийнх байдаг. Хадам ээж манай гурван хүүхдийг хараад байж байдаг юм. Манай гэр цоожгүй онгорхой, хаалга нь хаалттай байсан. Хүүхдүүд бүгдээрээ хашаан дотор байх хадам ээжийн гэрт байсан гэсэн.

Тэгээд хүүхэд байшингийн хаалга дуугарахаар нь гарч харсан гэсэн. Тэгэхэд манай хүүхэд гэртээ ороход гэрт хэн ч байхгүй байсан гэсэн. Тэгээд хүүхэд эргээд гараад явсан, гэр эзэнгүй байсан. Гэрээс эмээлийн шийтний дөрвөн ширхэг мөнгөн даруулга нь алга болсон байна лээ. Сурыг зүсээд авсан бололтой байсан. Алга болсон эд зүйлийг ******* гэрт онгорхой байхад нь ороод авч явсан. Намайг гэрт ороход таамбарт нуугдсан байж байгаад гэнэт харангуутаа гараад зугтаасан. Өөр манайд орсон хүн байхгүй. Манай гэрээс 4 ширхэг эмээлийн мөнгөн даруулга алдагдсан” гэх мэдүүлэг /хх-ийн 23-29-р хуудас/, - Иргэний нэхэмжлэгч Н.ийн “...2021 оны 09 дүгээр сарын 20-н гаргаад өдрийг нь одоо сайн санахгүй байна. ******* 2 залуугийн хамт ирээд шар цоохор өнгийн дутуу оёсон булгаран материалтай гөлөм авч ирээд “миний юм байгаа юм, та аваач” гэж гуйгаад байхаар нь би 175,000 төгрөгөөр худалдан авсан юм. Тэгээд маргааш нь байх ганцаараа дахиж ирээд мөнгөн жижиг шатны даруулга бас “миний юм байгаа юм, та аваач, мөнгөний хэрэг гараад” гээд гуйгаад байхаар нь 90,000 төгрөгт худалдаж авсан юм. Би *******ээс дээрх 2 эд зүйлийг худалдаж авсны мөнгө нийт 265,000 төгрөгийг нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32-р хуудас/, - Гэрч Б.*******ын “...2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр би Тосонцэнгэл суманд ажлаар явж байсан чинь манай эхнэр утсаар залгаад ******* гэх залуу манайхаас эмээлийн 4 ширхэг даруулга хулгай хийгээд зугтчихлаа гэсэн. Тэгэхээр нь би цагдаад мэдэгд гэж хэлээд сүлжээгүй болоод орой гэртээ ирсэн чинь манай эхнэр цагдаад мэдэгдсэн гээд би гэрийн эд зүйлээ бүртгэсэн чинь миний эмээлийн 4 ширхэг даруулгыг хулгайлсан байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 33-36-р хуудас/, - Гэрч Г.гийн “...2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр би сумын 6 дугаар цэцэрлэгт ажил дээрээ байсан. Манай эхнэрийн дүү над руу утсаар яриад “манайд хулгай ороод, эмээлийн 4 ширхэг даруулга сурыг нь тасдаад аваад явсан байна” гэсэн. Тэгээд би “өөр эд зүйл алдагдсан байна уу” гэхэд “одоогоор мэдэгдэх юм алга” гээд л сууж байсан.” гэх мэдүүлэг /ххийн 37-38-р хуудас/, - Шүүдэгч Б.*******ийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр би Баазад явж байгаад толгой эргээд, ам цангаад байхаар нь нэг байшинтай айл руу орсон чинь хаалга нь онгорхой, цоожгүй гэрт хүн байхгүй байсан. Тэгсэн тэр айлын хойморт мөнгөн хэрэглэлтэй эмээл харагдаж байхаар нь ширээн дээр нь байсан хутгаар эмээлээс 4 ширхэг мөнгөн даруулга тасдаад авчихсан юм. Тэгээд гарах гээд үүд рүү нь явж байсан чинь урдаас нэг эмэгтэй ороод ирэхээр нь зөрөөд гараад зугтчихсан юм. Авсан даруулгаа гэдэг хүнд 90,000 төгрөгт зараад мөнгийг нь үрээд дуусгачихсан юм. ...Би ийм хэрэг хийсэндээ маш их харамсаж байна. Дахиж ийм хэрэг хийхгүй ажил хөдөлмөр эрхэлж сайхан амьдрах болно. Надад оногдуулах ялаас хөнгөлж өгнө үү. Би Б.*******ыг танина манай хамаатан төрөл садангийн хүн. Гэхдээ гэрт нь бол орж байгаагүй. Цагаан сараар тэдний хашаанд гэрт байдаг ээжийнд нь орж золгодог байсан. Тухайн үед би Ковид-19 туссан байсан бөгөөд гудамжинд явж байтал ам цангаад, толгой эргээд байхаар нь ус уухаар тэднийд ортол байшинд нь хүн байхгүй байсан. Тэгээд хулгай хийсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 53-56-р хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар, 2. Шүүгдэгч Б.******* нь 2021 оны 09 дүгээр сарын 14-нөөс 15-ны өдрийн хооронд Завхан аймгийн сумын багийн тоотод оршин суух иргэн Л.*******ын гэрээс шар өнгийн бухааран гөлмийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 450,000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн үйл баримт нь: - Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 65-69-р хуудас/, - Хохирогч Л.*******ын: “...2021 оны 09 сарын 15-ны өглөө манай хүү Л. над руу утсаар залгаад “шар гөлөм чинь алга болчхож та хүнээр далд хийлгэсэн үү” гэхээр нь “би хүнээр далд хийлгээгүй, чи л алга болгохгүй юу” гэсэн чинь өчигдөр орой манайд гаднаас 2 хүн ирж архи уусан. Тэр хоёр л хулгай хийлээ гээд л тасалсан. Тэгээд би 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр эмнэлгээс гарч ирэхэд миний оёж байсан булгааран гөлмийг алдсан байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 72-73-р хуудас/, - Гэрч Л.ын “...Манай ээж эмнэлэгт хэвтээд тэгээд манай дүү гэрийг нь харж байсан юм. Гэтэл манай дүү , ******* гэх залуучуудтай хамт архи уугаад байж байгаад шөнө хаалга цоожлохгүй унтаад алдсан гэж надад ярьсан. Би өдрийн цагаар байнга хяналт тавьж байсан юм. Шөнийн цагаар алдсан л гэж бодож байгаа. Би хамгийн сүүлд ээжийн гар оёдлоор оёсон бухааран гөлөмийг 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өглөө ээжийн гэрт харсан. Тухайн гөлөм нь шар өнгийн бухааран гөлөм байгаа” гэх мэдүүлэг /хх-ийн 75-76-р хуудас/, - Гэрч Л.ын “...2021 оны 09 дүгээр сарын 14-15-нд шилжих шөнө , ******* нар манайд ирж 1 шил архи уугаад ******* надаар дусал хийлгэх гээд сууж байтал манай хүргэн ах орж хөөж гаргасан. Тэгээд ******* над руу утсаар гараад ир гэхээр нь гартал 1 шил архи аваад ирсэн байсан. Тэгээд ******* бид хоёр гудамжинд 1 шил архи хувааж уугаад би гэртээ орж унтсан. Унтахдаа гэрийн хаалга түгжээгүй унтсан. Тэгээд өглөө сэртэл ээжийн оёж байсан шар гөлөм алга болсон байсан. Гэрээ цоожлохгүй унтаад 2021 оны 09 дүгээр сарын 14-15-нд шилжих шөнө л алга болсон юм.” гэх мэдүүлэг /ххийн 77-78-р хуудас/, - Гэрч М.ийн “...Би 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр 14 цагт Завхан аймгийн сумын нутаг суврагатай толгойн урд талын “” колонкийн хажууд хар зам дагаад явж байтал Б.******* ганцаараа шар өнгийн гөлөм барьсан явж байгаад таараад тэгээд Б.******* бид хоёр нийлж аваад такси бариад Арал гарч ирээд ахтай таараад тухайн барьж явсан шар өнгийн гөлөмөө ахад нэг зуун далан таван мянган төгрөгөөр борлуулсан. Хээтэй гар оёдлоор оёсон шар өнгийн бухааран гөлөм байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 85-86-р хуудас/, - Иргэний нэхэмжлэгч Н.ийн “...2021 оны 09 дүгээр сарын 20-н гаргаад өдрийг нь одоо сайн санахгүй байна. ******* 2 залуугийн хамт ирээд шар цоохор өнгийн дутуу оёсон булгаран материалтай гөлөм авч ирээд “миний юм байгаа юм, та аваач” гэж гуйгаад байхаар нь би 175,000 төгрөгөөр худалдан авсан юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32-р хуудас/, - Шүүдэгч Б.*******ийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2021 оны 09 дүгээр сарын 14, 15-ны хавьцаа байх би төвд явж байсан бинь над руу утсаар залгаад хүрээд ир гэсэн юм. Би ынх руу явж байгаад гэж залуутай таарсан. бид хоёр ынд ороод нэг шил архи уугаад байж байсан чинь ах нь орж ирээд бид нарыг хөөгөөд гаргачихсан юм.

Гараад яваад өгсөн юм. Гэтэл араас гарч ирээд бид 2 гудамжинд бид хоёр нэг шил архи хувааж уугаад салсан юм. Тэгээд би архиндаа их согтсон байсан. Согтуудаа ынд буцаж ороод гөлөмийг авсан байсан. Маргааш нь гэдэг хүнд 175,000 төгрөгөнд зарсан. Гөлөм зарахад болон бас нэг залуу байсан юм. ыг гэртээ унтаж байхаар нь хаалга нь онгорхой байхад нь гөлөмийг нь авсан. Шар цоохор гөлөм байсан. ... Би ийм хэрэг хийсэндээ маш их харамсаж байна. Дахиж ийм хэрэг хийхгүй ажил хөдөлмөр эрхэлж сайхан амьдрах болно. Надад оногдуулах ялаас хөнгөлж өгнө үү.” гэх мэдүүлэг /хх-ийн 97-98-р хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна. Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хавтаст хэрэгт нотлох баримт бүрдүүлэхдээ мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, иргэний нэхэмжлэгч, гэрч, яллагдагчаас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу бэхжүүлж авсан, оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг хассан, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул дээрх нотлох баримтуудыг үнэлэх боломжтой байна. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд болох хохирогч, иргэний нэхэмжлэгч, гэрч нарын мэдүүлэг нь үйл баримтын талаар зөрүүгүй тусган мэдүүлсэн бөгөөд тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан байна. Мөн шүүгдэгч Б.******* нь “Би ийм хэрэг хийсэндээ маш их харамсаж байна.” гэж гэм буруугийн талаар маргаагүй болно.

Прокуророос шүүгдэгч Б.*******ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчилж ирүүлснийг шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчлөх нь зүйтэй гэж дүгнэлээ. Учир нь шүүгдэгч Б.******* Б.*******той төрөл садангийн холбоотой бөгөөд урьд тэдний хашаанд байх ээжийнд нь цагаан сараар орж золгодог талаараа болон “тухайн үед ковид-19 туссан байсан бөгөөд ам цангаад, толгой эргээд байхаар нь ус уухаар байшинтай айл руу орсон чинь хаалга нь онгорхой, цоожгүй гэрт хүн байхгүй байсан. Тэгсэн тэр айлын хойморт мөнгөн хэрэглэлтэй эмээл харагдаж байхаар нь ширээн дээр байсан хутгаар эмээлээс 4 ширхэг мөнгөн даруулга тасдаад авчихсан” гэж мэдүүлсэн байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.******* тухайн байшинд нэтрэхээсээ өмнө уг айлд хүн байхгүй, хулгайлах эд зүйл буюу эмээл /эмээлийн 4 ширхэг мөнгөн даруулга/ байгаа гэдгийг мэдэж төлөвлөж шууд хулгай хийх санаа зорилготой нэвтэрсэн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Анх ус уух санаа зорилгоор нэвтрэхэд байшин онгорхой байсан бөгөөд орсны дараа гэрт хүн байхгүй байна гэдгийг мэдээд хойморт нь мөнгөн хэрэглэлтэй эмээл харагдах тэр мөчид хулгайлах санаа зорилго бий болсон байна. Мөн Л.*******ын гэрээс шар өнгийн бухааран гөлмийг хулгайлахдаа хүүхэд нь болох Л.той 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр гэрт нь хамт архи ууж байгаад түүний хүргэн ахад гэрээс нь хөөгдөж гудамжинд архиа ууж дуусаад Л. гэртээ орж унтахдаа хаалгаа цоожлолгүй унтсан бөгөөд хамт архи уусан Б.******* онгорхой гэрт нэвтэрч уг гөлмийг хулгайлсан байна. Шүүгдэгч Р.*******ийн хувьд “хулгайлах” гэмт хэргийн ердийн бүрэлдэхүүний үндсэн шинж болох “хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар” авсан гэх шинж хангагдаж байгаа хэдий ч хүндрүүлэх бүрэлдэхүүний шинж болох гэмт хэрэг үйлдэх арга, анхнаасаа халдлагын зүйлээ тодорхойлсон, санаа зорилготой, нэвтрэх арга техник зэрэг нөхцөл байдал хангагдаагүй байна. Өөрөөр хэлбэл бусдын орон байранд нэвтрэхэд хууль бусаар нэвтэрсэн байхыг ойлгох бөгөөд “хууль бус нэвтрэлт” гэдгийг цоожинд түлхүүр тааруулах, эсхүл багаж хэрэгсэл ашиглан хаалга, цоожийг эвдэх, цонхоор, гэрийн тооноор нэвтрэх, цонхыг хагалах зэргийг ойлгох бөгөөд эд зүйл хулгайлах субъектив санаа зорилго нь урьдаар бий болсон байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн тайлбарт “энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдлийн улмаас бага хэмжээний хохирол учруулсан бол гэмт хэрэг үйлдсэнд тооцохгүй” гэсэн бөгөөд мөн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-д “бага хэмжээний хохирол гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг” гэж тодорхойлсон байна. “” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээчин Х.гийн 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 71 дугаартай дүгнэлтээр “Эмээлийн мөнгөн даруулгыг 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр”, “” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээчин Х.гийн 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 72 дугаартай дүгнэлтээр “Угалзтай гар оёдлоор оёсон шар бухааран гөлөмийг 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр” тус тус үнэлсэн байна. Иймд шүүгдэгч Б.*******ийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна. Шүүгдэгч Б.******* нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдэж хохирол, хор уршигт зориуд хүргэж амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор шунахай сэдэлттэй, шууд санаатайгаар гэмт үйлдэлдээ хандсан байх тул Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ. Шүүгдэгч Б.******* нь үргэлжилсэн хоёр удаагийн үйлдлээр хулгайлах гэмт хэрэг үйлдсэн бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нэг гэмт хэргийн шинжийг хангаж байх тул үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ. - Хохирлын талаар: Шүүгдэгч Б.*******ийн үйлдлийн улмаас хохирогч Г.од 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгийн, хохирогч Л.*******д 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөг, иргэний нэхэмжлэгч Н.ид 265,000 /хоёр зуун жаран таван мянга/ төгрөгийн хохирол тус тус учирсан болох нь тогтоогдсон. Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Г., Л.******* нарт учирсан хохирлыг биет байдлаар буцаан олгосон болох нь “...эд мөрийн баримтаар хураан авсан эмээлийн төв халх хээтэй 4 ширхэг мөнгөн даруулгыг хохирогч Г.од 2021 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 10 цаг 36 минутад хүлээлгэн өгч гарын үсэг зуруулав” гэх мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 22-р хуудас/, “...эд мөрийн баримтаар хураан авсан хээтэй, гараар оёсон шар өнгийн бухааран гөлмийг хохирогч Л.*******д 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 09 цаг 36 минутад хүлээлгэн өгч гарын үсэг зуруулав” гэх мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 69-р хуудас/ зэргээр тус тус тогтоогдож байна. Иргэний нэхэмжлэгч Н.ид учирсан 265,000 төгрөгийн хохирол төлөгдсөн болох нь түүний “данс руу 250,000 төгрөг, бэлнээр 10,000 төгрөг авсан Н.” гэх баримт болон 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Хаан банкны 55...13 тоот дансанд 250,000 төгрөг “төлбөр” төлсөн мөнгөн шилжүүлгийн баримт зэргээр тогтоогдож байна. Мөн хохирогч Г., Л.******* болон иргэний нэхэмжлэгч Н. нарт шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд “хохирлоо бүрэн барагдуулж авсан тул нэхэмжлэх зүйлгүй. Шүүх хуралдаанд оролцохгүй” гэдгээ илэрхийлсэн байна. Иймд шүүгдэгч Б.*******ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. Хоёр. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар: Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Б.*******ийг шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй. Шүүх шүүгдэгч Б.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзлээ. Түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Б.******* урьд нь Завхан аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 06 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 сарын хугацаагаар баривчлах ялаар, Завхан аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 17 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар, Завхан аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 49 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, Завхан аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 55 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 3 жил 10 сар, 21 хоногийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэгдсэн. Завхан аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 55 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жил 10 сар, 21 хоногийн хугацаагаар хорих ялыг эдэлж байгаад 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Өршөөл үзүүлэх тухай хуульд заасны дагуу түүний эдлээгүй үлдсэн 2 жил 06 сар, 14 хоногийн хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсон бөгөөд зорчих эрхийг хязгаарлах ялаа эдлэх хугацаандаа үүргээ зөрчиж улмаар 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Шүүгчийн захирамжаар зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ялаар сольж үлдсэн ял болох 2 жил, 3 сар, 7 хоногийн ялыг эдэлж байсан болох нь “Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас” болон шийтгэх тогтоолын хуулбарууд зэргээр тогтоогдож байна. /хх-ийн 105-136-р хуудас/ Шүүх шүүгдэгч Б.*******ийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учруулсан хохирол, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 10 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэх нь зүйтэй гэж дүгнэлээ. Шүүх шүүгдэгч Б.*******ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв. Шүүгдэгч Б.******* нь Завхан аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 55 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жил 10 сар, 21 хоногийн хугацаагаар хорих ялыг эдэлж байгаад 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Өршөөл үзүүлэх тухай хуульд заасны дагуу түүний эдлээгүй үлдсэн 2 жил 06 сар, 14 хоногийн хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсон бөгөөд зорчих эрхийг хязгаарлах ялаа эдлэх хугацаандаа үүргээ зөрчиж улмаар тус шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр шүүгчийн захирамжаар зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ялаар сольж үлдсэн ял болох 2 жил, 3 сар, 7 хоногийн ялыг эдэлж байгаад 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн байдлаар 2 жил 02 сар 13 хоногийн ял үлдсэн байна. Иймд Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлд заасныг баримтлан шүүгдэгч Б.*******д энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 10 сарын хугацаатай хорих ял дээр тус шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн шүүгчийн захирамжаар зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ялаар сольж үлдсэн ял болох 2 жил, 2 сар, 13 хоногийн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 4 жил 13 хоногийн хугацаагаар тогтоов. Шүүгдэгч Р.*******ийг энэ хэрэгт холбогдуулан 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан бөгөөд нийт цагдан хоригдсон 61 хоногийг Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар түүний эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй байна. Шүүгдэгч Б.*******ээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүний хувийн баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, түүнд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Завхан аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.*******д холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зүйлчилж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

2. Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч овогт *******ийн *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 10 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлд заасныг баримтлан шүүгдэгч Б.*******д энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 10 сарын хугацаатай хорих ял дээр тус шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн шүүгчийн захирамжаар зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ялаар сольж үлдсэн ял болох 2 жил, 2 сар, 13 хоногийн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 4 жил 13 хоногийн хугацаагаар тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

6. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ийн энэ хэрэгт цагдан хоригдсон 61 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

7. Шүүгдэгч Б.*******д өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Шүүгдэгч Б.******* нь хохирогч иргэний нэхэмжлэгч нарт төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүний хувийн баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай. 11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ДОРЖБАЛ