Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 102/ШШ2017/02138

 

 

 

2017 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 102/ШШ2017/02138

 

 

 

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж тус шүүхийн танхимд хийсэн хаалттай шүүх хуралдаанаар:

 

            Нэхэмжлэгч:  дүүрэг,  дугаар хороо,  дугаар хороолол,  дүгээр байр,  тоот хаягт бүртгэлтэй, дүүрэг,  дугаар хороо,  дүгээр хороолол,  дугаар байр,  тоот хаягт оршин суух,  Т овогт М.С нэхэмжлэлтэй, 

 

            Хариуцагч:  дүүрэг,  дугаар хороо,  дугаар хороолол,  дүгээр байр,  тоот хаягт бүртгэлтэй, Баянгол дүүрэг,  дугаар хороо,  дүгээр хороолол,  гудамж,  дугаар байр,  тоот хаягт оршин суух,  оны  дугаар сарын-ны өдөр төрсөн, эрэгтэй, Б овогт Г.Б холбогдох,

 

            Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.М /ШТҮД: 0111/  хариуцагч Г.Б, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Т /ШТҮД: 0214/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ундрах нар оролцов.

 

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч М.С шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Г.Б 2006 онд танилцаж,  онд гэрлэлтээ батлуулсан.  Ингээд оны  дугаар сарын-ний өдөр бидний хүү Б.О төрсөн. Бид хүүхдийнхээ төрсний гэрчилгээг авах өдрөө гэрлэлтээ батлуулсан. Түүнээс хойш 3 жилийн хугацаанд хамт амьдарсан. Бидний хооронд маргалдах зүйл гардаг байсан. Надад хүүхдээ орхиод явах хүсэл байгаагүй. Маргалдах үед Г.Б хэлдэг байсан явах болоогүй юу гэх мэт үгнээс болж аргагүйн эрхэнд түүний хүсэлтээр гэрээсээ явах болсон. Түүнээс биш би өөр амьдралтай болсноор гэрээсээ явсан зүйл байгаагүй. Эхэндээ би хүүтэйгээ бараг уулзаж байгаагүй. Учир нь Г.Б намайг хүүтэй минь уулзуулах тун дургүй байсан. Өөрийг нь байхгүй үед гэрийнхэнтэй нь холбогдож уулзах гэхэд хүртэл эсэргүүцэж дургүйцдэг байсан. Өөрөөр хэлбэл хүүтэй минь хэзээ ч дуртай уулзуулж байгаагүй. Харин сүүлийн нэг жил гайгүй уулзуулдаг болсон. Г.Б хүүгийн маань нүүрэнд дээр “...энэ хүн ээж чинь биш” гэж удаа дараа загнаж байсан. Ийм байдлаас болж би хэцүү байдалд байдаг байсан. Би өөрийн хүүгээ 3 нас хүртэл нь өсгөөд Г.Б хөдөө ажилтай байхад нь өөрөө хардаг байсан. Г.Б нь дээрх байдлыг нэг бус удаа гаргаж байсан. Тиймээс одоо намайг хүүгийн маань ээж мөн гэдгийг хүлээн зөвшөөрүүлж, байнга уулзуулж халуун дотно харилцаатай байлгаасай гэж хүсч байна. Бидний хооронд дундын өмч хөрөнгийн маргаан байхгүй бөгөөд бид салж тусдаа амьдраад 5 жил болсон тул шүүхээс эвлэрлийн хугацаа авах шаардлагагүй гэж үзэж байна. Хүүхдийнхээ саналыг хүндэтгэж хүүгээ аавынх нь асрамжид үлдээхийг хүлээн зөвшөөрч байна гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:            Нэхэмжлэгч хүүхдийнхээ саналыг харгалзаж хүүгээ аавынх нь асрамжид үлдээхийг хүлээн зөвшөөрч талууд харилцан ойлголцож маргах зүйлгүй боллоо. Нэхэмжлэгч хариуцагч нь бие биенээ хүндэлдэг боловсролтой соёлтой залуучууд байна. Нэгэнт энэ хоёрын дундаас гарсан хүү байх тул үр хүүхдээ аль аль талд нь эсрэг бодолтой биш харилцан туслалцаж өсгөн хүмүүжүүлээсэй гэж хүсч байна. Нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу хүүтэйгээ сард хоёроос доошгүй удаа уулзуулж байхаар шүүхийн шийдвэрт тусгаж өгнө үү гэв.  

Хариуцагч Г.Б шүүхэд гаргасан хариу тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид  оны  дүгээр сарын ны өдөр танилцаж  дугаар сарын -ны өдөр гэрлэлтээ батлуулж,  оны дугаар сарын -ний өдөр хүү маань төрсөн. Түүнээс хойш  оны  дугаар сар хүртэл бидний хамтын амьдрал үргэлжилсэн. Бидний хооронд маргалдах зөрчилдөөнтэй асуудал байсан. Бид салсны дараах үед би сэтгэл санааны тайван бус байдал зэргээс шалтгаалж хүүгээ ээжтэй нь уулзуулахгүй дургүйцэж байсан зүйл бий. Одоо бол аль болох уулзуулдаг. Сая хэлсэн нэхэмжлэлийн шаардлагыг би 100 хувь хүлээн зөвшөөрч байна. Шүүхээс эвлэрэх хугацаа өгөх шаардлагагүй гэж үзэж байна. Хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүй. Хүүхдээ ээжтэй нь сард 2-оос доошгүй уулзуулж байхад татгалзах зүйл байхгүй гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч Ж.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч хүүхдийг аав дээр нь үлдээхийг хүлээн зөвшөөрч талуудын хооронд маргах зүйлгүй болсон тул нэмж хэлэх зүйл алга гэв.

             

            Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,              

            

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч М.С нь хариуцагч Г.Б холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. 

   Хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд нэхэмжлэгч нь хүүгээ эцгийн асрамжид үлдээхийг зөвшөөрч, хариуцагч нь гэрлэлт цуцлуулахыг зөвшөөрч, хүүгээ сардаа 2-оос доошгүй удаа эхтэй нь уулзуулж байхаар эвлэрлийн гэрээ байгуулав.

   Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.2 дахь хэсэгт “Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 28 дугаар зүйлд заасан үндэслэлээр эвлэрүүлэн зуучлал дуусгавар болж, шүүхэд нэхэмжлэл гаргасан бол энэ хуульд заасны дагуу ердийн журмаар шийдвэрлэнэ”, 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт “Гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг хариуцагчийн оршин суугаа газрын шүүхэд гаргана” гэсний дагуу гэрлэлт цуцлуулахаар шаарджээ.

   Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

   Нэхэмжлэгч М.С, хариуцагч Г.Б нар  оны  дугаар сарын -ны өдөр гэр бүл болсноо  оны  дугаар сарын -ны  өдөр гэрлэлтийн бүртгэлд  дугаарт бүртгүүлсэн нь гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, хүү Б.О нь  оны  дугаар сарын -ны өдөр төрсөн болох нь төрсний бүртгэлийн лавлагаагаар нотлогдож байна.

   Гэрлэгчид нь одоо тусдаа амьдарч байгаа, хэн аль нь цаашид эвлэрч хамтран амьдрах боломжгүй, өөр амьдрал зохиосон, гэрлэлтээ цуцлуулах хүсэлттэй байна гэж тайлбарласан, шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандаж эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй дуусгавар болсон тухай тэмдэглэл зэргийг үндэслэж шүүхээс дахин эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар тэдний гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзэв.

   Гэрлэгчид нь хүүхдийн асрамжийн талаар маргаж байсан боловч шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад нэхэмжлэгч нь хүүгийнхээ саналыг харгалзан эцэг Г.Б асрамжид үлдээхээр зөвшөөрсөн тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 14.7 дахь заалтыг баримтлан 2009 оны 7 дугаар сарын 20-ны өдөр төрсөн хүү Б.О эцэг Г.Б асрамжид үлдээж шийдвэрлэх нь зүйтэй  байна.

   Хариуцагч нь хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүй, гэрлэгчид эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдах нь зүйтэй.

   Гэр бүлийн тухай хуулийн 26.1-д “эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ”, 26 дугаар зүйлийн 26.2, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн  тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, эрүүл мэндийг нь хамгаалах, амьдрах эрүүл саруул, аюулгүй орчин бүрдүүлэх, нэн шаардлагатай хоол хүнс, орон байр, хувцас, тоглоом бусад шаардлагатай  зүйлсээр хангах, хүүхдэд боловсрол эзэмшүүлэх боломж нөхцөлийг бүрдүүлэх зэрэг үүрэгтэй бөгөөд эцэг, эх тусдаа амьдрах болсон нь тэдгээрийг үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх хуулиар хүлээсэн дээрх үүргүүдээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүйг, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар  хариуцагч Г.Б нь нэхэмжлэгч М.С эх хүний хувьд хүлээсэн үүргээ зохих ёсоор хэрэгжүүлэх, үр хүүхэдтэйгээ уулзуулахад саад болохгүй байхыг дурдаж байна.

   Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод үлдээж шийдвэрлэв.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь заалтыг удирдлага болгон,

 

ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгч Т овогт М.С, хариуцагч  Б овогт Г.Б нарын гэрлэлтийг цуцалсугай.

           

            2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 14.7 дахь заалтыг баримтлан  оны  дугаар сарын -ны өдөр төрсөн хүү Б.О эцэг Г.Б асрамжид үлдээсүгэй.   


            3. Хариуцагч нь хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүй, зохигчид дундын хөрөнгийн маргаангүй гэснийг дурдсугай.

 

4. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь заалтыг баримтлан хариуцагч Г.Б нь нэхэмжлэгч М.С сард хоёроос доошгүй удаа хүү Б.О нь уулзуулж байхаар тохиролцсоныг дурдсугай.

 

5. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

           

            6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан буюу хүргүүлсэнээр гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Ч.МӨНХЦЭЦЭГ