Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 2022/ШЦТ/10

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Нандинцэцэг даргалж, Нарийн бичгийн дарга П.Намхайдагва Улсын яллагч Б. Шүүгдэгч Н.******* Өмгөөлөгч Б.******* Хохирогч Р.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.*******д холбогдох 2123001090178 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1986 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Завхан аймгийн суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, халх, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, Завхан аймгийн сумын багт оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, овогт *******гийн *******, /Регистрийн дугаар *******/

Шүүгдэгч Н.******* нь Завхан аймгийн сумын багийнутагт 2020 оны 12 дугаар сарын 18-наас, 2021 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх хугацаанд иргэн Р.*******гийн хариулгахаар өгсөн үхэрнээс 4 тооны үхрийг завшиж 4.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийн завших гэмт хэрэгт хамаарч байна. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон талаар: Шүүгдэгч овогт *******гийн ******* нь Р.*******тэй амаагэрээ байгуулан түүний өмчлөлийн 57 тооны үхрийг 2020 оны 12 дугаар сараас эхлэн маллахаар харилцан тохиролцсон байна. 2021 оны 03 дугаар сард Р.******* Н.*******аас үхрээ буцаан авахад 4 тооны үхэр дутсан байсан ба дээрх дутсан 4 тооны үхрийг шүүгдэгч Н.******* бусдад худалдаж үнийг өөртөө авсан хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Тухайлбал: Шүүгдэгч Н.*******д өөрийн эзэмшлийн үхрийг хариуцуулан өгсөн, үхрээ буцааж авахад 4 тооны үхэр дутсан байсан талаар хохирогч Р.*******гийн “...2020 оны 12 дугаар сарын 20-ны өдөр багийн ы өвөлжөөний хажууд манай 57 тооны үхэр айлын 2 үхэр нийлсэн 59 тооны үхэр байсан. ... Би 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр *******д 57 тооны үхэр тоолж хүлээлгэн өгсөн. 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хариулгаад хавар хүлээж авахдаа хөлс өгье гэж яриад явсан. Дараа нь 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдөр сумын багийн иргэн *******, , багийн иргэн нарын хамт ирсэн. Маргааш өглөө нь буюу 2021 оны 03 дугаар сарын 13-ны өглөө ******* Нарийны эхнээс Нарийны өвөлжөөнд тууж ирж үхрээ тоолоход 53 тооны үхэр байсан.

Манайхаас 4 үхэр дутсан байсан...” гэсэн мэдүүлгээр, Н.*******аас үхэр худалдаж авсан талаар мэдүүлсэн иргэний нэхэмжлэгч Д.*******ын “...2020 оны 12 дугаар сард хэдний өдрийг санахгүй байна. Надаас ******* “буяны ажилтай мөнгө хэрэг болоод байна” гээд 150.000 төгрөг бэлнээр авсан. Шинэ жил өнгөрөөд 2021 оны 01 сарын эхээр очиход *******ынд очиход үхэр нь ойрхон байхгүй байна гээд үхэр авч чадаагүй. *******аас охин бяруу авна гэж мөнгө өгсөн байсан юм.

Цагаан сарын дараа 2021 оны 02 дугаар сард ******* уралддаг морьдоо тэжээхээр ачиж орж ирэх үед нь ******* бор тарлан сарлагийн бяруу өгч явуулсан байсан...” гэсэн мэдүүлгээр, Гэрч О.*******гийн “...Манай нөхрөөс 2020 оны 12 дугаар сард ******* буяны ажилтай мөнгө хэрэг болоод байна гээд 150.000 төгрөг авсан. Манай нөхөр оронд нь бяруу авъя гэж тохирсон байсан. Цагаан сарын дараа 2 сард өдрийг нь санахгүй байна ******* гээд хүнээр бор алаг /тарлан/ бяруу өгч явуулсан байсан өөр зүйл болоогүй. Бор алаг духандаа ү-үсэг шиг хэлбэртэй сартай сарлагийн үхэр байсан...” гэсэн мэдүүлгээр, Н.*******ын үхэр хүргэж өгөөч гэсэн гуйлтаар Д.*******т 1 тооны үхэр аваачиж өгсөн талаараа мэдүүлсэн гэрч Б.*******ы “...******* колонкийн *******т үхрийн өгцөөтэй юм, аваачаад өгөөч гэхээр нь 2 адуутайгаа цуг ачиж сумын төвд *******ын хашаанд 1 үхэр аваачиж өгсөн...” гэсэн мэдүүлгээр, Н.*******ын Д.*******т худалдсан үхрийг өөрийн алдсан үхэр мөн байна гэж хохирогч таньсан талаар тэмдэглэсэн таньж олуулах ажиллагааны тэмдэглэлээр, Н.******* хамт архи ууж байхдаа Р.*******гийн үхрийг хэрэглэсэн гэж хэлсэн тухай мэдүүлсэн гэрч Т.*******ийн “...******* намайг газар мэддэг, хүн таньдаг болохоор газарчнаар авч явсан юм.

Бид хэд *******ынд хууч хөөрөнгөө 2 шил архи уугаад унтаад, *******, ******* бид хэд яриад сууж байтал ******* нутаг усаа бодсон ч, Амраа эгчийгээ бодсон ч үхрнүүдийг чинь олж өгнө өө. Би хоёр үхрийг хэрэглэсэн ... гээд байхаар нь сүүлд алдагдсан 4 үхэртэй нь холбоотой юм байна гэж бодсон... ” гэсэн мэдүүлгээр, Н.*******ын мөрдөн байцаалтын шатанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “...Манайх Завхан аймгийн сумын багийн нутаг “ы өвөлжөө” нэртэй газар өвөлжиж байсан юм. ******* эгч ... 57 тооны үхэр байна гээд намайг харж байгаач хөлс мөнгийг нь өгье гээд гуйгаад байхаар нь би ... харахаар болж 57 тооны үхрийг нь хүлээж авсан юм. Тэгээд өвөл хэдэн сарын хэднийг нь санахгүй байна би буяны ажлаар сумын төв ... ороод ******* гэж залуугаас 150.000 төгрөг зээлээд зээлсэн мөнгөнийхөө оронд цагаан сарын дараа 2021 оны 02 сард байх манайд ******* гэж залуу адуугаа ачиж сумын төв орно гэхээр нь *******гийн бор тарлан шүдлэн гунжийг ачуулаад *******т өгөөрэй гээд явуулчихсан юм. 2021 оны 01 сард байх өдрийг нь сайн санахгүй байна манай тэр хавьд машинтай танихгүй залуу үхэр худалдаж авна гээд явж байхаар нь *******гийн хар тарлан соёолон эр үхэр, бор үнээ, хүрэн тарлан хязаалан эр үхэр зэрэг 3 тооны үхрийг нь нийт 1.500.000 төгрөгөнд зарчихсан юм. 2020 оны 12 дугаар сарын 18, 19-ний хавьцаа 57 тооны үхэр хүлээлгэж өгсөн юм. ******* надад үхрээ зарахыг хүлээн зөвшөөрөөгүй, утсаар хөлсөө нэхээд ярьсан чинь дараа болъё гээд байхаар нь хөлс өгөхгүй байж магадгүй байна гэж бодоод үхрээс нь 4 тооны сарлагийн үхэр зарчихсан юм...” гэсэн мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.

Шүүгдэгч Н.*******ын үйлдлийн улмаас хохирогч Р.*******д 4,000,000 төгрөгийн хохирол учирсан нь “” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээчин Х.гийн гаргасан 2021 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 129 дугаартай дүгнэлтээр нотлогдож байна. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, хохирогч, гэрчийн мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна. Мөн шүүгдэгчийн мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар давхар батлагдаж байх тул түүний мэдүүлгийг яллах баримтаар үнэлсэн болно. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд заасан итгэмжлэгдэн хариуцсан этгээд гэж аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс өөрийн өмчийг хариуцуулахаар үүрэг хүлээсэн, эсхүл хууль буюу гэрээнд зааснаар бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн этгээдийг ойлгоно. Өмчлөгчийн эд хөрөнгийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн этгээд өмчлөгчөөс зохих зөвшөөрөл авалгүйгээр дур мэдэн бүрэн бүтэн байдлаас зарим нэгэн хэсгийг тасдаж бусдад өгч үрэгдүүлсэн, эсхүл өөрөө авч завшсан идэвхтэй үйлдлээр хөрөнгө завших гэмт хэрэг илэрдэг ба энэ гэмт хэргийн бүрдэл нь хохирогчийн итгэмжлэн өгсөн эд хөрөнгө юмсыг завшсанаар төгсөнө. Хэргийн байдлыг авч үзвэл шүүгдэгч Н.******* хөлсөөр ажиллах гэрээний үндсэн дээр Р.*******гийн өөрт нь итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох үхрийг өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр бусдад худалдах нь хууль бус гэдгийг ухамсарлаж, түүний үйлдлийн улмаас бусдын өмчлөх эрхэд хохирол учирч болохыг урьдаас мэдсээр атал хүсч хор уршгийг учруулсан нь бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэргийн субъектив шинжийг, түүний дээрх шууд санаатай үйлдлийн улмаас бага хэмжээнээс дээш хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн объектив шинжийг тус тус хангаж байна Иймд шүүгдэгч Н.*******ыг Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна. Шүүгдэгчээс хохирогч 1 тооны охин гунж хүлээн авсан ба гунжин үнээшинжээчийн дүгнэлтэд 800,000 төгрөгөөр үнэлсэн байна. Иймд гунжин үнээний үнэ 800,000 төгрөгийг хохирлоос хасч 3,200,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй байна.

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Шүүгдэгч Н.*******ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг журамлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Гэм буруугийн шүүх хуралдаанаар шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэ3200000 төгрөгийн хохирлыг шүүгдэгч хохирогчид нөхөн төлөх зорилгоор шүүх хуралдааныг завсарлуулах хүсэлт гаргасан ба хүсэлтийг хүлээн авч шүүх хуралдааныг 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 14 цаг 00 минут хүртэл хугацаагаар засварлуулсан. Шүүгдэгч Н.******* нь шүүх хуралдаан засварласан хугацаанд хохирогчи1,700,000 төгрөгийг төлж барагдуулсан нь Р.*******гийн шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэг болон Р.*******гийн Хаан банкны дугаарын дансанд 1,600,000 төгрөгийг шилжүүлсэн баримтаар нотлогдсон байна. Шүүгдэгч Н.******* нь хохирлын зарим хэсгийг нөхөн төлж үлдэх 150000төгрөгийн хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн байна.

Шүүгдэгч нь мал маллаж орлого олдог нөхцөл байдлыг харгалзан түүнихохирол нөхөн төлөхөө илэрхийлсэн илэрхийлэл бодитой гэж үзлээ. Шүүгдэгч Н.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ“ гэж тус тус заасныг үндэслэв. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хохирлын зарим хэсгийг нөхөн төлж үлдэх хэсгийн нөхөн төлөхөө илэрхийлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгч Н.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлын зарим хэсгийг нөхөн төлж, үлдэх хэсгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдал, гэмт хэргийн шинж зэргийг харгалзан үзэж шүүгдэгч Н.*******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 8 сарын хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөхдөө эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүргийг хүлээлгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ. 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 хэсэ“Коронавируст халдвар/ КОВИД-19/ цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор ...2015 оны... Эрүүгийн хуульд заасан....Хөрөнгө завших “ 17.4 дүгээр зүйлийн 1”... гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрх хязгаарлах ялаар солино” гэж заасан ба мөн хуулийн 4 дүгээр зүйлд заасан “ Эрүүгийн хариуцлагаас өршөөн хэлтрүүлэх гэмт хэрэг” 5 дугаар зүйлд заасан “зарим хугацаа болон эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгох“ гэмт хэрэгт 7 дугаар зүйлд заасан гэмт хэргүүдийг хамруулахгүйгээр хязгаарлалт тогтоосон учир шүүх 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглээгүй болно. 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дах хэсэгт “ Энэ хуулийн 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалт, 7.1 аасан журмын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгоно.” гэж заасны дагуу шүүх энэ талаар ямар нэгэн шийдвэр гаргаагүй болно. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн эд хөрөнгийбитүүмжлээгүй болохыг дурдах нь зүйтэй гэж үзээд

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаазүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч овогт *******гийн *******ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныбаримтлан шүүгдэгч Н.*******д Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 8 /найм/ сарын хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг 2.1, 2.5-д зааснаар шүүгдэгч Н.******* нь тэнссэн хугацаанд гэмт хэргийн хохирол хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, оршин суух газар ажил сургуулиа өөрчлөх зөрчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.

4. Шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх аргхэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д зааснаар шүүгдэгч Н.*******д хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан 8 /найм/ сарын хугацаанд түүнд хяналт тавихыг Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүрэг биелүүлээгүй эсхүл санаатай гэмт хэрэг үйлдвэл тэнссэн, албадлагын арга хэмжээ авсан шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг тус тус анхааруулсугай

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-зааснаар шүүгдэгч Н.*******аас 1,500,000 төгрөг гаргуулж хохирогч Н.*******д олгосугай.

8. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, шүүгдэгч нь тогтоогарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн эд хөрөнгөнөөс битүүмжлээгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.НАНДИНЦЭЦЭГ