Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 102/ШШ2017/02069

 

 

 

 

 

 

2017 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 102/ШШ2017/02069

Улаанбаатар хот

 

 

Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг би,  

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 67 дугаар байр, 28 тоот хаягт оршин суух, Дорлигдамж овогт Чойдоржийн Мөнхбаяр /РД:АИ84061216/-ын нэхэмжлэлтэй,

                                                     

Хариуцагч: Баянгол дүүрэг, 10 дугаар хороо, Зүүннаран 10 дугаар гудамж, 118 тоот хаягт оршин суух, Боржигон овогт Лхагвын Өлзийжаргал /РД:ЙЗ87092708/,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 20 дугаар хороо, Хадат гудамж, 4-12а тоот хаягт оршин суух, Боржгон овогт Батмэргэний Анхзаяа /РД:ТД79021001/ нарт холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 2.496.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,

                                    

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Миний бие хариуцагч Л.Өлзийжаргал, Б.Анхзаяа нарттай 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 16/61 тоот зээлийн гэрээ байгуулж, 1.200.000 төгрөгийг 10 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй зээлдүүлсэн. Хариуцагч нар зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэлгүй, 500.000 төгрөгийн хүү төлсөн. Иймд үндсэн зээл 1.200.000 төгрөг, зээлийн хүү 720.000 төгрөг, алданги 576.000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч нар шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Нэхэмжилсэн 2.496.000 төгрөгийг 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулна гэжээ.

 

                                           ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ч.Мөнхбаяр нь хариуцагч Л.Өлзийжаргал, Б.Анхзаяа нарт холбогдуулан 2.496.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлага 2.496.000 төгрөгийг 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн тайлбар ирүүлсэн байна. Иймд хариуцагч нарын зөвшөөрлийг баталж,  хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 54.890 төгрөгийн 50 хувийг улсын төсвөөс, 50 хувийг хариуцагч нараас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

                                            

  ЗАХИРАМЖЛАХ нь:

 

           1. Ч.Мөнхбаярын нэхэмжилсэн 2.496.000 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн хариуцагч Л.Өлзийжаргал, Б.Анхзаяа нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

           2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 54.890 төгрөгийн 50 хувь болох 27.445 төгрөгийг Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас, 50 хувь болох 27.445 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж нэхэмжлэгч Ч.Мөнхбаярт олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дүгээр зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

 

4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

  

 

 

 

 

ШҮҮГЧ                                       Ч.МӨНХЦЭЦЭГ