Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 2022/ШЦТ/11

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Доржбал даргалж, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Алтанзул Улсын яллагч Б.******* Шүүгдэгч Ц.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.*******т холбогдох 2123000000206 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1983 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Увс аймгийн суманд төрсөн, настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг, Увс аймаг сум багт оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, овогт *******ын *******, регистрийн дугаар *******.

Шүүгдэгч Ц.******* нь 2020 оны 12 дугаар сарын 15-наас 25-ны өдрүүдэд Завхан аймгийн сум багийн нутаг дэвсгэр “Цагаан толгой” гэх газар бэлчээрт байсан иргэн Б.*******гийн өмчлөлийн адуун сүргээс сартай “Т” үсгэн дормон тамгатай бор хээр зүсмийн нас гүйцсэн сувай гүү, сартай “Т” үсгэн дормон тамгатай хээр зүсмийн нас гүйцсэн сувай гүү болох 2 тооны адуу хулгайлж 2,000,000 /хоёр сая/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. Түүний холбогдсон уг гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “Олон тооны мал хулгайлах” гэмт хэрэгт хамаарч байна. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон талаар: Шүүгдэгч Ц.******* нь 2020 оны 12 дугаар сарын 15-наас 25-ны өдрүүдэд Завхан аймгийн сум багийн нутаг дэвсгэр “Цагаан толгой” гэх газар бэлчээрт байсан иргэн Б.*******гийн өмчлөлийн адуун сүргээс сартай “Т” үсгэн дормон тамгатай бор хээр зүсмийн нас гүйцсэн сувай гүү, сартай “Т” үсгэн дормон тамгатай хээр зүсмийн нас гүйцсэн сувай гүү болох 2 тооны адуу буюу олон тооны мал хулгайлсан хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.Тухайлбал: - Хохирогч Б.*******гийн “...2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 25-ны өдрийн хооронд миний эзэмшлийн 30 орчим тооны адуу сумын багийн ар хэсэг “Эрээн” гэх газрын зүүн талын “Цагаан толгой” гэх газраас 2 тооны нас гүйцсэн сувай гүү хулгайд алдагдсан юм. Тэгээд би 2 гүүгээ хулгайд алдагдсан болохыг нь мэдээд тухайн газрын ойр хавийн айл өрхүүдээр орж сураг ажиг тавьж хүмүүстэй уулзаж ярилцаж хэрэв алдсан гүүнээс минь сураг гарвал яаралтай надад мэдэгдэх талаар яриа хийж явсаар байгаад 2021 оны 03 дугаар сарыг хүрсэн. Тэгээд 2021 оны 03 дугаар сарын эхээр Увс аймгийн сумын иргэн болох Ц.******* гэх айлд “Чи ахынхаа 2 тооны гүүг хулгайлчихсан юм биш үү ахдаа буцаагаад өгчихвөл яаж байна” гэж хэлэхэд Ц.******* нь “Тиймээ ахаа би хулгайлаад авчихсан юмаа намайг уучлаарай би таны хохирол мөнгийг чинь бүрэн барагдуулж таныг хохиролгүй болгож өгнө” гэж хэлсэн.

Тэгээд надтай ноднин хавар 5 сарын үед санагдаж байна холбоо барихаар нь би дараа тэгж байгаад хохирлоо авъя гэж хэлсэн. Тэгээд байж байтал сая манай зээ дүү болох ******* гэх залууд миний алдсан хоёр адууны үнэ гээд 2,200,000 /хоёр сая хоёр зуун мянга/ төгрөг манай дүүгийн данс руу хийсэн байсан. Энэ тухай манай дүү надад сүүлд нь хэлсэн. Би дүүгээсээ энэ талаар сонсоод чи хэрэглэж бай ах нь сүүлд нь чамаас авъя гэж хэлсэн. Мөн хавар нь ******* надад бэлнээр 800,000 /найман зуун мянга/ төгрөг өгөөд ахаа эрэлд явсны чинь хөлс шүү гэж хэлж байсан. Миний хулгайд алдсан 1 гүү нь бор хээр зүсмийн гүү байсан нас гүйцсэн сувай гүү байсан. Сартай Т үсэгтэй дором тамгатай, нөгөө 1 гүү нь хээр зүсмийн гүү байсан. Тэр адуу нь мөн адил сартай Т үсэгтэй дором тамгатай байсан. Нас гүйцсэн сувай гүүнүүд байсан. ...Би өөрт учруулсан хохирлоо бүрэн барагдуулж авсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 9-11-р хуудас/, - Гэрч Б.*******ийн “...2021 оны 12 дугаар сард Увс аймгийн иргэн ******* гэх хүн манай өвөлжөөний тэр хавиар ирж бид нарт бараа зарж явсан. Тэгээд байж байтал ******* ах ******* гэх хүнээс 1 тооны хүрэн азарган үрээ худалдаж авлаа хавар авна гэж ярьж байсан. Тэгээд байж байтал ******* гэх хүнийг ирснээс хэд хоногийн дараа Сонгино сумын 1 хүн 2 тооны гүүгээ хулгайд алдчихсан гээд явж байсан. Тэгээд хавар нь буюу 2021 оны 03 дугаар сард ******* ахад ******* гэх хүн 1 тооны хүрэн зүсмийн азарган үрээ авч ирж өгсөн. ...Хавар нь ******* ах 2 тооны гүүг хулгайлаад эзэнд нь баригдчихсан байна гэсэн яриа мэр сэр гарчихсан байсан. Тэгж байгаад намдчихсан, хохирлыг нь барагдуулчихсан гэж манай сумын хүмүүс ярьж байсан. Би 2 тооны адууг огт хараагүй ээ. Хоёр гүү л алдагдсан гэж байсан.” гэх мэдүүлэг /19-20-р хуудас/, - Гэрч Ж.*******ын “...2020 оны 12 дугаар сарын сүүлээр манай нагац ах болох *******гийн адуу нь сумын болон сумын залгаа нутаг болох эрээний зүүн талын Цагаан толгой гэх газар байж байхад адуун сүрэг дотроос бор хээр зүсмийн гүү, хээр зүсмийн гүү нийлээд 2 тооны морь хулгайд алдагдсан. ******* гэх хүн хавар 4 дүгээр сарын сүүлээр надтай утсаар ярилцаад хоёулаа нэг уулзъя гэж хэлэхээр нь би уулзаж ярилцсан. Уулзаад би хохирлыг нь чамд өгье, чи ******* ахад хэлчхээрэй гэж хэлсэн.

Тэгээд бид хоёр дахиж уулзаагүй байтал 2021 оны 11 дүгээр сарын сүүлээр надтай холбогдоод миний дансанд 2,200,000 /хоёр сая хоёр зуун мянга/ төгрөг шилжүүлсэн. ...Адуугаа хайж явах үеэрээ л тэдний гэрээр ороод шууд тулгаж асуусан гэж бодож байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23-р хуудас/, - Гэрч Ц.*******ы “...2021 оны 01 дүгээр сарын дундуур ******* гэх хүн над дээр хүрч ирээд миний эзэмшлийн 30 орчим тооны адуу сумын багийн нутаг Эрээний зүүн талын Цагаан толгой гэх газарт байж байсан юм. Гэтэл 2 тооны сувай гүү байхгүй болчихлоо, хөлөөрөө явчихсан ч байж магадгүй байна гэж надад хэлж тэмдэглүүлж байсан. ...2020 оны 12 дугаар сарын 15-наас 25-ны өдрүүдэд адуугаа үзэж харалгүй хэд хоносон чинь байхгүй болчихсон байна гэж надад ярьж байсан. Тэгээд би сайн хайж байгаад бүр олдохгүй бол хүрээд ирээрэй гээд явуулж байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 31-р хуудас/, - Шүүгдэгч Ц.*******ын мөрдөн байцаалт болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Б.******* гэдэг хүний адуу хүрэн азаргатай, 30 гаран тооны адуу байсан. Тухайн адуу нь манай адуутай хамт Далантүрүүний Цагаан толгой гэх газарт бэлчээрт байсан. Би хүрэн азаргатай адуунд байсан бор хээр зүстэй, хээр зүстэй 2 тооны сувай гүүг барьж аваад хээр аваачиж гаргасан. ...Би уг тооны гүүг ганцаараа хулгайлж, хээр нядалсан бөгөөд гэмт хэрэг үйлдэхдээ өөрийн зөв талын гуян дээрээ сартай хас тамгатай, хээр зүстэй, нас гүйцсэн морийг унаж явсан. Миний уг морийг 2021 оны 01 дүгээр сард адуунд байхад нь чоно идсэн. Одоо байхгүй болсон” гэх мэдүүлэг /хх-ийн 45-47-р хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байна. “Мал Хулгайлах” гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа малыг гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч, хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууц далд аргаар авахыг ойлгодог бөгөөд гэмт этгээд хулгайлсан малаа эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах бодит бололцоог бий болгодог. Мал хулгайлах гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ нь иргэний шударгаар өмчлөх үндсэн эрх, эрх чөлөөг зөрчсөн байдагт оршино. Шүүгдэгч Ц.******* нь нийт 2 тооны бод мал хулгайлсан бөгөөд Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн тайлбарт “олон тооны мал гэж 2 бод, түүнээс дээш малыг ойлгоно” гэж заасан байх тул шүүгдэгч нь олон тооны мал хулгайлсан байна. Шүүгдэгч Ц.******* нь Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхэд халдаж иргэн Б.*******гийн 2 тооны бод малыг хулгайлж түүнд нийт 2,000,000 төгрөгийн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна. Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн мэдлэг дутмаг, амар хялбар аргаар мөнгө олох санаа зорилго нөлөөлсөн гэж үзэхээр байна.

Мөн шүүгдэгч Ц.******* нь бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, тухайн эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхгүй гэдгээ баттай мэдсээр байж өөрт ашиг хонжоо олох зорилгоор, шунахайн сэдэлтээр, бусдын эд хөрөнгөд хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй байна. - Хохирлын талаар: Шүүгдэгч Ц.*******ын гэмт буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.*******д 2,000,000 /хоёр сая/ төгрөгийн хохирол учирсан болох нь “” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээчин Х.гийн 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 171 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна. Шүүгдэгч Ц.******* нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгаа мөрдөн байцаалтын шатанд нөхөн төлсөн болох нь шүүгдэгч Ц.*******, гэрч Ж.******* нарын хохирол төлсөн талаарх мэдүүлэг болон хохирогч Б.*******гийн “миний алдсан хоёр адууны үнэ гээд 2,200,000 /хоёр сая хоёр зуун мянга/ төгрөг манай дүүгийн данс руу хийсэн байсан. Мөн хавар нь ******* надад бэлнээр 800,000 /найман зуун мянга/ төгрөг өгөөд ахаа эрэлд явсны чинь хөлс шүү гэж хэлж байсан. Би өөрт учруулсан хохирлоо бүрэн барагдуулж авсан” гэх мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Шүүгдэгч Ц.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ“ гэж тус тус заасныг үндэслэв. Шүүгдэгч Ц.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгч Ц.******* урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь “Иргэний эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудас”-аар тогтоогдож байх тул анх удаа гэт хэрэг үйлдсэн байна. /хх-ийн 50-р хуудас/ Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас “шүүгдэгч Ц.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэх” дүгнэлт гаргав. Шүүх шүүгдэгч Ц.*******ын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учруулсан хохирол, хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан түүнд оногдуулсан 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов. Шүүгдэгч Ц.*******ын үйлдсэн гэмт хэрэг нь 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг бөгөөд 2021 оны 06 дугаар сарын 24- ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө үйлдэгдсэн байна. Мөн шүүгдэгч нь Өршөөл үзүүлэх тухай хуульд өмнө нь хамрагдаж байгаагүй бөгөөд байнга оршин суух хаягтай, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд заасан шаардлагуудыг хангаж байх бөгөөд уг хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т заасан /Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэг/ гэмт хэрэг үйлдэж шүүхээс оногдуулсан хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солих зохицуулалтад хамаарч байна. Иймд Эрүүгийн хуулийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т зааснаар шүүгдэгч Ц.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар оногдуулсан хорих ялыг мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солихоор шийдвэрлэв. Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.*******ыг 2 жил 1 сарын хугацаанд Увс аймгийн сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэв. Харин шүүгдэгч Ц.******* нь зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүгдэгчийн зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлах нь зүйтэй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1-д “Шийдвэр гүйцэтгэгч зорчих эрхийг хязгаарлах ял шийтгүүлсэн ялтны байнга оршин суугаа болон хөдөлмөр эрхэлж байгаа, эсхүл суралцаж байгаа газрын хаягаар шүүхээс тогтоосон хориглолт, хязгаарлалтыг биелүүлж байгаа эсэхэд техникийн болон биечлэн хяналт тавина.”, мөн зүйлийн 167.2-т “Зорчих эрхийг хязгаарлах ял эдэлсэн хугацааг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоолно.” гэж тус тус хуульчилсан. Иймд шүүгдэгч Ц.*******т зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 2 жил 1 сарын хугацаанд түүнд хяналт тавихыг Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж байна. Шүүгдэгч Ц.******* нь бусдын олон тооны мал хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ нас гүйцсэн морийг уналга болгон ашигласан байх тул Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлд зааснаар нас гүйцсэн морины үнэ 1,100,000 төгрөгийг шүүгдэгч Ц.*******аас гаргуулж улсын төсөвт шилжүүлэх нь зүйтэй. “” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээчин Х.гийн 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 177 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “2020 оны 12 дугаар сарын байдлаар нас гүйцсэн морь 1,100,000” төгрөг гэж тогтоосон байна. Шүүгдэгч Ц.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн хувийн баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч овогт *******ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “Олон тооны мал хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Ц.*******ыг 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй. 3. Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.*******т оногдуулсан 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т заасныг баримтлан шүүгдэгч Ц.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар оногдуулсан хорих ялыг мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсугай.

5. Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.*******т 2 жил 1 сарын хугацаанд Увс аймгийн сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэсүгэй.

6. Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүгдэгчийн зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарласугай.

7. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.2-т тус тус зааснаар шүүгдэгч Ц.*******т зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 2 жил, 1 сарын хугацаанд түүнд хяналт тавихыг Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

8. Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Ц.*******аас гэмт хэрэг үйлдэхдээ уналга болгон ашигласан хул зүсмийн нас гүйцсэн морины үнэ 1,100,000 /нэг сая нэг зуун мянган/ төгрөгийг гаргуулж улсын төсөвт шилжүүлсүгэй.

9. Шүүгдэгч Ц.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

10. Шүүгдэгч Ц.******* энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн хувийн баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн .1, .2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ДОРЖБАЛ