Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 102/ШШ2017/02083

 

 

 

2017 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 102/ШШ2017/02083

Улаанбаатар хот

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг би,  

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Сүхбаатарын талбай-5, Бодь цамхагт байрлах, Голом банк ХХК /РД:2075377/-ийн нэхэмжлэлтэй,

                                                     

Хариуцагч: Баянгол дүүрэг, 21 дүгээр хороо, Горькийн 21 дүгээр гудамж, 718 тоот хаягт оршин суух, Боржигин овогт Алтангэрэлийн Мөнхцэцэг /РД:ШГ80030403/-т холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 1.486.917 төгрөг 92 мөнгө гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,

                                    

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Зээлдэгч нь 2011 оны 8 дугаар сарын 19-ний өдөр ЗГ/2205027578/ тоот зээлийн гэрээ байгуулан 3.000.000 төгрөгийг сарын 1.80 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай картын цалингийн зээл авсан. Зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчин зээлийн төлбөрөө төлөхгүй банкыг хохироож байгаа тул зээлдэгчээс үндсэн зээлийн үлдэгдэл 941.983 төгрөг 53 мөнгө, үндсэн хүү, торгууль 544.934 төгрөг 39 мөнгө, нийт 1.486.917 төгрөг 92 мөнгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Зээлийн үндсэн төлбөр 941.983 төгрөг 53 мөнгө, үндсэн хүү, торгууль 544.934 төгрөг 39 мөнгө, нийт 1.486.917 төгрөг 92 мөнгийг бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Зохигчдын тайлбар, шүүхэд ирүүлсэн хүсэлтийг хянаад,

 

                                                                                                                                                          ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч “Голомт банк” ХХК нь А.Мөнхцэцэгт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1.486.917 төгрөг 92 мөнгө гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага 1.486.917 төгрөг 92 мөнгийг бүхэлд нь төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн тайлбар ирүүлсэн байна.

Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

            Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 106 дугаар зүйлийн 106.6 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38.741 төгрөгийн 50 хувийг  улсын орлогод үлдээж, 50 хувийг Баянгол дүүргийн Татварын хэлтсийн данснаас, хариуцагч А.Мөнхцэцэгээс улсын тэмдэгтийн хураамжид 19.370 төгрөг 50 мөнгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон,

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. “Голомт банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй А.Мөнхцэцэгт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1.486.917 төгрөг 90 мөнгө гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага 1.486.917 төгрөг 92 мөнгийг бүрэн төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 106 дугаар зүйлийн 106.6 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38.741 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч А.Мөнхцэцэгээс улсын тэмдэгтийн хураамжид 19.370 төгрөг 50 мөнгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

           3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                               Ч.МӨНХЦЭЦЭГ