Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн

2022 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 2022/ШЦТ/16

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүхуралдааныг шүүгч Н.Дэлгэрмаа даргалж Нарийн бичгийн дарга М.Пүрэвдорж Улсын яллагч Б.******* Шүүгдэгч А.******* Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.******* /цахимаар/ Хохирогч М.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулж, Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.*******өд холбогдох 2123000000193 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1994 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Завхан аймгийн ******* суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй,, эхнэр хүүхдийн хамтаар Завхан аймаг Улиастай сум баг тоотод оршин суух хаягтай, урьд Завхан аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 2020/ШЦТ/102 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулалгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, овогт*******ийн *******, Регистрийн дугаар: *******

Шүүгдэгч А.******* нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч М.*******г 2021 оны 06 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Завхан аймгийн Улиастай сумын Товцог багийн нутаг дэвсгэр “”-ны орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусадтай хардаж нүүрэн тус газар нь гараараа цохих, нүүр рүү нь алгадах, үснээс нь зулгаах зэргээр зодсон, мөн 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Завхан аймгийн Улиастай сум багийн нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ модоор зүүн шуу тус газарт нь цохиж богтос ясны далд хугарал буюу эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан, мөн 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Завхан аймгийн Улиастай сум багийн нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусадтай хардаж архины шил болон гутлаар дал нуруу тус газар нь цохиж зодсон буюу гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн, уг гэмт хэргийг үйлдэх үедээ түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. Шүүгдэгчийн холбогдсон хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан гэмт хэрэгт хамаарч байна. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон талаар: Шүүгдэгч А.******* нь хамтран амьдрагч М.*******г 2021 оны 06 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Завхан аймгийн Улиастай сумын Товцог багийн нутаг дэвсгэр “”-ны орчим бусадтай хардаж нүүрэн тус газар нь гараараа цохих, нүүр рүү нь алгадах, үснээс нь зулгааж зодсон, Мөн 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Завхан аймгийн Улиастай сум багийн нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ модоор зүүн гарын шуу тус газарт нь цохисон, Мөн 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Завхан аймгийн Улиастай сум багийн нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусадтай хардаж архины шил болон гутлаар дал нуруу тус газар нь цохиж зодсон хэргийн үйл баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдэн шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал: Дээрх үйл баримтын талаар хохирогч М.*******гийн “...2021 оны 06 дугаар сарын 28- наас 29-нд шилжих шөнө Шинэ хороонд манай нөхөр ******* найз нарынхаа хамт архи уусан. Тэгээд нэг найзтайгаа хардаад намайг зодсон. “...2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр архи уусан байж байгаад гэртээ мод хагалж сууж байгаад миний гарыг модоор цохиж хугалсан...”, “...2021 оны 10 дугаар сарын 29-ний орой бас архи уусан байж байгаад намайг зодож архины шилээр цохисон. ...миний хамар руу гараараа нэг удаа цохиж нүүр рүү хэд хэдэн удаа алгадаад үснээс зулгааж татаж зодсон. ...Бид хоёр өмнө 2 жилийн өмнө танилцаад дундаасаа нэг хүүхэдтэй болсон. Тусдаа гараад намайг байнга дарамталж байсан. Бид хоёр хоёулахнаа байж байхдаа намайг зодсон...” мэдүүлгээр, Хохирогчийн мэдүүлгийг баталж мэдүүлсэн гэрч Ч.*******ийн “...Тусдаа гарсан хойноо 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр манай охиныг ******* нь зодсон байна лээ би тэрийг нь мэдээгүй явж байгаад өчигдөр буюу 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр мэдээд цагдаад өргөдөл өгсөн. Тэр өдөр манай охиныг модоор зодсон гэсэн. Манай охин өөрийн дүү болох ******* руу зодуулсан зургаа явуулсан байсан. ...2021 оны 06 сарын 28-наас 29-нд шилжих шөнө намайг гэртээ унтаж байсан чинь өглөө үүрээр манай охин *******өд зодуулчихлаа гээд уйлаад хүрээд ирсэн. ...Толгойных нь зүүн талын чихнийх нь дээхэн талаас цус гоожсон бололтой хатсан байсан. Охин хэлэхдээ хар зам дээр толгойг нь тавьж байгаад дээр нь хөлөөрөө дэвссэн гэсэн. ...Одоо манай охины бие нь зүүн талын далны ар хэсэг нь дүүрэн хөх няц болсон байна. баруун гарынх нь тохойны дотор талд хэсэгт нь тойрч хөхрөөд дунд хэсэгт нь жижигхэн нүх байхаар нь энэ яасан юм гэсэн чинь сэрээгээр хатгачихсан гэж байсан...” гэсэн мэдүүлгээр, Энэ талаар мэдүүлсэн гэрч Ч.ы “...******* нь манай хүргэн болох гэж байгаа залуу юм... 2021 оны 06 дугаар сард манай охин ******* гэртээ өглөө үүрээр 04 цагийн үед нөхөртөө зодуулчихлаа гээд хүрээд ирсэн. ...манайд *******ийн ээж, ах, эгч нар нь *******ийн хамт хүрч ирээд 2 хүүхдээ нийлүүлье гэж бодоод охиноо өгөөд явуулсан чинь ахиад 2021 оны 10 сард зодуулсан байна лээ, нөхөр бид хоёр мэдээгүй байж байгаад 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр цагдаад өргөдөл өгсөн...” гэсэн мэдүүлгээр тогтоогдож байна. Шүүгдэгч А.*******ийн 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр М.*******г зодсон үйлдлийн улмаас хохирогчийн биед хүндэвтэр гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 000000399 дугаартай “М.*******гийн биед зүүн гарын богтос ясны далд хугарал, зүүн бугалга, зүүн далны дээр цус хуралт гэмтэл учирсан байна. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл байна. 2021 оны 10 дугаар сарын 14-нөөс 29-ний өдрүүдэд үүссэн байх боломжтой. Тухайн гэмтэл нь хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. М.*******гийн биед учирсан зүүн гарын богтос ясны далд хугарал, зүүн бугалга, зүүн далны дээр цус хуралт гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д заасны дагуу гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлтээр тогтоогдож байна. Хохирогч болон гэрчүүд мэдүүлгийнхээ эх сурвалжийг тодорхой заасан бөгөөд тэдний мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтууд шүүгдэгчийн үйлдэл, хэргийн үйл баримтыг нотолж байгаа, энэ хэрэгт хамааралтай, хуульд заасны дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байх тул дээрх нотлох баримтуудыг шийдвэрийн үндэслэл болголоо. Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай гэдгийг “гэр бүлийн гишүүд, бусад шалтгаанаар хамт амьдарч байгаа, гэрлэлт нь цуцлагдсан, бусад шалтгаанаар хамт амьдарч байгаад больсон, хүн, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, асрамжийн үйлчилгээ үзүүлж байгаа хүн, тэдгээрийн асрамжид байгаа хүмүүсийн хоорондын харилцааг ойлгоно” гэж тайлбарлажээ. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 6.1 дэх хэсгийн 6.1.1-д заасан бие махбодын хүчирхийлэл буюу хүний амь нас эрүүл мэндэд гэм хор учруулж болзошгүй аливаа үйлдлийг хамааруулахаар заасан ба Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлд “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн шинжийг “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг... байнга... зодсон...” гэж тодорхойлсон. “Байнга” гэдэг нь тоон илэрхийллийн хувьд гурав ба түүнээс дээш удаа үйлдэгдсэн байхыг авч үздэг хууль хэрэглээний ойлголт. Шүүгдэгч А.******* нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох М.*******г 2021 оны 06 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө, мөн 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр, мөн 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр зодсон нь Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэргийн “байнга зодох” гэсэн шинжийг агуулж байна. А.*******ийг хохирогч М.*******гийн Монгол улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрүүл мэндийн халдашгүй эрхийг зөрчиж, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэргийн шинжтэй. Ийнхүү шүүгдэгч А.******* нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх явцдаа буюу 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хохирогч М.*******гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийн шинжтэй байна. Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт” энэ хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэгт тооцно” гэж заасан тул түүнийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх явцдаа хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргүүдийг давхар зүйлчилсэн нь үндэслэлтэй. Иймд шүүгдэгч А.*******ийг Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1- т заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан буюу гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй. Шүүгдэгч А.******* хохирогчид эмчилгээний зардалд 180.000 төгрөгийг төлсөн бөгөөд хохирогч шүүх хэлэлцүүлэгт хохирол төлбөр нэхэмжлээгүй учир түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Шүүгдэгч А.*******ийг дээрх гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан. Шүүгдэгч А.*******өд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ“ гэж тус тус заасныг үндэслэв. Шүүгдэгч А.*******өд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлд зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдал болон Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, ...цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж зааснаар шүүгдэгч А.*******ийн үйлдсэн гэмт хэргийн шинж, нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ. Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлд “...шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ялоногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд нь ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг төрөл хэмжээг тогтооно...” гэж, “...хэд хэдэн гэмт хэрэгт хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол доор дурдсанаар хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэх...” гэж, “торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг” гэж тус тус заасны дагуу Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч А.*******ийг 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох буюу 2.700.000 төгрөгөөр торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын 1 /нэг/ хоногоор тооцож 180 хоногийн хугацаатай хорих ялыг, Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 06 сар 180 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож шийдвэрлэв. Шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор түүнээс гаргуулах хохирол, төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхний лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг дурдах нь зүйтэй гэж үзээд

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.5, 1.6-д заасныг, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч овогт*******ийн *******ийг Эрүүгийн хуулийн 11.4 дүзүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан буюу хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан буюу гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдА.*******ийг 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2.700.000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч А.*******өд оногдуулсан 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох буюу 2.700.000 төгрөгөөр торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын 1 /нэг/ хоногоор тооцож, 180 хоногийн хугацаатай хорих ялыг, Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар оногдуулсан 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 06 сар 180 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.*******өд оногдуулсан 06 сар 180 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Шүүгдэгч А.*******өд 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

6. Шүүгдэгч А.*******өөс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, энэ тогтоолоор түүнээс гаргуулах хохирол, төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхний лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ДЭЛГЭРМАА