Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 2022/ШЦТ/17

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Нандинцэцэг даргалж, Нарийн бичгийн дарга П.Намхайдагва Улсын яллагч Н.******* Шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан тусшүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.*******ид холбогдох 2123001070145 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1995 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Завхан аймгийн ******* суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, санхүү, эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ээж хамт Завхан аймгийн ******* сумын ******* *******ны ******* гэх газар оршин суух хаягтай, урьд өмнө 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 99 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч байсан ба 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 73 дугаар тогтоолоор тэнссэн шийдвэрийг өршөөн хэрэгсэхгүй болгосон, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт *******гийн ******* Регистрийн дугаар: /*******/

Шүүгдэгч Б.******* нь 2021 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс 2021 оны08 дугаар сарын 24-ний өдрийн хооронд Завхан аймгийн сумын багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “” шатахуун түгээх станцын түгээгчээр ажиллаж байх хугацаандаа шатахуун түгээгүүрийн тоолуурын заалтыг өөрчлөн бичиж, тоолуурын заалтаас илүү гарсан шатахууны зөрүү үнийг үргэлжилсэн үйлдлээр завшиж, хохирогч Б.т 1,333, 398 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийн завших гэмт хэрэгт хамаарч байна. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хохирогчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна. Хохирогч шүүх хуралд оролцох талаар бичгээр хүсэлт гаргаагүй учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хохирогч ирээгүй нь шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болохгүй” гэж зааснаар хохирогчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ. 1.Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох: Шүүгдэгч ******* овогт *******гийн ******* нь 2021 он06 дугаар сарын 05-ны өдрөөс 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн хооронд Завхан аймгийн сумын багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “” шатахуун түгээх станцын шатахуун түгээгчээр ажиллаж байх хугацаандаа шатахуун борлуулалтын дэвтэрт шатахуун түгээгүүрийн тоолуурын заалтыг өөрчлөн бичих байдлаар хий худалдан авалт үүсгэн илүү гарсан шатахууны үнийг завшсан буюу 2021 оны 06 дугаар сарын 05-ны өдөр түгээгүүрийн тоолуурын 89156913 гэсэн заалтыг 89167044 гэж өөрчлөн зөрүү 101 литр 31 грамм түлшний 207.685 төгрөгийг, 06 дугаар сарын 23-ны өдөр түгээгүүрийн тоолуурын 92012340 гэсэн заалтыг 92024312 гэж өөрчлөн бичиж зөрүү 119.72 литр А-92 бензиний үнэ 193.946 төгрөгийг, түгээгүүрийн тоолуурын 28971411 гэсэн заалтыг 28972977 гэж өөрчлөн бичиж зөрүү 15.66 литр А-80 бензиний үнэ 24.273 төгрөгийг , түгээгүүрийн тоолуурын 90096468 гэсэн заалтыг 90099394 гэж өөрчлөн 29.26 литр дизель түлшний үнэ 59.983 төгрөгийг, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр түгээгүүрийн тоолуурын 90403011 гэсэн заалтыг 90393709 гэж өөрчлөн бичиж 93.02 литр дизель түлшний үнэ 199.993 төгрөг, 07 дугаар сарын 12-ны өдөр түгээгүүрийн тоолуурын 29290186 гэсэн заалтыг 29297660 гэж өөрчлөн бичиж, 74.74 литр А-80 бензиний үнэ 144.995 төгрөгийг, 08 дугаар сарын 03-ны өдөр түгээгүүрийн тоолуурын 93370119 гэсэн заалтыг 93378783 гэж өөрчлөн бичиж 86.63 литр А-92 бензиний үнэ болох 197.539 төгрөгийг, 29599874 гэсэн тоолуурын заалтыг 29601874 гэж өөрчлөн бичиж 20 литр А-80 бензиний үнэ 45.000 төгрөгийг, 91528617 гэсэн заалтыг 91530744 гэж өөрчлөн бичиж 21.27 литр дизель түлшний үнэ 49.984 төгрөг, 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдрөөс 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн хооронд орсон бэлэн орлогоосоо 210.000 тус тус өөртөө ашигласан хэргийн үйл баримт нь хэрэг авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал: Шүүгдэгч Б.******* ээлж солилцох түгээгүүрийн тоолуурын бүртгэлийн тооцооны дэвтэрт түгээгүүрийн тоолуурын заалтыг өөрчлөн бичиж, хий худалдан авалт үүсгэн үнийг өөртөө завшсан талаар мэдүүлсэн гэрч Б.ийн “...2021 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс эхлээд удаа дараа түгээгүүрийн тоолуурын бүртгэлийн дэвтэр дээр бичсэн тоолуурын тоог өөрийн дураар сольж бичиж дундаас нь мөнгө гаргаж хувьдаа завшиж байсан нь тогтоогдсон. Өөрөөр хэлбэл...2021 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 89156913 гэсэн тоолуурыг 89167044 гэж зохиож бичээд тэрний зөрүү болох 101 литр 31 грамм түлшний 207,685 төгрөг авсан. Ахиад 06 дугаар сарын 23-ны өдөр 92012340 гэсэн тоолуурыг 92024312 гэсэн тоолуураар сольж бичээд 119.72 литр А-92 бензиний 193,946 төгрөг авсан, Мөн энэ өдрөө 28971411 гэсэн тоолуурыг 28972977 гэсэн тоолуураар сольж 15.66 литр А-80 бензиний 24,273 төгрөг, мөн 90096468 гэсэн тоолуурыг 90099394 гэсэн тоолуураар больж бичээд 29.26 литр дизель түлшний 59,983 төгрөгийг аваад хувьдаа завшсан. Дараа нь 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 90403011 гэсэн тоолуурыг 90393709 гэсэн тоолуураар сольж 93.02 литр дизель түлшний 199,993 төгрөг, 07 дугаар сарын 12-ны өдөр 29290186 гэсэн тоолуурыг 29297660 гэсэн тоолуураар сольж 74.74 литр А-80 бензиний 144,995 төгрөг, 08 дугаар сарын 03-ны өдөр 93370119 гэсэн тоолуурыг 93378783 гэсэн тоолуураар сольж 86.63 литр А-92 бензиний үнэ болох 197.539 төгрөг, 29599874 гэсэн тоолуурыг 29601874 гэсэн тоолуураар сольж 20 литр А-80 бензиний үнэ 45,000 төгрөг, 91528617 гэсэн тоолуурыг 91530744 гэсэн тоолуураар сольж 21.27 литр дизель түлшний 49,984 төгрөг нийт 292,523 төгрөгийг өөртөө завшсан. Сүүлд 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдрөөс 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн хооронд орсон бэлэн орлогоосоо 210,000 төгрөг өөртөө ашигласан байсан...” гэсэн мэдүүлгээр, Ажил хүлээлцэх үед бичигдсэн шатахуун түгээгүүрийн тоолуурын заалтыг засварлан өөрчлөж бичсэн байсан талаар мэдүүлсэн гэрч Цын “...Би ШТС-д 2021 оны 07 дугаар сард түгээгчээр ажилд орсон юм. Намайг ажилд ороход ******* гэдэг залуу түгээгчээр ажилладаг байсан юм. Тэгээд 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдөр би *******оос ажил хүлээгээд авсан санагдаж байна, тэр үед миний өмнө буухдаа хүлээлгэж өгсөн бүртгэлийн дэвтэр дээрх түгээгүүрийн миллний тоог засаад биччихсэн байхаар нь эрхлэгч т хэлсэн. Тэгээд эрхлэгч бүртгэлийн дэвтрийг тулгаж үзээд ******* нь хүлээлцдэг бүртгэлийн дэвтэр дээр бичиж хүлээлгэж өгдөг түгээгүүрийн миллний тоог засч бичээд зарагдсан шатахууны мөнгөнөөс дундаас нь хувьдаа завшдаг болохыг мэдсэн юм...” гэсэн мэдүүлгээр, Гэрч Э.ын “... Манай ажлын газрын нэг ээлжийн түгээгч ******* нь ээлжинд гарахдаа өмнөх ээлжийн түгээгчийн хүлээлгэж өгсөн тоолуурыг өөрийн дураар өөр тоолуур зохиож бичиж зөрүү мөнгийг нь хувьдаа завшсан байсан. Би сая 08 сард амралтаа аваад явж байгаад эргээд ажилдаа ороход манай эрхлэгч Б. *******ийг хувьдаа мөнгө завшсан байна гээд хэлсэн. Тэгээд бүх ээлжийнхээ түгээгч нарыг дуудаад тоолуурыг нь шалгаж үзэх гэсэн юм гээд тоолуурын бүртгэлийн дэвтэр дээрхээ шалгаж үзээд ******* дээр зөрүү гарч бусад 2 түгээгч ямар нэгэн зөрүүгүй байна гэсэн. Тэгээд би *******ийг хувьдаа мөнгө завшсан байна гэж мэдсэн... “ гэсэн мэдүүлгээр, Б.*******ийн мөрдөн байцаалтын шатанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “... Би 2021 оны 06 сарын үед “” шатахуун түгээх станцад шатахуун түгээгчээр ажилд орсон юм. Би хөрс шатахуун түгээх станцад ажиллаж байх үедээ яг хэдэн удаа гэдгийг нь санахгүй байна, удаа дараагийн үйлдлээр шатахуун зарсан тоолуурыг бүртгэдэг дэвтэрт бичсэн тоолуурын тоог өөрчилж бичээд зөрүү мөнгийг нь хувьдаа авч хэрэглэсэн нь үнэн. Тухайн үед би бензиний тоолуурын заалтыг балаар гараар бичдэг байсан тул өөрчлөөд бичдэг байсан. Тэгээд 2021 оны 08 дугаар сарын 10-ны үед тоолуурын бүртгэл зөрүүлж бичиж мөнгө авсан байна гээд тухайн мөнгийг миний цалингаас хасна гэсэн юм. Тэгээд би 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдөр тухайн өдрийн орлогын мөнгөнөөс 210,000 төгрөгийг бэлэн мөнгөөр авсан. Би гэдэг хүнд 1,333, 998 төгрөгийн хохирол учруулснаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлгээр тус тус тогтоогдож байна. Шүүгдэгч Б.*******ийн үйлдлийн улмаас хохирогч Б.т 1,333,398 төгрөгийн хохирол учирсан нь ... Б.*******ийн эзэмшлийн Хаан банкны тоот харилцах дансны хуулга болон шатахуун түгээгүүрийн тоолуурын заалтыг бичиж тэмдэглэсэн ажил хүлээлцсэн дэвтрээр тогтоогдож байна. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, хохирогч, гэрчийн мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна. Мөн шүүгдэгчийн мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар давхар батлагдаж байх тул түүний мэдүүлгийг яллах баримтаар үнэлсэн болно. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд заасан итгэмжлэгдэн хариуцсан этгээд гэж аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс өөрийн өмчийг хариуцуулахаар үүрэг хүлээсэн, эсхүл хууль буюу гэрээнд зааснаар бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн этгээдийг ойлгоно. Өмчлөгчийн эд хөрөнгийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн этгээд өмчлөгчөөс зохих зөвшөөрөл авалгүйгээр дур мэдэн бүрэн бүтэн байдлаас зарим хэсгийг тасдаж бусдад өгч үрэгдүүлсэн, эсхүл өөрөө авч завшсан идэвхтэй үйлдлээр хөрөнгө завших гэмт хэрэг илэрдэг ба энэ гэмт хэргийн бүрдэл нь хохирогчийн итгэмжлэн өгсөн эд хөрөнгө юмсыг завшсанаар төгсөнө. Хэргийн байдлыг авч үзвэл шүүгдэгч Б.******* нь хөлсөөр ажиллах гэрээний үндсэн дээр Б.ийн өөрт нь итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох шатахууны үнийг өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр өөртөө авах нь хууль бус гэдгийг ухамсарлаж, түүний үйлдлийн улмаас бусдын өмчлөх эрхэд хохирол учирч болохыг урьдаас мэдсээр атал хүсч хор уршгийг учруулсан нь бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэргийн субъектив шинжийг, түүний шууд санаатай үйлдлийн улмаас хохирогчид бага хэмжээнээс дээш хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн объектив шинжийг тус тус хангаж байна Иймд шүүгдэгч Б.*******ийг Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна. Шүүгдэгчээс хохирогчид 990,000 төгрөгийг төлсөн нь Б.ийн Хаабанкны дугаарын дансанд 500,000 төгрөгийг тушаасан баримтаар болон хохирогчийн шүүхэд гаргасан “бэлнээр 500000 төгрөг цалинд 490000 төгрөг тооцсон нийт 343,398 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэсэн хүсэлтээр тогтоогдож байх тул шүүгдэгчээс 343,398 төгрөг гаргуулж хохирогчид буцаан олгох нь зүйтэй байна. Шүүгдэгч хохирлын зарим хэсгийг нөхөн төлж үлдэх 343,398 төгрөгийхохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн байна. 2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар Шүүгдэгч Б.*******ийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.4 дүгээзүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг журамлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.1 дүгээрзүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ“ гэж тус тус заасныг үндэслэв. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хохирлын зарим хэсгийг нөхөн төлж үлдэх хэсгийн нөхөн төлөхөө илэрхийлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгч Б.******* нь хохирлын зарим хэсгийг төлсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршиг зэргийг харгалзан түүнд 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгон оногдуулав. Шүүгдэгч Б.******* нь Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийанхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 99 дүгээр тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэсэн байна. 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт “ Энэ хуулийн 9.2 -т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж 2015 оны 12 дугаар сарын 03- ны өдөр баталсан Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалт, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу тэнссэн хугацааг өршөөн хэрэгсэхгүй болгоно” гэж заасны дагуу Б.*******ийн тэнсэгдсэн хугацаа хэрэгсэхгүй болгогдсон байх тул шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулаагүй болно. Улсын яллагчийн гаргасан “ шүүгдэгч Б.*******ид Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн. Тэнссэн хугацаанд шүүгдэгч дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан 7 сарын хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү” гэсэн саналыг хүлээн авах боломжгүй байна. Учир нь: Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “ Эрүүгийн хариуцлагхүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй” гэж заасан тул түүний өмнө эрүүгийн хариуцлага хүлээж байсныг ял оногдуулахдаа харгалзаагүй болно. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэхэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.7-д заасныг, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ийг Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол улсын Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ийг 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгБ.*******ид оногдуулсан 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8-аас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож, шийтгэх тогтоолыг биелүүлэхийг Завхан аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солих журамтай болохыг дурдсугай.

5. Шүүгдэгч Б.*******ид өмнө авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаазүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.*******оос 343,398 төгрөг гаргаж хохирогч Б.т олгосугай.

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулахэрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, шүүгдэгч нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, шүүгдэгчийн цахим үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа, цахим үнэмлэхийн хуулбар хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэхэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.НАНДИНЦЭЦЭГ