Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 102/ШШ2017/02108

 

2017 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 102/ШШ2017/02108

Улаанбаатар хот

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг би,  

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, Рокмон бюлдинг А  тоот хаягт байрлах, “Сар шинэ интернэшнл ББСБ” ХХК /РД:2693925/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, СВД 3 дугаар байр, 6 тоот хаягт оршин суух, Боржигин овогт Шараагийн  Эрдэнэтуяа /РД:ШЕ67032429/,

Хариуцагч: Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо,  дугаар хороолол, Энхтайвны өргөн чөлөө гудамж, 12 дугар байр, 53 тоот хаягт оршин суух, Боржигон овогт Галсанпэрлээгийн Эрдэнэбаяр РД:ШЕ74020868/ нарт холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 1.743.885 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,

                                    

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Хариуцагч Ш.Эрдэнэтуяа нь 2016 оны 5 дугаар сарын 03-ны өдөр манай байгууллагатай ЗГ1200160209 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулж 2.000.000 төгрөгийн цалингийн зээлийг 12 сарын хугацаатай, 3.55 хувийн хүүтэй зээлсэн. Хариуцагч нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул нийт 1.743.885 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч нь хариуцагч Г.Эрдэнэбаяраас татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагын 147.449 төгрөгөөс татгалзаж, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг 1.600.000 төгрөгийг 2017 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл сар бүрийн 20-ны өдөр 200.000 төгрөгөөр тус тус төлж, нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн барагдуулахаар харилцан тохирч, эвлэрч байна гэжээ.

 

                                           ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Сар шинэ интернэшнл ББСБ” ХХК нь хариуцагч Г.Эрдэнэбаяр, Ш.Эрдэнэтуяа нараас зээлийн гэрээний үүрэгт 1.743.885 төгрөг гаргуулахнэхэмжлэгч нь аар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь хариуцагч Г.Эрдэнэбаяраас татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагын 147.449 төгрөгөөс татгалзаж, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг 1.600.000 төгрөгийг 2017 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл сар бүрийн 20-ны өдөр 200.000 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар нэхэмжлэгчтэй харилцан тохиролцож эвлэрсэн байна.

Зохигчдын энэхүү эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчдын эвлэрлийг баталгаажуулж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

            Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 42.860 төгрөгийн 50 хувийг улсын төсвөөс, 50 хувийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

 

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

                                            

  ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. “Сар шинэ интернэшнл ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй Г.Эрдэнэбаяр, Ш.Эрдэнэтуяа нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1.743.885 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нь хариуцагч Г.Эрдэнэбаяраас татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагын 147.449 төгрөгөөс татгалзаж, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг 1.600.000 төгрөгийг 2017 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл сар бүрийн 20-ны өдөр 200.000 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар эвлэрснийг баталгаажуулж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 42.860 төгрөгийн 50 хувь болох 21.430 төгрөгийг Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас буцаан гаргуулж, 50 хувь болох 21.340 төгрөгийг хариуцагч Ш.Эрдэнэтуяагаас тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

           3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                            Ч.МӨНХЦЭЦЭГ