Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 102/ШШ2017/02109

 

2017 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 102/ШШ2017/02109

Улаанбаатар хот

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг би,

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 99 дүгээр байр, 06 тоот хаягт байрлах, “Шигтгээ-Үүд” СӨХ-ны нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 85/а байр, 54 тоот хаягт оршин суух, Бямбасүрэнгийн Лхагвадулам /РД:ОМ88030901/-д  холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Дундын өмчлөлийн зүйлийн засвар үйлчилгээний төлбөрт 330.000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Б.Лхагвадулам болон түүний гэр бүл 18 сарын хугацаанд СӨХ-ноос өөрсдийн ашигласан нийтийн үйлчилгээний төлбөрөө төлөөгүй бөгөөд сар бүр мэдэгдэл 2 удаа гэрт нь хүргэгдэж байсан боловч 2015 оны 10-12 дугаар сар, 2016 оны 01-12 дугаар сар, 2017 оны 1-5 дугаар саруудын СӨХ-ны төлбөр болох 330.000 төгрөгийг төлөөгүй байна. Иймд хариуцагчаас СӨХ-ны төлбөр болох 330.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ..

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Хариуцагч Б.Лхагвадулам нь нэхэмжлэлийн шаардлага болох 330.000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан учир хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

                                                                             ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Шигтгээ-Үүд” СӨХ нь хариуцагч Б.Лхагвадуламд холбогдуулан дундын өмчлөлийн зүйлийн засвар үйлчилгээний төлбөрт 330.000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл  гаргажээ.

 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Лхагвадулам нь нэхэмжлэлийн шаардлага болох 330.000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан байна. Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 10.600 төгрөгийн 50 хувийг улсын төсвөөс, 50 хувийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

           1. Б.Лхагвадуламд холбогдох дундын өмчлөлийн зүйлийн засвар үйлчилгээний төлбөрт 330.000 төгрөг гаргуулах тухай “Шигтгээ-Үүд” СӨХ-ны нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

           2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 10.600 төгрөгийн 50 хувь болох 5.300 төгрөгийг Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас, 50 хувь болох 5.300 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

            3. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

  

 

 

 

ШҮҮГЧ                                       Ч.МӨНХЦЭЦЭГ