Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 102/ШШ2017/02141

 

 

 

 

 

2017 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 102/ШШ2017/02141

Улаанбаатар хот

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг би,  

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 24 дүгээр хороо, Цахлайн 10 дугаар гудамж,  9 тоот хаягт оршин суух, Юншебү овогт Жадамбын Ариунзаяа /РД:ЦЗ74052501/-гийн нэхэмжлэлтэй,

                                                     

Хариуцагч: Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 3 дугаар хороолол, 39 дүгээр байр, 96 тоот хаягт оршин суух, Мэргэн лам овогт Батцэнгэлийн Анирцэцэг /РД:УШ96111520/-т холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 555.434 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,

                                    

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Миний бие иргэн Б.Анирцэцэгт 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс 02 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл 1 сарын хугацаатай, өдөрт 44.000 төгрөгөөр эргэн төлөх нөхцөлтэй зээлийн гэрээ байгуулан 1.100.000 төгрөгийг зээлдүүлсэн. Б.Анирцэцэг нь ээжийн хамт хичээлийн бус цагаар маникюр хийж талбай түрээсэлдэг ба өөрийн сургалтын төлбөрт нэн шаардлагатай байгаа, өдрийн орлогоосоо бага багаар төлөх боломжтой гэж авсан боловч 3 дугаар сарын 15-наас хойш төлөөгүй. Б.Анирцэцэг нь нийт 719.550 төгрөгийг эргэн төлсөн. Зээлийн үлдэгдэл 380.450 төгрөг, анз 174.984 төгрөгийг төлөөгүй байна. Иймд хариуцагчаас үлдэгдэл 555.434 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие Ж.Ариунзаяагийн нэхэмжилсэн 300.000 төгрөгийг 2017 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн дотор төлж барагдуулна гэжээ.

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Нэхэмжлэлийн шаардлагын 255.434 төгрөгөөс татгалзаж байна гэжээ.

 

                                           ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ж.Ариунзаяа нь Б.Анирцэцэгт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 555.434 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын 255.434 төгрөгөөс татгалзаж, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох 300.000 төгрөгийг 2017 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн дотор төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн тайлбар ирүүлсэн байна. Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж,  хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 17.300 төгрөгийн 50 хувийг улсын төсвөөс, 50 хувийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

                                            

  ЗАХИРАМЖЛАХ нь:

 

           1. Ж.Ариунзаяагийн нэхэмжлэлтэй Б.Анирцэцэгт холбогдох 555.434 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын 255.434 төгрөгөөс татгалзаж, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох 300.000 төгрөгийг 2017 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн дотор төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн хариуцагч Б.Анирцэцэгийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

           2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 17.300 төгрөгийн 50 хувь болох 8.650 төгрөгийг Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас, 50 хувь болох 8.650 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дүгээр зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

 

4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

  

 

 

 

 

ШҮҮГЧ                                       Ч.МӨНХЦЭЦЭГ