Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн

2022 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 2022/ШЦТ/23

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг шүүгч Н.маа даргалж, Нарийн бичгийн дарга П.Намхайдагва Улсын яллагч Н. Хохирогч Д.******* Ч.******* Д.******* Шүүгдэгч Н.******* Шүүгдэгчийн өмгөөлөгч Б. нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.*******д холбогдох 2123000590154 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1984 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Завхан аймгийн суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, халх, боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 1, ганцаараа Завхан аймгийн сумын багт оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай гэх овогт *******ын *******, Регистрийн дугаар: /*******/

Шүүгдэгч Н.******* нь 2020 оны 09 дүгээр сараас 2021 оны 02 дугаар сар хүртэлх хугацаанд хохирогч Д.*******ын 120 тооны адууг итгэмжлэн хариуцаж маллаж байхдаа 5 тооны адууг бусдад зарж түүнд 2.500.000 төгрөгний хохирол учруулсан, 2020 оны 10 дугаар сараас 2021 оны 01 дүгээр сар хүртэлх хугацаанд хохирогч Г.ын 74 тооны адууг итгэмжлэн хариуцаж маллаж байхдаа 1 тооны адууг бусдад зарж түүнд 900.000 төгрөгний хохирол учруулсан, 2021 оны 01 дүгээр сарын орчим хохирогч Д.*******ийн 42 тооны адууг итгэмжлэн хариуцаж маллаж байхдаа 2 тооны адууг бусдад зарж түүнд 1.300.000 төгрөгний хохирол учруулсан, 2020 оны 10 дугаар сард хохирогч Ч.*******ын 47 тооны адууг итгэмжлэн хариуцаж маллаж байхдаа 1 тооны адууг бусдад зарж түүнд 900.000 төгрөгний хохирол учруулсан, 2020 оны 09 дүгээр сараас 2021 оны 02 дугаар сар хүртэлх хугацаанд хохирогч Б.гийн 116 тооны адууг итгэмжлэн хариуцаж маллаж байхдаа 2 тооны адууг бусдад зарж түүнд, 1.800.000 төгрөгний хохирол учруулж, нийт бусдын 11 тооны адууг завшиж, 7.400.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. Шүүгдэгч Н.*******н холбогдсон хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хамаарч байна. Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан нотлох баримтуушинжлэн хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хохирогчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд оролцохгүй гэсэн учир хохирогч Г., Б., иргэний нэхэмжлэгч Т., П.*******, С.*******, Б.*******, Т., Б. нарыг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ. 1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон талаар: Шүүгдэгч Н.******* нь 2020 оны 09 дүгээр сараас 2021 оны 02 дугаар сар хүртэлх хугацаанд Д.*******ын 120 тооны адууг итгэмжлэн хариуцаж маллаж байхдаа 5 тооны, 2020 оны 10 дугаар сараас 2021 оны 01 дүгээр сар хүртэлх хугацаанд Г.ын 74 тооны адуунаас 1 тооны, 2021 оны 01 дүгээр сарын орчим Д.*******ийн 42 тооны адуунаас 2 тооны, 2020 оны 10 дугаар сард Ч.*******ын 47 тооны адуунаас 1 тооны, 2020 оны 09 дүгээр сараас 2021 оны 02 дугаар сар хүртэлх хугацаанд Б.гийн 116 тооны адуунаас 2 тооны буюу нийт 11 тооны адууг бусдад худалдсан хэргийн үйл баримт нь адуунд үзлэг хийсэн тэмдэглэлүүд, адууг таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэлүүд, адууг хураан авсан тэмдэглэлүүд, хохирогч нарт адууг хүлээлгэн өгсөн тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд болон хэрэгт цугларсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогджээ. Тухайлбал: *******ын *******д 120 тооны адуу маллуулахаар адуунд нь нийлүүлсэн талаар мэдүүлсэн хохирогч Д.*******ын “ ...2020 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр манай талийгаач хүүхэд ...120 тооны адуугаа өнгөрсөн өвөл *******д хөлсөөр харуулж өвөлжөөд, ...хүрэн морь, буурал хээр морь, хар хамартай зээрд морь, хонгор морь зэрэг 5 морь алдагдсан. ...даагануудаас нь 4 тооны даагыг Говь-Алтай аймгийн сумын иргэн буюу гэгчид зарсан байсан. Манай адууны тамган дээр нь тамга давхарлаж дарсан байна лээ. Мөн сумын иргэн гэгчид миний өөрийн МАРАЛ тамгатай 1 тооны байдсан гүү өгсөн байсан. Нэг адууг сарын 5000 төгрөгөөр хариулуулахаар тохиролцсон...” гэсэн мэдүүлгээр, 42 тооны адуу хариуцуулан маллуулахаар өгсөн талаар мэдүүлсэн хохирогч Д.*******ийн “ ...Би 2020 оны 10 дугаар сард сумын иргэн *******д өөрийн 42 тооны адуугаа отроор хөлсөөр харуулахаар өгсөн ...2021 оны 01 дүгээр сард адуугаа аван сумын адуучин гэх хүнд өгөхөд 4 тооны адуу дутаж, 38-н адуу байсан. ...хөлсөндөө бор халзан гүү, хар саарал байдас авч хоцорсон... “ гэсэн мэдүүлгээр, Н.*******д 74 тооны адуу маллуулахаар хариуцуулан өгсөн талаар мэдүүлсэн хохирогч Г.ын “ ...Би 2020 оны 10 дугаар сард *******ийн хамт өөрийн 54 тооны адуу, ахын 20 тооны адуутай хамт өнгөрсөн өвөл сумын адуучин ******* гэх хүнд хөлсөөр харуулж, ...Нэг адууг сарын 5000 төгрөгөөр хариуцуулахаар тохиролцсон...” гэсэн мэдүүлэг, 47 тооны адуу маллуулахаар хариуцуулсан талаар мэдүүлсэн хохирогч Ч.*******ын “ ...2020 оны 10 дугаар сард 47 тооны адуугаа сумын адуучин ******* гэгчид хөлсөөр харуулахаар өгөөд 2021 оны 03 дугаар сард буцаан авахад, ...39 тооны адуу явууллаа гээд туулгасан байсан. Дутсан 8 тооны адууны талаар *******гаас асуухад, бүгдийг нь чоно идсэн гэж хэлсэн. Тэгсэн дараа нь сумын иргэн гэгчид нэг улаан хээр гүүг нь адууны оронд өгсөн байсан...” гэсэн мэдүүлгээр, 116 тооны адуугаа Н.*******д маллуулахаар өгсөн талаар мэдүүлсэн хохирогч Б.гийн мэдүүлсэн “...2020 оны 09 сарын 20-нд өөрийн дүү Б.ын хамт 116 тооны адуугаа хөлсөөр харуулахаар Завхан аймгийн сумын адуучин Н.******* гэгчид хоорондоо яриад л ...хүлээлгэн өгөөд 2021 оны 02 дугаар сард адуугаа авах гээд очсон чинь манай дүү бид хоёрын адуунаас 28 адуу дутаад уг адуунуудаа яасан талаар нь асуухад зарим нь үхсэн зарим нь чононд идүүлсэн гэж хэлсэн. Тэгсэн чинь миний адуунаас 1 хээр даага, 1 хүрэн буурал үрээ, 1 байдас зэргийг Тэлмэн сумын хүнд зарсан байсан тул цагдаагийн байгууллага уг адуунуудыг надад хураан авч хүлээлгэн өгсөн. ...одоо надад хохиролгүй болсон...” гэсэн мэдүүлгээр, Сартай халиун байдас, хүрэн үрээ, бор халиун байдас худалдан авсан талаар мэдүүлсэн иргэний нэхэмжлэгч Т.ын “...2021 оны 01 сард сумаас отор адуу хариулж байсан ...залуугаас Сартай халиун байдас, Хүрэн үрээ, Бор халиун байдас 3-н адуу нэгийг нь 300.000 төгрөгөөр тооцож худалдаж авсан...муу адуунууд 300.000 төгрөгөөр худалдаж авсан. адууг эзэд нь авбал өөрийн хохирлыг барагдуулж авах хүсэлтэй байна...” гэсэн мэдүүлгээр, Энэ талаар иргэний нэхэмжлэгч П.*******гийн “...100 уут хужир олж аваад Тэлмэн сумын иргэн Б. гэдэг найзаараа ЗИЛ-131 машинаар ачиж Идэр сумын Мануустай баг Тэгшийн эх гэдэг газар аваачиж өгсөн... өгсөн хөлсөндөө 3-н адуу авч ирсэн... ******* гэдэг хүнээс хужир өгсөн хөлсөндөө авахад зөндөө олон хүн байсан... Хүрэн гүү, Сартай хээр байдас, Хүрэн шүдлэн үрээ зэрэг адуунуудыг мориор хөтлөөд л аваад ирсэн... Би 100 уут хужирыг...900.000 төгрөгөөр нийт авч очсон машинд 500.000 төгрөгөөр хийж өгсөн... Нийтдээ 1.400.000 төгрөг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлгээр, Энэ талаар мэдүүлсэн иргэний нэхэмжлэгч С.*******гийн “... гэгч муудсан адуунууд үлдээнэ гэхээр нь... ягаан саарал даага... нийт 5 тооны адууг 490.000 төгрөг болсон...” гэсэн мэдүүлгээр, Иргэний нэхэмжлэгч Б.*******гийн “... Бор хээр шүдлэн байдас...нийт 7 тооны адуу авсан... 2 шүдлэн байдсыг нийт 700.000 төгрөгөөр ... багцлаад авсан...” гэсэн мэдүүлгээр, Иргэний нэхэмжлэгч Т.ийн “...*******гаас хөгшин нь адуу малаа жаахан өсгөх санаатай байна охин даага, сарваа байна уу гэж асуусан чинь надад зарах ганц хоёр юм байгаа гэж хэлэхээр нь би *******тай үнэ ханашаа тохироод тус бүрийг нь 150.000 төгрөгөөр бодож 4 ширхэг сарвай авсан...*******... бүрэн төлж барагдуулсан надад гомдол, санал байхгүй...” гэсэн мэдүүлгээр, Иргэний нэхэмжлэгч Б.ын “...Н.******* надад 700.000 төгрөг өгөх өрөндөө л өгсөн юм тэр гүү нь удаагүй үхсэн... Шилүүстэй сумын гэдэг хүн л манайд нэг ирэхдээ миний адуу байна гэж ярьж байсан...” гэсэн мэдүүлгээр, Гэрч Д.ын “...*******н маллаж байсан адуу их муудсан. Би адуу маллахад нь тусалдаг байсан. ******* хариулж байсан адуунуудаасаа цөөн хэдэн адуу зарж адуунуудаа маллахад хэрэглэнэ гээд намайг хэдэн адуу зараадах гэхээр нь ... зарж өгч байсан... ******* хариулж байсан адуунуудаасаа надаар заруулсан би хэний адуу гэдгийг мэдээгүй...” гэсэн мэдүүлгээр, Гэрч А.гийн “...Намайг хүмүүс гэхээсээ илүү гэж дууддаг.... Би өөрийнхөө эзэмшлийн 5-н нүдэн тамгатай 5-н адуун ******* гэгчид зарсан. ...******* ах сум явахдаа турж эцээд муудсан энэ 2 адууг зүгээр үхүүлж байхаар тохирох хэдэн төгрөгөөр зараад бусад адуунуудад нь тэжээл авч өгвөл гэж ярьж байсан болохоор нь хамгийн муугаас нь Саарал болон Бор шүдлэн байдаснуудыг нийлүүлээд 700.000 төгрөгөөр зарсан...” гэсэн мэдүүлгээр, Гэрч С.гийн “...Манай адуу сумын төвд байдаг болохоор хүнээс авсан юм гээд л манай адуунд нийлүүлсэн байсныг цагдаагийн байгууллагаас ирж манай адуунд үзлэг хийгээд аваад явсан...” гэсэн мэдүүлгээр, Гэрч Х.ын “...2021 оны 01 дүгээр сарын дундуур би, , ******* бид гурав Тэлмэн сумын төвөөс 100 уут хужир ачаад Тэгш гэх газрын эхэнд ******* гэх хүн дээр очиж танилцсан. ******* хужираа буулгаж авсан. ...*******, *******д хандаж найз нь авах юм аа авахаар ирлээ гэхэд, за за гээд 4 тооны адуу өгсөн...” гэсэн мэдүүлгээр, Гэрч Б.ын “ ... 2021 оны 01 дүгээр сарын дундуур ******* манайд *******гийн хамт орж ирээд, би отрын адуу авч явна, хужир дөхүүлээд өгөөч гэхээр нь би тэр хоёртой Тэлмэн сумын төвөөс 100 уут хужир ачаад, Тосонцэнгэл сумын Рашаант багийн нутаг Тэгш гэх газрын эхэнд *******д хүргэж өгсөн. Тэгээд *******тай сайн танилцаад адуу мал зарна гэхээр нь 2 тооны гүү сонирхсон чинь ав гэж хэлсэн. ...*******гээр, ******* надад хүрэн, бор хээр, зүсмийн 2 тооны гүү явуулсан байсан...” гэсэн мэдүүлгээр Шүүгдэгч Н.*******н хэргээ хүлээн мэдүүлсэн “...миний хариулж байсан адуунууд ...муудсан байсан тул тэд нар надад ирж тусалдаг байсан. Би , нарт өөрийнхөө хариулж байсан адуунуудаас зараад тэжээл, хужир, өөр адуу маллахад хэрэгтэй зүйл байвал авцгаая гэж хэлж байсан, эдгээр хүмүүс миний зөвшөөрснөөр миний хариулж байсан муудсан адуунуудаас надад тусалж байх хугацаандаа зарсан юм...” гэсэн мэдүүлгээр тогтоогдож байна. Шүүгдэгч Н.*******н үйлдлийн улмаас хохирогч Ч.*******ын нас гүйцсэн 1 тооны гүү 900.000 төгрөг, хохирогч Д.*******ын нас гүйцсэн 1 тооны гүү 900.000 төгрөг, 4 тооны даага тус бүр 400.000 төгрөг, хохирогч Д.*******ийн 1 тооны байдас 900.000 төгрөг, 1 тооны даага 400.000 төгрөг, хохирогч Г.ын нас гүйцсэн байдас 900.000 төгрөгийн...” тус тус хохирол учирсан нь Завхан аймгийн “” ХХКны хөрөнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай тодруулсан. Мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно. Шүүгдэгч Н.******* нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өөрийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн дээрх мэдүүлэг нь бусад нотлох баримтаар давхар нотлогдсон бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд болон бусад бичгийн нотлох баримтууд нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл, хэргийн үйл баримтыг нотолсон энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, уг нотлох баримтуудыг үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлж шийдвэрийн үндэслэл болголоо. Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан “итгэмжлэгдэн хариуцсан этгээд” гэж аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс өөрийн өмчийг хариуцуулахаар үүрэг хүлээсэн, эсхүл хууль буюу гэрээнд зааснаар бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн этгээдийг ойлгоно.

Шүүгдэгч Н.******* нь гэрээний дагуу маллуулахаар эзэмшилд нь шилжүүл адууг өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр захиран зарцуулах эрхгүй бөгөөд бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө буюу маллуулахаар хариуцуулж өгсөн Д.*******ын 120 тооны адууг итгэмжлэн хариуцаж маллаж байхдаа 5 тооны адууг, Г.ын 74 тооны адууг итгэмжлэн хариуцаж маллаж байхдаа 1 тооны адууг, Д.*******ийн 42 тооны адууг итгэмжлэн хариуцаж маллаж байхдаа 2 тооны адууг, Ч.*******ын 47 тооны адууг итгэмжлэн хариуцаж маллаж байхдаа 1 тооны адууг, Б.гийн 116 тооны адууг итгэмжлэн хариуцаж маллаж байхдаа 2 тооны адуу, нийт 11 тооны адууг өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр бусдад худалдан борлуулах нь хууль бус болохыг ухамсарлаж түүний үйлдлийн улмаас бусдын өмчлөх эрхэд хохирол учирч болохыг мэдсээр атал хүсч бусдад худалдан үнийг өөртөө завшсан үйлдэл нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэргийн шинжтэй байна. Шүүдэгчийн дээрх үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдлээр хангасан тул үргэлжилсэн нэг гэмт хэрэгт тооцох нь зүйтэй. Иймд шүүгдэгч Н.*******г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна. Шүүгдэгч гэм буруугийн талаар маргаангүй, хохирогч болон иргэний нэхэмжлэгч нарт гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршигийг нөхөн төлөх үүрэгтэй бөгөөд хохирогч Ч.*******д 900.000 төгрөг, хохирогч Д.*******т 300.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Т.т 200.000 төгрөг, П.*******д 1.400.000 төгрөг, С.д 100.000 төгрөг, Б.*******д 350.000 төгрөг шүүгдэгч Н.*******гаас тус тус гаргуулж олгох нь зүйтэй. Хохирогч Б., Г., Д.******* нарт адууг буцаан олгосон тул хохирол төлбөргүй гэж үзлээ. Иргэний нэхэмжлэгч Б., Т. нар нь шүүгдэгчээс хохирол төлбөр нэхэмжлээгүй болно. Шүүгдэгч Н.******* “иргэний нэхэмжлэгч Т.т 200.000 төгрөг, П.*******д 1.400.000 төгрөг, С.*******д 100.000 төгрөг, Б.*******д 350.000 төгрөгийг тус тус төлж барагдуулсан” гэж шүүх хуралдааны хэлэлцүүлэгт тайлбарлаж байгаа ч энэ талаар баримт хэрэгт байхгүй тул түүнээс гаргуулж шийдвэрлэсэн болно. Хохирогч Д.*******, Д.******* нар шүүгдэгч Н.*******гаас бусад зардлаа гаргуулахаар нэхэмжилж байгаа ч энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй, хэрэгт хамааралгүй учир түүнээс гаргуулах боломжгүй болохыг дурдах нь зүйтэй. Шүүгдэгч Н.******* нь гэм бурууг хэлэлцэх шүүх хуралдаанд хохирогч болон иргэний нэхэмжлэгч нарт учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлснийг дурдах нь зүйтэй. 2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар : Шүүгдэгч Н.*******д Эрүүгийн хуулийн ерөнхий хуулийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг журамлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч Н.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ“ гэж тус тус заасныг үндэслэв. Н.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан” учруулсан хохирлын зарим хэсгийг төлсөн, зарим хэсгийг төлөхөө илэрхийлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, харин түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзлээ. Шүүгдэгч Н.*******н гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, хохирлоо нөхөн төлөхийг илэрхийлсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдал түүний хувийн байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.*******д 1 /нэг/ жилийн хугацаагаар Завхан аймгийн сумын нутаг дэвсгэрээс гадагш зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэлээ. Шүүгдэгч Н.*******д дээрх тогтоосон чиглэлээр зорчих эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суугаа газраа өөрчлөх, зорчих үүргийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хүлээлгэх нь зүйтэй. Шүүгдэгч Н.******* нь 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна. Шүүгдэгч Н.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчийн эд хөрөнгөнөөс битүүмжлээгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүний иргэний үнэмлэх хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж үзээд

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.6, 1.7 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч овогт *******ын *******г Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******д 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******г Завхан аймгийн сумын нутаг дэвсгэрээс гадагш зорчихыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хориглож, шүүгдэгчид тогтоосон чиглэлээр зорчих эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суугаа газраа өөрчлөх, зорчих үүргийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хүлээлгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******н зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялыг нэг хоногоор тооцож солихыг анхааруулсугай.

5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 зааснаар шүүгдэгч Н.*******д зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан хугацаанд хяналт тавьж ажиллахыг Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******гаас хохирогч Ч.*******д 900.000 төгрөг, хохирогч Д.*******т 300.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Т.т 200.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч П.*******д 1.400.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч С.д 100.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Б.*******д 350.000 төгрөгийг тус тус гаргуулж, хохирогч Б., Г., Д.******* нарт төлөх хохирол төлбөргүй, иргэний нэхэмжлэгч Б., Т. нарт нь шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй, нэхэмжлээгүй болохыг дурдсугай.

7. Шүүгдэгч Н.*******д 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Шүүгдэгч Н.******* нь тогтоол гарахын өмнө энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлээгүй,түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, иргэний нэхэмжлэгч зөвхөн иргэний нэхэмжлэгчтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ДЭЛГЭРМАА