| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 102/2017/02053/И |
| Дугаар | 102/ШШ2017/02157 |
| Огноо | 2017-08-01 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 08 сарын 01 өдөр
Дугаар 102/ШШ2017/02157
| 2017 оны 08 сарын 01 өдөр | Дугаар 102/ШШ2017/02157 | Улаанбаатар хот |
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг би,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 53 дугаар байранд байрлах/ “Орчлон-0” СӨХ-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 51 дүгээр байр, 87 тоот хаягт оршин суух, Хойд овогт Самбуугийн Батзориг /РД:ЧД84070613/-т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага:Дундын өмчлөлийн зүйлийн засвар үйлчилгээний төлбөрт 446.160 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Баянгол дүүргийн 6 дугаар хорооны 51 байрны 87 тоотын оршин суугч С.Батзоригоос тус СӨХ-нд төлөх ёстой 2014 оны 11-12 дугаар сар, 2015 он, 2016 оны 01-4 сар, 11,12 дугаар сар, 2017 оны 01-4 дүгээр сарын дундын өмчлөлийн зүйлийн засвар үйлчилгээний төлбөрт 446.160 төгрөгийг гаргжжлэ өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие “Орчлон-10” СӨХ-ны нэхэмжилсэн 446.160 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Орчлон-10” СӨХ нь С.Батзоригт холбогдуулан 446.160 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага 446.160 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн тайлбар ирүүлсэн байна. Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 14.035 төгрөгийн 50 хувийг улсын төсвөөс, 50 хувийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. “Орчлон-10” СӨХ-ны нэхэмжилсэн 46.160 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн хариуцагч С.Батзоригийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 14.035 төгрөгийн 50 хувь болох 7.017 төгрөг 50 мөнгийг Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас, 50 хувь болох 7.017 төгрөг 50 мөнгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дүгээр зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ