Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Цагаатгах тогтоол

2022 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 2022/ШЦТ/26

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дэлгэрмаа даргалж, шүүгч З.Нандинцэцэг, П.Доржбал нарын бүрэлдэхүүнтэйгээр Нарийн бичгийн дарга П.Намхайдагва Улсын яллагч Н. Шүүгдэгч Я.******* Д.******* Шүүгдэгчийн өмгөөлөгч Б. Шүүгдэгчийн өмгөөлөгч Б. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д. Иргэдийн төлөөлөгч М.******* Гэрч С. Э. Б. нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурорын орлогчоос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.*******д, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Я.******* нарт тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1923000540007 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн 1962 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Завхан аймгийн суманд төрсөн, 59 настай, эрэгтэй, дээд боловсролтой, биеийн тамирын багш мэргэжилтэй, Завхан аймгийн , ажилтай, , эхнэрийн хамт Завхан аймгийн Улиастай сумын Товцог баг ******* тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, овогт*******гийн ******* /РД: *******/

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн 1962 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Завхан аймгийн суманд төрсөн. 59 настай, эрэгтэй, дээд боловсролтой, электроникийн инженер, механик мэргэжилтэй. “” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо******* тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, овогт *******гийн ******* /РД: *******/

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Д.******* нь албаны бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Завхан аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр “Халуун усны тариф болон хэрэглэгчийн дулааны үнэлгээг 1 метр куб тутамд 1350 төгрөгөөр тогтоосон” үнийг зөрчиж тус аймгийн Улиастай сумын Богдын гол багийн нутаг дэвсгэрт баригдсан Баруун бүсийн тамирчдыг олимпид бэлтгэх төвийн барилга байгууламжийг 1 метр куб тутамд 1650 төгрөгөөр тооцож дулааны эрчим хүчээр хангах тухай 28 дугаартай гэрээг “” ХХК-тай 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хуурамчаар үйлдэн 2018 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд “” ХХК-д халаалт дулааны зардалд 151.767.000 төгрөгийг төлөх байснаас үндэслэлгүйгээр 65.043.000 төгрөгийг илүү шилжүүлсэн, улмаар халаалт дулааны зардалд илүү шилжүүлсэн 65.043.000 төгрөгийн төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах замаар тухайн барилга байгууламжид 21 нэр төрлийн тавилга, эд хогшил, тоног төхөөрөмжийг худалдан авахдаа хуульд заасан нээлттэй тендер зарлалгүйгээр “” ХХК-иар гүйцэтгүүлж давуу байдал бий болгосны улмаас төрд 7.586.000 төгрөгийн хохирол учруулсан, Шүүгдэгч Я.******* нь Д.*******тэй бүлэглэн Завхан аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр “Халуун усны тариф болон хэрэглэгчийн дулааны үнэлгээг 1 метр куб тутамд 1350 төгрөгөөр тогтоосон” үнийг зөрчин тус аймгийн Улиастай сумын Богдын гол багийн нутаг дэвсгэрт баригдсан Баруун бүсийн тамирчдыг олимпид бэлтгэх төвийн барилга байгууламжийг 1 метр куб тутамд 1650 төгрөгөөр тооцож дулааны эрчим хүчээр хангах тухай 28 дугаартай хуурамч гэрээг Завхан аймгийн , Д.*******тэй 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдөр гэрээ байгуулан 2018 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 31- ний өдрийг хүртэлх хугацаанд “” ХХК нь халаалтын зардалд 151.767.000 төгрөг авах байснаас 65.043.000 төгрөгийг илүү авч улмаар халаалт дулааны зардалд илүү авсан 65.043.000 төгрөгөөр Завхан аймгийн , спортын газарт 21 нэр төрлийн 57.357.000 төгрөгийн бодит үнэ бүхий тавилга, эд хогшил, тоног төхөөрөмжийг нийлүүлж, гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлэх хамжих замаар өөртөө давуу байдал бий болгосны улмаас төрд 7.686.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ. Шүүгдэгч Д.*******, Я.******* нарын холбогдсон хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хамаарч байна. Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь: 1.Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар: Шүүх бүрэлдэхүүн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Д.*******, Я.******* нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэлээ. Завхан аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурорын орлогчоос шүүгдэгч Д.*******г Завхан аймгийн ,ар ажиллаж байхдаа 2018 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд “” ХХК-д халаалт дулааны зардалд 151.767.000 төгрөгийг төлөх байснаас 216.810.000 төгрөг шилжүүлж, 65.043.000 төгрөгийг илүү төлсөн. Илүү төлж шилжүүлсэн 65.043.000 төгрөгийн төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах байдлаар Завхан аймгийн , спортын газарт 21 нэр төрлийн 57.357.000 төгрөгийн бодит үнэ бүхий тавилга, эд хогшил, тоног төхөөрөмжийг худалдан авахдаа хуульд заасан нээлттэй тендер зарлалгүйгээр “” ХХК-иар гүйцэтгүүлж давуу байдал бий болгож, төрд 7.686.000 төгрөгийн хохирол учруулсан гэж яллах дүгнэлт үйлджээ. Завхан аймгийн спортын газар болон “” ХХК нь 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 28 дугаартай “Дулааны эрчим хүчээр хангах” гэрээг байгуулсан. Уг гэрээгээр 2018 онд халаалтын үнийг метр куб тутамд 1650 төгрөгөөр тооцохоор заасан ба улсын яллагч эрчим хүчээр хангах гэрээг байгуулахдаа Завхан аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлөөс үнэлгээ тогтоолголгүйгээр гэрээний үнийг өөрсдөө тогтоож хуурамчаар гэрээ байгуулсан нь албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна. Учир нь: “” ХХК нь дулаан үйлдвэрлэл, дулаан түгээх, хэрэглэгчийг дулаанаар “зохицуулалттай хангах” тусгай зөвшөөрөлтэй болох нь (2 дахь хавтаст хэргийн 193 дугаар талд) авагдсан Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн 000156701 дугаартай гэрчилгээгээр тогтоогдож байна. Эрчим хүчний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.17-д “...эрчим хүчний зохицуулалттай хангалт...” гэж энэ хуулийн 8 дугаар зүйлд заасан эрчим хүчний зохицуулах хорооноос баталж, нийтэлсэн “...зохицуулалттай тариф”-аар хэрэглэгчдэд эрчим хүч худалдахыг...” гэж, 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.22-т "тариф" гэж үйлдвэрлэгчийн үнэ, дэмжих тариф диспетчерийн зохицуулалтын болон дамжуулах, түгээх, хангах үйлчилгээний төлбөр, импортын цахилгааны үнэ, хэрэглэгчийн эрчим хүчний үнэ, эсхүл эдгээрийн аль нэгийг багтаан Эрчим хүчний зохицуулах хорооноос баталж, нийтэлсэн үнийг” гэж ойлгохоор заасан. Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4-т зааснаар Эрчим хүчний зохицуулах хороо нь “тариф тогтоох аргачлал боловсруулах, тарифын бүтэц тодорхойлох, тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн тарифыг хянаж батлах, хэрэглэгчдэд худалдах, үнийг тогтоох, индексжүүлэлтийг хэрэгжүүлэх” бүрэн эрхтэй байна. Эрчим хүчний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3.3-т зааснаар Аймаг, нийслэлийн Эрчим хүчний зохицуулах зөвлөл нь “Зохицуулах зөвлөлийн баталсан аргачлал, журмын дагуу харьяалах тусгай зөвшөөрөл эзэмшигчийн тариф, хэрэглэгчийн үнийг батлах, шалгах, нийтлэх” эрх, үүрэгтэй байна. Хэл зүйн тайлбараар “батлах” гэдэг нь нэгэнт тогтоогдсон зүйл үнэн зөв гэдгийг зөвшөөрөх, нотлох гэсэн, “тогтоох” гэдэг нь “шинэ зүйлийг үүсгэх бий болгох” гэсэн ойлголт бөгөөд дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд Аймаг нийслэлийн эрчим хүчний зохицуулах зөвлөлд эрчим хүчний үнийн тарифийг тогтоох эрх олгогдоогүй байна. Аймаг нийслэлийн эрчим хүчний зөвлөлд эрчим хүчний үнийн тариф тогтоох эрх олгогдоогүй байхад шүүгдэгч Д.*******г Аймгийн эрчим хүчний зохицуулах зөвлөлийн тогтоосон үнийг зөрчиж гэрээ байгуулсан гэж яллаж байгаа нь үндэслэлгүй байна. Эрчим хүчний тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсэгт “Хэрэглэгч нь зохицуулалттай хангалтын төлбөрийг нийтлэгдсэн тарифаар, зохицуулалтгүй хангалтын төлбөрийг гэрээний үнээр төлнө” гэж заасан ба нэгэнт Эрчим хүчний зохицуулах хорооны тарифаар үнэ тогтоогоогүй учир , спортын газар болон “” ХХК дулаанаар хангах үнийг гэрээгээр тохиролцсоныг дээрх хуулийг зөрчсөн гэж үзэх боломжгүй. Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсэгт “Хуулийн этгээд удирдах байгууллагаараа дамжуулан иргэний эрх зүйн харилцаанд оролцоно” гэж заасан ба байгууллагыг төлөөлөх, гэрээ байгуулах эрх бүхий этгээдүүд буюу “” ХХК-нийг төлөөлж захирал Я.*******, Завхан аймгийн , спортын газрыг төлөөлж дарга Д.******* нар гэрээ байгуулсныг хуурамч гэж үзэхгүй. Улсын яллагч шүүгдэгч Д.*******г “” ХХК-д нийт халаалтын зардалд 151.767.000 төгрөгийг төлөх байснаас 216.810.000 төгрөг шилжүүлж, 65.043.000 төгрөгийг илүү төлж, давуу байдал бий болгосон гэж байгаа боловч Д.******* нь 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Завхан аймгийн , спортын газрын даргын ажлаас чөлөөлөгдсөн нь түүнийг ажлаас чөлөөлсөн тухай Завхан аймгийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/449 дүгээр захирамжаар тогтоогдсон. Шүүгдэгч Д.******* нь Завхан аймгийн ,ар ажиллаж байх хугацаандаа 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 15.000.000 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 53.000.000 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 60.000.000 төгрөг нийт 128.000.000 төгрөгийг халаалтын хөлсөнд “” ХХК-д шилжүүлсэн нь хэрэгт авагдсан төлбөрийн хүсэлт, нэхэмжлэх, төрийн сангийн хуулга, ХААН банкны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдож байна. Д.*******г ажил хүлээлгэж өгснөөс хойш буюу 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр халаалтын 43.362.000 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр халаалтын 45.448.000 төгрөг шилжүүлсэн нь хэрэгт авагдсан төлбөрийн хүсэлт, нэхэмжлэх болон ХААН банкны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогддог ба 65.043.000 төгрөгийг Д.******* тус компанид илүү төлсөн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Эрчим хүчний зөвлөлийн хорооны 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 292 дугаар дүрэм шинэчлэн батлах тухай хавсралтын 2 дахь хэсгийн 2.6-д зааснаар “...хэрэглэгч нь дулаанаар хангах гэрээг жил бүрийн халаалтын улирал эхлэх хугацаанд буюу Эрчим хүчний асуудал эрхэлсэн Төрийн захиргааны төв байгууллагын тогтоосон хугацаанд халаалтын улирал дуусахад гэрээг дүгнэж тооцоо нийлж акт үйлдэнэ” гэж заажээ. Гэтэл Д.*******гийн ажил үүрэг гүйцэтгэж байх хугацаандаа шилжүүлсэн 128.000.000 төгрөгөөс 65.043.000 төгрөгийг илүү төлж шилжүүлэн бусдад давуу байдал бий болгосон гэж үзэж байгаа нь үндэслэлгүй. Мөн улсын яллагч шүүгдэгч Д.*******г илүү төлж шилжүүлсэн 65.043.000 төгрөгөөр төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах замаар тухайн барилга байгууламжид 21 нэр төрлийн тавилга, эд хогшил, тоног төхөөрөмжийг худалдан авахдаа хуульд заасан нээлттэй тендер зарлалгүйгээр “” ХХК-иар гүйцэтгүүлж давуу байдал бий болгосон гэж яллаж байгаа ч энэ нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байна. “” ХХК болон спортын газрын хооронд бараа бүтээгдэхүүн худалдах, худалдан авах талаар ямар нэгэн гэрээ байгуулагдаагүй. Харин 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр “” ХХК нь “” ХХК-тай бүтээгдэхүүн бэлтгэн нийлүүлэх гэрээг байгуулсан нь хэрэгт (2 дахь хавтаст хэргийн 100 дугаар талд) авагдсан 1801 тоот бэлтгэн нийлүүлэх гэрээгээр нотлогдсон. Уг гэрээгээр 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн дотор “” ХХК нь бараа бүтээгдэхүүнийг бэлтгэн нийлүүлэх үүрэг хүлээсэн байна. “” ХХК-ний “” ХХК-нд нийлүүлсэн 21 төрлийн бараа материалыг 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Завхан аймгийн , спортын газар үндсэн хөрөнгийн орлогод бүртгэж авсан болох нь хэрэгт (1 дэх хавтаст хэргийн 13 дахь талд) авагдсан нотлох баримтаар тогтоогдсон байна. Дээрх нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд дүгнэлт хийхэд шүүгдэгч Д.******* нь бүрэн эрхээ хэрэгжүүлэх үедээ хуульд заасан нээлттэй тендер зарлалгүйгээр “” ХХК-иас 65.043.000 төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмж худалдан авч тухайн компанид давуу байдал бий болгосон Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх байдал тогтоогдохгүй байна. Иймд шүүгдэгч Д.*******гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжгүй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсоныг эсхүл урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно” гэж заасан ба шүүгдэгч Д.*******гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжгүй тул шүүгдэгч Я.*******ийг гэмт хэрэг үйлдэхэд хамжигчаар оролцсон гэж үзэхгүй. Шүүгдэгч Я.******* нийтийн албанд ажилладаггүй ба Завхан аймгийн , Д.*******тэй бүлэглэн 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдөр гэрээ байгуулан 2018 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд , спортын газраас 151.767.000 төгрөг авах байснаас 216.810.000 төгрөг буюу 65.043.000 төгрөгийг илүү авсан. Илүү авсан 65.043.000 төгрөгийг төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах байдлаар Завхан аймгийн , спортын газарт 21 нэр төрлийн 57.357.000 төгрөгийн бодит үнэ бүхий тавилга, эд хогшил, тоног төхөөрөмжийг нийлүүлж, гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлэх, хамжих замаар өөртөө давуу байдал бий болгосны улмаас төрд 7.686.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн гэх байдал хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн мэдүүлгийн болон бичгийн нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна. Иймд Завхан аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурорын орлогчоос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******д, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я.*******ид тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.*******, Я.******* нарт холбогдох эрүүгийн 1923000540007 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч нарыг цагаатгах нь зүйтэй. Шүүх иргэдийн төлөөлөгч М.*******ын “Энэ хэргийг дүгнэхдээ халаалт дулааны мөнгийг илүү шилжүүлсэн улсад 7.686.000 төгрөгийн хохирол учруулсан гэсэн ойлголттой байна. Халаалт дулааны үнийн зөрүүг хууль бусаар ашигласан мэт боловч тухайн үед хойшлуулшгүй нөхцөл байдал үүссэн учраас энэ мөнгийг хөрөнгө болгон ашигласан” гэж дүгнэснийг гэм буруутай эсэхийг тогтоохдоо харгалзан үзсэн болно. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.гийн нэхэмжилсэн 7.686.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бичгийн нотлох баримтуудыг хэрэгт хавсаргах нь зүйтэй байна гэж үзээд

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан, 36.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5 дахь хэсгүүдэд, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Завхан аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурорын орлогчоос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.*******д, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Я.*******ид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Д.*******, Я.******* нарыг цагаатгасугай.

2. Шүүгдэгч Д.*******, Я.******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар хохирогчийн нэхэмжилсэн 7.686.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хэрэгт хавсаргагдсан бичгийн баримтуудыг 1923000540007 дугаартай хэрэгт хавсаргасугай.

5. Шүүгдэгч Д.*******, Я.******* нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, тэднээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд хөрөнгийг нь битүүмжлээгүй, иргэний үнэмлэхний хуулбар хавсаргагдсан болохыг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар цагаатгах тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлд зааснаар цагаатгах тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 45.8 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Д.*******, Я.******* нар нь эд хөрөнгийн хохирлыг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг оршин суух нутаг дэвсгэрийн шүүхэд цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 10 жилийн дотор гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ДЭЛГЭРМАА

ШҮҮГЧИД П.ДОРЖБАЛ

З. НАНДИНЦЭЦЭГ