Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 2022/ШЦТ/28

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэрэг хянан хэлэлц шүүх хуралдааныг шүүгч Н.Дэлгэрмаа даргалж, Нарийн бичгийн дарга П.дагва Улсын яллагч Н.******* Шүүгдэгч Б.******* Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.******* Хохирогч Г.******* Иргэний нэмжлэгч Л. нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.*******т холбогдох 2123000820117 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1995 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Завхан аймгийн суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, , нэр хүүхдийн хамт Завхан аймгийн Улиастай сумын Товцог баг, ******* тоотод оршин суудаг, Завхан аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2013 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 20 дугаартай шийтг тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай. овогт *******гийн *******, /*******/

Шүүгдэгч Б.******* нь 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс 03-нд шилжих шөнө Завхан аймгийн Алдархаан сумын нутаг г газарт байсан хохирогч Ц.*******гийн үхэр сүргээс 3 тооны үхэр буюу олон тооны мал хулгайлж түүнд 2.100.000 төгрөгний хохирол учруулсан. Мөн яллагдагч Б.******* нь 2021 оны 06 дугаар сарын 12-ны өдрөөс 13-нд шилжих шөнө Завхан аймгийн Дөрвөлжин сумын багийн нутаг дэвсгэрт орших г газарт бэлчээрт байсан хохирогч Г.*******ын эзэмшлийн 43 тооны адуу буюу бусдын олон тооны мал хулгайлсан, тухайн үйлдлээрээ ноцтой хохирол, хор уршиг учруулсан буюу 56.550.000 төгрөгийн хохирол учруулсан г гэм хэрэгт холбогджээ. Шүүгдэгчийн холбогдсон хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт хамаарч байна. Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон талаар: Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрл тухай хуульд заасан журмын дагуу хохирогч Ц.*******д шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хохирогч нар шүүх хуралдаанд хүндэтгэн үз шалтгаангүйгээр ирээгүй байна. Хохирогчийг шүүх хуралдаанд оролцох талаар бичгээр хүсэлт гаргаагүй учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрл тухай хуулийн 34.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тэднийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ. Шүүгдэгч Б.******* нь 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс 03-нд шилжих шөнө Завхан аймгийн Алдархаан сумын нутаг “ ” г газар бэлчээрт байсан Ц.*******гийн үхэр сүргээс 3 тооны үхэр хулгайлсан хэргийн үйл баримт нь 3 тооны үхрээ алдсан талаараа мэдүүлсэн хохирогч Ц.*******гийн “...Манай үхэр Алдархаан сумын Алдар багийн нутаг “ ” г газарт байсан. ...27 тооны үхрээс ...эвэртэй улаан халзан зүсмийн гунжин үнээ буюу 4 настай үхэр 1 ширхэг, эвэртэй хүрэн зүсмийн хайнагийн гунж буюу 4 настай үнээ 1 ширхэг, эвэртэй алаг зүсмийн охин бяруу 1 ширхэг буюу нийт 3 тооны үхэр алдсан юм. ...Би үхэрнүүдээ алдаж, ...эрж хайхад 100.000 гаруй төгрөгөөр бензин хийж явсан юм...” гэсэн мэдүүлгээр, Хохирогчийн мэдүүлгийг баталж мэдүүлсэн гэрч Б.ын “... Манайх 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс 03-нд шилжих шөнө Алдархаан сумын нутаг “ ” г газарт байсан 27 тооны үхрээ алдсан ...үхэрнүүдээ хайгаад ...Ар мөстийн оройгоос олж авсан. үхэрнүүдээ бүртгэд буруу чих шоргоолж зөв чих онь имтэй хүрэн зүсмийн хайнагийн гунжин үнээ 1 ширхэг, Улаан халзан зүсмийн хайнагийн гунжин үнээ, эвэртэй алаг хайнагийн охин бяруу тус бүр 3 тооны үхэр алга болж дутсан байсан юм...” гэсэн мэдүүлгээр, Б.*******ын авчирсан 3 үхрийг өөрийн хашаандаа хашсан талаар мэдүүлсэн гэрч Л.гийн “...2020 оны 12 дугаар сарын ээр ...шөнө 03 цагийн үед манайд нэртэйгээ бас нэг танихгүй залуутай гурвуулаа ирж манай хашаанд 3 тооны үхэр хашчихаад өглөө авна гээд явсан юм. ...Шөнө байсан болохоор зүсийг нь хараагүй ямар ч байсан хайнагийн үхэр байсан... Маргааш нь үхэрнүүдийг манай гаднаас машинтай ирээд аваад явсан юм...” гэсэн мэдүүлгээр, Энэ талаар мэдүүлсэн гэрч Б.ийн “...манай найз залуу болох ******* надад хэлдээ “Миний өмчний хэдэн үхэр айлд тавиулчихсан байгаа, тэр үхэрнүүдээ явж авч ирнэ” гээд доошоо явсан юм. Тэгээд шөнө 01 цаг өнгөрч байхад над руу утасдаж миний унаа мал эцчихлээ урдаас хүрээд ир, би Агьтын аманд байна гээр нь би түрээслэж байсан байрны залуу болох г “Манай найз залуу доороос үхэр тууж ирж байна гэнээ чи надтай хань болоод хамт явалцаад өгөөч” гээд бид хоёр Агьтын ам руу явган явж ******* дээр очсон юм. *******, бид гурав хамт үхэр тууж аймгийн төв оруулж ногоон хашаанд байдаг гэдэг айлын хашаанд оруулж хонуулсан юм. ...******* 3 тооны үхэр л тууж ирсэн юм. ...******* хүнд зарна гээд тохирчихсон байсан. Шинэ хороонд цэнхэр портертой хүн ирээд ачаад аваад явсан юм...” гэсэн мэдүүлгээр, 3 тооны үхрийг хамт туулцсан талаар мэдүүлсэн гэрч Б.ын “...манай хажуу өрөө түрээслэж байсан орж ирээд “Манай нөхөр доороос үхэр тууж ирж байгаа юм тэгсэн чинь унаа мал нь эцээд явахгүй байна, намайг хүрээд ир гэсэн юм. Чи надтай хань болоод яваад өгөөч” гээр нь би за гээд тэй түүний нөхрийн урдаас нь такси аваад явсан юм. бид хоёрыг морин туурайн хясааны тэнд очиход ******* урдаас 3 үхэр туучихсан ирсэн юм. ...үхэрнээс нь хамт туулцаад аймгийн төвд ногоон хашаанд айлын хашаанд оруулж орхиод гэртээ ирж амарсан юм. ...******* ганцаараа л байсан...” гэсэн мэдүүлгээр, Хэргээ хүлээн мэдүүлсэн шүүгдэгч Б.*******ын “ ...Би 2020 оны 12 дугаар сарын ээр ...*******гийн үхэр Алдархаан сумын нутаг “ ” г газарт бэлчээрлэж байхад нь үхэр сүрэг дотроос нь 3 тооны үхрийг морьтой очиж, тасдаж тууж явсан. ... гэдэг айлын хашаанд хашсан. ... хоёр үнээг нь Алдархаан сум руу гардаг Постны наана Улаанбаатар хотоос ирж үхэр авч байгаа гээд танихгүй ченжид ...1.600.000 төгрөгөөр зарчихсан...” гэсэн мэдүүлгээр тогтоогдож байна. Шүүгдэгч Б.*******ын үйлдлийн улмаас хохирогч Ц.*******д 3 тооны үхэр буюу 2.100.000 хохирол учирсан нь Завхан аймгийн “” ХХКны “4 настай 2 тооны хайнагийн үнээг 1.800.000 төгрөгөөр, 2 настай 1 тооны бярууг 300.000 төгрөгөөр нийт 3 тооны үхрийг 2.100.000” төгрөгөөр” гэсэн шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ. Мөн Б.******* нь 2021 оны 06 дугаар сарын 12-ны өдрөөс 13-нд шилжих шөнө Завхан аймгийн Дөрвөлжин сумын багийн нутаг дэвсгэрт орших г газарт бэлчээрт байсан хохирогч Г.*******ын эзэмшлийн 43 тооны адууг хулгайлсан хэргийн үйл баримт нь 43 тооны адуугаа алдсан талаараа мэдүүлсэн хохирогч Г.*******ын “2021 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Завхан аймгийн Дөрвөлжин сумын багийн нутаг дэвсгэр г газраас Хүрэн азаргатай 43 тооны адуу хулгайд алдсан. Би өөрөө 2021 оны 06 дугаар сарын 12-ны орой хамгийн сүүлд үзэд г газарт байж байгаад маргааш өглөө нь буюу 06 дугаар сарын 13-ны өглөө усанд орж ир ёстой боловч орж иргүй болохоор нь орой нь хайгаад олоогүй. Адуугаа хайгаад олохгүй болохоор нь Цагдаагийн байгууллагад хандан өргөдөл гаргаж байна...” гэсэн мэдүүлгээр, Хохирогчийн мэдүүлгийг баталж мэдүүлсэн гэрч Б.ийн “...манай хүргэн Г.******* Дөрвөлжин сумын баг “” г газраас хүрэн азаргатай 43 тооны адуу алдаад, бид хоёр хамт хайгаад олоогүй байна. ...Дөрвөлжин сумдын нутгаар, Алдархаан сум, Яруу сумдын нутгаар эрж хайсан...” гэсэн мэдүүлгээр, Б.*******аас адуу худалдан авсан талаар мэдүүлсэн иргэний нэмжлэгч Л.гийн “...Би фэйсбүүкэд өөрийн гар утсаар “Дан гүү авна” гэсэн зар тавьсан. Тухайн зарын дагуу буюу Б.*******, буюу Б. нар миний дугаар руу залгаад 10 адуу надаас авчих, лээд таван адууныхаа мөнгийг өгчих дараа нь 5 адууны мөнгөө аваад ирээрэй гэж утсаар холбогдсон юм. Тэгээд би 2021 оны 04 дүгээр сарын дундуур буюу Б.*******, буюу Б. нарт 3.500.000 төгрөгийг биедээ авч явж Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутаг дэвсгэрт Фронтер маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслээр ганцаар явж тухайн газарт очоод 5 тооны адуу болох Чандмань тамгатай хээр гүү 1 тооны, Чандмань тамгатай хүрэн халзан байдас 1 тооны, Чандмань тамгатай цавьдар гүү 1 тооны, Таван нүдэн цэцгэн тамгатай хүрэн халзан байдас 1 тооны, Чандмань буудай, дэгээ тамгануудыг цувуулж дарсан хүрэн гүү 1тооны машиндаа ачаалан ирсэн юм...” гэсэн мэдүүлгээр, Энэ талаар мэдүүлсэн гэрч Г.ын “... “Алагийн дөрөлж”- нөөс адуугаа туумаар байна чи хамт яваад адуу туулцаад өгөөч гээр нь би хамт явсан юм. ...Алагийн дөрөлж даваад уруудаад явж байтал замын урд тал руу адуунууд байсан чинь машинаас бууж уг адуун дотроос хонгор морь, хүрэн морь хоёр бугуйлдаж барьж аваад хүрэн морийг эмээллэж унаад би хонгор морийг зайдан унаад нөгөө адуунуудыг туугаад Донойд оруулж ирсэн юм. ...маргааш нь , хоёр нөгөө адуунуудаа туугаад голын урд талын өндөр толгойн цаад талын ам руу оруулчихсан байсан. ... ахаас 2 байдасны үнэ гээд 1.400.000 /Нэг сая дөрвөн зуун мянга/ төгрөг авчихсан байсан. ... “Өндөр толгой” цаад талын аманд байсан нөгөө доороос тууж ирсэн адуунаасаа хээр гүү, халтар гүү, бор алаг гүү буюу нийт 3 тооны гүү барьж өгөөд машин дээр нь ачиж өгөөд явуулсан...” гэсэн мэдүүлгээр, Энэ талаар мэдүүлсэн гэрч Д.ын “...Алдархаан сумын нутаг дэвсгэр “Харганат булан” г газарт манай зуслан дээрээ байсан чинь Б., Б.******* нар хүрэн азаргатай 30 гаруй хонгор морь зайдалж унасан. Б.******* нь адил тамгатай сартай хүрэн морь тооны нилээн өтгөн адуу Б. нь зөв талын гуян дээрээ чандмань тамгатай эмээллэж унаад тууж явсан адуугаа манай доод голын захын ширгэн дээр шахаж орхиод манайд ирж цай уугаад манай гаднаас унаж явсан хоёр морио тавьж тууж ирсэн адуу руугаа хөөгөөд нийлүүлж хаячихаад оройхон миний халтар мориор ******* нь Хүрэн азаргатай 30 гаруй тооны адуугаа манай гэрийн дээд ширгэ рүү шахчихаад ах нар харж байгаарай гээд Аймгийн төвөөс машин дуудаад аймаг явцгаасан. Маргааш өглөө нь 08 цагийн Б.******* нь манайд ирээд адуугаа харж хэвтэж байгаад орой нь машин дуудаж аймгийн төв рүү явсан. Тэгээд маргааш нь ...тэд нар ирээд адуу малаа Тосонцэнгэлийн хүнд зарна гээд орой барилцаад өгөөрэй гээр нь за гэсэн ...Тэгээд ******* ... 5 тооны адуу Тосонцэнгэл сумын г хүнд ачуулсан...” гэсэн мэдүүлгээр, Хэргээ хүлээн мэдүүлсэн шүүгдэгч Б.*******ын “...Тэндээс 43 тооны адууг “Донойн хөндий” г газар луу туугаад явж байсан чинь замд ын машин эвдэрсэн байхаар нь тууж явсан адуун дотроосоо хонгор зүсмийн адуу барьж өгсөн. Бид хоёр “Бор толгой” г газар луу адуугаа тууж үлдээгээд, такси дуудаад аймаг орж, ...Тууж ирсэн адуугаа ганцаараа Агьтын амны урд ам руу шахсан. 3 хоногийн дараа ыг дахин адуу ачилцаад өгөөч гэж гуйгаад, , , , нарын хамт Тосонцэнгэл сумын харьяат нэг хүнд 5 адуу ачуулсан...” гэсэн мэдүүлгээр болон хохирогчид зарим адуугаа буцаан өгсөн тухай тэмдэглэл болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна. Шүүгдэгч Б.*******ын үйлдлийн улмаас хохирогч Г.*******т 56.550.000 төгрөгний хохирол учирсан болох нь 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн “” ХХК-ний хөрөнгийн үнэлгээчиний “...43 тооны адууг нийт 56.550.000 төгрөгөөр” үнэлсэн шинжээчийн дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрл тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай тодруулсан. Мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрл тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн г ноцтой зөрчил тогтоогдоогүй болно. Шүүгдэгч Б.******* нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өөрийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн дээрх мэдүүлэг нь бусад нотлох баримтаар давхар нотлогдсон бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд болон бусад бичгийн нотлох баримтууд нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл, хэргийн үйл баримтыг нотолсон энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрл тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бжүүлсэн, уг нотлох баримтуудыг үгүйсг нотлох баримт хэрэгт байхгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрл тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлж шийдвэрийн үндэслэл болголоо.

Шүүдэгч Б.******* нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхэд халдаж эд хөрөнгийг өмчлөгчид мэдэгдгүйгээр нууцаар авах нь хууль бус болохыг ухамсарлаж, түүний үйлдлийн улмаас бусдын өмчлөх эрхэд хохирол учирч болохыг урьдаас мэдсээр атал хүсч хор уршгийг учруулсан нь мал хулгайлах гэмт хэргийн субьектив шинжийг, иргэн Ц.*******гийн 3 тооны үхэр, иргэн Г.*******ын 43 тооны адууг шууд санаатай үйлдлээр хүч хэрэглгүйгээр, нууцаар хууль бус аргаар авсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан олон тооны мал хулгайлах гэмт хэргийн обьектив шинжийг тус тус хангаж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт Ноцтой хохирол гэдэгт “...хохирогчийн амьдралын үүсвэр болсон эд засгийн ач холбогдол бүхий эд хөрөнгийн эрхэд учирсан хохирлыг ойлгоно” гэж заасан. Хохирогч Г.******* 43 тооны адуутай ба бүх адууг нь шүүгдэгч хулгайлсан нь Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан гэмт хэргийн шинжтэй байна. Иймд шүүгдэгч Б.*******ыг Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхэд халдаж Ц.*******гийн 3 тооны үхэр, Г.*******ын 43 тооны адуу буюу олон тооны малыг хүч хэрэглгүйгээр, нууцаар хууль бус аргаар авсан буюу Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан, мөн мал хулгайлах гэмт хэрэг үйлдэж, ноцтой хохирол, хор уршиг учруулсан буюу Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй. Хохирлын талаар: Шүүгдэгч Б.******* нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 д хэсэгт зааснаар хохирогч, иргэний нэмжлэгч нарт гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлөх үүрэгтэй. Гэмт хэргийн улмаас хохирогч Ц.*******д 2 тооны үхэрний үнэ 1.800.000 төгрөг, хохирогч Г.*******т хүрэн байдас 1.000.000 төгрөг, халтар байдас 1.000.000 төгрөг, бор гүү унагатай 1.650.000 төгрөг, хүрэн гүү унагатай 1.850.000 төгрөг нийт 5500000 төгрөг, иргэний нэмжлэгч Л.д 3.000.000 төгрөгийн хохирол тус тус учирсан. Дээрх хохирлыг шүүгдэгчээс гаргуулж, хохирогч нарт олгох нь зүйтэй. Харин хохирогч Ц.******* үхрээ эрж хайхад зарцуулсан 100.000 төгрөг, хохирогч Г.******* адуугаа эрж хайхад зарцуулсан 1.400.000 төгрөгийн, нэмжлэлийн шаардлага гаргаж байгаа ч хэрэгт энэ талаар баримт байхгүй байна. Хохирогч Г.******* адуугаа эрж хайхад зарцуулсан шатахууны 2 ширхэг баримт шүүх хуралдаанд гаргасан боловч алдагдсан малыг эрж хайхад зарцуулсан эс нь тодорхойгүй, нотлох баримтын шаардлага хангахгүй байна. Иймд хохирогч нар нотлох баримтаа бүрдүүлэн иргэний шүүхэд нэмжл эрхтэй болохыг дурдах нь зүйтэй. Мөн шүүгдэгчээс хохирогч Г.******* 1 тооны унаганы үнэ 300.000 төгрөгийг гаргуулахаар нэмжилсэн боловч уг унагыг хохирогч мөрдөн шалгах ажиллагааны явцад хүлээн авсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон учир түүнээс гаргуулах боломжгүй байна. Иймд унаганы үнэ 300.000 төгрөгийг хэрэгсгүй болгож шийдвэрлэсэн болно. Иргэний нэмжлэгч Л. гэм бурууг хэлэлц шүүх хуралдаанд шүүгдэгчээс адуу авахаар харилцан тохиролцож 2.000.000 төгрөг шилжүүлсэн түүнээс 2.000.000 төгрөг гаргуулах тухай нэмжлэлийн шаардлага гаргасан мөн хулгайн адууг аймагт оруулж хүлээлгэн өгсөн машинд шатахуун зарцуулсан зардал, жолоочийн хөлс, бусад зардлаа шүүгдэгчээс нэмжилж байгаа ч энэ хэрэгт хамааралгүй тул нэмжлэлийн шаардлагаас 2.000.000 төгрөгийг хэрэгсгүй болгож шийдвэрлэлээ. Шүүгдэгч Б.******* нь хохирогч болон иргэний нэмжлэгч нарт гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлснийг дурдах нь зүйтэй. 2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлг талаар : Шүүгдэгч Б.*******ыг Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5-т заасан буюу олон тооны мал хулгайлж, ноцтой хохирол, хор уршиг учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлг нь зүйтэй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 д хэсэгт “энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан. Шүүгдэгч Б.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгдээ Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 д хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүл, хүндрүүл нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ“ гэж тус тус заасныг үндэслэв. Шүүгдэгч Б.*******ыг эрүүгийн хариуцлага хүлээлгэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүл нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 д хэсгийн 1.2-т зааснаар шүүгдэгчийг хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлснийг хөнгөрүүл нөхцөл байдалд харгалзан үзлээ. 2021 оны Өршөөл үзүүл тухай хуульд хамааруулах нийтлэг үндэслэлийг уг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 3.2 дахь хэсэгт заасан ба уг хуулийг 2 дугаар бүлэгт өршөөл үзүүл хэлбэр, хүрээ, хэмжээг зохицуулсан. Шүүгдэгч нь 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө гэмт хэрэг үйлдсэн, түүний үйлдсэн гэмт хэрэг нь Өршөөл үзүүл тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт зааснаар цаг хугацааны хувьд тухайн хуулийн үйлчлэлд хамаарч байна. 2021 оны Өршөөл үзүүл тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-д “Коронавируст халдвараас урьдчилан сэргийл зорилгоор Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж 5 жил түүнээс бага хугацаагаар хорих ял оногдуулсан бол хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино” гэж заасан тул түүнд оногдуулсан хорих ялыг мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар солих нь зүйтэй. Шүүгдэгч Б.******* нь Завхан аймгийн Улиастай сумын Товцог баг, ******* тоотод оршин суух хаягтай бөгөөд түүнийг Завхан аймгийн Улиастай сумаас гадагш зорчих эрхийг хязгаарлах нь зүйтэй. Шүүгдэгч Б.******* нь гэмт хэрэг үйлддээ бусдын өмчлөлийн хязаалан үрээг /морь/ ашигласан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон байна. Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлддээ ашигласан морь нь Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 4-д заасан “тээврийн хэрэгсэл, уналгад” гэсэн ойлголтод хамаарч байх тул гэмт хэрэг үйлддээ ашигласан бусдын өмчлөлийн хязаалан үрээ /морь/ үнэ 650.000 төгрөгийг хурааж улсын орлого болгох нь зүйтэй байна. Шүүгдэгч Б.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчийн эд хөрөнгөнөөс битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрл ажиллагааны зардалгүй шүүгдэгчийн хувийн баримт бичиг шүүхэд ирээгүй, иргэний үнэмлийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг дурдах нь зүйтэй гэж үзээд

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрл тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 д хэсгийн 1.1, 1.2, 1,3, 1.5, 1.7, 1.8, дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 3, 4 д хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 д хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч овогт *******гийн *******ыг Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5-т зааснаар бусдын олон тооны мал хулгайлж, ноцтой хохирол, хор уршиг учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5-т зааснаар шүүгдэгч Б.*******т 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 д хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******т оногдуулсан 3 жилийн хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн 6.14 дүгээр зүйлийн 1 д хэсэг, 2021 оны Өршөөл үзүүл тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т заасныг журамлан шүүгдэгч Б.*******т оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг 3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсугай.

5. Шүүхийн шийдвэр гүйцэтг тухай хуулийн 167 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Б.*******т оногдуулсан 3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялд хяналт тавихыг Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтг газарт үүрэг болгосугай.

6. Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 1 д хэсэгт зааснаар шүүгдэгч Б.******* 3 жилийн хугацаанд Завхан аймгийн Улиастай сумын нутаг дэвсгэрээс гадагш явахыг хориглож, шүүхээс тогтоосон чиглэлээр явах, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх зорчих үүргийг 3 жилийн хугацаагаар хүлээлгэсүгэй.

7. Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож солихыг анхааруулсугай.

8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 д хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******аас хохирогч Ц.*******д 1.800.000 төгрөг, хохирогч Г.*******т 5.500.000 төгрөг, иргэний нэмжлэгч Л.д 3.000.000 төгрөгийг тус тус гаргуулж, иргэний нэмжлэгчийн нэмжилсэн 2.000.000 төгрөг, хохирогч Г.*******ын нэмжилсэн унаганы үнэ 300.000 төгрөгийг нэмжлэлийн шаардлагыг хэрэгсгүй болгож, бусад хохирлоо хохирогч, иргэний нэмжлэгч нар нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэмжл эрхтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1 д хэсэгт зааснаар Б.*******ын гэмт хэрэг үйлддээ ашигласан бусдын өмчлөлийн хязаалан үрээ /морь/ үнэ 650.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж улсын орлого болгосугай.

10. Шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийл арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр хэвээр үлдээсүгэй.

11. Шүүгдэгч Б.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчийн эд хөрөнгөнөөс битүүмжлээгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрл ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн хувийн баримт бичиг шүүхэд ирээгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.

12. Шийтг тогтоолыг уншиж сонгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

13. Шийтг тогтоолыг улсын яллагч түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, иргэний нэмжлэгч зөвхөн иргэний нэмжлэгчтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ДЭЛГЭРМАА