| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Шонхойн Оюунтуул |
| Хэргийн индекс | 102/2017/01562/и |
| Дугаар | 1641 |
| Огноо | 2017-06-05 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 06 сарын 05 өдөр
Дугаар 1641
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1, 131 дүгээр зүйлийн 131.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан Баянгол дүүргийн 51 дүгээр бүрэн дунд сургуулийн захирлын 2017 оны 01 сарын 27-ны өдрийн Б/13 тоот багшид сануулах арга хэмжээ авах тухай тушаалын тушаах хэсгийн 1 дэхь заалтын нэхэмжлэгч Н.Одонтунгаад сахилын сануулах арга хэмжээ авах тухай хэсгийг хүчингүйд тооцож, нэхэмжлэгч Н.Одонтунгааг сахилгын шийтгэлгүйд тооцож, нэхэмжлэгч буюу ажилтан Н.Одонтунгаатай байгуулсан хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулахыг хариуцагч буюу ажил олгогч Баянгол дүүргийн 51 дүгээр бүрэн дунд сургуулийн захиралд даалгасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсгийг баримтлан хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгтзааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНТУУЛ