Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 2022/ШЦТ/31

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Доржбал даргалж, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Алтанзул, Улсын яллагч Н.*******, Шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Б.*******д холбогдох 2223000000028 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1974 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Завхан аймгийн ******* суманд төрсөн, настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Завхан аймгийн ******* сумын багийн ******* тоотод оршин суух, овогт *******ийн *******, регистрийн дугаар *******.

Шүүгдэгчийн холбогдсон хэрэг: Шүүгдэгч Б.******* нь Завхан аймгийн сумын багийн нутаг Улаан бэлчир гэх газарт байх өөрийнх нь адуунд ирж нийлсэн Б.*******ын эзэмшлийн 1 тооны адууг 2021 оны 11 дүгээр сарын орчим Ж.*******д өрөндөө өгч, алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж, бага хэмжээнээс дээш буюу 200,000,000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хамаарч байна. Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох: Шүүгдэгч Б.******* нь Завхан аймгийн сумын багийн нутаг Улаан бэлчир гэх газарт байх өөрийнх нь адуунд ирж нийлсэн Б.*******ын эзэмшлийн 1 тооны адууг 2021 оны 11 дүгээр сарын орчим Ж.*******д өрөндөө өгч, алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж, бага хэмжээнээс дээш буюу 200,000,000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал: - Хохирогч Б.*******ын өгсөн: “... Би энэ хэргийн талаар өмнө гэрчийн мэдүүлэг өгсөн байгаа тэр мэдүүлэг дээрээ нэмж ярих зүйл алга аа. ...2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн хавьд Завхан аймгийн сумын багийн нутаг Харганы ам гэх газарт ижил сүрэгтэйгээ байж байгаад бэлчээрээс алга болсон. Миний гүү ижлээсээ нээх их тасраад байдаггүй харин өөр азарга хураачихаж магадгүй. Манай адуунууд Харганы амнаас арагшаа гол орж ус уугаад тэр хавиар л байдаг. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 13-р хуудас/, - Хохирогч Б.*******ын гэрчээр өгсөн “...2021 оны 05 дугаар сарын үеэр Завхан аймгийн сумын багийн нутаг харганы ам гэх газраас адуун дотроосоо хээр байдас алга болсон. Тухайн үед алдсан адуугаа хайгаад олоогүй байж байтал 2021 оны 11 дүгээр сарын 20-ны үеэр Шороотод адуу хайгаад явж байтал Шороотод өвөлждөг гэх хүний адуун дотор миний алдсан хээр байдас явж байхаар нь Гаваагаас асуусан чинь “энэ хээр гүүг гэдэг залуу надад идшэнд өгсөн юм. Тэгтэл их аятайхан мал болчихоор гүү байхаар нь би авч үлдэж алаагүй юм” гэж хэлсэн. Зөв талын хаа гуя 2 дээрээ саран дэвсгэртэй дормон тамгатай бор хээр зүсмийн хязаалан буюу 4 настай гүү байсан. Эрлийз азарганы төл байгаа юм. Ээжийг нь хурдны удамтай гэж зүүн тал буюу төв аймгаас худалдаж авч байсан юм. 4 сая төгрөгөөр үнэлж байна. Би гүүгээ алдаж эрж хайхад 100 гаруй мянган төгрөгийн зардал гаргасан. Энэ бүгд нийлүүлээд надад 4,100,000 төгрөгийн зардал гарсан. Завхан аймгийн сумын гэдэг хүний адуунд зүсээрээ байгаа. Би хулгайд алдсан адуугаа ын адуунаас олоод захиж үлдээсэн” гэх мэдүүлэг /ххийн 14-16-р хуудас/, - Гэрч С.ын өгсөн: “...Манайх Завхан аймгийн сумын багийн Цагаан ирэг гэдэг газарт байсан юм.

Тэгтэл нэг өдөр буюу *******тай хөдөө адуу мал гэж явж байгаад тааралдсан чинь “Манай адуунд бор хээр зүсмийн байдас ирж нийлсэн байна лээ. Чи бор хээр байдас сурагласан хүн байвал манай адуунд байгаа гэж хэлээрэй гэсэн юм. Би за гээд өнгөрсөн.“ гэх мэдүүлэг /хх-ийн 20-21-р хуудас/, - Гэрч Ж.*******гийн өгсөн: “...2021 оны 11 сарын эхээр өдрийг нь санахгүй байна намайг аймгийн төвд байж байтал “ буюу ******* над руу утасдаж “нөгөө гүүгээ ав” гэхээр нь би аралд очиж тай уулзаж надад өгөх гэж байгаа гүүг харсан чинь нарийхандаа байдсан гүү байхаар нь би нөгөө гүүг голж чи надад бүдүүн гүү өгнө гэсэн биз дээ гэсэн чинь “Чи энийг л ав чамд өгнө гээд ачаад аваад ирсэн, надад энэнээс өөр чамд өгөх гүү байхгүй” гэхээр нь би нөгөө гүүг аваад адуундаа аваачиж тавьсан юм. Тэгээд удаагүй 2-3 хоногийн дараа ******* адуунд явж байхдаа манай адуугаар ороод нөгөө с авсан бор хээр гүүг өөрийнхөө гүү гэдгийг таниад надтай ирж уулзахаар нь би болсон асуудлыг нэгд нэгэнгүй ярьж өгсөн чинь ******* “за хө чи наад гүүгээ адуундаа байлгаад харж байгаарай би шийдүүлдэг газраар нь шийдүүлнэ” гээд явсан. ******* надаас 1 үрээ авч идшэнд өгсөн юм. Тэрнийхээ оронд тарган гүү өгнө гэж байсан юм. ******* надад сартай халтар зүсмийн зөв талын хаа гуяндаа саран дэвсгэртэй дормон тамгатай соёолон насны гүү өгсөн юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 23- 24-р хуудас/, - 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн Ж.*******гээс 1 тооны адууг хураан авсан болон хохирогч Б.*******т хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 4-7-р хуудас/, - 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн алдуул малыг таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх-ийн 8-р хуудас/, - Шүүгдэгч Б.ын мөрдөн байцаалт болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...2021 оны 08 дугаар сард байхаа манай хүрэн азаргатай адуунд хохирогч Б.*******ын бор хээр зүсмийн хязаалан насны сартай дормон тамгатай байдас ирж нийлсэн байсан. Би тухайн үед уг бор хээр байдсыг хохирогч Б.*******ынх гэж мэдээгүй тухайн үед манай азарга адуундаа хураасан байсан. Тэгээд 2021 оны 11 дүгээр сарын 20-ны үед *******д өрөндөө ав гээд өгсөн. ...Гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн. Прокурорын сонсгосон эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35-р хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хохирогчид шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол саналгүй тухайгаа шүүгчийн туслахад мэдэгдсэн байх тул хохирогчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч, яллагдагчаас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, уг мэдүүлгүүд нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “алдуул мал завших” гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд тухайн алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсэн байх нөхцөлийг шаарддаг бөгөөд хууль ёсны өмчлөгч, эзэмшигчийн өмчлөх эрхэд халдсаны улмаас бага хэмжээнээс /300,000 төгрөг/ дээш хохирол учруулсан байх материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг бөгөөд уг алдуул малыг хууль ёсны эзэмшигч, өмчлөгчид нь өгөхгүйгээр, шунахайн сэдэлтээр, өөрийн өмчийн адил хууль бусаар эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулснаар төгсдөг. Алдуул мал гэдэг нь хэн нэг этгээдийн ямар нэг оролцоогүйгээр ижил сүргээсээ тасарсан, байнга бэлчээрлэх нутаг газраасаа холдсон, өөр сүрэгт нийлсэн эсхүл өөр нутаг бэлчээрт шилжин байрласан, өмчлөгч, эзэмшигч нь хэн болох нь тодорхойгүй, мэдэгдэхгүй байгаа малыг ойлгоно.

Шүүгдэгч Б.******* нь иргэн Б.*******ын эзэмшлийн 1 тооны адууг 2021 оны 08 дугаар сард өөрийнх нь хүрэн азарга хураасан байсныг сум орон нутгийн холбогдох байгууллагад бүртгүүлэлгүй мөн оны 11 дүгээр сарын орчим Ж.*******д өрөндөө өгч, алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж, бага хэмжээнээс дээш буюу 2,000,000 төгрөгийн хохирол учруулсан нь дээрх гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байна. Энэ нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг бөгөөд шүүгдэгч өөрийн үйлдлийн улмаас хохирогчид хохирол, хор уршиг учрахыг мэдсээр байж, хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж үзнэ. Иймд шүүгдэгч Б.ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв. - Хохирлын талаар: Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Б.*******т 2,000,000 төгрөгийн хохирол учирсан болох нь 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 182 дугаартай ХХК-ны Хөрөнгийн үнэлгээчин Х.гийн “Эрлийз азарганы төл, 4 настай гүүг 2.000.000” гэж үнэлсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 26-р хуудас/-ээр тогтоогдож байна. Хохирогч Б.******* нь хулгайд алдсан 1 тооны адуугаа зүсээр нь буцаан авсан болох нь хохирогч Б.*******, шүүгдэгч Б.******* нарын мэдүүлэг болон 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн Ж.*******гээс 1 тооны адууг хураан авсан болон хохирогч Б.*******т хүлээлгэн өгсөн тухай мөрдөгчийн тэмдэглэл зэргээр тус тус тогтоогдож байх тул гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирол бүрэн төлөгдсөн байна. Иймд шүүгдэгч Б.ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Шүүгдэгч Б.ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй. Шүүгдэгч Б.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлж өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч шүүхэд шилжүүлсэн бөгөөд шүүгдэгчид прокурорын сонсгосон ял нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн зарчмыг зөрчөөгүй, шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянахад бүрэн хангагдсан байна. Түүнчлэн Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилготой нийцэж байгаа тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд буюу 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 800,000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ. Шүүгдэгч Б.*******д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийнхүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтайг тайлбарлах нь зүйтэй. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч овогт *******ийн ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.ыг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 800,000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарласугай.

5. Шүүгдэгч Б.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч Б.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ДОРЖБАЛ