Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 2022/ШЦТ/264    

 

 

 

 

 

 

    2022        03          23                                 2022/ШЦТ/264                                                                                         

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн  анхан шатны  шүүхийн байранд,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг  шүүгч С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Зэнээмэдрээ, улсын яллагч Н.Уранбайгаль, шүүгдэгч А.Х, түүний өмгөөлөгч Ш.Хандсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Нийслэлийн Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт  зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн А.Хд холбогдох эрүүгийн “2203 00061 0117” дугаартай, 186/2022/0218/Э индекстэй хэргийг 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хянан хэлэлцэв.

        Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1992 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 30 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, согоотын 77а гудамж, 336 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, А.Хоролдагва /РД:ЙЮ92051337/,

          Холбогдсон хэргийн талаар:

          Шүүгдэгч А.Х нь 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 07 цаг 15 минутын орчимд Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт, “Хүчит шонхор” худалдааны төвийн зүүн замд өөрийн эзэмшлийн “Тоёота Приус" маркийн 02-96 УНД улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-т заасан жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, мөн дүрмийн 10.1-д заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч 38 настай, эрэгтэй Б.Ууганбаярыг мөргөж,  амь нас нь хохирсон гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                                                              ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нараас  мэдүүлсэн мэдүүлэг:

1.1.Шүүгдэгч А.Х нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:... :...“мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлгээ үнэн зөв өгсөн тул мэдүүлэг өгөхгүй ” гэв.

Хоёр: Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

2.1.  Мөрдөн шалгах ажиллагааны явцад  хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Амаржаргалын:..би төрсөн ээж нь  юм. Миний хүү Улаанбаатарт 1984 онд төрөөд эцэг, эхийн гар дээр хүмүүжсэн, цэцэрлэгт явж байгаад 52 дугаар сургуульд ороод сурч байгаад аав нь Хөвсгөл аймагт ажилд томилогдсон учир Хөвсгөл аймагт шилжин очиж 10 дугаар анги төгссөн. 2002 онд Цэргийн алба хаасан. Дараа нь Улаанбаатарт ирж барилгын техник комд барилга шаврын ангид сурч төгсөөд хувиараа ажил хийж амьдарч байсан. Анх 2010 оны үед Энхтуяа гэх эмэгтэйтэй гэр бүл болж амьдарч байгаад 2017 онд салсан, дундаасаа 1 хүүхэдтэй, охин нь 6 дугаар ангид сурдаг гэрлэлтээ цуцлуулаад өөр хүнтэй суучихсан. Ууганбаяр надтай 2017 оноос хойш хамт амьдарч байгаа. Сүүлийн үед нилээд архи уудаг болсон, уухаараа 3-4 хоног архи уудаг. Засвар зайгаар нь ажил хийдэг, гэртээ уугаад байдаггүй. Дэнжийн мянгаар архи уудаг байсан, найз нар нь гэх хүмүүс дэнжийн мянгаар байдаг. Хамгийн сүүлд надтай 08-ны өдрийн 11:00  цагийн үед уулзсан. Би тухайн үед Жигжид зусланд бие муутай эгчийгээ харж байсан. Зарим найзыг нь танихгүй....гэх мэдүүлэг. /хх-ийн 23 дугаар тал/,

           2.2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад  гэрч Ч.Уранчимэгийн:..би 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өглөө 05:00 цагт нөхөрийн хамт ажилдаа гараад Хүчит шонхор захын хойд зам цэвэрлэж байсан. Би түрдэг тэргээ зам дээр тавиад урд талд нь шүүрдээд явж байтал замын зүүн талаар 3-4 хүн урдаасаа хойшоо чиглэлд  явж байгаад миний хойно буюу дээд талд өнгөрч байх үед замын баруун талаас 4 хүн гарч ирээд нөгөө хүмүүсээ дуудсан. Хойшоо явж байсан 4 хүний нэг нь зам хөндлөн гарах гээд замруу ороод явж байхдаа уруудаж байсан машины урдуур өөрөө ороод мөргүүлээд газарт унасан. Тэр машин нь зөөлхөн явж байсан. Уруудаж байсан машин нь сав тойроод замруугаа ортол урдуур нь орсон. Тэр машин урсгал сөрөөгүй, дүрмээрээ явж байсан. Машин нь зогсоод жолооч нь бууж ирээд утасдаад байсан, түргэн ирээд аваад явсан. Цагдаа нар үзлэг хийсэн, жолооч нь ганцаараа явж байсан.  Согтуу хүн өөрөө машинруу орчихсон гэх мэдүүлэг. /хх-ийн 39        дүгээр тал/, 

           2.3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад  гэрч З.Батболдын:...2022 оны 01 дүгээр 11-ний өглөө 05:00 цагт эхнэр  Уранчимэгийн хамт ажилдаа гарч        нарантуул-2 захын урд зам шүүрдэж байсан. Замын баруу талд замын хашлагад шахаад зам дээр тэргээ тавиад баруун талд нь шүүрдэж байсан. Замын зүүн талаар 4 хүн явж байгаад баруун талаас хүн дуудах үед нэг залуу нь зам гарах гэж байгаад машинд мөргүүлсэн. Машин нь маш удаан явж байсан. Осол  гарсан газар явган хүний гарц байхгүй, миний тэргийг машин тойроод гарахдаа урсгал сөрөөгүй, тэргийг тойроод эгнээндээ явж байх үед нөгөө явган хүн машинруу өөрөө орчихсон. Жолооч нь түргэн дуудаж байсан. Осол гарах үед замын гэрэлтүүлэг асаж байсан. Тэр хүмүүс нь өдөр бүр үүгээр яваад байдаг, архи уудаг хүмүүс байсан гэх мэдүүлэг. /хх-ийн 42 дугаар тал/,

           2.4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад  гэрч О.Угтахбаярын:...би 2022 оны  01 дүгээр сарын 11-ний өдөр өглөө Ууганбаяртай Хүчит шонхорын хажууд таараад захын зүүн талын замаар явган хүний замаар явж байтал талийгаач Ууганбаяр араас явж байсан. Би зам гараад хүнтэй уулзаж байтал Ууганбаяр зам гарах гэж байтал зам дээр тавьсан савыг тойрч гарч байсан. Машин мөргөж, жолооч нь урагшаа яваад зогсоод түргэн дуудаад бид хоёр гэмтэл орсон. Талийгаачийн чих, хамараас цус гарсан. Тухайн үед таарсан хүмүүсийг танихгүй. Ууганбаяр халамцуу байсан. Бид хоёр хамт архи уугаагүй, тус тусдаа уусан байсан. Осол гарсан газарт явган хүний гарц байгаагүй, жолооч ганцаараа явж байсан.  Ууганбаяр нь Хөвсгөлийнх учир таньдаг байсан. Ууганбаяр архи уудаг байсан, гэр оронгүй, ажилгүй гэж байсан. Ууганбаяр зам хөндлөн гарахдаа алхаж  явж байсан гэх мэдүүлэг  /хх-ийн 45 дугаар тал/, 

           2.5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 2279 дугаартай дүгнэлтэд:

           1. А.Х нь хоёр нүдний хялар өвчтэй байна.

           2.3.Нүдний хялар өвчин нь төрөлхийн болон олдмолоор үүсдэг тул шалтгааныг нарийвчлан тогтоох боломжгүй.

          4. А.Хоролдагвын нүдний засархаагүй харааны чадал баруун нүд 0.5, зүүн нүд 0.6 ба шилээр засрах харааны чадал баруун нүд 0.6, зүүн нүд 0.8 байна. Автомашин жолоодох буюу хөдөлгөөнд оролцох боломжтой. Шинжээч эмч Б.Баяртогтох гэжээ. /хх-ийн 52-53 дугаар тал/,     

           2.6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 09/06 дугаартай дүгнэлтэд:

           1. Шинжилгээнд ирүүлсэн гарын дарас нь харьцуулах шинжилгээнд тэнцэнэ.

           2. Шинжилгээнд ирүүлсэн гарын дардсыг Адис-Папилон  санд 2022-ХБТ-ЗЦГ гэж зодлон оруулж хайж үзэхэд Ууганбаяр овогтой Баясгалан гэсэн нэрээр 5 удаа, Баясгалан овогтой Ууганбаяр гэсэн нэрээр 1 удаа бүртгэгдсэн гарын дардасуудтай хувийн онцлог шинжүүдээр тохирч байна.

           3. Мөн гарын хээний дардсыг санд хадгалагдаж байгаа эзэн холбогдогч нь тогтоогдоогүй хэргийн газраас бэхжүүлэн авсан гарын мөрүүдэй харьцуулан шинжилж үзэхэд тохирохгүй байна. Кримналистикийн шинжээч, цагдаагийн дэслэгч Ч.Нямсүрэн гэжээ. /хх-ийн 59-60 дугаар тал/,

           2.7. Автотээврийн үндэсний  төв ТӨҮГ Баянгол техникийн хяналтын үзлэгийн 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн дүгнэлт:

           1. Зүүн талын холын гэрлийн хүч 4300 cd, ойрын гэрлийн тусгалын хүч 3100 cd, баруун талын ойрын гэрлийн тусгалын хүч 600 cd /стандарт 10000-10000 cd/, стандарт хэмжээнд хүрэхгүй зэрэг эвдрэл гэмтэл нь тухайн зам тээврийн осолд нөлөөлсөн байх боломжтой.

           2. Зүүн талын холын гэрлийн хүч 4300 cd, ойрын гэрлийн тусгалын хүч 3100 cd, баруун талын ойрын гэрлийн тусгалын хүч 600 cd /стандарт 10000- 10000 cd/, стандарт хэмжээнд хүрэхгүй байгаа нь жолоочид үзэгдэх орчин хязгаарлагдах байдлаар уг зам тээврийн осолд нөлөөлөх боломжтой.  Шинжээч Ч.Онон гэжээ.     /хх-ийн 68- 72 дугаар тал/,

           2.8. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 368 дугаартай дүгнэлтэд:

           1. Талийгаач Б.Ууганбаярын цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээгээр гавал тархины битүү гэмтэл, дагзны төвгөрөөс зүүн чамархай, зүүн суурийн хонхор дагзны хайрс хэсэг рүү салаалсан цагираг хэлбэрийн хугарал, духны баруун дэлбэн, баруун, зулай, хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, их тархины баруун, зүүн зулайн ар хэсэг болон, дагз хэсгийн аалзан хальсан доорх цус харвалт, зүүн баруун, чамархай, дагзны хуйхан доор болон мөчдөд цус хуралт, дээд үүдэн баруун 1-р шүдний хугарал гэмтэл тогтоогдлоо.

           2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

           3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

            4. Шинжилгээгээр талийгаачид үхэлд хүргэх өвчин тогтоогдсонгүй.

           5.Талийгаач нь гавал тархины хүнд гэмтлийн улмаас амьсгал зүрх судасны дутагдалд орж нас баржээ.

           6.Талийгаач нь өвчний түүхэнд 2022.01.14-ний 09 цаг 24 минутанд нас барсан гэсэн байна.

           7. Цус нь АВО системээр 2-р бүлэг байна. Шинжээч эмч Нансалмаа гэжээ.  /хх-ийн 75-81 дүгээр  тал/,

   Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:

3.1.Улсын яллагч:..Хавтаст хэргээс зам тээврийн ослын талаарх дуудлага мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл хавтаст хэргийн 4-6 дугаар тал, хэргийн газрын үзлэг 9-10 дугаар тал, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч мэдүүлэг хавтаст хэргийн 15 дугаар тал, шинжээчийн дүгнэлт хавтаст хэргийн 55 дугаар тал, мөрдөгчийн магадлагаа хавтаст хэргийн 85 дугаар тал зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав. 

3.2. Шүүгдэгч А.Х:..Хавтас хэргээс зам тээврийн ослын талаарх дуудлага мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл хавтаст хэргийн 4-6 дугаар тал, хэргийн газрын үзлэг 9-10 дугаар тал, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч мэдүүлэг хавтаст хэргийн 15 дугаар тал, шинжээчийн дүгнэлт хавтаст хэргийн 55 дугаар тал, мөрдөгчийн магадлагаа хавтаст хэргийн 85 дугаар тал зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав. 

Гэм буруугийн талаар:

Мөрдөгч  хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос  хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой  зөрчил  тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлууд  бүрэн хангагдсан байна гэж  шүүх үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны  журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн  хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн  хүрээнд  явуулсан болно.

 

Шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.

Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг  үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараахи үйл баримтыг тогтоов.

          Шүүгдэгч А.Х нь 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 07 цаг 15 минутын орчимд Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт, “Хүчит шонхор” худалдааны төвийн зүүн замд өөрийн эзэмшлийн “Тоёота Приус" маркийн 02-96 УНД улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-т заасан жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, мөн дүрмийн 10.1-д заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч 38 настай, эрэгтэй Б.Ууганбаярыг мөргөж,  хүний амь нас нь хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь :

- хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Амаржаргалын:..Би талийгаачийн төрсөн ээж нь байгаа юм. Миний хүү Улаанбаатар хотод 1984 онд төрсөн, төрсөн цагаасаа хойш эцэг, эхийн гар дээр хүмүүжсэн, цэцэрлэгт явж байгаад 52 дугаар сургуульд ороод сурч байгаад аав нь Хөвсгөл аймагт ажилд томилогдсон учир Хөвсгөл аймагт шилжин очиж 10 дугаар анги төгссөн. 2002 онд Цэргийн алба хаасан. Дараа нь Улаанбаатарт ирж барилгын техник комд барилга шаврын ангид сурч төгсөөд хувиараа ажил хийж амьдарч байсан. Анх 2010 оны үед Энхтуяа гэх эмэгтэйтэй гэр бүл болж амьдарч байгаад 2017 онд салсан. Дундаасаа 1 хүүхэдтэй, охин нь 6 дугаар ангид сурдаг гэрлэлтээ цуцлуулаад өөр хүнтэй суучихсан. Ууганбаяр надтай 2017 оноос хойш амьдарч байгаа. Сүүлийн үед нилээд архи уудаг болсон, уухаараа 3-4 хоног архи уудаг.Засвар зайгаар нь ажил хийдэг, гэртээ уугаад байдаггүй. Дэнжийн мянгаар архи уудаг байсан, найз нар нь гэх хүмүүс дэнжийн мянгаар байдаг. Хамгийн сүүлд надтай 08-ны өдрийн 11:00  цагийн үед уулзсан. Би тухайн үед Жигжид зулсанд бие муутай эгчийгээ харж байсан. Зарим найзыг нь танихгүй....гэх мэдүүлэг. /хх-ийн 23 дугаар тал/,

              - гэрч Ч.Уранчимэгийн:..би 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өглөө 05:00 цагт нөхрийн хамт ажилдаа гараад Хүчит шонхор захын хойд зам цэвэрлэж байсан. Би түрдэг тэргээ зам дээр тавиад урд талд нь шүүрдээд явж байтал замын зүүн талаар 3-4 хүн урдаасаа хойшоо чиглэлд  явж байгаад миний хойно буюу дээд талд өнгөрч байх үед замын баруун талаас 4 хүн гарч ирээд нөгөө хүмүүсээ дуудсан. Хойшоо явж байсан 4 хүний нэг нь зам хөндлөн гарах гээд зам руу ороод явж байхдаа уруудаж байсан машины урдуур өөрөө ороод мөргүүлээд газарт унасан. Тэр машин нь зөөлхөн явж байсан. Уруудаж байсан машин нь сав тойроод зам руугаа ортол урдуур нь орсон. Тэр машин урсгал сөрөөгүй, дүрмээрээ явж байсан. Машин нь зогсоод жолооч нь бууж ирээд утасдаад байсан, түргэн ирээд аваад явсан. Цагдаа нар үзлэг хийсэн, жолооч нь ганцаараа явж байсан.  Согтуу хүн өөрөө машин руу гэртээ орчихсон гэх мэдүүлэг. /хх-ийн 39 дүгээр тал/, 

           - гэрч З.Батболдын:...2022 оны 01 дүгээр 11-ний өглөө 05:00 цагт эхнэр  Уранчимэгийн хамт ажилдаа гарч нарантуул-2 захын урд зам шүүрдэж байсан. Замын баруу талд замын хашлагад шахаад зам дээр тэргээ тавиад баруун талд нь шүүрдэж байсан. Замын зүүн талаар 4 хүн явж байгаад баруун талаас хүн дуудах үед нэг залуу нь зам гарах гэж байгаад машинд мөргүүлсэн. Машин нь маш удаан явж байсан. Осол  гарсан газар явган хүний гарц байхгүй, миний тэргийг машин тойроод гарахдаа урсгал сөрөөгүй, тэргийг тойроод эгнээндээ явж байх үед нөгөө явган хүн машин руу өөрөө орчихсон. Жолооч нь түргэн дуудаж байсан. Осол гарах үед замын гэрэлтүүлэг асаж байсан. Тэр хүмүүс нь өдөр бүр үүгээр яваад байдаг, архи уудаг хүмүүс байсан гэх мэдүүлэг. /хх-ийн 42 дугаар тал/,

           - гэрч О.Угтахбаярын:...Би 2022 оны  01 дүгээр сарын 11-ний өдөр өглөө Ууганбаяртай Хүчит шонхорын хажууд таараад захын зүүн талын замаар явган хүний замаар явж байтал талийгаач Ууганбаяр араас явж байсан. Би зам гараад хүнтэй уулзаж байтал Ууганбаяр зам гарах гэж байтал зам дээр тавьсан савыг тойрч гарч байсан. Машин мөргөж, жолооч нь урагшаа яваад зогсоод түргэн дуудаад бид хоёр гэмтэл орсон. Талийгаачийн чих, хамараас цус гарсан. Тухайн үед таарсан хүмүүсийг танихгүй. Ууганбаяр халамцуу байсан. Бид хоёр хамт архи уугаагүй, тус тусдаа уусан байсан. Осол гарсан газарт явган хүний гарц байгаагүй, жолооч ганцаараа явж байсан.  Ууганбаяр нь Хөвсгөлийх учир таньдаг байсан. Ууганбаяр архи уудаг байсан, гэр оронгүй, ажилгүй гэж байсан. Ууганбаяр зам хөндлөн гарахдаа алхаж  явж байсан гэх мэдүүлэг. /хх-ийн 45 дугаар тал/, 

           - Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 01 дүгээр сарын   31-ний өдрийн 2279 дугаартай дүгнэлт /хх-ийн 52-53 дугаар тал/,     

           - Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 09/06 дугаартай дүгнэлт. /хх-ийн 59-60 дугаар тал/,

           - Автотээврийн үндэсний  төв ТӨҮГ Баянгол техникийн хяналтын үзлэгийн 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн дүгнэлт /хх-ийн 68- 72 дугаар тал/,

           - Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 368  дугаартай дүгнэлт. /хх-ийн 75-81 дүгээр  тал/ зэрэг хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Ийнхүү шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар шүүгдэгчийн буруутай үйлдлийн улмаас хүний амь нас хохирсон, А.Хоролдагвын гэм буруугийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Авто тээврийн  хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

 

Өөрөөр хэлбэл шүүгдэгч А.Х нь тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангаагүй, жолооч хөдөлгөөнөө эхлэхийн өмнө осол үүсгэхгүй байх бүх нөхцлийг хангаагүй, өөрийн буруутай үйлдлийг ухамсарлаж, хохирол хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж  чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэнээс хүний амь нас хохирсон гэм буруугийн болгоомжгүй үйлдэл байна. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Тээврийн прокурорын  газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч А.Хоролдагвыг “Авто тээврийн  хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон” гэмт хэргийн үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн  хуулийн хууль ёсны, шударга  ёсны, гэм буруугийн зарчмуудыг  баримтлан эрүүгийн  хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Амаржаргал нь шүүгдэгч А.Хтай эвлэрсэн, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд бичгээр хүсэлт гаргаж өгсөн байх тул шүүгдэгчийг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэм хорыг  арилгасан байна гэж  шүүх үзлээ.

 

Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн,  мөн шүүгдэгч нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг тус тус харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж  шүүх дүгнэлээ.

 

Ингээд шүүгдэгч А.Хыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-д заасан гэмт хэрэгт  тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь 3 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж,  мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, эрх хязгаарлах албадлагын  арга хэмжээ авах  улсын яллагчийн гаргасан санал, дүгнэлт болон уг ялыг хүлээн зөвшөөрч,  гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгож шүүгдэгчийн гарын үсэг  зурсан  прокурорын дүгнэлт зэргийг тус тус харгалзан үзэж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Х нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг тус тус тайлбарлав.

Шүүгдэгч А.Х нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, урьд авсан хувийн батлагаа авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлэх, хэрэгт хавсаргагдаж ирсэн шүүгдэгч А.Хоролдагвын В ангилалын №1032727 дугаартай жолооны үнэмлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг тус тус дурдаж шийдвэрлэлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                          ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч А.Х-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Авто тээврийн  хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч А.Хыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь  хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр  2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Хд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав /жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг үүрэг хүлээлгэсэн үеэс эхлэн тоолсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч А.Х  нь оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж түүнд хяналт тавихын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Х нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг сануулсугай

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Х нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй  бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож  ял оногдуулахыг тайлбарласугай.

           7. Шүүгдэгч А.Х нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй  болохыг тус тус дурдсугай.

           8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1, 1.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт хавсаргаж ирүүлсэн №1032727 дугаартай жолооны үнэмлэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаар дамжуулан  Цагдаагийн Ерөнхий газрын харьяа  лицензийн төвд хүргүүлсүгэй.

           9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

           10. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Хд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.   

 

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           С.БАТЖАРГАЛ