Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 00010

 

 

Эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй

болгох тухай

 

Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Энхтайван даргалж, Хөвсгөл аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Барилга угсралтын ажил гүйцэтгэх тендерт шалгарч гэрээний гүйцэтгэлээ биелүүлсэний улмаас гарсан зардалыг олгохгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд үүний улмаас манай компаний хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байгаа тул 196 501 023 төгрөгийг гаргуулахыг даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох тухай” шаардлага бүхий “Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Х” ХХК-ийн захирал П.Э тус шүүхэд  гаргасан нэхэмжлэлдээ:“... Барилга угсралтын ажил гүйцэтгэх тендерт шалгарч гэрээний гүйцэтгэлээ биелүүлсэний улмаас гарсан зардалыг олгохгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд үүний улмаас манай компаний хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байгаа тул 196 501 023 төгрөгийг гаргуулахыг даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох тухай”  ... гэжээ.

Нэхэмжлэгч “Хөвсгөл Монтрэйвел” ХХК-ийн захирал П.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А, хариуцагч Эрдэнэбулган сумын Засаг дарга П.А нараас бичгээр байгуулж шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: “Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Г, Эрдэнэбулган сумын Засаг дарга П.А нар /ХӨАОНӨГ/201704255 урилгын дугаартай цахим тендерт шалгарч гэрээний үүргээ биелүүлсний улмаас гарсан тендерт шалгарсан үнийн санал 214 681 191 төгрөгөөс 2017 онд аймгийн орон нутгийн төсвөөс санхүүжих 114 681 191 төгрөгөөс 80 816 034 төгрөг олгогдож Зураг төсвийн үнэ 11 000 000 төгрөг, захиалагчийн хяналтын зардал 4 798 787 төгрөг, Зохиогчийн хяналтын зардал 2 399 393 төгрөг, Магадлашгүй ажлын зардал 4 798 787 төгрөг, Гэрээний барьцаа 10 734 060 төгрөг нийт 33 731 027 төгрөг суутгагдан, Эрдэнэбулган сумын орон нутгийн төсвөөс авах үлдэгдэл санхүүжилт 7 755 331 төгрөг, Уурын зуухны барилгын ажлын гүйцэтгэсний зардал 67 400 000 төгрөг /Экспертизээр баталгаажсан/ уг барилгыг ашиглалтанд өгөхөд зайлшгүй хийгдэх нэмэлт ажлын зардал 77 000 000 төгрөг, барилгыг ашиглалтанд өгөхөд “Х” ХХК-ийн банкнаас авсан бизнесийн зээлийн хүүгийн зардал 34 561 551 төгрөг, нийт 186 716 882 төгрөг гаргуулах тухай маргааны талаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав. Нэхэмжлэгч “Х” ХХК-ийн захирал П.Э-ын “Барилга угсралтын ажил гүйцэтгэх тендерт шалгарч гэрээний гүйцэтгэлээ биелүүлсэний улмаас гарсан зардлыг олгохгүй байгаа эс үйлдэхүй 186 716 882 төгрөг”-ийг төсөв санхүүгийн боломжтой болсон үед, ямарваа нэг аймаг орон нутгийн төсвийн эх үүсвэрээс үл маргах журмаар 2020 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн дотор олгож өгөхөөр тохиролцов” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч  “Х” ХХК нь Хөвсгөл аймгийн Засаг даргад холбогдуулан “Барилга угсралтын ажил гүйцэтгэх тендерт шалгарч гэрээний гүйцэтгэлээ биелүүлсэний улмаас гарсан зардалыг олгохгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд үүний улмаас манай компаний хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байгаа тул 196 501 023 төгрөгийг гаргуулахыг даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох тухай” шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

   Шүүх,  хэргийг хянан шийдвэрлэх явцад нэхэмжлэгч “Х” ХХК-ийн захирал П.Э, хариуцагчийн итгэмжлэгсдэн төлөөлөгч Э.А, хариуцагч П.А нарын 2020 оны 05 сарын 15-ны өдөр бичгээр  байгуулсан эвлэрлийн гэрээнд: 

    “Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Г, Эрдэнэбулган сумын Засаг дарга П.А нар /ХӨАОНӨГ/201704255 урилгын дугаартай цахим тендерт шалгарч гэрээний үүргээ биелүүлсний улмаас гарсан тендерт шалгарсан үнийн санал 214 681 191 төгрөгөөс 2017 онд аймгийн орон нутгийн төсвөөс санхүүжих 114 681 191 төгрөгөөс 80 816 034 төгрөг олгогдож Зураг төсвийн үнэ 11 000 000 төгрөг, захиалагчийн хяналтын зардал 4 798 787 төгрөг, Зохиогчийн хяналтын зардал 2 399 393 төгрөг, Магадлашгүй ажлын зардал 4 798 787 төгрөг, Гэрээний барьцаа 10 734 060 төгрөг нийт 33 731 027 төгрөг суутгагдан, Эрдэнэбулган сумын орон нутгийн төсвөөс авах үлдэгдэл санхүүжилт 7 755 331 төгрөг, Уурын зуухны барилгын ажлын гүйцэтгэсний зардал 67 400 000 төгрөг /Экспертизээр баталгаажсан/ уг барилгыг ашиглалтанд өгөхөд зайлшгүй хийгдэх нэмэлт ажлын зардал 77 000 000 төгрөг, барилгыг ашиглалтанд өгөхөд “Х” ХХК-ийн банкнаас авсан бизнесийн зээлийн хүүгийн зардал 34 561 551 төгрөг, нийт 186 716 882 төгрөг гаргуулах тухай маргааны талаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав.

    Нэхэмжлэгч “Х” ХХК-ийн захирал П.Э-ын “Барилга угсралтын ажил гүйцэтгэх тендерт шалгарч гэрээний гүйцэтгэлээ биелүүлсэний улмаас гарсан зардлыг олгохгүй байгаа эс үйлдэхүй 186 716 882 төгрөг”-ийг төсөв санхүүгийн боломжтой болсон үед, ямарваа нэг аймаг орон нутгийн төсвийн эх үүсвэрээс үл маргах журмаар 2020 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн дотор олгож өгөх” гэсэн нөхцлөөр эвлэрэн хэлэлцжээ.

   Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараах эрх эдэлнэ гээд 20.1.1-д ... нэхэмжлэгч ... хариуцагчтай эвлэрэх,

   Мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараах эрх эдэлнэ гээд 21.1.1-д ... нэхэмжлэгчтэй эвлэрэх ... гэжээ.

   Түүнчлэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1, 68.3, 68.4-т нэхэмжлэгч, хариуцагч харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлох зэргээр хоорондоо тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгож болох, хэргийн оролцогчдын эвлэрсэн нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй нь тогтоогдвол шүүх эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгохоор тус тус заасан байна.

   Иймд Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Х” ХХК-ийн захирал П.Э, хариуцагчийн итгэмжлэгсдэн төлөөлөгч Э.А, хариуцагч П.А нарын 2020 оны 05 сарын 15-ны өдөр бичгээр  байгуулсан эвлэрлийн гэрээ нь   хуульд харшлаагүй, бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул эвлэрлийг баталж, хэрэгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх  үндэслэлтэй байна. 

   Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

   1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1, 68.4-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Х” ХХК-ийн захирал П.Э, хариуцагч Хөвсгөл аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч, аймгийн Хөрөнгө оруулалт, Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Э.А, Эрдэнэбулган сумын Засаг дарга П.А нарын эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.  

   2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.4-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газраас 35 100 төгрөг, Эрдэнэбулган сумын Засаг даргын Тамгын газраас 35100 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М” ХХК-ийн захирал П.Э-д олгосугай. 

   3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

 

ШҮҮГЧ                           Б.ЭНХТАЙВАН