Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 2022/ШЦТ/32

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.бал даргалж, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Алтанзул, Улсын яллагч Н.*******, Шүүгдэгч Н.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.*******аас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн шүүгдэгч Н.*******д холбогдох 22230000000 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:  Монгол Улсын иргэн, 1980 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Завхан аймгийн суманд төрсөн, настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Завхан аймгийн сумын ******* ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Завхан аймгийн сумын багт оршин суух, овогт *******ийн *******, регистрийн дугаар *******.

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Н.******* нь 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Завхан аймгийн сумын багийн нутаг “Улаан харгана” гэх газраас хохирогч М.*******ийн эзэмшлийн 1 тооны атан тэмээг хулгайлж, түүнд 1,500,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. Түүний холбогдсон уг хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мал хулгайлах” гэмт хэрэгт хамаарч байна. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудыг хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Хэргийн үйл баримт болон шүүгдэгчийн гэм буруугийн талаар: Шүүгдэгч Н.******* нь 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Завхан аймгийн сумын багийн нутаг “Улаан харгана” гэх газраас хохирогч М.*******ийн эзэмшлийн 1 тооны атан тэмээг хулгайлж, түүнд 1,500,000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал: - Хохирогч М.*******ийн өгсөн: “...2019 оны 10 дугаар сарын сүүлээр манайх Завхан аймгийн сумын багийн нутгаар нутаглаж байсан. Тэгээд би 2019 оны 10 дугаар сарын сүүлээр яг хэдний өдөр гэдгийг нь сайн мэдэхгүй байна. Тэмээгээ шалгах гээд багийн нутаг болох Улаан харгана гэх газар очсон юм. Тэгсэн чинь манай тэмээнээс 1 тооны цагаан атан тэмээ дутаж байсан. Тэгээд тэмээгээ хайгаад сумын багаар мөн тус сумын Нуур-зөөхий баг, сумаар тэмээгээ эрж хайж яваад олоогүй буцаж ирсэн юм.

Тухайн тэмээг би тасраад явсан гэж бодоод буцаад ирэх байх гээд цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй юм. Манай сумын багийн иргэд бараг бүгд мэдэж байгаа. Би 1 тооны атан тэмээгээ асууж сураглаж явсан. Тухайн тэмээгээ хайгаад сумын баг, Нуур-зөөхий баг, мөн сумын айл өрхөөр асууж сураглаж явж байсан. 2019 оны намар 10 дугаар сарын сүүлээр яг он сараа сайн санахгүй байна. сумын БаянУлаан 5-р багийн нутаг Улаан харгана гэх газраас 1 тооны зөв талын чихэндээ улаан, хөх, ягаан ээмэгтэй зөв талын өгзгөндөө давхар саран тамгатай 1 тооны цагаан атан тэмээгээ алдсан юмаа. Би тухайн алдсан 1 тооны нас бие гүйцсэн атан тэмээгээ 1,500,000 төгрөгөөр үнэлж байна. Тухайн үед энэ үнэ ханшаар худалдаж байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15-р хуудас/, - Гэрч Д.ийн өгсөн: “...2019 оны өвөл 12 дугаар сарын эхээр яг хэдний өдөр гэдгийг нь би сайн санахгүй байна би сумын төв ажлаар ороод төв гудамд явж байхад ******* надтай жаахан халамцуу таарсан юм. Тэгээд ганц юм ууя гээд байхаар нь нэг шил 0.5-тай “Ерөөл” гэдэг архи аваад *******ийнд очсон юм. Тэгээд нөгөө архи ууж байтал ******* над руу хандаад ахаа би энэ өвөл *******ийн ширээ цагаан тэмээг өвлийн идшиндээ хулгайлаад идсэн та битгий хүнд хэлээрэй гэсэн. Тэгээд нөгөө архиа ууж дуусаад тэднийхээс гараад явсан. ******* нь надад тухайн тэмээг Улаан харгана гэх газар байхад нь мориороо тасдаж хөөгөөд сумын хогийн цэг дээр аваачиж байгаад ганцаараа гаргасан гэж хэлсэн.

Би М.*******ь болон ******* нарыг танина. *******ь гэдэг хүнтэй айл саахалт нутагладаг болохоор нэг нэгнийгээ сайн танина. Тэр хоёртой төрөл садангийн холбоо байхгүй. М.*******ь гэдэг хүний тэмээнийх нь им тамга болон, тэдний тэмээ 2019 оны намар хаагуур бэлчээрлэж байсан талаар мэднэ. Тэдний тэмээ сумын 5-р багийн нутаг Улаан харгана гэх газраар байдаг.

Тэдний тэмээ нь зөв чихэндээ улаан, хөх, ягаан ээмэгтэй мөн зөв талын өгзгөн дээрээ давхар саран тамгатай. Тухайн үед М.*******ь нь 1 тооны атан тэмээгээ алдчихаад надаас сураглаж байсан. Би тэр алдагдсан 1 тооны атан тэмээг харвал зүс, им болон тамгаар нь танина. Тухайн алдагдсан 1 тооны атан тэмээ нь 2 бөх ширээ цагаан атан тэмээ байсан. Мөн зөв чихэндээ улаан, хөх, ягаан ээмэгтэй зөв талын өгзгөн дээрээ давхар саран тамгатай тэмээ байсан юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 17-р хуудас/, - Гэрч Г.н өгсөн: “...Би Н.******* гэдэг хүнийг танина. ******* гэдэг хүн нь манай нөхөр байгаа юм. 2019 оны өвөл манайх өвлийн хүнсэндээ 2 ямаа, 3 хонь 1 тэмээ гаргасан юм. Хаанаас ямар хүнээс хэдэн төгрөгөөр авсныг нь би сайн мэдэхгүй байна.

Манай нөхөр хүнсээ гаргана гэж яваад тэмээ хүнсэндээ гаргаад ирлээ гэж хэлж байсан юм. Тухайн 2019 онд гаргасан 1 тооны тэмээг би хулгайн тэмээ гэдгийг мэдээгүй. Манай нөхөр найзаасаа худалдаж аваад ирлээ гэж надад хэлж байсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 19-р хуудас/, - Гэрч Г.*******ын өгсөн: “...Би М.*******ь гэдэг хүнийг танина. Бид 2 төрөл садангийн холбоо байхгүй. Тэдний тэмээ 2019 оны намар Завхан аймгийн сумын 5-р багийн нутаг Улаан харгана гэх газраар нутаглаж байсан. Тэдний тэмээ нь зөв чихэндээ улаан, хөх, ягаан ээмэгтэй мөн зөв талын өгзгөн дээрээ давхар саран тамгатай тэмээтэй айл байгаа юм. Тухайн үед М.*******ь нь 1 тооны атан тэмээгээ алдчихаад сумын төв рүү орж ирээд надаас асууж байсан. Би тэр алдагдсан 1 тооны атан тэмээг харвал зүс, им болон тамгаар нь танина. Тухайн алдагдсан 1 тооны атан тэмээ цагаан атан тэмээ байсан.

Мөн зөв чихэндээ улаан, хөх, ягаан ээмэгтэй зөв талын өгзгөн дээрээ давхар саран тамгатай тэмээ байсан юм. *******ь хайж сураглаж явдаг байсан. Яг хаагуур хайж сураглаж явсан эсэхийг нь сайн мэдэхгүй байна. Миний мэдэхийн сум болон суманд хайгаад явж байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 21-р хуудас/, - Гэрч А.ийн өгсөн: “...Би М.*******ь гэдэг хүнийг танина. Бид айл саахалт нутагладаг болохоор нэг нэгнийгээ сайн танина. Төрөл садангийн холбоо байхгүй. М.*******ь гэдэг хүний тэмээнийх нь им, тамга болон, тэдний тэмээ 2019 оны намар хаагуур бэлчээрлэж байсан талаар мэднэ.

Тэдний тэмээ сумын 5-р багийн нутаг Улаан харгана гэх газраар байдаг. Тэдний тэмээ нь зөв чихэндээ улаан, хөх, ягаан ээмэгтэй мөн зөв талын өгзгөн дээрээ давхар саран тамгатай тэмээтэй айл байгаа юм. Тухайн үед М.*******ь нь 1 тооны атан тэмээгээ алдчихаад надаас сураглаж байсан. Мөн надад манай тэмээ сураг гарвал хэлээрэй гэж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 23-р хуудас/, - Шүүгдэгч Н.*******ийн мөрдөн байцаалт болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...2019 оны 10 дугаар сарын 20-ны өдрийг гаргаад өдрийг нь одоо нарийн сайн санахгүй байна. Би адуунд явж байгаад буцахдаа “Улаан харгана” нэртэй газар олон тооны тэмээ байхаар нь дотроос нэг тооны атан тэмээ туугаад сумын төвийн хогийн цэг дээр аваачаад барьж аваад ганцаараа тэр тэмээний амийг нь тасалчхаад тэнд нь үлдээгээд гэр рүүгээ яваад 4 шуудай бас дэвсэх юм авч ирээд тэмээгээ янзалсан юм. Намайг хогийн цэг дээр тэмээ тууж ирэхэд харанхуй болсон ...Би хохирогчид 1,500,000 төгрөг бэлнээр өгч хохирлыг барагдуулсан. ...Гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн.

Мөн прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг /ххийн 41-р хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хохирогчид шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол саналгүй тухайгаа мэдэгдсэн байх тул хохирогчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч, яллагдагчаас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, уг мэдүүлгүүдийн агуулга зөрүүгүй, хэрэгт хамааралтай, хэргийн үйл баримтыг нотолсон байна. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна. “Мал хулгайлах” гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа малыг гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч, хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууц далд аргаар, өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүйгээр авахыг ойлгодог бөгөөд гэмт этгээд хулгайлсан малаа эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах бодит бололцоог бий болгодог.

Мал хулгайлах гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ нь иргэний шударгаар өмчлөх үндсэн эрх, эрх чөлөөг зөрчдөг.

Шүүгдэгч Н.******* нь Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхэд халдаж иргэн М.*******ийн нэг тооны бод малыг хулгайлж түүнд 1,500,000 төгрөгийн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна. Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн мэдлэг дутмаг, амар хялбар аргаар мөнгө олох, шунахай сэдэлт, шударгаар хөдөлмөрлөхөөс зайлсхийх санаа зорилго нөлөөлсөн гэж үзэхээр байна.

Мөн шүүгдэгч Н.******* нь бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, тухайн эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхгүй гэдгээ баттай мэдсээр байж өөрт ашиг хонжоо олох зорилгоор, шунахайн сэдэлтээр, бусдын эд хөрөнгөд хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй байна. - Хохирлын талаар: Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч М.*******ьд 1,500,000 төгрөгийн хохирол учирсан болох нь “” ХХК-ны хөрөнгийн үнэлгээчин Х.гийн “Хулгайд алдагдсан гэх 1 тооны нас гүйцсэн атан тэмээ 2019 оны 10 дугаар сарын байдлаар 1,500,000 төгрөг” гэж үнэлсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 29-р хуудас/- ээр тогтоогдож байна.

Хохирогч М.*******ьд учруулсан 1,500,000 төгрөгийн хохирлыг шүүгдэгч Н.******* төлсөн болох нь хохирогч М.*******ь, шүүгдэгч Н.******* нарын мэдүүлэг, тайлбараар тогтоогдож байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол бүрэн төлөгдсөн байна. Иймд шүүгдэгч Н.******* нь бусдад төлөх төлбөргүй байна. Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Шүүгдэгч Н.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

Шүүгдэгч Н.******* гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж өөрт холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокуророос хүлээн авч шүүхэд шилжүүлсэн бөгөөд шүүгдэгчид прокурорын сонсгосон эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн зарчмыг зөрчөөгүй, шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянахад бүрэн хангагдсан байна.

Түүнчлэн Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилготой нийцэж байгаа тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг баримтлан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэв.

Мөн шүүгдэгч Н.******* мал хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ өөрийн өмчлөлийн бор халзан зүсмийн нас гүйцсэн морийг унаж явсан гэх бөгөөд “” ХХК-ны хөрөнгийн үнэлгээчин Х. “Нас гүйцсэн морь 2019 оны 10 дугаар сарын байдлаар 800,000 төгрөг” гэж үнэлсэн байх тул уг морины үнийг шүүгдэгчээс гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй байна. Шүүгдэгч Н.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч овогт *******ийн *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мал хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг баримтлан шүүгдэгч Н.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар шүүгдэгч Н.*******д “Оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

4. Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.******* нь тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, эсхүл санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг тайлбарласугай.

5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д зааснаар шүүгдэгч Н.*******ийг хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан 1 жилийн хугацаанд түүнд хяналт тавихыг Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Н.*******ийн гэмт хэрэг үйлдэж үйлдэхдээ уналга болгон ашигласан нас гүйцсэн морины үнэ 800,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж улсын орлого болгосугай.

7. Шүүгдэгч Н.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

8. Шүүгдэгч Н.*******д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай. 11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ДОРЖБАЛ